Н.Түвшинбаяр: Допинг бидний толгой өвтгөсөн гол асуудал болж байна

Aдмин / Спорт

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяраас цаг үеийн сэдэвтэй цөөн асуултад хариулт авлаа.


-Монголын спортын салбарт тулгамдсан гол асуудал бол спорт холбоодын талцал, хуваагдал, хоорондын зөрчил, маргаантай байдал хэмээн салбарынхан тодорхойлж байна. Та нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Холбоодыг удирдаж,амжилт гаргаж байгаа нь илүү болов уу гэж бодож байна. Ямарваа нэг ажлыг хийхэд дотор нь сөрөг зүйлүүд гарч ирдэг. Хэл ам гарч эхэлдэг. Хувь хүмүүс хоорондоо ойлголцоогүй маргаан үүсдэг. Энэ асуудал дээр Биеийн тамир спортын улсын хороо болон МҮОХ-ны зүгээс чиглэл бүрээр нь анхаарч ажиллах нь зүйн хэрэг. Өнөөдөр яадгаа алдчихсан, хэцүү нөхцөл байдалд орчихсон газар байхгүй байх. Үүн дээр нэмээд нэг зүйлийг хэлье гэж бодож байна.

Улстөрчдийг холбоод руу битгий оруулаач гэж хүмүүс ярьдаг. Үүнийг би эсэргүүцдэг. Спортыг дуртай хүмүүс нь дэмжиж, үйл ажиллагаанд нь оролцох ёстой гэж бодож байна.

-Сагсан бөмбөгийн холбоодын хооронд үүссэн маргаан хэдэн он дамнан яригдаж байна. Манай сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA(Олон улсын сагсан бөмбөгийн холбоо)-аас зохион байгуулдаг тэмцээнд сүүлийн 10 орчим жил оролцсонгүй. Үүний ард тамирчдын эрх ашиг, уг спортын хөгжлийн асуудал хөндөгдөж байгаа?

-Тэр асуудал одоогийн байдлаар цэгцрэх нөхцөл үүсээд явж байгаа. Тэрийг нэг их хурцатгаж ойлгоод хэрэггүй. Тодорхой хугацааны дараа учир зүйгээ олчихно.

-Ирэх онд болох олимпийн бэлтгэлийг холбоод хэрхэн хангаж байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү. Цар тахалтай холбоотойгоор зарим уралдаан тэмцээнийг хориглосон нь хэрхэн нөлөөлж байна вэ?

-Холбоодын бэлтгэл сургуулилалт хийгдэж, улсын аварга шалгаруулах тэмцээнүүд явагдаад эхэлж байна. Өчигдөрхөн амралтын өдрүүдээр хөнгөн атлетикийн болон волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнүүд явагдлаа. Дээрээс нь Жүдогийн холбоо маань бас олон улсын тэмцээний уур амьсгал оруулж, тамирчдаа тэмцээний сэтгэл зүйн бэлтгэлд оруулах зорилготойгоор тэмцээнүүдийг зохиож байна. Мөн Боксын холбоо маань долоо хоног бүр алдартай нэг тамирчин, дэмждэг байгууллагуудынхаа нэрэмжит тэмцээнүүдийг зохион байгуулаад явж байгаа.

-Манайхан олимпод хэчнээн төрөлд хэдэн тамирчин оролцох эрх аваад байна вэ?

-Эрх авах магадлалтай маш олон төрөл байгаа. Тэгэхээр өнөөдрийн тоо баримжааг хэлэх боломжгүй байна.

-Та шинэ, өндөр хариуцлагатай албанд томилогдоод удаагүй байна. Барьж буй гол бодлого, чиглэлээ тодруулахгүй юу?

-Мэдээж олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гол үйл хэрэг байгаа. Мөн Монголын спортыг шинэ түвшинд хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллана. Би спортынхоо төлөө л зүтгэнэ гэж бодож байна.

-Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн үед хурцаар тавигдах боллоо. Улсын өндөр цолтой бөхчүүдээс допинг илэрсэн. Гэвч зарим нь хүлээн зөвшөөрөхгүй байх, маргаан үүсгэх зэрэг олон асуудал гарч байна. Үүнээс болж монгол үндэсний бөхийн үнэ цэнэ унах вий хэмээн иргэд шүүмжлэх боллоо. Энэ талаар та байр сууриа илэрхийлэх ёстой хүний нэг. Үүнд хариулт өгөхгүй юү?

-Допинг бол бид бүгдийн толгой өвтгөсөн гол асуудал болж байна. Допингийн эсрэг үндэсний төв нь манай Олимпийн хорооноос хараат бус. Үйл ажиллагаанд нь бид хөндлөнгөөс оролцохгүй. Харин үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах тал дээр хамтардаг. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Үйл ажиллагааг нь дэмжинэ гэхээр бид допингийн эсрэг тэмцлийг дэмжиж оролцоно гэсэн үг. Манайханд нэг явдалтай зүйл байгаад байдаг нь Допингийн эсрэг үндэсний төв допингийн шинжилгээ авах ажлыг хийдэг. Буцаагаад хариу ирэхээр нь тэр хариуг шийддэггүй, зарлах эрх байдаггүй.

Үүн дээр Баяр наадмын комисс Үндэсний их баяр наадмын тухай хуулиараа шийддэг асуудал байгаад байна. Миний харж байгаагаар Үндэсний их баяр наадмын тухай хуульдаа илүү нарийвчилсан зохицуулалт оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ хуулиа хатуу болгох тал дээр анхаарах ёстой болов уу гэж бодож байна.

ӨДРИЙН СОНИН www.dnn.mn Г.БАТЗОРИГ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:07:39

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:07:39

Зочин [59.153.84.139] 2020-09-26 06:37:24

Допинг хэрэглэсэн л бол барилдах эрхийг 5 аасдоошгүй жилээр хасч бүх цоль бай шагналыг хураа. Ийм хуультай болбол хэн ч допинг хэрэглэхгүй.

зочин [66.181.166.196] 2020-09-25 09:15:51

Спортын төлөө зүгтгэнэ л гэх, яг үнэндээ энэ суудалд суулгасан эзнийхээ төлөө л зүтгэх байх даа энэ хүн

Зочин [202.126.89.151] 2020-09-25 04:01:54

Монгол бөхөд допингийг хуулиар зөвшөөрсөн шүү

дэмжигч [66.181.161.97] 2020-09-25 01:28:24

аваргын зүтгэлииг дэмжинэ волейболын холбоог яаж сэрээх вэ

Зочин [122.201.21.18] 2020-09-25 03:20:41

Толгой өвдөх асуудал биш.жаахан юманд толгой өвдөж бвал мэдлэггүын шинж.зүгээр л таван жил тэмцээнд орохыг хасах тухай акт гарга.тэгээд л болоо.

Зочин [192.82.67.12] 2020-09-25 00:37:55

Найран дундаа найрсаар байж болохгүйл дээ , аваргаа ... олимпизын гол зарчим бол шударга - шийдмэг байх явдал . Чи дэлхийн хүн , гэтэл монгол заваарлыг ( найрааг) гол зарчим болгоно гэсэн чиньхарамсалтай . Монголчуудад ч бас олимпизмын шударга ёс байсан юм шүү . Найр наадамд түрүүлсэн хүн , малд хэзээч ЭЗЭН ХААН зарлиг гаргаж байгаагүй г. М


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.