А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 28 тохиолдлын биеийн байдал тогтвортой, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУДААС 30 ИРГЭН COVID-19 ХАЛДВАР АВСНААС 13 ХҮН ЭДГЭРЧЭЭ
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар 215 оронд бүртгэгдэж, 4.2 сая орчим хүн халдвар авч, 271 мянган хүн нас барлаа. 1.4 сая хүн эдгэрч, 2.4 сая хүн эмчлүүлж байна. Өнгөрсөн 24 цагт дэлхий даяар 76 мянган хүн шинээр халдвар авч, 3000 гаруй хүн нас барлаа. Монголд 42 хүн халдвар авсан нь батлагдаж, 14 хүн эмчлэгдсэн. ХӨСҮТ 28 хүн эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 986 хүн ажиглалтад байгаа бөгөөд ажиглалтын байранд 26 резидент нэг их эмч ажиллан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Өчигдөр Төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч нар 15 чиглэлийн галт тэргэнд ажиллаж 4,800 гаруй зорчигчид хяналт тавихад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн ЗӨСҮТ-ийн баг өчигдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн ачааны онгоцонд хоёр тонн ачаа, гурван машин эцсийн халдваргүйтгэл хийсэн. "Шуурхай 24 цагийн 119 дугаарын утсанд нийт 166 хүн холбогдож зөвлөгөө авсан байна.
Түүнчлэн "Шуурхай 119" аппликэйшнээр дамжуулж АНУ, Швед, ОХУ, Филиппинээс манай улсын долоон иргэн холбогдож зөвлөмж авсан. Тус утсанд гуравдугаар сарын 10-наас хойш 28 улсаас нийт 322 монгол иргэн холбогдож уг өвчний талаар зөвлөгөө авсан байна. Энэ хугацаанд гадаадад байгаа монголчуудаас 30 иргэн COVID-19 халдвар авсан. Үүнээс одоогоор 13 хүн эдгэрсэн бол бусад нь гэрийн тусгаарлалтад байна” гэлээ.
ӨЧИГДӨР ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭГЭЭР КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочдод шинжилгээ хийхэд, коронавирус илрээгүй. ХӨСҮТ эмчлэгдэж буй 28 хүний биеийн байдал хэвийн байна. Бельги улсаас ирсэн иргэнд давтан шинжилгээ хийсэн, одоогоор коронавирус илрээгүй, ажиглалтад байна. Долоо хоногт 200 гаруй хүний шинжилгээг давтан хийж байна. ХӨСҮТ –д 107 тусгаарлагдаж байгаа. Одоогоор ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 28 тохиолдлын биеийн байдал тогтвортой. Харин хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Дөрөвдүгээр сарын 30-нд өдөр тусгай нислэгээр ирсэн зорчигчдийн хоёр удаагийн давтан шинжилгээ хийсэн. Энэ долоо хоногт Франкфурт, Сөүлээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ" гэв.
БАЙНГЫН ХОРОО: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хэлэлцэнэ
Л.Мөнхбаясгалан: Баярлах эрт байжээ
Хотын дарга Х.Нямбаатарт ХУД-ийн Анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэлээ
Л.Энх-Амгалангийнх П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарынхаас ч аюултай гэв үү
П.Сайнзориг: Цаг хугацаа тэгээд эцсийн шүүгч хийнэ ээ
"28 тэрбумаар 32 мянган зуух шинэчилнэ гэдэг дахиад л үр ашиггүй мөнгө гаргаж байгаа ажил"
А.Амартүвшин: Айл өрхүүдийг хий болон цахилгаан халаагуурт шилжүүлэх тооцоо судалгаа хийж байна
АНУ-д монгол цагаачдын 28 хувь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай
Др. Л.Мөнх-Эрдэнэ: МОНГОЛ ДАХЬ УЛААН ДЭГЛЭМ
Д.Цогтбаатар: Би гишүүний ажлаа өгөхгүй, бүрэн эрхээсээ татгалзахгүй