Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг цахимаар хийх боломжтой

Aдмин / Хууль

Энэ сард хийхээр товлогдсон АН-ын Х их хурал Улсын онцгой комиссоос тогтоосон цар тахлын үеийн хатуу хөл хорионы улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж АН үйл ажиллагаагаа цахимаар явуулж, аймаг, дүүрэг, сумдын АН-ын дарга нарын хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулаад байна.

Технологийн дэвшлийг ашиглан цахимаар зохион байгуулсан АН-ын шат шатны байгууллагын дарга нарын цахим хурлаар намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг

цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар хийх боломжтой эсэхийг хэлэлцсэн юм.

Нийслэлд төдийгүй, аймаг сумдад цар тахлын хөл хорио тогтоосон энэ цагт технологийн дэвшил, интернетийн хурдыг ашиглан хот, хөдөөгийн гишүүдээ нэгтгэн цахим хэлэлцүүлэг хийх боломжтойг сүүлийн 3 өдөр зохион байгуулсан АН-ын цахим хурлууд харуулав.

Цахим хуралд оролцон байр сууриа илэрхийлсэн аймаг, нийслэл, сум, дүүргийн АН-ын дарга нар ч намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг цахимаар хийх боломжтой гэж үзэж байлаа. Тиймээс намын гишүүдэд үндсэн дүрмийн өөрчлөлтийг төслийг түгээж, цахим хэлэлцүүлэгт хэрэгтэй технологийн бааз сууриа базаах бэлтгэлийг ханган ажиллахаар тогтов.

Монгол оронд Ардчилал ялснаар хот хөдөөгийн ялгаа жилээс жилд арилж, сум суурин, баг хороо бүгд тог цахилгаан, интернет, шилэн кабелд холбогдсон нь цар тахлын хатуу хөл хориотой энэ хүнд цагт цахим хурал зохион байгуулах давуу тал болж байна.

АН-аас зохион байгуулсан цахим хурлуудад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нар идэвх санаачилгатай оролцсон юм. Тэд “Ардчилсан намын СЭРГЭЛТ хийгээд ШИНЭЧЛЭЛД намын анхан шатны гишүүд түүчээлэн оролцох ёстой” гэж журмын нөхдөдөө хандан уриалсан юм.


Сэтгэгдэл

Артур [95.214.41.135] 2020-11-26 05:16:54

Получайте контакты потенциальных клиентов от 30 до 1600 в день, по цене всего 50-100 р. за контакт! Работаем по договору, по всей России! Пишите на почту удобный способ связи (WhatsApp, Viber или Telegram) info@marketing-2021.com С Вами свяжется наш менеджер и расскажет подробнее о предложении!

Роберт [95.214.41.135] 2020-11-25 04:04:38

Сообщение: Обеспечим Ваш бизнес клиентами, с оплатой за: ЗАЯВКИ, % ОТ СДЕЛКИ, РЕЗУЛЬТАТ ИЛИ ПОЭТАПНАЯ ОПЛАТА! Оставьте заявку https://leadgeneration.moscow/ Для Вас создадим продающие квизы, настроим поисковую рекламу и привлечем заявки Лидогенерация.Москва, в интернет маркетинге более 10-ти лет Заполните заявку: https://leadgeneration.moscow/


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.