ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын 6. Ангараг гараг. Онгоц одтой, есөн улаан мэнгэтэй, шар луу өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Ус
Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Намрын хугас дунд болох улирал 22 цаг 55 минутад эхэлнэ. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
Сэтгэгдэл