Монгол Улсын Ерөнхийлөгч Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр (2020.09.23) Баянхонгор аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр, Засаг дарга Д.Мөнхсайхан нарын зэрэг аймгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид Баганат талбайд угтан авч, Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд цэргийн хүрээний жагсаал жагсаж хүндэтгэл үзүүллээ.
Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга төрөлх нутгийнхаа алдарт эхчүүдэд хүндэтгэл үзүүлэн, "Алдарт эх"-ийн одон гардуулахын зэрэгцээ ард иргэдтэй 15.00 цагаас аймгийн Хөгжимт драмын театрт уулзалт хийх юм.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.27] 2020-09-23 23:04:09
Хуулиар өөрт нь хамаагүй асуудлыг би шийдсэн, цаашид ч шийднэ гээд л явах юм болиосой. 21 онд энэ нөхрөөс яаж салъя даа.
Хивс [50.101.118.166] 2020-09-23 19:14:10
хивсэнцэр Баттулга , буутай Хүрэлсүх, мах яаж чанартай бэлдэх арга мэддэггүй их хуралын даргатай Wow , Монголчууд
Unsigh [202.21.108.24] 2020-09-23 12:13:39
Darga nar ireheer ulaan hivs tavidagaa bolyooo
иргэн [139.5.216.118] 2020-09-23 07:38:05
Баттулгаа!!!!"!! Ард түмэний амьдрал өөдлөхгүй байхад - орон нутагийн Сонгуул болох үеэр рекамдахаа болиул яасан юм.бэ.!!!!!!!!!