Хүүхдийг гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, хийлдэг завь, гудас ашиглуулахгүй байхыг анхаарууллаа

Н.Баярмаа / Нүүр

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын цагдаагийн хэлтэст өчигдөр 09.30 цагт “Дөрвөн хүүхэд нууранд живлээ” гэсэн дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нар 09.40 цагт Гүрмийн нуурны зүүн талд шуурхай очиход дөрвөн хүүхэд нуурын эргээс холдон хийлдэг гудас дээр хөвж явсан байна.

Цагдаагийн алба хаагчид автомашины дугуйны олгой хаммерыг хийлж, усны хантааз өмсөн Баян-Овоо сумын дөрөвдүгээр багийн Засаг дарга С.Отгонбаярын хамт нуур луу сэлж орон 5-8 насны дөрвөн хүүхдийг уснаас эсэн мэнд гаргажээ.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аварга тосон рашаан сувиллын газар энэ жил нуураа цэвэрлэх зорилгоор үйл ажиллагаагаа түр зогсоосонтой холбоотойгоор иргэд аялагчид Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуурыг зорих болжээ.Тус нуур нь 30 метр гүн, 20 км радиустай нуур юм.

Нийт нутгаар усархаг бороо орж буйгаас гол, нуур, цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амралт, аялал зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдийг гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, хийлдэг завь, гудас ашиглуулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл

Gudrun [5.157.26.151] 2020-07-16 08:32:55

Hi there, I found your website by means of Google at the same time as searching for a comparable topic, your site came up, it seems to be great. I've bookmarked it in my google bookmarks. Hello there, simply turned into aware of your blog via Google, and located that it is really informative. I'm gonna watch out for brussels. I'll be grateful if you continue this in future. A lot of folks shall be benefited from your writing. Cheers! polimentosroberto.com.br

Зочин [202.179.27.27] 2020-07-15 23:44:49

ХӨӨРХИЙ ЦАГДАА АВТОМАШИНЫ ОЛГОЙ ХАЙМАР ХИЙЛЭЭД ТЭРЭНТЭЙГЭЭ СЭЛЭЭД Ч ГЭХ ШИГ. БАЯН-ОВОО СУМ НУУРАНДАА АВРАГЧ БЭЛДЭЖ ХАНТААЗ, ЗАВЬТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ

Poppy [45.153.157.206] 2020-07-15 19:13:34

Hey I know this is off topic but I was wondering if you knew of any widgets I could add to my blog that automatically tweet my newest twitter updates. I've been looking for a plug-in like this for quite some time and was hoping maybe you would have some experience with something like this. Please let me know if you run into anything. I truly enjoy reading your blog and I look forward to your new updates. wikifisc.uqtr.ca


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.