Бэлэн мөнгө тараах бус ажил хийх, бизнес эрхлэх боломжийг олгосноор ядуурлыг ялна

Aдмин / Хууль

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд олон улсын санхүүгийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж хамтарч ажилладаг. Энэ уламжлалаар өнөөдөр Дэлхийн банкныхантай уулзалт хийлээ. Тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев болон ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану нартай Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нар уулзав. Уулзалт УИХ-аар 2021 оны төсөв, мөнгөний бодлогыг ид хэлэлцэж байгаа хариуцлагатай үед болсноороо онцлог байв.

Дэлхийн банкныхан Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, улсын төсвийн талаар өөрсдийн гаргасан саналаа танилцуулж, харилцан ярилцав. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев: “Монгол Улсад уул уурхай эрчимтэй хөгжиж байна. Гэвч ядуурал төдийлөн буурахгүй байгаа нь Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ оновчтой бус байна. Дэлхийн ямар ч улс бэлэн мөнгө тарааж ядуурлыг шийдэж байгаагүй. Харин төрөөс ажлын байрыг шинээр бий болгох, иргэдэд бизнес эрхлэх боломжийг олгоход анхаарах ёстой” гэсэн юм. Мөн Ковид-19 цар тахалтай холбоотой их хэмжээний төсвийн зардал гарч төсвийн алдагдал ДНБ-ний 12 хувьд хүрсэн, Монгол Улсын гадаад өрийн хэмжээ бага дунд орлоготой дэлхийн улс орнуудын дунд өндөр байгаа талаар талууд харилцан санал солилцов.

Уулзалтын үеэр УИХ-ийн дэд дарга С.Одонтуяа, Дэлхийн банк Монгол улсад байнга тусалж, олон төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг, мөн цар тахлын хүнд үед санхүүгийн өгөөмөр дэмжлэг үзүүлсэнд Монголын ард түмнийг төлөөлөн талархаж буйгаа илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.37] 2020-10-22 11:21:45

ajilgui zaluuchuuddaa ajil olgoj ajiltai bolgohgui ym bol uls gej baigaad yahav de.uursduu l dur duraaraa l amidarch bn.meregjil mergejileer n sudlaad ajiltai bolgoh heregtei

Зочин [150.129.140.12] 2020-10-21 19:48:05

манчид хэзээч монголыг хөгжүүлэх тухай бодохгүй, ганц л зорилго байгаа халамжын хэдэн цаасаар өөрсдөөсөө уяатай байлгаж төрд үе удмаараа сууж хулгай хийж амьдрахыг зорьдог хулгайчдын үүр. мөрөөрөө өөрөө өөртөө ажлын байр бий болгоод арчаатайхан яваа нэгнийг нь өдөр шөнөгүй дарамтлан торгож хааж дампууруулдаг. ямар нэг байдлаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийг хүнд суртал элдэв татаас татвар утга учиргүй баахан зөвшөөрөл, элдэв даргацарын гарын үсэг туйлдуулж залхаадаг. монгол хүн монголдоо ажиллаж хөдөлмөрлөх гэхэд баахан бичиг цаас, харин хужаа нарт бүх зүйл чөлөөтэй. яг бодит байдал дээрээ монголчуудын төлөө биш илтэд урд зүгийнхний төлөө зүтгэдэг нам төртэй улсын хөгжил гэж зүйл үнэндээ харагдахгүй байна

Зочин [202.9.46.147] 2020-10-21 16:22:09

иргэдээ ажилтай болгох дорвитой ажил хийгээчээ МАНаа талхны булан мэрүүлэх хэмжээний халамжаар битгий иргэдээ худалдаж ав.өөрсдөдөө ашигтайл бол юүч хамаагүй хийдгээ болиёо


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.