Есөн настай охиныг хөнөөсөн хойд эцэгт 20 жилийн ял оноож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр боллоо

Aдмин / Хууль

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 /Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж алсан/, 2.8 дахь заалт /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан/,

Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт /Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн/-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Баттулгад холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Шүүгдэгч М.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн /тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасны дагуу/ нийт биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл

орос [202.179.26.214] 2021-01-25 00:38:29

...здаа цеденбал-филатовы.

зочин [66.181.191.61] 2021-01-24 09:01:07

Цаазын ялаа сэргээ.

Зочин [83.185.80.236] 2021-01-24 01:24:07

Arai baga yal ugj alval taarna

Тк [59.153.113.108] 2021-01-23 15:48:04

Монголоо худалдсан эрлийз эрх мэдэлтэнүүдийг эдгээр гаж хүмүүстэй адилхан яллаж шийтэгмээр байгаа юмдаа

Z [103.229.120.194] 2021-01-23 15:00:39

Ustgaachee naad aluurchinaa.nylh amitanii suns ni amrah bolno.

Зочин [66.181.177.155] 2021-01-23 08:39:42

Энэ муу заваан гаж донтонг бас улсын монгоор 20 жил тэжээхиймуу хууль баталдаг улс хуульчлаас сайн санал бодлыг нь тусгаж баймаар бм

Зочин [66.181.184.237] 2021-01-22 15:36:14

Энэ новш амьд явах эрхгүй Нялх амьтаны амь амьдралыг үгүй хийсэн ярагчин

Иргэн [202.179.27.208] 2021-01-22 14:06:01

Энэ харин ял авсан байна. Айлын 2 нялх охиныг хүчиндээд нэгийг нь хөнөөгөөд нөгөөг нь зэрэмдэглэсэн 2 пиздааг Илжигдорж лалар өршөөж байсан шүү дээ

Зочин [172.58.140.138] 2021-01-22 13:24:31

Луйварчин хулгайч улсаа худалдсан авилгачдаа ингэж шийтгээчээ!!!

Зочин [103.212.119.80] 2021-01-22 12:24:53

Huuhdee ortsond gargaj hayaad alsan emegteig 1 jil horichihood

Зочин [103.212.116.151] 2021-01-22 08:30:09

eoo hyyhdiin erh gej bhgyi yana da. gadaadiin orniihon gaihah bhda 20 jil bhda yadgin nasaar ni geechee


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.