Р.Амаржаргал: АН нэгдмэл цул байх гол цөм нь бүрдчихлээ

Aдмин / Улстөр

АРДЧИЛСАН НАМЫН ДЭД ДАРГА Р.АМАРЖАРГАЛТАЙ ЯРИЛЦЛАА.


-Намууд 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ зарлахын өмнөх өдөр тантай ярилцаж байна. УИХ-ын сонгууль, АН-ын шинэчлэл, эдийн засгийн хямрал гээд тантай ярилцах сэдэв олон байна. Ярилцлагаа үйл явдлын дарааллаар, сонгууль тойрсон дуулианаар эхэлье.

-Болно оо.

-Таныг Их хуралд нэр дэвшинэ гэж ойлгосон?

-Би ч гэсэн тэгж ойлгож байгаа.

Та УИХ-ын 2016 оны сонгуульд өнжсөн. Тэгвэл энэ удаад нэр дэвших болсон шалтгаан нь юу байв?

-2016 оны хувьд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг асуудал сөхөгдөж, УИХ сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүссэн. Тэр утгаараа нэр дэвшихээр татгалзсан. Ер нь бол сонгуульд нэр дэвших эсэх асуудал надаас шалтгаалах гэхээсээ илүүтэй намаас шууд хамаардаг. Нам намайг “Нэр дэвш” гэвэл сонгуульд оролцож л таараа. Р.Амаржаргал гэдэг хүнд тодорхой хэмжээний улс төрийн капитал, нэр нүүр, нөлөө гэж байдаг бол энэ бүхнийг бүрэн дүүрэн ашиглаарай гэж би АН-ын дэд даргын ажлыг авах үедээ хэлж байсан. Энэ дагуу л явж байна гэх үү дээ.

-АН-ын хувьд өмнө нь амсаагүй ялагдлыг өнгөрсөн УИХ-ын сонгуулиар амссанаар ялагдлаас шинэчлэл рүү орсон. Намын шинэчлэлийн эхний үр дүнг шалгах том сорилт бол ирэх УИХ-ын сонгууль. Бэлтгэл хангагдсан гэж үзэж байна уу?

-Сонгогчид л дүнгээ тавина шүү дээ. Намын шинэчлэлтийн тухайд үндсэндээ 2016 оноос хойш шинэчлэл явагдаж эхэлсэн гэж ойлгож болно. Гэхдээ бүр нарийн яривал, миний хувьд намын шинэчлэлийг сүүлийн 20 жилээр хардаг. Яагаад гэвэл 2000 оны сонгуулийн дараа ардчиллын төлөөх таван нам нэгдсэн. Үндэсний ардчилсан намын хувьд барууны чиглэлийнх, Социал демократ нам зүүнийх, Консерватив нам, Шашинтны нам гээд үзэл суртлын хувьд тэс өөр таван нам нэгдсэн. Энэ дотроос хамгийн том нам нь болох Монголын Үндэсний Ардчилсан намын даргаар би ажиллаж байсан. Бид нэгдсэний шалтгаан нь ардчиллын төлөөх намууд хүчээ нэгтгэж хамтарч ажиллах нь зөв юм байна. Үнэт зүйлээрээ нэгдэж чадаж байгаа цагт бусад дотоод асуудал, зөрчлөө шийдэх боломжтой гэж харсных. Өнөөдөр эргээд харахад үндсэндээ зүгширсэн гэж хэлж болно.

-Зүгширсэн гэдгээр яг юуг хэлж байна вэ. Нэгдмэл улс төрийн хүчин болж чадсаныг уу эсвэл намын төлөвшилт үү?

-Аль аль нь. Орчин цагт улс төрийн намын төлөвшилт чухам юу болох, ямар агуулга хэлбэртэй байх вэ гэдгийг АН нэлээд гүнзгийрүүлэн судлалаа. Гэхдээ сүүлийн дөрвөн жил өрнөсөн үйл явдлаар дүгнэх нь учир дутагдалтай. Мэдээж таван зүг рүү харсан нам нэгдэх тэр процесст орж, гарах, санал бодол нийлэх эс нийлэх үзэгдэл явагдах нь тодорхой. Энэ бүхнийг товойлгож хараад болж, бүтэхгүй байгаа мэтээр бусдад харагддаг байхыг үгүйсгэхгүй юм. Чиний асуултад ч гэсэн цухалзаж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АН цул болох процесс өрнөж, энэ нь ч тодорхой үр дүнд хүрсэн.

"АН ТУУЛАХ ЁСТОЙ БҮХ ЗАМНАЛЫГ ТУУЛЖ, ДАВААД ГАРСАН"

-АН фракц, бүлэглэлд хуваагдсан, хэрүүл талцалтай, хуваагдсан байдлаас бүрэн дүүрэн салаагүй гэж харагдаж байгаа. Гишүүд нь намаасаа орж, гараад л. Өчигдөрхөн гэхэд С.Баярцогт, Э.Бат-Үүл, Г.Уянга нар намдаа эргэн ирлээ. Сонгуулийн өмнө цул болохын тулд хичээж байгаа мэт биш үү?

-Цул нэгдмэл байх гол цөм нь бүрдчихсэн. Ганц хоёр нь орж гарлаа ч тэд цаг агаар тодорхойлдог хүч биш болсон. Ямар ч нэр хүнд, гуншинтай байлаа гээд АН-ын бодлого үйл ажиллагаа, дотоод уур амьсгалыг тодорхойлж чадахгүй. АН туулах ёстой бүх замналыг туулж, даваад гарсан. Одоо бол ерөнхий зарчмаа ойлгож, ямар арга хэлбэрээр явах уу гэдгээ бүрэн ойлгочихсон нам. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч 20 жил бид хоосон яваагүй. Алдаа, ололтын аль аль нь байлаа. Манай намын нэг онцлог нь юу ч байсан түүнийгээ нууж хаадаггүй. АН дотор болж буй бүхнийг ил гаргачихдаг учраас нийгэмд аль нь зөв, буруу байв, эсвэл алийг нь авч, гээх үү гэдэг нь олон нийтийн өмнө ил тод.

Үндсэндээ АН-ын сүүлийн 20 жилийн өөрчлөлт, шинэчлэлт дан ганц АН-ын асуудал байгаагүй. Нийгмийн ухамсар, улс төрийн соёлыг төлөвшүүлэхэд мөн бусад улс төрийн намын үйл ажиллагааг жигдрүүлэхэд АН хувь нэмрээ оруулсан гэж боддог.

-АН-ын хувьд бараг үе солигдоогүй гэж хэлж болохоор. 1990 онд ардчилсан хувьсгал хийж байсан хүмүүс одоо ч бий. Үндсэндээ АН-д лидерүүдийнх нь сэлгээ хийгдээгүй гэдгийг гишүүд нь ч хүлээн зөвшөөрдөг?

-Нэг талаараа амаргүй асуудал л даа. Манай намд үе солигдох үйл явц одоо ч явагдаж байна. Өнөөдөр АН-ын өнгийг тодорхойлж, мотор нь болж байгаа үе бол 1970 оны сүүлчээс 1980-аад оны залуучууд. Тэд намын ҮБХ-д ч мөн намын шат шатны байгууллагуудад олонх болсон. Тэдгээр залуусын ажлын арга барил, асуудалд хандаж буй байдал нь бидний үеийнхээс арай ондоо. Шинэлэг гэж хараахан хэлж чадамгүй, гэхдээ илүү цаг үедээ нийцсэн болов уу гэж би хувьдаа дүгнэж байгаа.

Бидний үеийн зорилго тоталитар дэглэм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас салж, олон ургалч үзэл, олон намын тогтолцоог бий болгох ялангуяа парламентын ардчиллыг бий болгоё гэсэн ийм л зорилготой байлаа шүү дээ. Тэгвэл өнөөгийн залуучуудын зорилго бол өөр. Нэгэнт том том асуудлууд нь шийдэгдчихсэн учраас бий болсон тэр зүйлээ цааш төгөлдөржүүлж, эрхзүйт төрийг төлөвшүүлэхэд илүүтэй чиглэгдэж байна. Ийм үед 1990 оных шиг уриа лоозон бариад жагсаал цуглаан хийх шаардлага байхгүй. Үе хоорондын ялгаа нь ийм. Нөгөө талаасаа нам энэ шинэчлэл эхлэхээс өмнө залуучуудыг дэмжих үндсэн бодлого систем байгаагүй одоо бол дүрэмдээ залуучууд, эмэгтэйчүүдийн квотын асуудлыг тусгасан нь хэрэгжээд явж байна.

-Ялангуяа АН шинэ хүмүүс, залуу үеэ илт дэмжиж байгаа. Сүүлд танай намд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нар элслээ. Сонгуулийн өмнө гэдэг утгаараа хүчээ зузаатгаж байгаа хэлбэр үү?

-Намуудад сонгууль бүрийн өмнө иймэрхүү үзэгдэл явагддаг. Сонин, гойд асуудал биш шүү дээ. Улс төрийн нам бүр сонгуульд амжилттай оролцож, олон суудал авахыг хүсдэг нь тодорхой. Энэ үед нам тактикийн шинжтэй алхмууд хийнэ. Миний хувьд намд шинэ хүмүүс орж ирлээ гээд халаглаад л эсвэл баярлаад байх зүйл алга. Улс төрийн намуудад явагддаг л процессийн нэг нь. Цаашдаа ч явагдах нь тодорхой.

"ХУВЬ ХҮМҮҮС УЛС ТӨРИЙНХӨӨ ЭРХ ЧӨЛӨӨГ ЭДЭЛЖ БАЙГАА НЬ АН ЭРҮҮЛ БАЙГААГИЙН ШИНЖ"

-АН-ын зарим гишүүн сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн. Энэ тухайд таны бодол ямар байна?

-Хувь хүний сонгох, сонгогдох эрх нь нээлттэй. Хувь хүмүүс улс төрийнхөө эрх чөлөөг эдэлж байна гэдэг АН эрүүл байгаагийн шинж. Намд болж бүтэхгүй байна гэж үзээд хувийн амбиц, санал санаачилга нь ажил хэрэг болохгүй байгаа бол сонголтоо хийх нь хувь хүний сонголт. Буруу зүйл биш шүү дээ. Гагцхүү тухайн сонголт нь хэр үр дүнтэй байхыг би ч хэлж мэдэхгүй. Гэхдээ магадлал бол тун бага.

-АН-аас нэр дэвшигчдээ тодруулахад баримталсан дэнчингийн 100 сая төгрөг нэлээд маргаан дагуулсан. Намын зарим гишүүд нь ч бааллаа. Нэр дэвшигчдээ тодруулахад өөр зарчим баримталж болоогүй юм уу?

-1000 хүн дотроос эхний 100-д орохын тулд нэг шалгуур байх ёстой биз дээ. Тэр шалгуурын нэг нь дэнчин. Гэхдээ хэвлэлүүдээр гарсан шиг хэд хэдэн удаа дэнчин төлсөн тухай мэдээлэл бол худлаа. Тэр дотор нь миний нэр хүртэл байсан. Хуульдаа хүртэл нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг заасан байгаа шүү дээ. Уг нь мөнгөн дүнгийн хэмжээ гээд асуудлын өнгөн талд цэцэрхэхээс илүүтэй өнөөдөр Монголын улс төрийн намуудын санхүүжилт ямар түвшинд байна вэ гэдэг нь асуудлын гол. Үүнийгээ яаж шийдэх үү гэдгийг бүх нам эрэлхийлж байгаа. АН-ын олсон шийдэл нь нэр дэвшигчдээсээ 60-100 сая төгрөгийн дэнчин авах.

Хэрэв бусад улс төрийн нам санхүүжилтийн шийдэл олсон бол түүнийгээ яагаад ил тод зарлахгүй байна вэ. Магадгүй манай намаас илүү үр өгөөжтэй шийдэл олсон байвал бид баяртай хүлээж авах болно. Бид цаашид улс төрийн намуудыг институтийн түвшинд хөгжүүлэх, улс төрийн намын төлөвшилт тэр дундаа намуудын санхүүжилтийн асуудлыг онцгой анхаарах ёстой.

Харамсалтай нь сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намууд дунд санхүүжилтийн шийдэл нь алга. Тийм болохоор манай намын дэнчинг “Эвэртэй туулай үзсэн” мэт хүлээж авсан.

-МАН нэр дэвшигчдээс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэнчин авахгүй гэж мэдэгдсэн. Ер нь хэр боломжтой вэ?

-Хэвлэлийнхэн та нарын эрэн сурвалжлах ажил. Ямар мөнгөөр тэд сонгуулиа хийх гэж байгааг та нар олоод гаргавал сайн сан. МАН-ынханд хандаж хэлэхэд, хэнээс нь ч мөнгө авахгүйгээр зардлыг нь гаргах мундаг арга олсон бол бусад намууддаа хуваалц л даа. Ганцаараа хав дараад байж болохгүй. Монголын улс төрийн намууд эрүүл, саруул төлөвшвөл эргээд Монголд л хэрэгтэй биз дээ. Түүнээс биш нэг нь мундаг арга оллоо гээд нуугаад байвал МАН-ынхан муу санаатай, амиа бодсон л нөхөд байна. Тэр олж, нээсэн санхүүгийн шилдэг арга замаа хуваалцаарай гэж МАН-ынханд уриалж байна. Дуртайхан, бид хүлээж авна.

-Танай нам дүрэмдээ хэрэв сонгуульд ялагдвал намын даргаа огцорсонд тооцдог байхаар тусгасан байх аа?

-Өнгөрсөн хугацаанд хариуцлагын асуудал орхигдож ирсэн. Өмнө нь дүүрэг, аймгийн намын хороод нь онцгой эрхтэй байсан учраас тэндээ нэр дэвшигчдээ тодруулдаг. Үүний алдаа нь нам бодлогоор дэмжих ёстой хүмүүсээ тухайн газраа унагаадаг зэрэг намын нэгдсэн бодлого алдагдсан байсан. Гэтэл хариуцлага тухайн шатандаа бус төв намдаа оногддог байсныг дүрмээрээ өөрчилж, төв нам нь сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулдаг, эргээд хариуцлага хүлээдэг байх ийм зарчмыг дүрэмдээ тусгасан нь зөв гэж харж байгаа.

Ер нь бол сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх үү гэдэг нь улс төрийн намын дарга бүрийн толгойн өвчин. Гишүүн бүр нь сонгуульд нэр дэвшинэ гэдэг. Тэднээс хэнийг нь багтаа авах уу гээд л түмэн зовлон юм даа.

Ерөнхийдөө намын дарга том зургаа харж хэн, хэнийг сонгуульд авч орвол нийгэмд болоод намд хэрэгтэй вэ гэдэг тэр нүүдлийг л хийдэг.

"АН, МАН ГЭСЭН ХОЁР УЛС ТӨРИЙН ХҮЧИН ДЭЭР АРД ТҮМНИЙ СОНГОЛТ ТӨВЛӨРНӨ"

Улс төрд гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж байгаа гэдэг. Гэхдээ бие даагч олноор нэр дэвших нь намд итгэх итгэл буурсных уу, эсвэл УИХ-ын чадамж муудсаных уу?

-Чиний хэлж байгаа зөв. Улс төрийн намууд нийгмийн эрэлт хэрэгцээгээ хангаж олигтойхон байсан бол бие даагчдад орон зай өгөх нь юу л байсан бол. 2016 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн "бор халзан хонь" байсан ч сонгогдсон гэдэг шиг энэ нь өнөөдөр тусгалаа олж байна. 2016-2020 оны парламентын үйл ажиллагаа ч үүнд нөлөөлж байна. Улс төрийн намуудын рейтинг унасан үед бие дааж гарах бололцоотой байна гэж бодсон байхыг үгүйсгэхгүй. Бие дааж сонгуульд оролцох хүмүүсийн ихэнх нь сонгогдчихно гэж бодоогүй байх, эрх биш эрүүл, саруул ухаантай бол шүү дээ. Гэхдээ бие даагаад ч болов нэр дэвшиж олонд өөрийгөө таниулж, дараа дараагийн сонгуульд бэлтгэх алсыг харсан алхмыг хийж байгаа болов уу. Түүнээс өнөөдөр дэвшээд л шууд гарна гэвэл эргэлзээтэй.

Эцсийн дүндээ АН, МАН гэсэн хоёр улс төрийн хүчин дээр ард түмний сонголт төвлөрнө. Бусад жижиг нам, эвсэл, бие даагчид ороод ирвэл ямар ч хариуцлага хүлээхгүй. Тэд ямар нэгэн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан ч гэсэн дараа нь хариуцлага тооцоход бэрх. Сонгогчид үүнийг гадарлаж байгаа гэж бодож байна.

-Сонгогчдын дунд хийсэн судалгаануудаас харахад, сонгогчид нэр дэвшигчидтэй холбоотой сөрөг мэдээлэлд дөжирсөн шинжтэй байсан. Тэгэхээр сонгогчийн боловсрол дээшилсэн гэж дүгнэхэд хэцүү юм шиг?

-Сонгогчийн боловсрол сонгуулийн үр дүнгээс харагдана. Миний хувьд сонгогчийн боловсрол бага ч гэсэн дээшилсэн гэж найдаж байгаа. Нөгөөтээгүүр сонгогчид хэрсүүжсэн.

-Энэ удаагийн сонгууль 2008, 2012 оныхтой адил томсгосон тойргоор явагдана. Улс төрд олон сонгогдсон, мөнгөтэй, нэр цэвэр акулууд илүүтэй сонгогдох боломжтой тогтолцоо гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хорио цээрийн дэглэм тогтоосон ийм үед шинэ хүмүүс бусдад танигдах орон зай, бололцоо нь хязгаарлагдмал, эсрэгээрээ хууччуулд давуу тал өгч байгаа нь үнэн. Ер нь бол сонгуулийн тогтолцоо бүр муу болон давуу талтай. Уг нь сонгуулийн тогтолцоог байнга өөрчлөх нь сайн зүйл биш. Нэг тогтолцоогоороо 20-30 жил явсан бол нэлээд зүгшрэх байлаа. Харамсалтай нь эрх баригч нам бүхэн том зураглалаа харахгүйгээр сонгуульд олонх болъё гэсэн хандлага нь давамгайлдагаас сонгуулийн тогтолцоог нааш, цааш нь хувиргадаг. Гэхдээ эцсийн сонголтыг ард түмэн л хийнэ.

"ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХГҮЙ БАЙГААГИЙН ЦААНА ХЭД ХЭДЭН ХАРДЛАГА БАЙНА"

-Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэд рүү чиглэсэн Засгийн газраас авч буй арга хэмжээнүүд хэр оновчтой байна вэ?

-Оновчтой гэж хэлэхэд тун хэцүү. Хоёр ч удаагийн багц арга хэмжээг авахдаа тус бүрийг нь гүйцэд бодож боловсруулаагүйгээр гараад ярилаа шүү дээ. Иргэдийн төрд итгэл итгэлийг алдаж байгаа нь харамсалтай. Яг ийм хүнд цаг үед ард түмэн төрдөө итгэдэг байх ёстой. Тэр итгэл нь яаж бүрдэх үү гэхээр манай төр юуг, яаж, хэзээ хийхээ мэдэж байгаа, ямар хөрөнгийг хэзээ, хаана төвлөрүүлэхээ, хэнд юуг хариуцуулахаа мэддэг гэсэн итгэл ард түмэнд байх ёстой. Гэтэл тэр итгэлийг бий болгохгүйгээр сошиал медиагийн хандлагад дээр холбирч олонд таалагдах байдлаар аливаа шийдвэрийг гаргаж байгаа нь буруу. Үгүй ядаж ярьсан, хэлсэн нь амьдрал дээр хэрэгжтэлээ цаг хугацаа шаардагдах нь тодорхой. Жирийн нөхцөлд бол өөр. Өнөөдөр цар тахалтай онцгой нөхцөлд төрийн гарсан шийдвэр маргаашдаа хэрэгждэг байх ёстой. ААН-ийн ажилтанд сар бүр 200 мянган төгрөг өгнө гэсэн нь өнөөдөр хаана байна. Хэн, хаагуур яаж авч байгаа гээд энэ бүхэн нь маш тодорхойгүй.

Саяхан би хөдөөгүүр яваад ирлээ. Малчид ноолуурын үнэ 100 мянгад хүрэхийг хүлээгээд ноолуураа дарчихсан байна. Ийм явцгүй шийдвэрүүд нь эргээд эдийн засгийн гинжин холбоосуудыг тасалж байдаг. Сэтгэлд нийцсэн нэг шийдвэр нь хүүхдийн мөнгийг 100 мянган болж нэмэгдүүлсэн нь зөв.

-Төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулалт хийх боломжийг Засгийн газар олгосон нь УИХ-ын онцгой эрх мэдэлд халдсан гэдгийг зарим эдийн засагч хэлж байна. Ер нь төсөвт тодотгол хийхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

Төсөвт тодотгол хийхгүй байгаагийн учир шалтгааныг нь ойлгох гэж би оролдож байна. Сангийн сайд нь төсөвт тодотгол хийлгэхээр УИХ-д оруулаад ирвэл гишүүд нь хүн танихын аргагүй болгож, долоон дор болгох вий гэсэн айдас байдаг байх. Хоёрдугаарт, төсөвт тодотгол хийчихвэл тендер, концесс авах компаниудаас сонгуулийн зардлыг гаргах нууц эх үүсвэр нь байхгүй болчих вий гэж айсан байхыг үгүйсгэхгүй. Энэ мэт төсөв тодотгохгүй байх янз бүрийн шалтгаан байгаа байх. Гэхдээ ямар ч шалтаг байсан тэр нь гучдугаар асуудал.

Бид өнгөрсөн 30 жил хуультай төрийг бий болгохын төлөө явлаа шүү дээ. Хэн нэгний үзэмжээр бус эсвэл Сангийн сайд нь гайхамшигтай ухаантай байж болно, Ерөнхий сайд нь шударгын шударга байж болно. Гэхдээ хуулийн дор байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг зөвхөн хуулиар зарцуулна. Гэтэл төсвөөр дамжуулж санхүүгийн хариуцлага тооцдог механизмыг хэрэгжүүлэх бололцоог нь байхгүй болгочихсон. Төсвийн тодотгол хийхгүй байгаагийн цаана ямар ч хяналтгүйгээр татвар төлөгчдийн мөнгөөр дураараа дургиж байхыг үгүйсгэхгүй. “Ятгах тусам нягтал” гэж байгаа биз дээ.

-Монгол Улс бусад 11 орны хамт Европын Холбооны "Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт"-д орох нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон. Энэ жагсаалтад ороход хүргэсэн нь олон жилийн банк санхүүгийн системийн бугшсан асуудлын идээ юу эсвэл өнөөгийн эрх баригч намын буруугийнх уу?

-Аль аль нь. Эдийн засагт анхаарууштай дохиог Саарал жагсаалтаар өгсөн. FATF-ийн саарал жагсаалтаас даруй гарахгүй бол болохгүй гэдгийг хаа хаанаа мэдэж байсан. Миний хувьд ч гэсэн саарал жагсаалтаас цаг алдалгүй гарах хэрэгтэй гэдгийг том дарга нарт анхааруулж байсан. Харамсалтай нь өнөөдөр асуудал хүндэрч ЕХ-ны хар жагсаалтад орчихлоо.Үнэндээ энэ төрд асуудлаа бариад суудаг хүн алга. Яагаад саарал жагсаалтад оров, гарахын тулд ямар ажлууд хийх ёстой вэ зэрэг замын зураглалаа зураад хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж Дорж, Дондог, Дулмаад хариуцуулж өгөх ёстой байсан. Сайд, дарга нарыг харахад дээгүүр салхилсан хүмүүс л байх юм. Хийх зүйлээ бариад суудаг соёл манай улсад дутаад байна. Саарал жагсаалтад орсон буруутныг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг солиод л бүх зүйл нь больчих мэт хандаж өнөөг хүрлээ.

-Европын холбооны жагсаалтад орсноор ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Өнөө, маргаашдаа нөлөө нь гарахгүй. Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулах тухай асуудал яригдаж эхлэнгүүт Олон улсын санхүүгийн үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг "Тогтвортой"-оос “Сөрөг” болгож буурууллаа. Ингэснээр бид санхүүгийн эх үүсвэрээ олон улсын зах зээл дээр олж авахад хэцүү боллоо гэсэн үг. Өнөөдөр 10 хувийн хүүтэй зээл авдаг байсан бол энэ нь 15 хувь болж өснө. Мөн хөрөнгө оруулагчдад дохио өглөө. Коронавирусийн дараа Монгол Улс олон улсын зах зээлээ хөрөнгө оруулалт татах шаардлага гарна. Энэ бүхэнд сөрөг нөлөө гарна. Үнэнийг хэлэхэд ажлаа мэдэхгүй, зохион байгуулалтад орж ажиллаж чадахгүй байна. Хар жагсаалтаас гарахад саарлаас гарахаас илүү хэцүү.

ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:06

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:06

Bolderdene [90.240.196.51] 2020-05-19 19:44:51

Ene hun Ardchilsan namiig yalanguut HU namtai niileed shuumjilj eheldeg. Uneheer durgui ni hurdeg, ardchilsan nam yalahad. Yagaad namiin deed alband ochson geheer HU nam ni Ardchilsan namiig udirdaj bgaa uchraas. Erdene, Edenebat geed. Uneheer hogiin ulsturch, hulgaaich, urvagch.

зочин [180.235.184.5] 2020-05-19 04:51:11

энэ амаржаргалыг чинь овоо гайгүй улс төрч гэж бодож байсан чинь шал тэнэг новш байншдээ

зочин [202.179.25.96] 2020-05-19 04:37:43

Амны зоргоороо чалчихыг үзүүлж байх шив, юу ч хийж чаддаггүй зөвхөн өөрсдийгөө баяжуулахыг боддог хүмүүсийн бөөгнөрөл. Чадахгүй, чадваргүй, сэтгэлгүй иргэдийн нэгдэл, нэг л их худлаа баруун солгойгүй бурсан, ямар ч үр дүн байхгүй, бодлого байхгүй гаруудын цуглаан шдэ та нар. 30 жил үүнийгээ харууллаа, одоо болно. Цаг өөр болж, цахилдаг цэцэглэдэг болсон, амаа уралуулахгүй бодит үр дүн харуул, танай нам мөнгөөрөө уралддаг нам, хүнд хэцүү цагт ард түмэндээ туслах бигий хэл зугтдаг нам нь харагдаж байна. Илт харагдаж байгаа юмыг худлаа гэж битгий л гүжирдээрэй.

Ардчилсан нам [103.9.90.98] 2020-05-19 03:51:52

шаана биз

512 [111.220.85.182] 2020-05-19 01:22:18

Одоо энэ 2 том гэгдэх 30 жил хулхидсан намаас салах цаг болсоон. Жижиг намуудтай хариуцлага тооцох боломжгүй ч гэх шиг. МАН, АН тэгээд хариуцлага хүлээсэн нь хаана байгаа юм?

Энэ ч яахав. Бие даан нэр дэвшигчид бол бүүр хэцүү юм биш үү? [202.131.225.53] 2020-05-19 03:23:54

Олон тооны бие даан нэр дэвшигчдээ тэгээд яах гэж байгаа юм бэ? Тэд нартай ч бид яг "хариуцлага тооцох боломжтой" байна ш дээ. Кх-кх-кх!

зориг [122.201.22.70] 2020-05-18 12:18:12

Европын холбооноос зээл заавал авч яах гээд байгаа юм бэ. Урдах өрөө эхлээд яаж дарах талаар яриач

Зочин [57.73.48.37] 2020-05-18 07:43:05

Энэ Эрдэнэ гэдэг гахай хэсэг хүмүүсийг бүлдэгдчихсэн бололтой...

bayar [66.181.166.30] 2020-05-18 07:03:35

Amarjargal ta suuliin 30 jil bailaa, yu hiij giiguulev, odoo uvuu bolchood tetgevertee garaachee, Shijignesen zaluuchuud.n buteemj hugshin huniihees iluu baidag baigaliin huuli bii.

Зочин [103.50.207.150] 2020-05-18 04:55:48

Hotel 461 yavah bagiin tsum n tsuglarchihlaa geed huuruud. Ain? KKK

зочин [122.201.19.99] 2020-05-18 03:51:23

Монголын бүтэхгүй хулгайч нарыг цуглуулчихаад хуцаараа

иргэн [103.10.23.106] 2020-05-18 03:06:45

Нэгдээд луйвар хулгайгаан хамат хийеэ гэсэн үг үү Сонгогдоно дахин хулгай луйвар хийнэ гэж Хэнд найдаж байна Нам дагаж хулгайч нарын бөхс долоогч нартаан найдаж байна уу САНАЛ АВАХ ХАХУУЛИЙН МӨНГӨ БОЛОХ 400 ХҮТЛЭХ САЯ ТӨГРӨГ ОЛОН ХҮНЭЭС АВЧ АЛБАН ТУШААЛ АМАЛСАНДААН НАЙДАЖ БАЙНА УУ Ард түмэн энэ ховдог хулгайч нарын сонгож амаараан шороо өмөхсөөр удлаа дахин шороо өмгөх болуу даа

Зочин [103.111.68.3] 2020-05-18 01:39:32

Овоо юм бахй гэж боддог бла Эргүү Сда

Zochin [202.55.188.94] 2020-05-17 15:26:36

Hulgai luivaraa hiih bolohooroo negdej chaddag buleglel

zochin [103.26.194.87] 2020-05-17 09:21:25

Ender medlegtei , turshlagatai er. said agsan hkun shuu. Gekhdee yriad l baidag hkiideggyi hkun shuu

Зочин [202.21.110.138] 2020-05-17 07:25:50

АН баб ккккккккк

Зочин [103.10.23.106] 2020-05-17 05:38:47

МОНГОЛЧУУД БАЯРЦОГТ МЭТИЙН ШАЛГАРСАН ХУЛГАЙЧ ХУРЛИЙЗ ХАВСАР СОНГОЖ ХОТООН ХАРЛУУЛАХ ТЭНЭГ ХҮМҮҮС ҮҮ

0000 [103.10.23.106] 2020-05-17 05:30:12

Ардчилын нэрийг ашигласан хамгийн шудраг бус хулгайч нар нэгдсэн АН гэх хулгайч нар ба тэдниий бөхсийг долоогч нарын бүлэглэл ийг сонгож нэг мөр шороо долоох тэнэг хүн олон биш дээ

иргэн [202.179.25.57] 2020-05-17 03:03:39

хн АН Батүүл Баярцогттойгоо Нэгдэж байгаа бол тэгээд л өнгөрөө, дууссан өө АН

НАРАН [202.179.21.197] 2020-05-16 09:39:48

АН-ЫГ МАГТАЖ НЭР НҮҮРЭЭ БАРААД ЯАХАВ ДЭЭ...АН ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН, ЭХЛЭЭД ТАНЫГ ДАРАА НЬ ЛУ БОЛДЫГ... БОЛОВСРОЛТОЙ ХҮНД ,ӨӨРӨӨСӨӨ ИЛҮҮ ХҮНД ДУРГҮЙ ШҮҮ ДЭЭ ,,,,, ЧИНЬ,

Зочин [192.82.69.200] 2020-05-16 09:18:30

АН-н энэ хэд хичнээн уйлан дууллаач одоо нэмэргvй ээ!! яаж самардагийг нь харинч нэг харсан даа!!

Зочин [202.70.33.242] 2020-05-16 06:31:35

хулгайч нарын цугларалт болж дээ дүнгийн тавиад хөөгөөд явуул МАНАН дээрэмчид

zochin [192.82.65.29] 2020-05-16 05:09:39

АНыг сонгох юм бол нохойн замаар орох юм уу гээд л хараад бнаа Амаржаргалыг овоо юм гээд бодоод бсан чинь чонотой нийлсэн нохой болсон юм бишүү..

зочин [103.212.116.223] 2020-05-16 04:24:15

Энэ нэг энхийн цагаан тагтаа царайлсан юм гурван үсэгтэй компани найз зөвлөх гээд байсан уу үгүй юу.Их хуралын гишүүн болчихоно гээд горьдож байвал холоо очиж ...

Зочин [66.181.161.97] 2020-05-15 16:14:30

Баярцогт батүүл мэтиин луйварчид идэж ханаагүй юм байхдаа . Нэг нь дансандаа сая доллар мартчихдаг ,нөгөө нь ямарч ажил хиигээгүй байж хичнээн тербум төгрөг улсын төсвөөс авчихсан хоёр шүү дээ. . .Нам маань шинэчлэгдсэн байх гэсэн чинь харин иимэрхүү хүмүүс цуглуулаад эхэллээ

Эгэл олны нэг [202.179.21.229] 2020-05-16 03:17:47

Ардчилсан намын одоо байж байгаа царай арай бишээ харамсаж байна.Монголын ард түмний нийтийн ашиг сонирхол,ардчиллын төлөө хувийн бүх үзэл бодлоо хойш тавиад нэгдмэл нэг оюун санаа болж цог золбоотой ажиллаж ардчиллыг авраач,Монгол Ардын Нам бүтээн байгуулалт сайн хийж олны талархлыг хүлээж байгаа нь сайн байгаа боловч ,ард түмний язгуур үнэт зүйл ардчилсан ёс зүйд эргэлзээ төрж эхэлсэн шүү.Өнөөдрийн хууль ,шүүх ,засаг захиргааны ажилтнуудын хүнд суртал гэх мэт нэг л биш зүгрүүгээ яваад байна...

0000 [103.10.23.106] 2020-05-15 14:01:52

АН бол өнөөдөр хамгийн том хулгаөйч нарын үүр болоод байгаа нам АН харин дотроосоон цэвэрших эхлэл тавигдсан нам гэвч дотор нь МАНАН гийн хулгайч нар чэмээгүйхэн бас нуугдаж байгаа Ард түмэн тэнэг бишМАН -АН ийг дагаж бөхс долоогч нар тийм ч олон биш бөхс долоогч нар голдуу төрийн албанд үүрлэрлэж байгаа тэдэнд найдаж байгаа юм болуу хөөрхий Шудраг албан хаагч нар цөөн боловч бас би шүү

эгэл [64.119.22.128] 2020-05-15 13:48:18

битгий хуц манангийн луйварчид хэн та нарыг сонгох вэ гэрийнхэн чинь байх

ахмад гишүүн [64.119.20.147] 2020-05-15 11:42:45

Бид эднийг ийм байна гэж даанч бодоогүй л юм даа Одоо бол бүгд цаашаа зайл

Зочин [66.181.161.72] 2020-05-15 11:31:17

ганцхан өдөр эвтэй болно гэж юу байдаг юм.Амаржаргал тууштай биш.

Дэмчигч бна. [59.153.113.28] 2020-05-15 11:30:07

Уг нь дэмждэг нам байлаа.Энэ нэг Эрдэнэ гэсэн балай нэр хүндгүй нөхрөө зайлуулаачаа.Гаднаас нь хархад наад нөхөртэй байсан цагт явах шинж алга.Сонгуульд ард түмэн дэмжихгүй ээ.Наад нам мамаа шинжчлээчээ гишүүн ухаантай юмнууд н

Зочин [64.119.21.123] 2020-05-15 10:45:28

Маеай эгчид Туслаад хариу нэхээгуй Юм мэддэг гэж боддог.

Zochin [64.119.21.123] 2020-05-15 10:41:40

Арай ухаалаг Сайхан Сэтгэлтэй байхаа

Зочин [202.21.109.110] 2020-05-15 10:16:21

Амаржаргал бол Монгол Улсын төлөө юу ч хийгээгүй цаашид юу ч хийхгүй.Ард түмэн сонгосон өөрөө ИХ Хурлаас гарна гэсээр байгаад гарсан.Одоо ямар нүүрээрээ сонгогдоно гэж бодож байна.Тэтгэвэртээ гарсан чинь дээр.

Зочин [223.39.215.98] 2020-05-15 20:41:36

Yag unen

Зочин [66.181.176.203] 2020-05-15 09:39:51

Уг нь овоо ухаантай гэж бодож байлаа...

0123654789 [202.131.225.197] 2020-05-15 09:07:43

ЁСТОЙ БУРЖ БАЙХ ШИВ... АХИАД Л ЛААЗ ӨШИГЛӨНӨ, ТА НАР. ЯМАР ИХ ӨС ХОНЗОНТОЙ ГИШҮҮДТЭЙ ЮМ.

зочин [203.91.116.118] 2020-05-15 08:50:18

АН гэмт хэрэгтэнгүүдийн амиа аврах гэсэн сүүлийн оролдлого болжээ,, даанч АН-ын гэмт хэрэгтэнгүүдийг сонгодог хүн байхгүй биз дээ,

зочин [66.181.161.41] 2020-05-15 08:48:00

Гучдугаар асуудал гэдэг нь юу гэсэн үг юм?

зочин [122.201.19.99] 2020-05-15 08:02:24

Амаржаргал гэж хоёр нүүтиэй новш хулгайч нараа цуглуулж байх шиг АН-нам хулгайч нарын орогнох газар болжээ

иргэн [192.82.78.88] 2020-05-15 07:55:06

МАН.АН олонх болно гэж лав байхгүй

Зочин [202.131.242.122] 2020-05-15 07:39:41

1000 хүнийх нь сор болсон хүн нь мөнгөгүйгээс 1000 д гэмт хэрэгтэн нь мөнгөтэй юм чинь 1 д байж байгаад нэр дэвших юм байна л даа АН хүмүүсээ ингэж дэвшүүлэхнээ. Хөөрхий Жавхлан, Баасанхүү 2 лидерүүдийнх нь тоонд орж нэр дэвшээд Жавхлан нь үхэр тэргээ хөтлөөд хогоо цэвэрлэж яваад нэг суудал авч ирэхээр биднийгээ басч байгаа бол горьд

0000 [103.10.23.106] 2020-05-17 05:36:19

Жавхалан хүн биш болжээ эрх мэдэл хүнийг ингэтэл өөрчлөх юм даа Саяхан хулгайч луйварчин нарын үзэж чадахгүй эх оронч байгаагүй бэлүү Гэтэл өнөөдөр тэр хулгайч нартайгаан нэгдлээ даанч даа шунал хүнийг өөрчлөх юм Баасанхүү ч яаахав төрөлөхийн долдой хүний оймсонд хөтлөгдөж яс зууж явдаг тэнэг хүн

Зочин [203.91.115.42] 2020-05-15 07:28:37

сонгохгүйээ битгий горьд

Зочин [66.181.161.38] 2020-05-15 07:28:10

Үлгэрийн новшнууд амь ороод л байна уу зайл даа

Батсайхан [192.82.70.44] 2020-05-15 07:09:00

Хуцаа пязаа.

Ардчилсан Намын төлөөлөл УИХ-д орж ирэх ёстой. [202.131.225.53] 2020-05-15 05:49:00

Хэцүү л үе тулж ирсэн байна. Элдвийн юм бичээд яах вэ. Амжилт хүсье, санасан хүссэн зүйл тань биелэх болтугай. Чи шүү.

Bathurel [202.9.46.139] 2020-05-15 05:42:23

Odoo negdeed daraa ni bytraad mongol ylsiig bolon ard tumniig holdoo chireed tegej ta nart itgej amm8 smidrslaaraa toglood yahav!!!

Bold [84.44.176.76] 2020-05-15 05:26:23

Zailaaarai shal hudalaa shaasan garuud nam bol orchin tsagiin buleg hulgaichuud umhiirsen tarhitai buzaruud zugeer zailaa 30 jil naad ulgeree yrisan Amarjargalaaa odoo amarjargaad zail

Зочин [192.82.70.83] 2020-05-15 05:17:54

ЭНЭ СОНГУУЛИАР АН ДААШИН ШООГООО

Зочин [202.21.127.238] 2020-05-15 05:17:36

Эрдэнэ, Батүүл, Баярцогт гээд эрүүгийнхэн нэг дор цугларчээ

ЗОЧИН [202.131.229.246] 2020-05-15 05:16:42

санлаа өгөхгүй ээ АН ахмад гишүүн байна

АН [66.181.185.129] 2020-05-15 05:14:53

Манай АН-ын гол зорилго бол ялаад Эрдэнэтийг буцааж авахад оршино

Зочин [202.126.89.168] 2020-05-15 04:57:56

zagdaa osorjamaa 2g bas avchaarai. tgd ta nar dungee ugaasaa taviulna

tusa [66.181.190.112] 2020-05-15 04:53:11

Амаржаргал гуай нэг зүйлийг бодож үзсэнгүй. Энэ намын удирхдлагууд олон түмэн, жирийн гишүүдэд хэр зэрэг үнэлгээтэй вэ гэдгийг. Мөнгө бол гол асуудал биш. Мөн нам цул гэдгийг батлах зүйл байхгүй. Олон баримтаар үгүйсгэгдэнэ. Хамтран зүтгэгч М.Энхсайханыхаа төлөө ганц үг ган хийж дугарсангүй. Ганцхан Э.Бат-Үүл баатар зоригтойгоороо дугарч, шоронгоос айхгүй шүү гэж хэллээ.. Яагаад дугарахгүй байна гэвэл бүгд их хуралд дэвших тул дэвшихгүй болчих вий гэсэн айдас. болгоомжлол. Гол нь дуугай байх. Ардчилалаас илүү албан тушаал, эрх мэдлээ тэргүүнд тавих, мөн өөрсдийгөө дөвийлгөх хандлага энэ намд давамгайлсан. Бас З.Энхболд гэж нөхөр энэ намын нэр хүндийг нам унагасан. Эдгээрийг Амаржаргал гуай мэддэггүй юм байна. Өөр нүдний шил зүүх цаг болж дээ.....

Зочин [66.181.169.162] 2020-05-15 06:46:13

үнэн. АН д мөхөл нь ирсэн.

Зочин [182.160.35.144] 2020-05-15 04:49:15

Энэ АМАРЖАРГАЛ БОЛ ЭМ СИ ЭС-ийн ОДЖАРГАЛЫН Тэжээвэр ГӨЛӨГ шдээ.

Зочин [64.119.21.123] 2020-05-15 10:44:38

Ягшд Улсдаа байгуулсан том гавьяатай.

Зочин [122.201.21.146] 2020-05-15 04:31:32

Энэ хоёр МАН,АН хоёроос өөр сонголт байхгүй гэсэн утгатай үг хэлжээ.Овоо залуу байсан. Бас л тэнгэрт гарч дээ. Ард түмэн шоргоолж шиг харагдаж байна уу.

Зочин [192.82.71.12] 2020-05-15 04:42:37

Ugtaa ard tumen bol munhag shuu dee. Bitgii ard tumen gej yari

Иргэн [139.5.219.82] 2020-05-15 04:19:56

Бат үүл, Баярцогт ...нар эргэж ирж буйг нам нягтарч байна гэхээсээ гэмт хэрэгт холбогдсон нөхөд бөөгнөрч буй мэт санагдав

Зочин [202.179.26.236] 2020-05-15 05:35:31

Миний хувьд сайхан мэдээ байна.


64 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
64 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.