QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

Aдмин / Хууль

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Хан-Уул дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн QR платформын хэрэглээнд шалгалт явууллаа.

Шалгалтаар иргэдийн бүртгэлийн байдал хангалтгүй байсан нь тогтоогдсон тус дүүргийн 2-р хороонд байрлах Номин тав трейд ХХК-ийн Номин Агуулах Худалдаа Хан-Уул төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Улмаар холбогдох зөвлөмж заавруудыг дахин танилцуулж, үйл ажиллагааг нь эргэн нээлээ.

Нийслэлийн зүгээс өргөтгөсөн шалгалтыг ирэх өдрүүдэд эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм.

Иргэдийн зорчилт хөдөлгөөнийг бүртгэх замаар цар тахлын эрсдэлийг бууруулах, шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой олон улсад түгээмэл ашиглагдаж буй QR платформыг ebarimt аппликэйшнээр дамжуулан хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.

Иргэд QR бүртгэлийг хариуцлагатайгаар тогтмол ашиглах, ААН-үүд үүнд шаардлага тавьж үйлчилж хэвших нь цар тахлаас үүдэлтэй бэлэн байдлын үед бүх нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж буй явдал юм.

Иймд хамтдаа хариуцлагатай байж, QR бүртгэлийг хэвшил болгохыг ААН, иргэдэд хандан уриалж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.123] 2021-01-15 16:37:06

ard tvmnee daramtaldag tur herggvi ...dain zarlanaa ta nartai udahgvi tur ergene bh

Зочин [150.129.143.75] 2021-01-15 08:36:19

E-barimt , e-mongolia burtgel uusgej bolku bn!!!

Зочин [203.91.115.47] 2021-01-15 04:15:41

зорчигч үйлчлүүлэгч нараас код уншуулахыг шаардах үед уурлаж уцаарлах байдал их гаргаж байна. Энэ цар тахлын үед Хүн бүр хариуцлагатай байх хэрэгтэй шүү дээ

Зочин [202.21.100.210] 2021-01-15 02:39:13

Зарим Аж ахуйн нэгжүүд QR код-г ашиглаж хэрэгжүүлдэггүй нь үнэн юм. Аливаа юм 2 талтай байгдаг QR код уншуул гэж шаарддаг аж ахуйн нэгүүд байхад ард иргэд уншуулж чадахгүй байхгүй гэх мэт байна. Зарим нэг нь шаардлага тавихгүй юм. Өөрөө бүр бүртгэлийн цэг танайд байна уу гэж асууж байж бөгдөл юм. ААН-үүд ашиг орлого бодож ажиллаж байгаа ч QR код уншуулаагүй шаардлага хангаагүй улмаас хаалгаа барих эрсдэлтэй тул цаашид анхаармаар байна. Орж ирсэн хүнийг худалдан авалт хийхээс өмнө QR код уншуулах гэх мэт.

Zochin [202.126.89.43] 2021-01-15 01:30:51

OR olgogdohhui bgaa gesen .


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.