Алтны ханш буурч, зэсийн үнэ өсөв

Aдмин / Нүүр

Дэлхий нийтийг хамарсан "Covid-19"-ийн цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор зэсийн үнэ сүүлийн дөрвөн жилд байгаагүй дүнгээр огцом унаж, өнгөрсөн гуравдугаар сард нэг тонн зэсийн үнэ 4609 ам.долларт хүрч байв. БНХАУ-ын хүнд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэнтэй холбоотойгоор зэсийн ханш сүүлийн өдрүүдэд аажмаар сэргэж, 5500 ам.доллароос даван, энэ сарын байдлаар 6700 ам.долларт хүрчээ.

Олон улсын шинжээчдийн тайлбарлаж буйгаар, "Covid-19"-ийн нөлөөгөөр тогтоосон хөл хорио, хязгаарлалттай холбоотойгоор алтны үнэ огцом өсөөд байсан ч АНУ эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй байгаагаас ам.долларын ханш чангарч, алтны үнэ унажээ.

Ам.долларын ханш чангарч, таваарын эрэлт буурснаар нэг унци алтны үнэ 1900 ам.доллароос буурав. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар алтны үнэ 3.5 хувиар буурч, 1882.5 ам.доллар болжээ.


Сэтгэгдэл

Hurai hurai... [192.82.76.56] 2020-09-29 07:15:24

Zes 8000 boloh boltugai...nuurs suga usuh boltugai.

Зочин [66.181.161.94] 2020-09-29 07:20:34

Zu zu


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.