Боловсролын багц хуулийн төсөлд олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс орон даяар эхлүүллээ

Aдмин / Боловсрол

Улсын Их Хурлын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран өнөөдөр (2020.11.10) Боловсролын багц хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс улс орон даяар эхлүүлжээ.

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, "Улсын хөгжлийн үндэс нь боловсрол. Тиймээс боловсролын асуудалд бүх нийтээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хуулийн төсөлд бичгээр болон цахимаар саналаа өгөх боломжтой. Цахимаар санал авах ажил 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагуудад бичгээр авах саналын хуудсыг хүргүүлсэн. Бичгээр санал авах хугацаа 11 дүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн БШУЯ-наас "Боловсролын шинэчлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт" уулзалт, хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 17-30-ны өдрүүдэд 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулна. Харин нэгдсэн хэлэлцүүлгийг 2020 оны арванхоёрдугаар сарын 04-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн. Иргэд БШУЯ-ны албан ёсны www.meds.gov.mn цахим хуудаст, багш нарын хувьд боловсролын салбарын мэдээллийн систем www.esis.edu.mn-ийн багш ажилтны эрхээр хандаж, саналаа өгнө.

Боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх үүднээс дөрвөн хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Энэхүү багц хуулийн төсөлд иргэд, боловсролын байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусгасны дараа 2021 оны 1 дүгээр сард УИХ-д өргөн мэдүүлэхээр ажлын хэсгийнхэн ажиллаж байна" гэлээ.

Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хэлэхдээ, “Салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлж байна. Хамгийн анхны боловсролын хууль 1963 онд батлагдсан. Одоо хэрэгжиж буй Боловсролын тухай хуульд 25 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд 6 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 12 удаа тус тус нэмэлт өөрчлөлт орсон байдаг.

Салбарын хуулийн төсөлд санал тусгах ажлыг ийнхүү улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулж байгаа юм. Тогтвортой мөрдөгдөх, салбарын асуудлыг өргөн хүрээнд зохицуулж чадах хуулийн төсөл боловсруулахын төлөө боловсролын салбарын үйл ажиллагаатай холбоотой бүхий л байгууллагын саналыг хуульд тусгахыг зорьж байна" гээд боловсролын салбарыг шинэ түвшинд гаргах энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд идэвхтэй оролцохыг салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтэд уриаллаа.

Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Г.Дамдинням, Б.Баярсайхан болон холбогдох яам, агентлагийн төлөөлөл оролцлоо гэж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.58] 2020-11-20 10:59:36

Гадаадаас хуулж авсан чадамжийн сургалт явуулна гэж бүх монголын хүүхдүүдийг толгойг нь ёстой нэг хэдэн жил сайн эргүүтүүлсэн дээ.Тэр эргүүтсэн хүмүүс чинь одоо хүртэл гайхаад л явдаг юм шиг байна лээ.Сингапур,Тайланд зэрэг улсууд иймэрхүү сургалтаар хүнийг үнэлж төгсгөдөг юм байна лээ.Монгол хүн бол шал өөр ухагдахуунаар суралцахыг одоо хүртэл хүсэн хүлээсээр л байдаг.Дээд сургуулийн программд чадамжийн хөтөлбөрийг хүчээр чихэж оруулах шахсан шүү.ёо ёо.Үүнийг хөтөлбөрөөсөө авч хаяаад,физик,химийн,монгол өв соёлын барагдашгүй уламлалт баялагийг дэлхийн хэмжээнд аваачиж тавих хэмжээний сургалтуудыг оруулах ёстой.Тэгэж байж Монгол хүн бий болно.Одоо бол англи ч биш,хятад ч биш,орос бол бүүр ч биш юу ч болоод байгаа юм бүү мэд

зочин [119.40.98.177] 2020-11-11 17:00:27

аль сайтад санлаа өгөх үү.

Зочин [139.5.218.22] 2020-11-11 11:35:30

Худлаа ярьдгаа больчихвол яасан юм эдгээр хүмүүс. Юу биччихээд санал авах гэсэн юм бол гээд түүнийг нь харах гэтэл тэр заасан цахим сайтад нь алга байна.

Зочин [139.5.218.22] 2020-11-11 09:56:01

Алиюаа юманд монгол сэтгэлгээгээр хандмаар байна. Бүх юм нь гадныхны бичиг баримтыг хуулдгаа болимоор байна. Боловсрол гэж чухам юуг хэлээд байна аа? Боловсрох гэдэг үгийн утгаар хандмаар байна. Хүнийг боловсруудах. Хүнийг боловсруулах нь ганц шинжлэх ухааны мэдлэг олгохоор хязгаарлахгүй, хүүхдүүдийг монгол хүн болгох асуудал шүү. Одоо бүр хар нялхаас нь харь хэл зааж, монгол хэлийг бүр сургалтын хөтөлбөрөөс хасчихсэн гэхээр болсон байгаа. Өнөөгийн "боловсролтой мэргэжилтнүүд" - ийн бичсэн зүйлийг уншихад ойлгомжгүй, монголыг монголоор орчуулмаар болсон байгааг анхаарвал зохино.

Зочин [103.26.194.223] 2020-11-11 06:53:35

-7 настай оруулж 11 төгсгөөчээ - багш нарын ёс зүй, ялангуяа хувийн сургуулийн багш нарынх даанч мууджээ

Зочин [202.9.46.69] 2020-11-10 20:27:07

Анги дүүргэлт 25-30 хүүхэд байхаар тусгах.Хүүхдийг амралтын өдрүүд.болон зуны амралтаар даалгавраар дарамталж хүүхдийн сэтгэл санаагаар хүчирхийлэхийг зогсоох тухай оруулах хэрэгтэй.

ИРГЭН [66.181.182.86] 2020-11-10 19:59:04

САЙД СОЛИГДОХ БҮРД Л ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙДАГ БОЛОВСРОЛЫН СИСТЕМ ГЭЖ ХААНА Ч БАЙХГҮЙ ШҮҮ

Зочин [202.126.88.61] 2020-11-10 17:36:38

8 настай сургуульд оруул.

Зочин [172.58.143.147] 2020-11-11 02:17:45

Zuitei 6 nas Mongold tohirohgui bna

Игэн [202.126.89.232] 2020-11-10 16:52:36

Сургуульд 8 наснаас оруулж 10 төгсгө.тэр гадаадын юм дуурайж хуулж байдагаа боль монголд таарахгүй.монгол гён өөр шүү.1 р ангийн хүүхдийн толгой гадаадын 6 р ангийн хүүхдийн толготй тэнцнэ.багш нарынхаа толгойг цэнэглэ.орчин үёийн хүүхдүүд багш нарынхаа толгой дээр гарч үг сонсрхгүй болж дээ. Энэ бол гажуудал эмэгнэл шүү.

Зочин [203.91.115.55] 2020-11-10 16:20:47

үнэн бичжээ

ЗОЧИН [202.126.90.35] 2020-11-10 15:55:34

БАГШ НАР ХИЧЭЭЛ ЗААХГҮЙ ЗӨВХӨН ДААЛГАВАР ӨГДӨГ ХҮМҮҮС БОЛЖ ХУВИРСАН ШҮҮ. ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАР ГЭЖ ХҮН ДАРАМТАЛДАГ ХҮН БОЛСОН БАЙНА НИЙТ БАГШ НАРЫН ЁС ЗҮЙД ТАВИХ ШААРЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЦАГ БОЛЖЭЭ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.