Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ

Aдмин / Хууль

Дотоод болон гадаадын эх сурвалжууд сүүлийн үед идэвхтэй мэдээллэж буй Оюу толгой төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газарт албан тоот илгээсний зэрэгцээ уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа цохон тэмдэглэжээ.

Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар юм.

Иймд Оюу толгойн асуудлаар олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого болон холбогдох баримттай танилцаж Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна гэжээ.

Иймээс 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн дотор Оюутолгойтой холбоотой бүрэн гүйцэд мэдээллийг ирүүлнэ үү гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд илгээсэн албан тоотыг бүрэн эхээр нь хүргэж байна.

АЛБАН БИЧИГТ:

Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар, чин хүсэл юм.

Өнгөрсөн жил бид байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийнхаа үзэл санаа, зарчмыг улам баталгаажуулж, газрын хэвлий, түүний баялгийг албан тушаалтнууд төрийн өөрийн өмчид хамаарах сандал, ширээ мэтийн адилаар захиран зарцуулдаг байдлыг халах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулиндаа оруулсан.

Монгол Улсын тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт, аж ахуй эрхлэх орчны үзүүлэлт, гадаад харилцаа, олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурь, нэр хүнд, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн дотор “байгалийн баялгийг шударгаар ашиглах, төр, нийтийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд баримтлан ажиллах” асуудал хамгийн чухал болсон энэ цаг үед Оюу толгойн орд ашиглалтын бугшсан их ээдрээг тайлж, зөв шийдэл олоход Монгол төрийн бүх салаа мөчир, бүтэц бүрэлдэхүүн хүчин чадлаа бүрэн дайчилж шуурхай ажиллах нь зүйд нийцнэ.

Монголын ард түмэн ч мөн үүнийг та биднээс хүсэн, хүлээж байна. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааны хүрээнд онц чухал бөгөөд тулгамдсан асуудал, хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон талаар дотоод, гадаадын эх сурвалжууд мэдээлсээр байна. Тухайлбал:

  • Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар хэлэлцээ хийж байгаа тухай;
  • Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;
  • Оюу толгой төсөлд хөрөнгө оруулагч гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд өөр хоорондоо уг төслийн талаар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;
  • Оюу толгой төсөлтэй холбогдуулан авлига, хээл хахууль өгч авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэл бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд явагдаж байгаа тухай.

Эдгээр мэдээллээс үзэхэд Монгол Улсын эрх ашиг, Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад шууд хамаатай, төрийн нэгдмэл бодлого, байгууллага хоорондын нягт хамтын ажиллагаа шаардагдсан нөхцөл байдал үүссэн нь нэн тодорхой бөгөөд илэрхий байна.

Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бөгөөд “Засгийн газарт чиглэл өгөх, гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулах” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ” гэж заасан байдаг.

Үүний хүрээнд миний бие хуульд заасан үүрэг, ард түмний захиас даалгаврыг биелүүлэх зорилгоор олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого, үйл ажиллагаа, түүний бэлтгэл ажил, явцын талаарх мэдээ, баримттай танилцах, зохих ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, мөн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч ёс төдий хагас дутуу мэдээлэл ирүүлснээр өөр арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна.

Хяналтгүй, ил тод бус, хаалттай, хуйвалдааны шинжтэй ийм үйл ажиллагааны үр дүнд Дубайн хэлэлцээр шиг асуудал үүсэж, улс орноороо хохирох аюултай.

Миний бие Оюу толгойн асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Иймд дурдсан асуудлуудын хүрээнд иж бүрэн, гүйцэд мэдээллийг өнөөдрийн дотор ирүүлж, зохих журмаар танилцуулна уу” гэжээ.


Сэтгэгдэл

Байгалмаа [202.9.40.56] 2021-01-19 13:05:59

Зөв дөө хө. Ямар учиртайг тодруулах хэрэгтэй

зочин [64.119.21.203] 2021-01-19 11:50:37

4 н жил түүнээс өмнө бас олон жид таг дуугуй байснаа одоо овоо дуу орж дээ.Энэ юуны хүч вэ.

зочин [66.181.161.73] 2021-01-19 02:19:53

Төрийн дээр МАНан гарчихаад байна шүү дээ.Нэг намын дарангуйлал үүсчихлээр ард түмэн мэдэлгүй.үгээ хэлж чадахаа больчихдог.зүгээр шуугиад байдаг.Өөр тийш өөр намын чиг бодлого алдагдаж,улс төрийн тогтвортой байдал унаж баруун зүүнд хуваагдаж,ерөнхийлөгчийн үг үг биш болж,улсын хөгжил эдгээр намд юу ч биш болж байгаа юм даа.Ингэж л харагдаад байна

Зочин [64.119.21.211] 2021-01-19 00:40:52

ЭНЭ ХҮН ХАРЬ ГАРГИГААС ИРЭЭ ЮҮ. ОЮУ ТОЛГОЙН БАЙДЛЫГ САЯ ИРЭЭД СОНСОО ЮУ . НЭГ БАЙРАНД БАЙЖ ХООСОН СҮРЖИГНЭХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА. СҮРЖИГНЭЖ СҮРЖИГНЭЖ ЮУ ЧАДНА ГЭЖ .ИХ ХУЛАЛД ИДЭЖ УУГААД ӨЧНӨӨН ЖИЛ СУУЖ БАЙХДАА ХААГУУР НЬ ӨНГӨРСӨН БЭ . САЙД ХИЙГЭЭД САВАА ДҮҮРГЭЭД ХОР ХУТГАЖ СУУХДАА ОЮУ ТОЛГОЙН ЛУЙВРЫГ ХАРАЛГҮЙ ОРОН ГАРАН ЯВАА ЮУ АСУУЛТАНД ХАРИУЛ

Зочин [49.181.183.22] 2021-01-19 00:19:36

Togoonoosoo garch setgeh heregtei bndaa mongolchuud min. Hayanaasaa holdoj uzeegui hunii bodol bosgoo davdaggui

Зочин [202.21.98.238] 2021-01-18 23:33:08

ОЮУН-ЭРДЭНЭ БАЦААНЫ УЯАГ ТАТАЖ БАЙХГҮЙ БОЛ ХУДЛАА УХААНТАЙ ЦАРАЙ ГАРГАСАН МАНААЧ БАЦААН ШҮҮ. МОНГОЛ ДОТРОХ УЛС ТӨРЖИЛТ БОЛ ДЭЛХИЙН ТАВЦАН ДАХЬ УЛС ТӨРӨӨС ШАЛ ӨӨР. ЖООХОН ХАЛ ҮЗЭЖ ХАШИР СУУСАН ХҮНИЙ ХИЙХ АЖИЛ. ЭНЭ ХҮҮХДИЙГ ДУРААР НЬ ДУРГИУЛЖ БАЙЖ УЛСААРАА ХОХИРЧ ҮЛДЭХ ВИЙ!!! ЕӨК ХҮҮК ХОЁР БУУРЬТАЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ!!! ЭНЭ АЖИЛД ТЭР ДОРЖХАНД, АМАРЖАРГАЛ МЭТИЙН ХҮМҮҮСЭЭ ОРУУЛААЧЭЭ!!!

Зочин [192.82.76.37] 2021-01-19 07:38:34

Офшорт данс нээж их хэмжээний мөнгө хулгайлсан МАН-ын 17 хулгайчийн нэр facebook д жагсаалтаар гарсан байна билээ. Иймд Баттулгыг дахин сонгож Офшорын мөнгийг оруулж ирэх зорилгыг биелүүлэх харуицлагатай үүрэг өгч дахин сонгое. мөн тэдгээрт эх орны баяаг хулгайлсаны төлөө ял завшуулахгүй байх үүрэг өгөх нь зөв шүү

Зочин [202.55.188.45] 2021-01-18 22:07:45

mash sain baina, yadaj yoronhiilogchtoi uls shuu, bolohgui bol arbitraar asuudlaa shiid, davarlaal bnashd

Зочин [66.181.161.23] 2021-01-18 22:01:37

Маш зөв. Сонгууль энд хамаагүй гэж бодож байна. Одоо коронатай хүнд үед ерөнхийлөгчийн сонгуулийг 2 жилээр хойшлуулбал яасан юм бэ? Ерөнхийлөгч маань сайн ажиллаж байгаа тул 2 жил сунгаад 6 жил болгоё гэсэн санал дэвшүүлж байна.

Kino uz [202.126.89.178] 2021-01-18 15:46:47

25 r TV garch bgaa ukrainii erunhiilugchiin tuhai kino bna. Teriig uz erunhiilugchuu. Tegeed shiidee gargaarai

Зочин [72.140.194.106] 2021-01-18 15:35:30

Энэ хүн уул уурхайн талаар мэдлэгтэй юмуу үндсэн зөвлөл гэнэ юу шийддэг билээ хэдэн хөгшчүүдийн өр дараа биздэа Энэ Оюутолгойн талаар яг уул уурхайн талаар өндөр мэдлэгтэй хүний үгийг төөрөлдөө байгаа хүмүүст сайн хэлж өгөөч улаан бал мэдээгээр бол зүгээр сайн ойлгосон миний хувьд Баттулга хэрэггүй юу ч мэдэхгүй байж Оросоосс заавар зөвлөгөө авахгүй бол уул уурхайн байтгүй юм мэддэггүй хүний хэлсэнг дамжуулагч байна даа шүүдээ

Иргэн [202.126.89.129] 2021-01-19 02:33:58

Наранбаатар аа чи бүр том жалга ч бсн уурхай л гэж хараад шантааж хийдэг биз дээ хүний бичсэн доор нэрээ тавиад цалин авдаг

Зочин [103.140.11.157] 2021-01-19 00:26:23

Huruuhan chine huuhud hurtel medjiine

Зочин [172.58.204.77] 2021-01-18 14:16:47

Зөв ш дээ. Нэг хэсэг нь мөнгөнд хахаж, дуугарч чадахгүй тагжирчихаад үхэх гэж байна шүү,.

Зочин [66.181.177.98] 2021-01-18 13:36:07

bayartsogtiig chihnees ni chirch ireed gereeg ni tailbarluul.

Зочин [66.181.177.98] 2021-01-18 13:35:35

bayartsogtiig chihnees ni chirch ireed gereeg ni tailbarluul.

-ЕРӨНХИЙЛӨГЧИД АНХААРУУЛГА! [54.39.16.73] 2021-01-18 13:02:18

БАГАБАНДИ ӨӨРТӨӨ ЧИНЬ ЦААГУУРАА ТОХИРОО ХИЙХ ГЭЖ ОРОЛДОХ БАЙХ ШҮҮ! МОНГОЛЫН АРД ТҮМЭН ӨӨРӨӨС ЧИНЬ МАШ ИХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙГАА. САЙН ДОТРОО ТУНГААН БОДОЖ ШИЙДВЭР ГАРГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

зочин [103.57.94.119] 2021-01-18 12:49:42

Засгийн газарт эрх мэдэл өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр өгсөнтэй яг адил гэж гүн ухаанч, улс төрч Рукке нэгэнтээ айлджээ. Юутай үнэн үг болохыг Монголын амьдрал батлав, нотлов.

Зочин [192.82.70.167] 2021-01-18 12:20:10

mergejliin humuus yu bodoj bn tuund tusal

Зочин [103.57.94.119] 2021-01-18 11:47:14

Монгол орны нэг хэсэг газар буюу Оюутолгойн ордыг Рио-Тинтогийн булаан эзлэгчид гадаадын арми танк, нисэх онгоц, их буу, явган цэрэгтэй арми бусдын газар нутгийг түрэмгийлэн эзлэн авдаг шиг эзлэн авлаа. Гэтэл УИХ, Засгийн газар, Батлан хамгаалах яам, Ерөнхийлөгч, улс төрчид эх орноо харийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөхгүй таг чимээгүй суух юм. Яагаад? Яагаад гэвэл тэд бүгдээрээ эх орон, ард түмнээсээ урваж, харийханы бууны нохой болжээ.

Зочин [202.179.25.29] 2021-01-19 05:52:57

meder chini zugeeruu zugeer l bichildee hud amnii zorgoor surjignehee bchihaldaa.

Зочин [88.103.231.0] 2021-01-18 11:29:34

Эрхэм Ерөнхийлөгч минь ээ. Засаг газарт мэдэх чадах сэхээтэй хүн байхгүй болохоор хөшүүн хойрго хандахаас яах вэ. Мэддэг чаддаг бол чөтгөр ч байсан тэрнийг төрийн удирдлагад гаргаж ир. Мэдлэг чадвартай чөтгөрүүд монголд бас ч хэд байгаа шүү. Эцсийн арга хэмжээгээ ав даа.

ИРГЭН [66.181.191.245] 2021-01-18 11:26:11

УНШИГЧ ТА БҮХЭН АНЗААРЧ БАЙНА УУ??? АРДЫН НАМЫН ЛУЙВАРЧДЫН БҮЛЭГ НИЙЛЭЭД ҮНЭН ШААРДЛАГЫН ЭСРЭГ ЯМАР ИХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЧВУУЛГА ЯВУУЛЖ, ҮНЭН ШААРДЛАГЫГ ХҮЧГҮЙДҮҮЛЭН САРНИУЛЖ БАЙГААГ

Зочин [103.229.123.29] 2021-01-18 10:56:14

Сонгууль болох гээд 4 жил хийгээгүйгээ хийж эхлэх нь дээ хэдхэн сард амждаг болвуу хөөрхий эртхэн эхлэхгүй дээ зайлуул

Зочин [66.181.191.242] 2021-01-18 16:53:16

2

Зочин [150.129.142.89] 2021-01-18 11:12:11

Өө яахав . Тэртээ тэргүй одоо нэр дэвшихгүй юм чинь бага боловч ъм хийсэн нэр зүүгээд холддоо.! Монгол улсыг багахан самруулахсан энэ хүнээр!!!! Доржхандын ярьж бгаа зүйл энэ хүний барьж бгаа бодлого2 тэнгэр газрын ялгаатай бөгөөд энэ хүн нь харанхуй массын тархи барьсан юм ярих... Доржханд нь бодлого ярих юм. Цаг хугацаа нь ирэхээр ХҮН намын залуучууд цахиур хагалах бизээ!!!!

Ert [64.119.21.184] 2021-01-18 10:35:47

Иш чаавас даа. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв дээ. Эртхэн энэ шаардлага тавьж байхгүй дээ. Сонгуулийн шоу....

Зочин [202.21.108.32] 2021-01-18 10:31:19

sn bn

эдийн засагч [192.82.69.189] 2021-01-18 10:11:55

ЕРӨНХИЙДӨГЧ МАНАЙ СҮР ДАНЗАН ЕС ХҮРЭЛСҮХ ШИГ ЮУЧ ТООЦООГҮЙ БАЙЖ ШОУДЧИХААД АРААС НЬ ЮМ АА ЗАСАХ ГЭЖ ҮЙЛЭЭ ҮЗЭХГҮЙ ХИЙХ БОДЛОГОТОЙ ХАРАГДАЖ БАЙНА. ӨМНӨ НЬ 2 УДАА АЛБАН БИЧИГЭЭР ХАНДСАН БАЙНА. ТИЙМЭЭС ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГА АЛДЖЭЭ. !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

ХУЦ НОВШОО [66.181.191.245] 2021-01-18 11:19:55

ЧИ АРДЫН НАМЫН ЛУЙВАРЧДЫН НЭГ БАЙНА

иргэн [66.181.183.155] 2021-01-18 09:52:09

Ажлаа авангуутаа ингэж эхлэсэн бол сайн байлаа. Одоо бол сонгуульд бэлдсэн шоу гэж харагдаж байна.

Хутгуур [66.181.161.61] 2021-01-18 09:47:36

Сайн хутгах хэрэгтэй. Харин хэнд хэрэгтэй бол.

Зочин [139.5.219.170] 2021-01-18 09:34:58

mash zuv. sanaachilga baina


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.