Дотоодын жуулчлалыг додомдохуй

Н.Баярмаа / Эдийн засаг

Дотоодын аялал жуулчлал сэргэх түүхэн боломж энэ зун тохиох нь гэсэн сэтгэгдэл, хүлээлттэй олонтоо таарах боллоо. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр аялал жуулчлалын салбар энэ оны эхний улиралд эрс хумигджээ. Тодруулбал аялал жуулчлалын зорилгоор ердөө 36,5 мянган гадаад зорчигч хилээр нэвтэрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 51,6 хувиар бага үзүүлэлттэй байгаа аж. Дэлхийн даяар аялал жуулчлалын бизнесийн орлого тасалдаж 50 гаруй тэрбум ам. долларын алдагдал хүлээж цаашид хэдий хугацаанд хэрхэх нь тодорхой бус байгаа учраас дэлхийн хаалгыг түр хааж дотооддоо ямар байгааг авч үзье.

Дотоодын аялал жуулчлалыг ойрын хугацаанд хэрхэн аврах вэ?

Дотоодын аялал жуулчлал гэдэг бодит утгаараа манайд шинэхэн ойлголт. Манай аялагчдын ихэнх нь өөрсдийн боловсруулсан маршрутын хүрээнд хүнс, майхан саваа зэхэж аваад өөрсдийн нутаг усандаа очдог бол зарим нь байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцдаг. Манайд нийтийг хамруулсан дотоодын аялал жуулчлалыг зохион байгуулдаг газар ховор. Жуулчны баазууд нь хэт төвлөрсөн байрлалтай, байгалийг бэлэнчлэхээс бусдаар маркетингийн өсөлтгүй, хэрэглэгчид зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээний хэвшмэл байдал зэрэг нь дотоодын аялал жуулчлалын хөгжлийг чөдөрлөдөг. Иргэдийн зорьж очсон жуулчны байгууллагууд хүмүүсийг хүлээн авч байршуулахаас хэтрэхгүй байгаа нь бодит байдал. Түүхэн дурсгалт газар, байгалийн тогтоц, орон нутгийн онцлог, үүх түүхийг тайлбарлан таниулах, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий аялал жуулчлалын мэргэшсэн байгууллага өнөөдөр дутагдаж байна.

Гадны жуулчдыг хүлээж авахдаа нарийн маршрут, тодорхой хөтөлбөр гаргадаг. Дотоодын аялал жуулчлалыг ч мөн тодорхой системтэй болгох нь чухал юм.

Энэ жилийн аялал жуулчлалын гол онцлог нь дотоодоосоо мөнгөний урсгалаа хангах. Манай улсын аялал жуулчлалын салбар жилд хагас тэрбум орчим ам.долларын орлого эдийн засагт төвлөрүүлдэг. Үүнээс хэд дахин бага орлогыг дотоодын жуулчид бүрдүүлдэг ч энэ жилийн хувьд өөр сонголт байхгүй байна. Гадаад жуулчдад агаарын болон бусад хилийн боомтууд хаалттай. Хэзээ нээгдэх нь тодорхойгүй. Манай жуулчлалын улирал үндсэндээ зуны хэдэн сар байдаг тул хүлээх цаг байхгүй. Иймээс дотоодын жуулчид бол энэ жилийн найдвар. Дотоодын аялагчдын бэл нимгэн. Тиймээс тэдэнд зориулсан шинэ цэс боломжит үнийг санал болгох нь энэ жилийн хувьд ухаалаг маркетинг болно. Иймээс аялал жуулчлалын компаниуд дотоодын аялагчдыг хүлээн авахад эртнээс бэлдэх болж байна. Хөл хорио тавигдах үед компаниуд бэлэн байвал цаг хугацаа хэмнэнэ. Ариун цэвэр хангасан эко 00, халуун хэмжих багаж, гар ариутгах бодис гээд урьд урдынхаас илүү эмх цэгц, эрүүл, аюулгүй байдал чухалд тооцогдох болно.

Монгол жуулчдыг бүтээх нь...

Манай улсаас жилд 1.5 сая хүн давхардсан тоогоор гадагшаа аялж зугаалах эсвэл худалдаа наймаа хийх хурал чуулганд оролцох зэргээр хилийн дээс алхдаг байна. Нэг хүн дунджаар 1000 орчим ам.доллар үүнд зарцуулдаг гэвэл 2020 оны хувьд багагүй валют дотоодод үлдэхээр байгааг судалгаа харуулж буй юм.

...Дотоодын аялал жуулчлал гэхээр анги, хамт олон, гэр бүлээрээ гарч давхиад байгалийн үзэсгэлэнт газар, рашаан сувилал, амралтад хэд хонохыг хэлдэггүй. Нэг талаас нь харвал аялаад, юм үзээд нүд, сэтгэл баясаад яваа боловч нөгөө талаасаа нэгдсэн журмаар, тур операторт хамрагдаагүй учир энэ ангилалд багтдаггүй аж. Дотоодын аялал жуулчлалаар мэргэшсэн байгууллагуудтай харилцан тохиролцож үйлчлүүлэх хэрэгтэй. Хэдийгээр зардал мөнгө ахиу гарах ч олон асуудлыг өөрөөсөө холдуулж байгууллагад даатгаснаар тухтай аялах боломж бүрдэнэ. Дотоодын аялагчид хувиараа аялахад гадаадын жуулчдаас илүү зарцуулалт ихтэй. Гэр бүл, найз нөхдөөрөө олон чиглэл рүү аялдаг, төлөвлөөгүй маш их зардал гаргадаг бол гадаадын жуулчид багц аялалын төлбөрт орсон үйлчилгээгээ л авдаг, илүү зардал гаргадаггүй. Энэ талаараа мэргэжлийн тур компаниар үйлчлүүлж сурах нь эдийн засгийн хувьд ч ашигтай юм.


Сэтгэгдэл

Компаниар уйлчлуулж хохирсон хун [64.119.18.138] 2020-06-17 06:21:27

Монгол хумуустээ ереесее олигтой уйлчилгээ узуулдэггуй шдэ. Туруу жил машингуй байхдаа компанид хандаад багцын унэ телеед аялсан ёстой угээ хэлж хаширсан. Тэрэнд орвол еерсдее машиндаа майхан саваа ачаад хоол ундаа замын гуанзнаас идээд явсан нь хамаагуй дээр юм билээ

Яг тийм [202.55.180.219] 2020-06-17 13:47:22

Гадаадууд $ телж байгаа болохоор долоочих гээд л байгаа биз

Зочин [66.181.161.25] 2020-06-17 07:26:08

Арьсны үзэл гаргасан уу.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.