Хүнсний түгээлтийг халдвар хамгааллын дэглэмээ хатуу сахихыг зөвлөж байна

Aдмин / Хууль

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний түгээлтийн үйл ажиллагааг 9 дүүргийн 140 хорооны 622 хүнсний объектыг хамруулан шалгалт хийхэд, давхардсан тоогоор 525 зөрчил, дутагдал илэрч, 335 буюу 67,5 хувийг газар дээр нь арилгуулсан байна.Хадгалах хугацаа дууссан 67 нэр төрлийн 176 ш, 672 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгуулжээ. Хүнсний дэлгүүрт худалдаалагдаж байсан хаяг шошгын зөрчилтэй 9 нэр төрлийн 272 ширхэг хүнсний бүтээгдэхүүний дагалдах шошгын шаардлагыг хангуулсан байна. Түгээлтийн машины ариутгал халдваргүйтгэлийг байнга хийлгэх, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж бараа түгээлтээ хийхийг НМХГ-аас зөвлөж байна.

Нийслэлийн төвийн 6 дүүргийн 23 байршлийн нөөцийн мах борлуулах цэгт мэргэжлийн хяналтын 18 улсын байцаагч байнгын хяналт хийж байгаа юм. Улсын байцаагчид махны чанар, аюулгүй байдал, халдвар хамгаалал, халдваргүйжүүлэлтийн байдлыг шалгаж, зөвлөгөө зөвлөмж өгч, маск зүүгээгүй, зай бариагүй, гар ариутгаагүй зэрэг зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллаж байгаа юм байна.


Сэтгэгдэл

иргэн [64.119.25.53] 2020-11-20 07:20:03

Хүнсний дэлгүүрүүд үнэ.мэдэхгүйцээр 100 - 150 төгрөгөөр нэмсэн бна даа.!!!!!!!хөөрхий өөдлөхгүй дээ зайлуул !!!!!!!!!!тэгээд бас нэмээгүй гэх ч шиг монголд юу болоод бна.эрх мэдэлтэнгүүд .нь гуншигнаж.доодужл нь хоол унд нүүрс гээд л .ард түмэндээ хандсан ажил хиыхгүй малтаад бх даа.

Зочин [64.119.19.182] 2020-11-20 07:41:13

Цаанаас л үнэ нэмээд ирж байгаа даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.