Өнөөдөр Дээд шүүх Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцэнэ

Aдмин / Хууль

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнөөдөр /2021.01.22/ найман хурал товлогдсон бөгөөд сүүлийн хурал нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох гомдол аж.

Нэгдүгээр сарын 8-нд дээд шүүх Н.Номтойбаяр нарын гомдлыг хэлэлцсэн боловч шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлснээр шүүх хурлыг өнөөдөр болгон хойшлуулсан юм.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцээд түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын /ХНХ/ сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Н.Баттөгс зэрэг хүмүүс хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт гэм буруутайд тооцсон билээ.

Улмаар шүүхээс Н.Номтойбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон. Хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд дараах хүмүүсийг тооцож 3-4 жилийн ял оноосон билээ.

Тодруулбал, Б.Нямдаваад нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, гурван жил хорих ял,

  • Б.Шижиржаргалд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, дөрвөн жил хорих ял,
  • Н.Баттөгст нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч 10 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
  • Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасч, 15 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэрийг гаргасан байдаг.

Улмаар Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан есдүгээр сарын 8-нд болж, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарт оноосон 15 сая төгрөгөөр торгох ялыг 10 сая болгон хөнгөрүүлж, бусад хүний ялыг хэвээр баталсан юм. Ийнхүү Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байна.


Сэтгэгдэл

MARSHIL'L'D'ERDENEBAT [66.181.179.136] 2021-01-25 03:43:58

MARSHIL'CHINGIC'XAAN'MORG'BREMA'DYGERIN'ERDENEBATIN'IXER'MORG'BREMA'DYGERIN'ENXTOR'N'SHARGA'MORT'ZUCLANGIN'ZAXILGAAN'CANTEXNIKIN'NEGDCEN'TRECTIN'ZUCLANGIN'DOOD'CANTEXNIKIN'ZUCLAND'YRJGER'GEDEG'XYNI'XYYTEI'N'XAMT'AMIDARJ'BAIGAA'N'MARSHIL'DYGERIN'ERDENEBATAD'TUN'XEZYYXEN'YIL'IABDAL'BOLJ'BAIGAA'YRJGERIN'XYY'OILGOJ'BERDEE'IX'CAITAR'URDAMIDARJ'BAICAN'TYYXIG'N'XELJ'OILGUUL;AX'XEREGTEI'BAINA'BER'N'ECBEL'OXIN'N'GEED'BAIGAAG'TAILBAR'XIX'XEREGTEI'BAINA

MARSHIL'L'D'ERDENEBAT [66.181.179.136] 2021-01-25 02:48:40

POPCIN'XOLBOONI'ERONXILOGJ'BALEDEMER'PUTIN'MARSHIL'DYGERIN'ERDENEBATIN'CANCARIN'XIMEL'DAGUULIN'JAGNUURUUDIG'BUZAAJ'XURAAJ'ABJ'JADBAL'NER'TOROO'CERGEEJ'OPOC'OROND'IX'BUIAN'BOLJ'MARSHIL'LUBCAN'DYGERIN'ERDENEBATIG'CHINGIC'XAAN'MARSHILCMUC'ZOLIG'XYLEEN'ZOBSHOOROX'ZORIN'GANZ'YYREG'XYLEEGDEJ'BAIGAAG'ANGLIN'XATAN'XAAN'2'ELEZBETA'XATAN'XAAN'XARJ'XYLEEN'CUUJ'NBAINA'

MARSHIL'L'D'ERDENEBAT [66.181.179.136] 2021-01-25 02:44:36

ULC'TORIN'TOGLOOMIN'ARD'IX'XURALIN'DARGA'ZANDANSHATAR'N'1983'OND'16'CURGUULN'8B'ANGIG'DASHZEBEG'BAGSHIN'ANGIG'TOGCCON'DARIMAAGIN'PYREBCYRENTEI'CALSHGYI'XOLBOOTOI''BA'TEREER'MUTAZAD'OROOD'OLON'JIL'BOLCON'N'3'XOROOLOLIN'MACCAJECTIN;GRUPEN'CEKCIN'UDIRDAGJ'GEDEG'BAINA'NOMTOIBAIRIG'SHANTAAJLAGJ'XIDADIN'KOMINDAANI'ZACGIN'GAZRIN'TERGYYN'AJEE

Зочин [66.181.177.155] 2021-01-23 08:55:22

Хумуусийн дураар бол буруу бухнийг,хэн нэгний дургуй хургэсэн хунийг ердоо алаад л байх сонирхолтой байхнээ яасан зэрлэг сэтэгхуйтэй болж бнаа

Зочин [66.181.191.31] 2021-01-22 07:51:23

Дээд шүүхэд МАК-ын төлөөлөл болж суудаг Мөнхтуяа гэдэг шүүгч нь байгаа

Зочин [183.177.100.234] 2021-01-22 07:29:40

хэргийг прокурорт буцааж батлан даалтад гаргах биз. монгол улсын ганц зовлон энэ хэдэн шүүгч нар байна даа яаж сална даа. шүүгчид яахав цаг нь болохоор мөнгөө аваад АНУ руу зугтчихна үлдэх бидний үр хүүхдийн минь ирээдүйг баллаж байна

Номтыг сулла [202.126.93.243] 2021-01-22 05:21:44

Суллаачээ

Зочин [202.126.88.205] 2021-01-22 04:20:50

Энэ сайхан залууг сулаасай төрд байх л улс төрч шүү

ард [192.82.71.180] 2021-01-22 03:55:39

Хүрэлсүхийг огцорсны маргааш Номтой баярыг суллаж онигоо болох вий дээ энэ шүүхийнхэн ккк

Мир [43.228.131.114] 2021-01-22 03:29:12

МАК жэнкод мөнгө өгч Номтойг суломх блно.

зочин [202.126.89.43] 2021-01-22 03:20:45

БАС Л СУЛЛАНА ХЭЛЧИЙ МОНГОЛД СҮҮЛИЙН ҮЕД ШҮҮГЧИД Л МӨНГӨ ХИЙЖ БАЙНА ДӨӨ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.