Ц.Ганзориг: Маскаа тогтмол зүүх, ариутгалын бүхээгийг үүдэндээ байршуулах, хоёр цаг тутамд агаар сэлгэх зэрэг шаардлагыг ААН-үүдэд тавина

Aдмин / Хууль

ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг: Өнөөдрийн хурлаар "Хоёрдугаар сарын 23-наас экспорт, импорт хэвийн явагдана. Харин зорчигч тээврийн хөдөлгөөн иргэдийг татан авах байдлаар л үргэлжилнэ. Бусад тохиолдолд гуравдугаар сарын 30-ныг хүртэл улсын хилийг хязгаарласан хэвээр байна"

Маргаашаас эхлээд ААН-үүд ямар журам мөрдөх талаар гарын авлага хүргүүлнэ. Маскаа тогтмол зүүх, ариутгалын бүхээгийг үүдэндээ байршуулах, хоёр цаг тутамд агаар сэлгэх зэрэг шаардлагыг ААН-үүдэд тавина. Иргэдийг бөөгнөрүүлэхгүй байх шилэн хаалт хийх, жимс жимсгэнэ, цагаан идээг битүү уутанд хийж худалдах ёстой.

Ажилтан бүр маскаа тогтмол зүүх, ариутгалын бүхээг байршуулж, агаар тогтмол сэлгэх зэрэг өмнө нь хэрэгжүүлж байсан алхмууд багтсан. QR кодыг үйлчлүүлэгч бүрт хүртээмжтэй нааж, шилэн, хуванцар хаалт хийж, худалдааны талбай, танхимд хооллохыг хориглоно. Кофе шоп, буфет, ресторан, кароке зэрэг газрууд үйлчилгээ явуулахдаа хоёр метрийн зайтай ширээнүүдийг байрлуулж, болж өгвөл шилэн хаалт хийх хэрэгтэй. Төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийх. Аль болох бэлэн мөнгөнөөс зайлсхийнэ. Караокены микрофонд бүрхэвч хийж, тогтмол сольж байх хэрэгтэй. Хүргэлтийн ажилчид халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина. Нийтийн халуун ус, саун, бассейны хувьд бөөгнөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэм сахина. Фитнессүүд тогтмол цэвэрлэгээ хийж, төхөөрөмжүүдийг ариутгах хэрэгтэй.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:07

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:07

Зочин [66.181.161.31] 2021-02-22 14:02:00

өндөр боловсролтой гээч ...

Зочин [66.181.161.31] 2021-02-22 14:00:03

Ганзориг оо чи сайн хүү , чамайг ИЭГЛЭ сэтгүүлд байхаас чинь дажгүй хүү гэж ажиглаж байлаа - хэцүү байгаа байх гэхдээ шугамаа барь - зөв д цаг ирнэ ... тэгэхдээ Саран ч билүү Наран ч билүү - түүн шиг гайхамшигтай агаад энгийн эмэгтэйг орлож байна гэж бүү андуураарай ...


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.