Бид сонгуулиа ингэж өгнө
УИХ-ын сонгууль зургадугаар сарын 24-ний өдөр орон даяар зохион байгуулагдана. Тэгвэл цар тахалтай энэ цаг үед сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаарх журмыг гаргажээ. Журамд сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч түүний менежер бусад ажилтан, иргэд сонгуулийн үйл ажиллагааны үед сонгуулийн хууль тогтоомж, Гамшгаас хамгаалах тухай, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон энэ журмыг дагаж мөрдөхийг анхааруулжээ.
ЖУРМЫН 3.1 НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ҮЕД ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
- 3.1 Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулна.
- 3.2 Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хоорондын зай 1,5 метрээс доогүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй /гар барихгүй, тэврэх, үнсэх/ зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.
- 3.3 Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах байр танхимд болон гадна талбайд оролцогчдыг суух боломж нөхцөлөөр хангасан сандлыг заавал байрлуулсан байна. Хүн суух сандал хоорондын зай 1,5 метрээс доошгүй байна.
- 3.4 Иргэд сонгуулийн сурталчилгааны уулзалт, хурал, цуглаан хийх байранд орох, эсхүл нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт цугларах үед оролцогчдын биеийн халууныг хэмжиж, гар халдваргүйжүүлэх ажлыг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна.
- 3.5 Сонгуулийн сурталчилгаа явуулах байр, танхимд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.
- 3.6 Танхимд хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар /нэг удаагийн уулзалт, хурал цуглаан хоёр цагаас хэтрэхгүй/ зохион байгуулна.
- 3.7 Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газар зохион байгуулах уулзалт, хурал, цуглаанд оролцогчдын хоорондын зай 1,5 метрээс доогүй байх бөгөөд оролцогчид биеэр хүрэлцэхгүй /гар барих, тэврэх, үнсэх/ зайнаас харилцана.
- 3.8 Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах танхимын агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэж, уулзалт хооронд хатуу гадаргуу, техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ.
- 3.9 Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах танхимын хаалганы бариул, явган болон урсдаг шат, цахилгаан шатны товчлуур, компьютер, утас, микрофон зэргийг 2 цаг тутам сайтар арчиж цэвэрлэнэ.
- 3.10 Уулзалт, хурал, цуглаанд амны хаалтгүй хүн оролцуулахыг хориглоно.
- 3.11 Сонгогч амны хаалтгүй тохиолдолд уулзалт, хурал, цуглаан зохион байгуулж байгаа нэр дэвшигч нэр ширхэг амны хаалтаар хангаж болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.
- 3.12 Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал тараах үед нэг удаагийн бээлий өмсөнө.
- 3.13 Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөнд тараах тохиолдолд гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.
- 3.14 Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг эсхүл дүрс бичлэгээр баримтжуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөх үүрэгтэй.
- 3.15 Сонгуулийн сурталчилгааны уулзалт, арга хэмжээнд 18 насанд хүрээгүй хүнийг оролцуулахыг хориглоно.
- 3.16 Уулзалт, хурал, цуглааны дараа хэрэглэсэн амны хаалт болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаян.
ЖУРМЫН ТАВ: НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- 5.2.3 коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбогдон гарах зардлыг хариуцах
СОНГОГЧ САНАЛАА ӨГӨХДӨӨ:
- 7.1 Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааг сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал, үйлчлэгч, ажиглагч болон мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, нутгийн захиргааны байгууллагын алба хаагч нар хамтран зохион байгуулж, хяналт тавина.
- 7.3 Санал авах байранд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.
- 7.4 Сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгоно.
- 7.5 Санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1,5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна. Оролцогчид биеэр хүрэлцэхгүй /гар барих, тэврэх, үнсэх/ зайнаас харилцана.
- 7.6 Сонгогч гарын хурууны хээг уншуулж, гарыг дахин халдваргүйжүүлсний дараа олгосон бээлийг өмсөж саналаа өгнө.
- 7.7 Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авна
- 7.8 Сонгогч санал авах байрнаас гарахдаа бээлийг зориулалтын хогийн саванд хаяж, гарыг халдваргүйжүүлнэ.
- 7.9 Санал авах байрны агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэнэ.
- 7.12 Санал авах байранд 18 насанд хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглоно.
НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА, САНАЛ АВАХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
- 8.1 Сонгуулийн сурталчилгааны болон санал авах үеэр халуурах, ханиалгах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзнэ.
- 8.2 Сэжигтэй тохиолдлыг мэдээлэх, тусгаарлах арга хэмжээ авах үүрэг бүхий ажилтныг ухуулах байранд болон сонгуулийн сурталчилгааны үеэр нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, санал авах байранд сонгуулийн хэсгийн хорооны дарга урьдчилан томилно.
- 8.3 Танхимд болон нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт сэжигтэй тохиолдлыг бусдаас 8-10 метрийн зайд тусгаарлана.
Сэтгэгдэл
https://amoxycillin1st.com [212.115.51.250] 2020-10-22 14:38:25
https://amoxycillin1st.com https://amoxycillin1st.com/
mymvrc.org [185.250.47.78] 2020-09-21 23:33:09
mymvrc.org https://mymvrc.org/
keflex 500 mg tablet [83.171.253.36] 2020-09-15 21:08:05
keflex 500 mg tablet https://keflex.webbfenix.com/
hydroxychloroquine antiviral [212.60.20.11] 2020-09-07 05:20:36
hydroxychloroquine antiviral https://chloroquine1st.com/
canadian pharmacy viagra [176.119.141.250] 2020-09-03 20:09:44
canadian pharmacy viagra https://mymvrc.org/
what does a generic cialis pill look like [45.140.206.19] 2020-08-02 21:39:05
what does a generic cialis pill look like https://www.wisig.org/
хүн хүн [103.10.23.106] 2020-06-01 03:15:16
Ямарч суртчилгаагүй сонгууль болох юм байна Мөрийн хөтөлбөрөөн хаалганд нь хавчулах хэрэг үү Энөөдөр гадуур иргэд ямар байдалтай яваа бэлээ Нийтийн тээвэрт суудал хоорондын зай хэд байгаа бэлээ Гэтэл энэ гаргасан журам амьдралд хэр нийцэх вэ Нөгөө талаас хулгайч нэр дэвшээд байгааг хулгайч шүү гэж бодтойгоор сануулаж болохгүй гэдэг нь ард түмнийг хууран мэхлэгч хулгайч нар үнэн нүүр царайгаан нуух гэсэн башир арга байна Хэрвээ өвчнөөс иргэдээн хамгаалий гэж үнэн сэтгэлээс бодож санаа зовсон бол өнөөдөр нийтийн тээвэрийн суудалыг 1 м хүртэл холдгох суух хүний тоог тогтоох ачаалын үед тээвэрийн тоог нэмэх зэрэг ажил хийх байсан бус уу Өвчнөөс хамгаалах мөн суртчилгаа хиих боломжтой бодтой ажил хэрэгтэй болхоос хоосон биеэлэх нөхцөлгүй худлаа журам хэрэгүй Хурал цуглааны байр сав Гадаа байрлах газаруудийг Хот дүүрэг урьдчилан бэлтгэж халдвар хамгаалт зэрэг бүх болцоогоор хангаж Суртчилгаа хийх тусгай цагын хувир гаргах байсан юм биш үү
Zochin [202.126.88.150] 2020-05-31 01:59:10
Ard tumen mini bugdeeree songuulia 1 udaaa ogye.irts bureldehgui i dahival tuildsan ediin zasgaa ulam doroituulna shuu.ondor nastan.Hend ogohni tani mergen songolt bh bolno.amjilt
Зочин [31.13.145.197] 2020-05-30 12:13:07
Ард тумэн хар машинаар тоолохыг эхнээс нь эсэргууцсэн гараар тоолохгуи бол сонгуулииг луиварсанд тооцож хучингуи болгоно манангиин улаан луиварчид сонотугэи
Зочин [192.82.71.230] 2020-05-30 16:46:11
Гараар тоолж болохгүй Төхөөрөмж нь бүрэн бүтэн байх Найдвартай байх Хүний оролцоо буюу гараар тоолохоор л луйвар гардаг
зочин [59.153.112.136] 2020-05-30 07:47:02
зөв шүү дээ.монгол хүн бүр эрүүл саруул ухаанаар улстөр ,эх орноо,хойч ирээдүйгээ цулааран нэг харж үзэж бодож тунгаах цаг болсоон.бид 30 жил буруу замаар явж гажуудалд орж мухарддалын шинжтэй улс орон болж.хэтэрхий ихээр төрийнхөө дээр манан болон бусад нам эвслийг шүтэж гаргаж тэдний хулгай луйварын бүлэглэлийг 30жил толгойгийн илж даваруулсан бнаа..Одоо энэ байдлыг болиулахын тулд намуудын хулгай луйварын бүлэглэлийг төрөөс бүх нийтээрээ цэвэрлэж гаргах сонгуули хийцгээе.энэ л бидний ганцхан зөв зам,ирээдүй хойч үеээ бодож сэтгэл зүрхнээсээ үүнийг хийцгээе.
Зочин [66.181.185.180] 2020-05-30 06:30:14
Монголчууд өнгөрсөн 30 жилд МАХН , МАН , АН -д ХАНГАЛТТАЙ ИТГЭЛ ҮЗҮҮЛСЭН , одоо БОЛНО оо .. . Олны танил биш байлаа ч гэсэн ШИНЭ ХҮНД САНАЛАА ӨГӨЦГӨӨЕ ... ТЭд алдсан ч МАН , МАХн , АН шиг МОНГОЛЫН БАЯЛАГ - АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨ хоёрыг хуйвалдан цөлмөхгүй , тэд МАФИЖААГҮЙ ...
Зочин [66.181.161.89] 2020-05-30 06:56:42
Зөвөө
НАРАНГЭРЭЛ [64.119.18.45] 2020-05-30 04:08:58
СҮХБААТАР ДҮҮРГИЙН СОНГОГЧИД МИНЬ ЭЭ ШУДАРГА ОЮУНЛАГ ЭРЧ ХҮЧТЭЙ БИДНИЙ ТӨЛӨӨ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭХ ЁС ЗҮЙТЭЙ ЗАЛУУ ЗАЛУУСАА ДЭМЖЬЕ АРДЫН БОЛОН АРДЧИЛСАН НАМ ЯМАР ВЭ ГЭДГЭЭ ХАНГАЛТТАЙ ХАРУУЛЛАА БИДНИЙ НЭРИЙГ БАРЬЖ БИДНИЙ АМЬДРАЛЫГ ЯМАР БОЛГОВ ДОО ҮНЭХЭЭР ГУТАМШИГ ХАА БАЙНА НӨГӨӨ ЦОГЗОЛМАА ХАА БАЙНА НӨГӨӨ МӨНХ ОРГИЛ ХАА БАЙНА НӨГӨӨ ЦОГТБААТАР МОНГОЛЫГ МИНЬ 2 Ч ХАР ДАНСАД ОРУУЛЛАА ДЭЛХИЙ ДАХИН МОНГОЛЧУУДЫГ ХАР ТАМХИЧИН ЛУЙВРЫН МӨНГӨ УГААДАГ ДИПЛОМАТУУДТАЙ УЛС ТӨРЧИДТЭЙ ГЭДГИЙГ ҮЗЛЭЭ ХАРЛАА МЭДЛЭЭ