Гавьяат дасгалжуулагч С.Тулга: Эрэгтэй шигшээ баг олимпийн эрхээ авах л юм бол медалийн тавцанд зогсоно гэдгийг ам бардам хэлье

Aдмин / Спорт

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 3х3-ын шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулгатай ярилцлаа. Тэрбээр Сар шинийн босгон дээр гавьяат дасгалжуулагч цол хүртсэн юм. Түүний удирдсан шигшээ баг олон улсын тэмцээнүүдээс найман алтан медаль, есөн мөнгөн медаль, 11 хүрэл медаль аваад байна.


-Гавьяат дасгалжуулагч болсон танд баяр хүргэе. Сагсан бөмбөгийн спорттой холбогдоод хэдэн жил болж байна вэ?

-Их баярлалаа. 2004 онд л хэдэн хүүхэд өөр дээрээ аваад бэлтгэж эхэлсэн юм. Тэр цагаас хойш 17 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд олон ч шавь бэлтгэж. Тэдний маань ур чадвар өнөөдөр тив дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байна. Шавь нарынхаа сайн сайхныг харж бахархахаас илүү аз жаргал гэж юу байх вэ. Үнэхээр сайхан байна.

-Баярт мэдээг сонсоод ямар сэтгэгдэл төрөв?

-Ерөнхийлөгчийн тамгын газраас залгаад “Сүхбаатарын Тулга мөн үү. Таныг Монгол Улсын гавьяат дасгалжуулагчаар тодорхойлжээ” гэж хэлсэн. Тухайн мөчид туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү бүхэн нүдний өмнүүр зурсхийгээд л өнгөрсөн.Ингээд баярт мэдээгээ эхлээд ээждээ дуулгасан. Чимээгүйхэн байя гэж санасан ч зарлиг дээр орсон болохоор гавьяат болсон тухай мэдээ цахимаар шуураад эхэлсэн. Аав минь амьд сэрүүн байсан бол их баярлах байжээ гэх бодол төрж байлаа.

-Ерөнхийлөгч танд юу хэлэв?

-“Залуу дээрээ гавьяат боллоо. Урьдчилгаа болгож өглөө шүү. Үлдсэнийг нь олимпод очиж гүйцээгээрэй” гэж хэлсэн. Залуу хүний тухайд хийж бүтээх үйлсэд минь ташуур болж өглөө. Ямар их итгэл найдвар тавьж байгааг илүү ухамсарлалаа. 3х3-ын сагсан бөмбөгийн гэр бүлийн хийж бүтээснийг төр үнэллээ. Илүү ихийг хийж бүтээхийн төлөө зүтгэнэ ээ.

-Өнгөрсөн онд 3х3-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг олимпийн наадамд оролцох эрх авсан нь Монголын спортын онцлох үйл явдал байлаа. Та эмэгтэйчүүдийн шигшээ багийг хэрхэн бэлтгэв?

-Багийн спортоор олимпийн эрх авлаа гэхэд хүмүүс итгэж өгөхгүй байсан шүү. Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй 206 улс бий. Үүний шилдэг найм нь л олимпод өрсөлдөнө. Монгол охид маань шилдэг наймд багтаж олимпийн их наадамд өрсөлдөх эрхээ аваад байна. Миний тухайд монгол тамирчдын онцлогт таарсан хувилбар зурж шигшээ багаа бэлддэг юм. Хажуугаар нь спортын сэтгэл зүйчтэй хамтарч ажилладаг. Энэ маань үр дүнгээ өгч олимпийн наадмын эрх авлаа. Одоо олимпийн наадамдаа амжилт гаргахын тулд бүх анхаарлаа хандуулж ажиллаж байна. Бид заал хаалттай гэж шалтаглаад зүгээр сууж олон хүний итгэлийг эвдэж болохгүй. Цаг үедээ дасан зохицоод л бэлтгэлээ базааж байна. Сая халдвар хамгааллын дэглэм баримтлаад Өмнөговь аймагт “Энержи ресурс”-ын кемп дээр очиж 20 орчим хоног бэлтгэл хийгээд ирсэн. Одоогоор бол гэрийн нөхцөлд л тус тусын бэлтгэлээ базааж байна. Охид маань таван давхар байшингийн шатаар өдөрт 15 удаа гүйж гарч байна. Олимпийн дэвжээнд монгол түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд цаг мөч бүрийг л бэлтгэл хийж өнгөрүүлж байгаа. Хичээл зүтгэлийн үр дүн олимпийн дэвжээнд гарна байх гэж найдаж байна даа.

-Эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах боломж байна уу?

-Эрэгтэй шигшээ баг маань олимпийн эрхээ авсан ч тэмцээнийг зохион байгуулагч Японы багийг шууд оролцуулах шийдвэр гаргасан. Ингэхлээр манай байр нэгээр ухарч байгаа юм. Олимпийн эрх олгох тэмцээнүүдэд амжилт үзүүлж эрх авах болсон. Эрх авах боломж дүүрэн байгаа. Нэг зүйлийг ам бардам хэлэхэд эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах юм бол медалийн тавцанд зогсоно. Дэлхийн Гранприд түрүүлсэн ганц ази баг нь манайх шүү дээ. Манайхны ур чадварыг дэлхий хүлээн зөвшөөрсөн.

-Таны ажлын арга барил юу вэ?

-Миний хувьд өглөө босоод бэлтгэлдээ гарч, өдөр нь хүмүүстэй уулзах, харилцах зэрэг санхүү, менежмэнттэй холбоотой ажлуудаа амжуулдаг юм. Өглөө гэрээсээ 8:00 цагт гарч шөнө 12:00 цагт харих өдрүүд ч бий. Ийм амьдралын хэв маягаар сүүлийн арван жилийн турш явж байна. Гэхдээ сүүлийн үед Монголдоо тогтвортой байх нь ховор болчихоод байгаа. Гадагшаа тэмцээнд явах шаардлага байнга гарна. Шигшээ баг нэг жилийн хугацаанд нийт 300 цагийн нислэг хийсэн байна лээ.

Ажиллах арга барилын хувьд бид Монголд төдийгүй олон улсад байхгүй арга барилаар ажилладаг гэж боддог. Цаашид сайжруулах зүйлс олон бий. Монгол сагсчид барууны орнуудыг бодвол нурууны өндрөөс эхлээд санхүү, хангамжаараа дутмаг боловч олон улсын тэмцээнүүдэд чансаагаараа илүү байдгийн шалтгаан нь бид монгол хүний онцлогтой уялдуулсан зөв систем боловсруулж, түүний дагуу бэлтгэл базаадагтай холбоотой байх.

Таны ажлын төлөвлөгөө 3х3 төрөлд төвлөрч байна уу. 5х5-ын сагсан бөмбөгөөр олон улсад өрсөлдөх боломж байна уу?

-Манай баг тамирчид 5х5 төрлөөр Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль эх орондоо авчирсан. ОХУ-д болсон Универсад наадамд Япон, Филиппинийг хожсон. БНСУ-ын Гуанжу хотод зохион байгуулсан наадамд таван тивийн багийг хожсон амжилттай яваа. Манайхан 5х5 төрлөөр дэлхийд гарч ирэх үндэс, сууриа сайн тавьсан. Одоо зөвхөн 3х3 төрөл гэлтгүй, цаашид 5х5 төрлөөрөө илүү амжилт гаргаж, дэлхийд гарах болно.

-Ингэхэд сагсан бөмбөгийн холбоодын маргааны асуудал шийдэгдсэн үү?

-Цэгцэрсэн гэж ойлгож болно. Өнгөрсөн жил Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан ур чадварын тэмцээнд монгол хүүхдүүд түрүүлсэн. Цаашдаа ч тэмцээнүүдэд оролцоод явна.

-Багийн спортын ач холбогдол юу вэ?

-Багийн спорт улс орны хөгжлийг тодорхойлдог. Манайх багийн спортоор дэлхийн дэвжээнээс медаль авах цаг нь ирчихсэн байна.

-Сагсан бөмбөгийн спортын хөгжлийг та хэрхэн харж байна вэ. Өнөөдөр шигшээ багт тоглож байгаа залуусын нас 30 руу дөхөж байна. Залгамж халаа бэлтгэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-15 жилийн өмнө сагсан бөмбөгт хайртай, сэтгэл зүрхээрээ нийлсэн цөөн залуус нэгдэж байлаа. “TLG 13” багаа байгуулж байх үед манай улсын лиг гарын таван хуруунд багтах багтай, 80-90 хүн л өрсөлддөг байлаа. Харин одоо нэг л лиг гэхэд 40-50 багтай, 900 гаруй тамирчинтай болоод байна. Ийм лиг 10 гаруй байгаа шүү дээ.Монгол Улсын хүн амын 60 хувь нь буюу 1.6 сая хүн сагс тоглодог гэсэн тооцоо бий.Тиймээс бид энэ спортод бүр олон хүүхэд залуусыг дурлуулж, тив, дэлхийн олон улсын тэмцээнд оролцоход бүх талаар дэмжиж, бэлтгэлийг нь хангаж байна. Шигшээ багт орж, сагсан бөмбөгийн спортоор хичээллэж буй найман настай хүүхдүүд 2040 онд гэхэд 29 настай болно. Бид тэднийг 2040 оны олимпод 5x5 төрлөөр оролцуулахаар бэлтгэж байгаа. Ямар ч хүн спортоор хичээллэснээр зөв замд ордог. Хөгжил гэдгийг брэндийн хувцас өмсөх, үнэтэй машин унахаар, эсвэл зөвхөн эрдэм ном, боловсролтой болсноор үнэлж болохгүй. Ард иргэд хэр аз жаргалтай байгаа, сэтгэл зүй хэр сайтай гэдгийг бас тооцох хэрэгтэй. Спортоор хичээллэсэн хүн ялагдал, бэрхшээлийг давж гарахад бэлэн, сэтгэлийн хаттай болдог. Аз жаргалын индексээр тэргүүлж, хөгжлөөрөө манлайлдаг улс орнуудын иргэд спортдоо анхаарч, тогтмол хичээллэдэг шүү дээ.

Гэхдээ манай улсад спортын салбарт системийн өөрчлөлт хийхгүй бол ардчилал гараад 30 гаруй жил болсон ч социализмын үеийнх шигээ хуучинсаг хэвээр байгаа. Бид спортыг бизнесийн зарчимд оруулахгүй бол хэн нэгэн даргын цүнх барьсан хүмүүс спортын салбарыг удирдаж, тамирчдад зарцуулах мөнгөнөөс хулгайлах байдал зогсохгүй. Зарим хүмүүс сагсан бөмбөгийн салбарыг тэтгэврийн зогсоол мэт хардаг болжээ. Гэхдээ хэн нэгнийг буруутгахаас илүүтэй системийн гажуудлыг засах хэрэгтэй байна. Улс орны ирээдүй болсон олон тамирчин залуусаа харлуулахын оронд тэднийг урмаар тэтгэж, дэмжээд өгөөсэй л гэж хүсдэг.

ӨДРИЙН СОНИН ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:51:43

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:51:42

сагс сонирхогч [150.129.143.20] 2021-02-28 16:24:50

за тулга дүү арай л.мулт үсэрчихэвээ дээ олимпиин мёдал.баталгаатай энэ тэр гэж арай том халчлаа Бурхан өршөөг

Зочин [103.111.68.3] 2021-02-25 04:55:56

ЯДАЖ ОЛИМПОД ОРОЛЦЧИХ, ХАНГАЛТТАЙ.

Zochin [202.9.46.97] 2021-02-24 14:14:13

Tulgad ataarxaad bx yum bxguil dee xarin axmad sagschidaa muulsanaas xoish durgui bolson dalii murii shiddeg sagschid gej yrisan xvn dee yag unenedee ene tulga geed zuw shiddeg nuxurtui xalzan shiidwel bi law xojix n todorxoi dagan baysagch nar n itgexgui bgaa bol bozootoi shidelt zoxion baiguulaarai bi belen shuu

Zochin [202.9.46.97] 2021-02-24 14:09:07

Manai monguulchuud neg l zuiliig ogt oilgohgui yum daa sagsan bumbugiin tamirchid bol bugd l tulgiin chuxam uneniig xelex bx daa yag unen dee mash chadwarlag olon shildeg tamirchid bgaa odoo olimpod ywax gej bgaa shigsheegiin tamirchidtai n xalz togluulwal ulxun xojchixoor mundag sagschid bdag shuu yagaad edgeer tamirchidiig ywuuldagui we gewel tulgad taalagdadgui bagshiin shwai nar bolxoor l awdagui yumaa naad tulga chin gavyat dasgaljuulagch bolox n yxaw erdene ax n awaad ugchixnu xarin ter olon amjilt gargaj bgaa xvvxdvvd xenii shawi be xen gedeg dasgaljuulagch beldseniig n uuruus n neg asuugaad uzwel yasiin ichixgui minii shawi gej yrina minii medexiin iim l xvniig magtan duulagch nar bgaad bxiin

Зочин [66.181.176.201] 2021-02-24 09:42:26

Ам гарна гэж... Ам бардам, ... шалдан гэдэг үг санаанд оров.

Зочин [103.212.117.180] 2021-02-24 09:17:46

Атаахагчид дандаа хүн муулж өөрийгөө бүхнийг мэддэг гэж тэнэгтдэг. Спорт хэцүү асар их хөлс урсгадаг,бас ухаан шаарддаг. Монгол хүн өнөөдөр дэлхийг тэргүүлж болдоггүй хорвоо юу. Дандаа гадаадад тэгдэг гээ л баахан юм ярих юм. Тийм л сайн юм бол Тулгын оронд гаргаад ирэхгүй яасан юм. Тамирчид нь та нарт гомдож л байгаа даа. Тэгэх тусам нь аварга гэдэг алдрыг нь хүртэхийн төлөө урагшаа залуучууд аа. АМЖИЛТ

Зочин [66.181.161.114] 2021-02-23 03:42:06

Олон жил зүтгэсний үр дүн ирдэг л юм байна. Нүдээ олсон шагнал. Шинэ эрч хүчтнй гавьяат даа амжилт хүсье. Монголын тамирчид дэлхийн мундагуудын тоонд ороод, олимпод орно гэдэг бол гайхамшиг шүү.

Woow [103.57.93.29] 2021-02-23 03:39:04

Yarisan helsen buh yum ni bieldeg mundag ah shu. Neg hoyor humuus ih l ataarhaj bh yum. Mongol humuus ovoolson baas shig omhii humuus baigaa l yum bna. Mongolchuud sagsan bombogoor delhiig bazaj bna. Iim medee unshih saihan bna shu.

Зочин [183.177.100.234] 2021-02-23 02:39:40

оролцох эрх авах үгүйдээ эргэлзэж байж бас медаль гэчихжээ ха ха ха.

Зочин [103.26.193.252] 2021-02-23 12:48:52

Tom yaridag hun bn shuu, amni bilgeer boloh boltugai, tsag hugatsaa haruulna gej shan um bii sh dee

Зочин [192.82.72.179] 2021-02-23 02:37:24

Укун Тулгаа

tu [66.181.161.11] 2021-02-23 02:11:21

eee chaavaasaa ene gavayat avtsiimuu haha arai aria enenees iluu mundag shavi nar beldsen bagsh nar hogooroo biii hogiin hulgaich naad medalia butsaaj ug buzar yum jil bur sagschid uhej bna tsaashid ch iim buzar yumnuudaas bolj sagschid uhetsgeeh bno

Зочин [103.57.95.210] 2021-02-23 01:19:12

Хахаха багын спорт улс орны хөгжлийг тодорхойлно медал авах болсон байна гэнэ үү, тэгвэл манай улс хөгжлөөрөө цоорцон гэсэн үгүү хахахххххрхааааа

Зочин [103.57.95.210] 2021-02-23 01:16:53

Мэдээж медал авбал сайхан лдаа, гэхдээ тулгаа наад яриа чинь үнэхээр тэнэг сонсогдож байна, тэгээд бас зурагтаар гарч байж битгий муухай алуулж байгаа гахай шиг чарлаж бай

Зочин [202.126.90.152] 2021-04-11 05:02:05

Чи үхсэндээ атаархадаг гөлөг вэ ??? Хүн болгоны хэл ,ярианы өнгө аяс өөр өөр шүү мал минь , төрөлхийн нэг иймэрхүү яриатай хүнийг чи яах юм ??? хүн болгоныг нэг хэвэнд цутгадагүй юм шүү дээ !!!

Зочин [66.181.161.40] 2021-02-22 19:03:25

Tulgaa duudee bayar hurgie. Shinkhen zaluu gaviyat bolloo. Daravch daldaana, bulavch bultaana gedeg shig bugdiin buten bazaj bna daa. Manai 3x3 holboo tamirchid unekheer saikhan shuu. Olimpod orno geheer yostoi itgej ogokhgui bga shu. Uzeed nulims garakh bhaa. Bugdend ni amjilt husie.

Зочин [103.57.93.29] 2021-02-22 18:49:29

Монголын томоохон түүхэн амжилт. Нөгөө хов жив хэрүүл хийдэг хэдэн заваан сагсны бузарын хар атаархагч нар бас л байгаа юм байх даа. Монголын бүх хүмүүс энэ залууу болон Монголын 3х3 тамирчидаар маш их бахархаж байдаг. Тулгаа дүүдээ амжилт.

ss [139.5.217.165] 2021-02-22 16:26:34

Үгүй одоо эрхээ авч чадахгүй ээ. Тэрийгээ мэдэж байгаа болохоор бүлт шаалаадаа. Томчууд тоож ордоггүй спорт гэдэг нь үнэн ш дээ. Сербийн Евролигт орж чаддаггүй хүмүүс нь 3х3 тоглоод дэлхийд #1 явдаг юмаа. Америкчууд бол бас бүүр ач холбогдол өгөхгүй ээ.

Зочин [202.126.90.152] 2021-04-11 05:06:23

Тэгээд монгол ганцаараа ороод байгаа юм уу ??? Ямар байлаа ч олимпын төрөл , дөнгөж хөгжөөд удаагүй ч ранг нь хэдээс хэдэд хүрсэн билээ энэ тэгээд амэилт биш үү ???

Зочин [66.181.161.40] 2021-02-22 18:59:40

Hoorhii doo. 3x3 torold chin NBA togloj baisan olon humuus bgaa. USA chin 2019 ond ankh udaa delhiin avrga bolood boon bayar bolj bna. Serbia bolon delhiin 5x5 shigsheed toglodog olon toglogch nar baidag yum. Chi omdondoo urdaasaa shees aldaj, araaraa jatsag aldaj bh shig bna daa.

Г.Отгонбаяр [64.119.24.219] 2021-02-22 15:05:10

Баярлалаа...Тулгаа... Амжилт хүсье.

Зочин [85.249.162.125] 2021-02-22 13:32:26

Монголчууд хэзээ нэгэн цагт дэлхиид гарах юм бна гэж харж бсан дуу хуу хииж чадлаа амжилт ерохиилогч оороо тамирчин хун зугээрч огоогуи бх

төмөр [87.174.199.115] 2021-02-22 12:36:58

Наад төмөр нүүрээ болиоч ээ

Зочин [93.23.105.35] 2021-02-22 12:30:49

Ингэж ам гардаггүй юм даа... тамирчин хүн байж яиар ч баг аль ч цагт хожигдож байдаг спортын хууль

Зочин [103.57.93.29] 2021-02-22 11:47:33

Tulga gedeg hun chin Mongolin tom Od hun shuu dee. Delhiin tom sportod Mongol uls delhiid olimpiin erh avna gedeg bol gaikhaltai boom yum. Mongolin 3x3 tamirchidaar Mongol uls baharhaj hundelj bishirj yavdag shu.

Зочин [122.201.21.238] 2021-02-22 10:50:10

Jijighen talbaid gufamjnii sags oligtoi ch guihgyi toglood ih um yrih umaa ichmer sanagdaad baihiin. Yer orsoldoj baigaa humuus ni ydaj nbadgiin gants ch tamirchin baihgyi. End tendhin jijig temtseenud yfaj. Delhiin granpri gedegt ni ulsijn aldartai ydaj gants ch tamirchin baihgyi. Bodit baidal shde. Zuger sonirhigchdin l heden jijig tsemtsenud shuudee

Зочин [66.181.161.40] 2021-02-22 11:44:56

Олимпийн төрөл дэлхийн ноймер хотын Urban sport юм. Чи бүүр өмдөндөө жацаг алдаж байнаа. Чи бол ингэж бичиж боовоо сааж кайф авдаг гомо нарын нэг л байх даа. Ха ха ха

Зочин [66.181.186.31] 2021-02-22 10:36:49

Амжилт хүсье . Дэлхий , дэлхий , дэлхийд гарнаа гэж ярьж байгаа чинь их таалагдаж бна . Том зорилго тавьж том мөрөөдөж байгаа чинь гоё бна шүү . Урагшаа

7 [202.126.92.99] 2021-02-22 10:02:10

Эрхээ авч чадахгүй юм бол яаж медаль авах юм. Балай нөхөр вэ

Амбаа [124.158.96.117] 2021-02-22 09:44:01

Олимпийн эрхээ авчих юм бол ам бардам медаль гусн гэв үү? Ёстой солиот. Эрхээ авчихвал тэнд арын хаалга бий гээд байгаамуу? Дээхэн үед би конкурстээ тэнцчих юм бол Германд очоод сайн сурна гээд бхаар нь аав нь арын хаалгадаад явуулчихсан чинь жилийн дараа сурлагаар хөөгдөөд ирсэн гэдэг шиг....

Зочин [64.119.20.96] 2021-02-22 09:38:54

Засс! Яршиг цаашаа! Хийх ажилгүй юмнууд! Хэнд юунд хэрэгтэй юмб? Тэр мядаалан гууль чинь?

Атаархагч нарт [66.181.161.40] 2021-02-22 09:12:32

Би Тулга гэдэг хүнийг хэлсэн ярьсаныг зүүд гэж бодож шүүмжилж байсан. Гэхдээ сагсан бөмбөгийг дэлхийд гаргаад ирсэн. Олимпод орно гэхэд галзуу гэж бодож байсан. Гэхдээ орох гэж байна. Одоо итгэдэг болсон үнэхээр сайн менежер хэлсэн ярьсанаа бодит ажил болгосоныг Монголчууд бид харж бахархаж байгаа. Хүмүүс их атаархаж муу үг хэлэ тамын тогооны амьдаралаа үргэлжилүүлсэн байх юм. Энэ хүн сагсан бөмбөгийн хамгийн том од нь юмаа.

Зочин [202.179.27.214] 2021-02-22 11:24:42

монгол дэлхийн сагсан бөмбөгөөр яаж хаана гарчихав, халаач хам аа

zochin [203.91.115.51] 2021-02-22 08:53:57

хүүе эрхээ бол аль хэзээний авчихсан газар байсан л даа. Тэгээд ази тивд япон улсад олимп зохиогдож байгаа болохоор автомаар японд эрх очсон. Ер нь тэгээд багийн спортоор дэлхийд өрсөлдөөн үзүүлэх нь битгий хэл азидаа ч сураггүй л биздээ. Тулга дасгалчуулагч хувилба систем хөгжүүлж багаа чадварлаг удирдаж байгаа хийсэн юмтай л хүн гэж хардаг шүү

Зочин [192.82.71.145] 2021-02-22 08:36:44

Олимп тэс өөр шүү дээ

Зочин [66.181.190.120] 2021-02-22 08:18:59

Сүүлийн тэмцээнүүдээс харахад манай баг бүрэн судлагдчихсан бна лээ шүү, арай өөр арга тактик бэлдэж ороорой!

3x3 [66.181.161.116] 2021-02-22 08:04:56

Hudulmur huniig gomdoodoggui ym aa gej. MUGD daa amjilt husie

Эрхэмбаяр [192.82.73.254] 2021-02-22 08:03:54

Монгол хүн ийм л байх ёстой. Спорт бол тухайн орны иргэдийн сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлдгийг бид мэднэ. Энэ хүнээс асар их эрч хүчийг мэдэрдэг. Жингирүүд хуцаж л байг

зочин [150.129.143.239] 2021-02-22 07:12:21

3Х3 бол томчууд тоож ордоггүй зиндаа доогуур шинэ төрөл л дөө. Гэхдээ манайхан сайн л байна. Амжилт.

Иргэн [202.9.47.11] 2021-02-22 09:06:02

Томчууд тоож ордоггүй гэж юу яриад байнаа, энэ чинь ззалуучуудад урам өгч байгаа хэлбэр үү

Зочин [202.21.108.226] 2021-02-22 07:50:43

Пэти шаa

зочин [192.82.74.130] 2021-02-22 06:28:11

Их л сэтгэлийн хөдөлгөөнтэй нөхөр байна лээ,олон улсын тэмцээн дээр сууж байгааг нь харахад юм үзсэн шиг байвал даа !!

Тамирчин [64.119.22.60] 2021-02-22 05:50:44

Амжилт хүсье. Монголын сагсан бөмбөгийг шинэ түвшинд гаргасан мундаг дасгалжуулагч.

Zochin [64.119.22.44] 2021-02-22 05:43:45

Demjij bn

зочин [122.201.19.99] 2021-02-22 05:23:03

Эрхээ аваачгүй байж бас том шаахымаа хөөрхөд учир бнаа бна

Зочин [66.181.191.181] 2021-02-22 04:56:38

Солиотой новш

Зочин [202.179.27.214] 2021-02-22 04:17:58

тэгэж ч тэмдэг зүүнгүүтээ л бүлтрэх муухай л даа

иргэн [139.5.218.33] 2021-02-22 04:09:04

Яасан том ярьдаг юм. Эрхээ аваагүй байж медаль авна гэхээр логикгүй, сагсуу хүний яриа гэж ойлгогдоод байна.Эрхийг сайн багууд, сайн тамирчин эхэлж авдаг биз дээ.

Зочин [61.5.193.22] 2021-02-22 08:41:22

Чи бөгсөө гүйцэтгэж арчиж чадахгүй байж олон хуцах юмаа муу ац чинь

Зочин [202.55.188.100] 2021-02-22 08:15:03

Mnai bag erxee awsn shuu zvgerl Japan ezen oron gedeg utgaar tsagaan huudsar orsn mdhgv bj hudlaa ooroo tsom shaaha boli

Zochin [66.181.185.49] 2021-02-22 03:43:59

Amjilt khusie..Tamirchin Khunii khuvid khelekhed bombog booronkhii shuu.Bitgii ikh bardamnalaach daruu bai

Дагалдагч [192.82.74.20] 2021-02-22 03:09:43

С.эрдэнийн тавиул


54 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
54 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.