Мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгана

Aдмин / Хууль

Коронавирус /COVID-19/-ын цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж, хатуу хөл хориог тогтоосон.

Цагдаагийн байгууллагаас цахим орчин дахь хууль бус үйл ажиллагааг олж илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага оногдуулах зорилгоор шалгалтын ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд цахим орчинд лотто, покер зэрэг бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулсан 121 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож, 46 хүнд хуулийн хариуцлага хүлээлгээд байна. Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах нь Монгол Улсын Эрүүгийн хуулий тусгай ангийн 20.17 дугаар зүйл “Мөрийтэй тоглоом зохион байгуулах”-д заасан эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болдог.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл. “Мөрийтэй тоглоом зохион байгуулах

1. Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.189.42] 2020-12-02 11:21:30

Үр дүнг нь урьдчилан төсөөлдэг ямар тоглоом бна.ямар шатар тоглох гэж байгаа биш мэдээж Каспоровтай тогловол хожигдох нь тодорхой

Иргэн [202.126.89.217] 2020-12-02 08:11:01

Online togloom mongold baih l yostoi shuu dee. Hudlas tuilshrah yumaa.

Unen [202.126.89.70] 2020-12-02 06:01:22

SHIITGEL N BAGA BNA. UDUR BUR 1 SAY TEMTSEEN ZOXIOGOOD. 7 XONOG BUR 5 SAY TENTSEEN ZOXIOJ BAIGAA IIM BAYAN BOLSON BULGEMIIG TORGOOD YAVUULAX N INEEDEMTEI XEREG. TOM ARTAI TORGUULIIN MUNGU BOL YU CH BISH YUM BNA. UNEN

Зочин [49.195.6.31] 2020-12-01 19:54:09

Yostoi hiih yumaa olj yadah yumaa ene tsagdaa nar

Зочин [64.119.25.122] 2020-12-01 18:25:41

Интернетээр мөрийтэй тоглодог хүмүүс их байна

Зочин [202.70.38.18] 2020-12-01 18:06:02

Сүүлийн үед орой болохоор Facebook-ээр баахан покерын LIVE бичлэгүүд энд тэндгүй группүүдээр шейрлэгдэн явуулж байгааг арга хэмжээ аваач ээ. Би аль болох бүгдийг REPORT хийдэг. Энийг ер нь анзаарч байгааа хүн байна уу.

Зочин [202.126.88.226] 2020-12-01 23:30:40

Өөр юу хийхийн бүгдийг хорьчихлоо

Зочин [202.126.89.190] 2020-12-01 21:46:11

Овоо матаасчин гар уу???(((

muu horsh [64.119.19.75] 2020-12-01 17:21:57

oron gertee hun tsugluulaad toglood baigaag n yadag yum boloo.deed davhriin ail sandal shireeteigee nuraad irmeer duu garaad baihiim

Butehgui MGL [66.181.185.112] 2020-12-02 00:23:09

Tsagdaa duudaad ugch chadahgui bol hohi chin.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.