Б.Пүрэвдорж: Дотроо хэт сүржигнэх тусам уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд нүүрсээ гаргах боломжууд хаагдах эрсдэлтэй
- МАН ИРЭХ ЖИЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЗОРИУЛЖ ТӨСВИЙГ ХУВААРИЛСАН -
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Төсвийн талаар олон шүүмжлэл гарч байна. Төсвийн байнгын хорооны дэд даргын хувьд та төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Төсвийн байнгын хороон дээр би хэд хэдэн асуудал дэвшүүлж, "Ковид-19" эдийн засагт нөлөөлөх нь ээ. Тийм учраас төсвөө хэлэлцэхдээ тодорхой арга хэмжээнүүдийг авахгүй бол болохгүй байна гэдэг саналуудаа хэлсэн. Эрүүл мэнд, боловсрол, хилийн цэрэг, цагдаа, онцгой зэрэг байгууллагуудаас бусад төрийн байгууллагуудын урсгал зардлыг 20 хувь танах, эндээс гарах хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалах санд төвлөрүүлэх, мөн дэд сайд, яам агентлагийн газрын дарга зэрэг өндөр зардалтай албан тушаалуудыг цомхотгох замаар төсвийн хэмнэлт бий болгох, Онцын шаардлагагүй музей, захиргааны барилга, офиссын барилга зэрэг нийтдээ 149 төсөл хөтөлбөрийг царцаагаад, үүнээс гарах 403 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг зээлд шилжүүлэх ийм саналуудыг гаргасан боловч, харамсалтай нь МАН тухайн үедээ тоож, авч хэлэлцээгүй. Төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгчийн тавьсан хориг дээр тухайн үед миний хэлж байсан энэ гурван санал бүгдээрээ нийлээд ороод ирж байна лээ.
-Эрх баригчид ковидын төсөв гэж тайлбарлаад байгаа шүү дээ?
-Төсвийн байнгын хорооны дарга нь ч тэр, Сангийн сайд, Засгийн газрын тэргүүн нь ч тэр 2021 оны төсөв бол ковидын төсөв боллоо гэж ярьж байна. Ядаж вакцинаа авах хөрөнгө тусгаагүй байж ковидын төсөв гэж ярьж болохгүй. Ковидыг ганц өвчин гэж хараад байх шиг байна. Дэлхий нийтийн бүх улс оронд ковид бол эдийн засгийн хямралд хүргэх өвчин байна гэж хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас хамгийн чухал зүйл бол аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлд тодорхой хэмжээнд төсвийн болон бусад эх үүсвэрээ ашиглах ёстой. Гэтэл харамсалтай нь эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан ийм төсөв боллоо. Өөрөөр хэлбэл, тодорхой хөрөнгө оруулалтууд, музей, номын сан зэрэг том том 50, 60 тэрбум төгрөг дээр, замын концесс дээр хөрөнгө тавьж, ирэх жилийн намынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд зорилуж төсвийг хуваариллаа шүү дээ. Дээрээс нь аймаг, нийслэлийн түвшинд тендерүүдээ шалгаруулах замаар замбараагүй хөрөнгө оруулалтуудыг хийсэн ийм төсөв боллоо. Энэ бол ковидын төсөв биш эрх баригчдын хулгайн төсөв гэж би үзэж байна.
-Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Харин МАН-ын бүлэг хүлээж авсангүй. Тэгэхээр цаашид яах ёстой вэ?
-Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч ковидтой холбоотойгоор ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээнд том эрсдэлүүд ирнэ. Үүнд зориулж нөөц бэлдэж, дэмжлэг үзүүлэх зорилгоор хориг тавьж байна. Гэтэл хоригийг цэвэр улс төрийн нүдээр харж, МАН хоригийг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гаргалаа.
Ингэж үзэж байгаа нь өөрөө том асуудал юм. Хоригийг хүлээж авахгүй болсон ч маш яаралтайгаар он гарангуут төсвийн орлого дутагдсантай холбоотойгоор төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрнэ. Ер нь Төсөв хэлэлцэх явцад нүүрсний машин өдөрт 1200 гаруй гардаг. Дээрээс нь зэсийн үнэ өндөр байсан учраас эдийн засгийг даваад гарчихна гэсэн бодолтойгоор асуудалд хандаж байсан бол өнөөдөр нүүрсний машин 200 болчихлоо. Нэлээд барьц алдсан нөхцөл рүү улс орон маань орж байна. Тийм учраас зайлшгүй төсвийн тодотгол хийх шаардлагатай.
-Төсөвт орлого олох тал дээр нэг ч төгрөг тавигдсангүй, дээр нь зарим аймаг, орон нутагт их хэмжээний төсөв тавилаа гэх шүүмжлэл гарч байгаа?
-Төсөв бол улстөрчийн дахин сонгогдох хэрэгсэл болж байна. Төсөв бол улстөрчдийн пиараа өсгөх хэрэгсэл болж байна. Засгийн газрын тэргүүн нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүнтэйгээ нийлж байгаад төсвийн маш их хөрөнгийг Хэнтий аймагт тавилаа. Маш их хөрөнгийг Их хурлын дарга нь Баянхонгор аймагт тавьж байна. Намынх нь генсек Говь-Алтай аймагт маш их хөрөнгийг тавилаа. Дээрээс нь төсвийн орлогыг төлөвлөхдөө жил болгон 42 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөдөг. Харамсалтай нь энэ тоондоо хүрсэн тохиолдол байхгүй. Дээд тал нь 20-38 сая тонн нүүрс гаргадаг. Төсвийн орлогыг нэг талдаа өндөр тавьчихаад тэр хэмжээгээр орлого олно гэж урьдчилж үзээд зардлуудаа өндөр тавьдаг. Харамсалтай нь орлого нь төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаагаас үүдээд алдагдалтай төсөв баталж байгаа. Төсвийн алдагдал бол ирээдүйд бидний үр хүүхдэд өр болж очно. Тиймээс иймэрхүү байдлаар улс орны хөгжлийн бодлогод хортой зүйлүүдийг төсвөөр дамжуулж байнга хийгээд байвал манай улс хөгжихгүй ээ, харин ч хойшлох болно.
-Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрт нэг сая төгрөг өгөх саналыг МАН-ын бүлэг хүлээж аваагүй?
-Нэг сая төгрөгийн 200 мянган төгрөгийг бэлэн мөнгөөр, үлдсэн 800 мянган төгрөгийг аж ахуйн нэгжүүдээ дэмжих ваучер бүтээгдэхүүн худалдаж авах санаачилгыг Ерөнхийлөгч гаргасан. Дэлхийн улс орнууд ийм арга хэмжээнүүдийг авч байна. Жишээ нь, АНУ, Япон улс хатуу хөл хорионы үед иргэддээ тодорхой хэмжээний бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлж байна. Дэлхий нийтийн энэ жишгийн дагуу иргэддээ хатуу хөл хорионы үед дэмжлэг үзүүлэхийг Ерөнхийлөгч гаргасан. Харамсалтай нь үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төр гэж үзээд МАН бойкотоллоо. Ерөнхийлөгчийн санаачилга бол иргэдээ дэмжих бодлого байсан болохоос биш улс орноо хорлочихъё гэдэг юм байхгүй.
-Засгийн газар, УОК-оос “Ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд олон алдаатай шийдвэр, бодлогууд яваад байна. Ер нь дотооддоо вирус алдсаны дээр хариуцлагын асуудал яригдах ёстой юу?
-Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бүх талаас нь би дэмжээд явж байгаа. Цар тахлын үед УОК-ын хийж байгаа ажлыг харахад шүүмжлэх олон асуудал гарч байна. Гэхдээ энэ болгон дээр ажил хийж байгаа хүмүүсийн хажуугаар ороод шүүмжлээд явах нь илүү биз. Цар тахлын үед иргэд өөрсдөө ухамсартай байж, хариуцлагаа өндөржүүлэх, маскаа зүүх, зайгаа барих, гараа угаах зэрэг үндсэн дэглэмүүдийг хийж хэвших нь чухал байна. Тэгж байж цар тахлыг хохирол багатай даван туулж чадна. Ер нь бол Европын холбоо, бусад улс орнууд “Ковид-19”-өөс сэргийлэх ажил бол хувь хүний өөрийнх нь асуудал юм байна. Тийм учраас иргэд хорио цээрийн дэглэмээ бариад, өөрсдөө хариуцлагатай байгаад, хориогоо сулруулж, хилээ нээж байна. Үүнтэй адил бид бүхэн хувь хүмүүсийн хариуцлагыг өндөржүүлээд илүү бодит байр сууринаас асуудалд хандаад явах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Бид дотооддоо ковид алдчихлаа гээд ард иргэдээ айлгаад улс төр хийж болохгүй. Учир нь хажуу хөрш орнуудаа айлгаж болохгүй. Хөрш орнууд чинь дотооддоо ковид алдчихлаа, янз бүрийн том эрсдэл үүсчихлээ гэвэл хилээ хаах ийм эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Үүнээс үүдээд өдөрт 1200 машин гарч байсан бол 200 гарч байна. Дотроо хэт сүржигнэх тусам уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд гадаад зах зээл рүү нүүрсээ гаргах энэ боломжууд хаагдах эрсдэлтэй. Одоо Засгийн газар тодорхой хэмжээгээр Улаанбаатар хотод алдсан тохиолдлуудыг хатуу хөл хорионы үед хумьж эхэлсэн. Тийм учраас цаашид дэглэмээ сулруулах, ковидын эсрэг арга хэмжээг авч чадсан гэдгээ бусад хөршүүддээ мэдээлэх шаардлага гарч байна. Дээр нь аж ахуйн нэгжүүдээ үйл ажиллагаанд оруулж, тэднийг орлоготой байлгах, экспортоо нэмэгдүүлэх боломж энэ хүрээнд гарч ирнэ.
-Өмнөх хөл хорионы үед үйл ажиллагаа нь зогсоод жигдэрч амжаагүй байсан, дампуурлын ирмэгт байгаа маш олон аж ахуйн нэгж байна?
-УИХ-ын гишүүд чуулган дээр үг хэлэхдээ иргэдийн орлого багасч байна гэж яриад байгаа. Иргэдийн орлого аль хэдийнэ зогссон. Харин гишүүдийн орлого багассан байж магадгүй. Тийм учраас тодорхой хэмжээнд аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, тэдний үйл ажиллагааг идэвхтэй болгох, арга хэмжээнүүдийг маш яаралтай хийхгүй бол өнөөдөр нийт хүн амын 900 мянга орчим нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа иргэд байна. Энэ хүмүүсийн үйл ажиллагаа зогсож, цалингүй, орлогогүй байдал удаан үргэлжилж болохгүй. Тиймээс Засгийн газар хувь хүн бүрийн дэглэм, хамгаалалтыг нь хийлгээд ойрын үедээ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээх нь чухал байна.
-Ардчилсан намын их хурал цар тахлын улмаас хойшилсон. Их хурлаа цахимаар хийхээр яригдаж байгаа гэсэн үү?
-АН дүрмээ өөрчлөх шийдэлд хүрсэн. Энэ хүрээнд их хурлаа цахимаар хуралдуулаад дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэж батлаад Улсын дээд шүүхэд өгнө. Улсын Дээд Шүүх дүрмийн өөрчлөлтийг баталсны дараа энэ дүрмээрээ намын даргаа сонгох их хурлыг хийнэ. Ихэнх гишүүд намын даргаа сонгохдоо цахимаар хийхгүй, намын их хурлын төлөөлөгчид бүгд сууж байгаад хурлаа хийгээд намын даргаа сонгох хүсэлтэй байгаа. Тийм учраас бид намын даргаа сонгохдоо хорио цээрийн дэглэм буурсны дараа хийнэ.
Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН ХИШИГТИЙН ЦЭНД-АЮУШ
Сэтгэгдэл
Зочин [43.242.243.145] 2020-12-07 08:52:19
Угаасаа л төрийн эрх барихаараа дүлий годил болчихоод намынхаа эрх ашгийг л дээдэлдэг , сөрөг хүчин болчихоороо л ард түмэн , эх орондоо жигтэйхэн хайртай болчихоод л ард түмний нэрийн өмнөөс л хуцаад унадаг биз дээ танай хоёр намынхан
Би [103.57.95.90] 2020-12-07 05:46:36
Эргүү новшоо . Эдийн засаг чухал боловч Хүний эрүүл мэнд амь наснаас чухал биш. Ковидоос болж ядуураагүй. Дарга нарын хулгай хуйвалдаанаас болж ядуурсан. Энэ өвчинг дарахгүй бол өнөө маргаашийн ажил төрөл мөнгө биш хүүхэд залуусийн боловсрол гээд бүх зүйлд нөлөөлнө. Халдвар хэр их тархана тэр хэмжээгээр эдийн засагт чинь зардал бас л нэмэгдэнэ. Эм тариа ажиллах хүч гээд. Эдийн засгаа гээд ажлаа хий гэлээ гэхэд ажиллаж байгаа хүн халдвар авбал хүссэн хүсээгүй л эмчлүүлнэ, Энэ тохиролдолд хорио биш хүний эрүүл мэнд иргэнийг чинь ажилгүй болгоно. Магадгүй амв насанд ч , эдгэрсэн ч эрүүл мэндэд нь хүнд үр дагвар үүсэх эрсдэлтэй. Харинч хөл хориог маш эрчимтэй маш хатуу харгис . Зайлшгүй шаардлгатай ажиллах хүчийг уч дулаан гээд ойролцоо тусгаарлаж ажиллах нөхцлаар хангаж бусдыг нь шууд нам хөл хорионы чанга дэглэм баримталж энэ халдварын голомтыг тослах ёстой. Автобусанд суусан ч айж яюмааргүй байна.
зочин [192.82.69.86] 2020-12-07 02:50:50
Тэгээд л гишүүн .... хэт сзржигнээд байна гэж ойлгох уу?
Эрүүл иргэн [66.181.161.52] 2020-12-07 02:34:47
Хэсэг хүмүүс ковид тойроод булайгаа чирж мундараа ХУТГАЖ байгаа УОК НОК иынхоо үйлдэлийг харж сонсож чадахгүйдээ нуугдаад харин энэ хавиар хэн нэгний үсэрсэн шүлс долоогоол байж байгаа юм шивдээ зайлуул ккк МАН ы бууны нохойнууд уулаасаа элбэгдээ та нар хаа сайгүй ккк
Иргэн [66.181.167.254] 2020-12-07 01:11:31
“Муу эр дайн хөөрнө” гэдэг иймэрхүү юмнууд ....
Зочин [202.21.109.117] 2020-12-07 00:53:09
zass neeg ih medsen mulguu gar
Зочин [66.181.183.214] 2020-12-06 20:18:16
Elvegdorj iin boovnii us buus umhii hasag Muratiin adil gaj yavdaltai hun hog
Зочин [90.27.179.234] 2020-12-06 17:17:59
chi ebteihen yarij syr!ergyy teneg ee!!tanai nam gej haisaa harsan yum baisiim be?....zail!
Зочин [202.55.191.194] 2020-12-06 15:16:35
эргүү сда
Зочин [192.82.74.117] 2020-12-06 10:03:44
муу троллууд. Дандаа төрийн албаныхан гэртээ амрангаа. Комэнт бичээд, хөөрхий муу пүрэвдоржийг доош нь хийж байна, пүрэвдоржоо үнэн ялнаа
Зочин [203.91.115.56] 2020-12-06 08:01:07
ХУДЛАА ШААЖЭЭ. ЭНЭ ПҮҮДОРЖ ӨӨРӨӨ БООВ МУРАТТАЙ ХОСОЛЖ ХАСАГ МОНГОЛ ОХИДЫГ 200 МЯНГААР БАВДАГ ЮМ БИЛЭЭ.
Зочин [124.158.66.171] 2020-12-06 07:30:14
ҮНЭН ХЭЛЖЭЭ.МАН СӨРӨГ ХҮЧНЭЭ СОНС.АВАХ ЮМЫГ НЬ АВАХ Л ХЭРЭГТЭЙ.ПҮРЭВДОРЖ ГАНБАТ САЙН БАЙНА.БОЛОХГҮЙ ЗҮЙЛИЙГ АЙХГҮЙ ХЭЛЭХ Л ХЭРЭГТЭЙ
Тб [202.126.89.81] 2020-12-06 07:27:21
Бурхангүй газрын .... шалзуурнаа гэж ...
Зочин [64.119.18.62] 2020-12-06 07:23:30
Нүүрс гаргаад өргүй байгаа бол болж бна Гэтэл маш их өртэй Өр ард түмний нуруун дээр Дээгүүрээ язартлаа баяжчихсан Доогуураа ядуурал өлсгөлөн ажил хийж мөнгө одох боломжгүй байдал нэмэгдээд гэр бүл салалт хүүхэд өнчрөл хэнийх нь бүү мэд хүүхэд тээж төрүүлээд байгаа хүүхдийнхээ эцгийг ч хэн ч гэж тодорхой мэддэггүй эмэгтэйчүүд олшроод байгаа гэх мэт ялзармал байдлаа яах вэ
Зочин [203.91.115.43] 2020-12-06 07:06:35
энэ зурамдорж л өөрөө их сүржин өмхий хар угаар юм шигээ.
temuujin [192.82.70.7] 2020-12-06 06:55:08
Энэнээс өөр сүржигнэж байгаа хүн угаасаа байхгүй л дээ.
Зочин [66.181.181.63] 2020-12-06 06:49:06
бидоны найз түмпэн
Зочин [64.119.23.251] 2020-12-06 06:27:27
xogiin naad zaxiin bolovsrolgui Xurelsuxeer tor ingej togluulj bui ni gutamshig
Зочин [202.21.98.238] 2020-12-06 06:13:50
SHAAGAADAI NUSGAI MINI... MASKAA ZUU!
Зочин [66.181.189.45] 2020-12-06 05:59:10
Амаа угааж чадахгүй хошгоны баасаа гүйцэд арчиж сураагүй хэвтэж дарга болчихсон хулгай луйвар хийж яваа цүнх баригч би өвчтөнүүдийг төрөөс зайлуулахгүй МОНГОЛ УЛС хөгжихгүй ээ!!!
Kobid [202.9.46.27] 2020-12-06 04:22:05
Pvrebdorj gishvvn mash zvb vneniig helsen bainaieh ond ih sonirholtoi yum bolno dald hiigdsen bulhai il boloh baih hen sain poporson hog uhsan hoyryn temtseen boloh baih yalsan n6 jil haan magadgvi putiny argaardarhan erhteich bolohyg hvsne
Зочин [66.181.178.221] 2020-12-06 04:18:32
SURDANZAN baival ydahdaa busadaaraa boliyo gehed HARAHAD SURTEISHDEE...surtei saihan haragdjiinee gej avtuusand yarijiinlee
Зочин [202.9.46.105] 2020-12-06 05:51:53
МАН сонгуульд хичнээн бэлдээд яах вэ дээ. Ард түмэн нь короно, зуд, өлсгөлөн, ядууралд сүйрч байхад үхсэнийх нь сонгууль
Зочин [192.82.74.117] 2020-12-06 04:04:19
Пүрэвдоржоо чи энэ Хүрлээд нэг шанаа өгөөч
Зочин [103.212.118.188] 2020-12-06 04:03:25
Бодит байдлыг яг л хэлж
Зочин [66.181.161.26] 2020-12-06 03:58:46
Ханиадд COViD ялгахгүй их чирэгдэл болж байна.
Зочин [66.181.185.169] 2020-12-06 03:26:31
Сонгуулийн авилгалжсан МАНжуудын хулгай цавчаа хийх төсөв
zochin [64.119.19.81] 2020-12-06 03:09:12
Ene neg um dandaa olon um yrij yvaxin
Зочин [66.181.191.178] 2020-12-06 02:58:02
Наад хулгайч нараа НАФТА КЕРОСИН -оор сайн нүдээ. Хуурамч бензин дийлдэхээ болилоо. Автобензинтэй адил татвартай болгочихоор хольж мөнгө олдог бизнес нь зогсчих гээд хэцүү баыгаа. Ард түмэнд сайн ойлгуулаач
Зочин [103.229.123.246] 2020-12-06 02:43:06
зөв үнэнярьж анхааруулга өгдөг. даанч МАН гишүүд хүлээжавах ухаан алга. МАНын гишүүд зөвийг үгүйсгэж сүрэглэн дайрч байгаа нь яг л золбин нохойн архирдаан шиг харагддах юмаа
Амьдрал үгүй [202.126.88.61] 2020-12-06 02:34:58
Наад төр баригч нар чинь короноогоос цааш амьдрал үгүй болсон учир тэр улс орон ард иргэд хамаагүй өөрсдөө цуслаад амьд үлдхээ л бодож байгаа
Зочин [64.119.16.219] 2020-12-06 13:48:22
Пүрэвдорж зөв ярьж байна. Монголыг короно сөнөөхгүй, шуналтангууд сөнөөх гээд байна, эдийн засгаа анхаарч аж ахуйн байгууллагуудаа ажилд яаралтай оруулах хэрэгтэй, халамж тусламжаа зогсоо, ажлын байраар дамжуулж иргэдээ орлоготой болго.
Зочиг [192.82.75.69] 2020-12-06 02:19:06
Зөв л яриж хэлж байна. Харин төсөвийн хоригийг хүлээж аваагүй нь зөв байхаа. Өрх бүрд ннг сая төгрөг гэдэг бүр улсаа дампууруулж мэднэ.
Зочин [202.126.89.245] 2020-12-06 02:13:15
зөв ярьж бн. МАНы хийрхэл хэрээс хэтрээд бн.бодитой ямар ажил хийвээ баахан попрсон улсууд л доороо дэвхцээд байхын.халамж тараахаас өөр юү ч хийсэнгүй
Зочин [122.201.31.67] 2020-12-06 01:53:07
Пүрэвдорж гишүүн зөв хэллээ.
Zochin [202.126.88.141] 2020-12-07 05:11:43
Koronag dotooddoo aldsand hen ch byryyg i. Ene bol delhii niited tarhsan tsar tahal.henii hvv hembygai ch horij doilehgvi bgaad heniig byryytgah geev. Delhiin hamgiin tom yla gvren ch kovidiin umni suhurluu shde
Зочин [122.201.31.67] 2020-12-06 01:50:41
Ядахдаа зөв бичээсэй.
Иргэн [202.126.88.71] 2020-12-06 01:47:01
Наад үг чинь эх оронч УИХ-ын эрхэм гишүүний үг бус, Хогийн атаархагч арчаагүй улс төрчийн л үг байна?! Ард түмэн хэн нь хэн бэ?! гэдгийг сайн ойлгоод сонголтоо хийгээд байгаа?! Ард түмний тархийг энэ тэмээр угаах гэж бүү оролд?! Бид мэдэж байгаа?!
Zochin [202.126.88.141] 2020-12-07 05:08:41
Surug hvchin gedeg n byryy ch bai.zuv ch bai .myshgin gyivuulj kameriin umni uvchugnuhiig helne.
Зочин [192.82.70.30] 2020-12-06 06:02:28
Чи баасаа л мэддэг байх
Zicnin [68.145.61.75] 2020-12-06 01:44:04
Mongol uls covidiig huanaltandaa buren awcn cnadsanaa delhiid zarlaj huatad ruu gargah nuursee mash shuurhai gargah heregtei suuheecnlen
Zocnin [68.145.61.75] 2020-12-06 01:42:06
Covidoor mongolcnuud uhehgui ee . Tiim bolohoor ih surjigneed hyatadiig hootogdood oorsdiin omno bul har cnuluu tawiad hereggui ni undn