“Чанга гар”-ыг нэг жил үзүүллээ, сайхан байна уу?

Aдмин / Нүүр

Манай нийгэм байсхийгээд л нэг хүний удирдлагад орох ёстой, чанга гараар удирдуулах цаг нь болжээ гээд шуугьцгаадаг. Тэгээд Орос, Хятадыг жишээ болгон “Хоёр хөршөө сайн хар, хөгжил дэвшил нь ямар мундаг байна. Монголд одоо Путин шиг, Си Жиньпин шиг удирдагч хэрэгтэй байна, чанга гар удирдаж л улс орон хөгжинө” гээд хаа сайгүй ярьж бичицгээдэг. Ялангуяа хоёр хөршийн удирдагчид ганц хүний дэглэмээр Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийж урт удаан хугацаанд улс орноо удирдах шийдвэр гарах үеэр “чанга гар”-ын тухай бүр илүү яригдаж, нийгмийг бараг бүхэлд нь хамарна. Улс төр, нийгмийн судлаачид сүүлийн таван жилд хоёр хөршөөс ардчиллын эсрэг явуулж байгаа үйл хэрэг, үзэл санааг дэмжигчид манай нийгэмд цар хүрээгээ улам тэлснийг, мөн чанга гар хэрэгтэй хэмээн ятган ухуулах хүмүүс хаанаас ч юм гарч ирэн нэмэгдсээр төд удалгүй хүчийг авсныг баримт судалгаатай хэлдэг.

Тэгвэл монголчууд бид сүүлийн бүтэн нэг жилийн хугацаанд “чанга гар”-ыг үзэж, “чанга гар”-ын дор амьдарлаа. 2020 оны эхээр Монголын төр ковидын халдварыг дуулсан даруйдаа шууд сургууль цэцэрлэгийг хааж, залгуулаад нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгж албан байгууллагуудын үүд хаалгыг янгинатал түгжсэн. Үндсэндээ ковидын халдвар дотооддоо гараагүй, иргэд халдвар хамгаалалтын дэглэмийг аль болох чандлан сахиж байхад бүгдийг хорьж цар тахлын тухай олон нийтийг дарангуйлсан хууль журам гаргаж баталсан. Ковидтой холбоотой аливаа мэдээллийг ЭМЯ, Улсын онцгой комисс л хууль ёсны дагуу мэдээлэх эрхтэй, бусад хэвлэлийн газрууд болох сонин, зурагт, радио, цахим сайт дур мэдэн олон нийтэд мэдээлэл хүргэх эрхгүй, хэрвээ олныг төөрөгдүүлсэн мэдээлэл хүргэвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн амыг барьж багалзуурдах гэж дайрсан. Мөн тухайн иргэн өөрийн дуу хоолойгоо хэний ч хамааралгүй хүргэдэг хувийн орон зай цахим сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй болж, төр засгийг шүүмжилсэн, УОК болоод шуурхай штаб, Эрүүл мэндийн яамныхны алдаа дутагдлыг хэлсэн бол Зөрчлийн хууль болон бусад хуулиар шийтгэл хүлээдэг болсон.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалангаар ахлуулсан хуучны До яам шиг алба байгуулагдсан. Ингээд ковидын мэдээлэл хийхдээ өглөө бүр “Тухайн иргэн явсан газар орноо хэлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу гурван жил хүртэлх хорих ялтай. Бусдад санаатайгаар өвчин халдаасан бол 1-5 жил хүртэл хорих ял эдлүүлэх хуультай. Цахим орчинд худал мэдээлэл түгээсэн 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчиллаа, 590 иргэн хуулийн этгээдийг 200 гаруй сая төгрөгөөр торгох хуулийн арга хэмжээ авлаа” гэх “До яам”-ны мэдээллийг байн байн иргэдэд айдас түгшүүртэйгээр хүргэж ард олныг сэтгэл санааны дарамт, цочролд оруулдаг байсан. Амгалан хурандаагийн ахалсан албаны ганцхан удаагийн мэдээллийг хүргэхэд ийм байна. Мөн “Монгол Улсын хилийг 20 километр дотогш татсан уу” хэмээн цахимд гарангуут цагдаагийнхан маш шуурхай ажиллаж тухайн мэдээллийг анх гаргасан байж болзошгүй нэр бүхий таван хүнийг албадан саатуулж баривчилсан. Улсынхаа эсрэг гэмт хэрэг хийсэн мэтээр цагдаагийн олон нийттэй харилцах хэлтсийн Баатархүү гэж нөхөр тэр дор нь сүр дуулиантай мэдэгдэл хийж байсан.

Эх орныхоо газар нутгаас 20 километр газрыг хоёр хөршийнхөө нэгд өгчихсөн юм биш биз хэмээн хардаж асуусныхаа хариуд, иргэн хүнийхээ мэдэх эрхийн хүрээнд мэдээллийг гаргаж тавьсныхаа үр дүнд бараг л төрийн эсрэг гэмт хэрэгтэн мэтээр бусдад ойлгогдсон. Уул нь мэдээллээ гэж пижигнэх биш, энэ мэдээлэл худал бол худлаа шүү гэдгээ маш түргэн хэлэх хэрэгтэй байсан юм. Хил дотогш татсан, худал мэдээ хоёрын аль нь айхавтар үр дүнтэй вэ гэдэг нь хэний ч мэдээжийн асуудал. Хил хязгаараа хэн нэгэн нь хэн нэгэнд найр тавиад өгч байснаас худал мэдээлэл ч болтугай тараагаад ингэж сэрэмжлүүлж байдаг иргэдтай байсан нь хамаагүй дээр шүү дээ. Яг ийм байдлаар цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн хичнээн иргэний мэдээлэл устгагдсаныг тааварлахын аргагүй. Ямар чиг байсан цагдаагийн нэг удаагийн мэдээллээр “21 төрлийн хууль бус контентыг устгалаа” гэж мэдэгдсэнийг санаж байна. Ингэж УОК шуурхай штаб нь өглөө бүр шүд зууж ирээд л барина, хорино, торгоно, устгана гээд мэдэгддэг. “Бидний ажил үүргийг хошин урлагийн жүжигчид элэглэн доромжилж, нэр төрд минь зориудаар халдлаа, үүнийг зохих газарт нь өгч шалгуулна” гээд яаж даналзаж, тачигнаж байсныг бид мэднэ. За тэгээд гэрээсээ гарах эрхгүй, тухайн байранд сэжигтэй ганц тохиолдол гарсан бол байраар нь хичнээн ч хоногоор хамаагүй шорон шиг хорьдог, цагдаагийн битүү бүслэлтэд байлгадаг. Хөдөөнөөс автобус дүүрэн хүмүүс ирэхэд цаад газраас нь зүгээр гэж явуулчихаад 22-ын товчоонд өдөржин саатуулж, гадаа гарган бие засуулах нь бүү хэл хоорондоо ярихыг нь бараг хориглон цагдаа нар үүд хаалгыг нь түгжиж зогсоод, өдөржин байсан хүмүүс аргаа барахдаа нэг нэгийгээ халхлан автобусан дотроо хувинд бие засаж, эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг гутаан доромжилсон. Энэ тохуутай байдал нь хүний аминд ч хүрсэн гээд нэг жилийн хугацаанд монголчууд минь юу эсийг үзэв. Алхам тутам бүрт хүний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж, ардчиллын амин сүнс болсон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг яаж боомилж, эрхтэн дархтнууд хамгийн түрүүнд хэвлэл мэдээлэл рүү яаж дайрч, нийгмийг тэр чигт нь амыг нь барихын төлөө улайран тэмцсэнийг бид хангалттай харлаа, үзлээ, бие сэтгэлээрээ мэдэрлээ. Энэ хугацаанд хувь хүн гэдэг бол юу ч биш, түүнийг яаж ч дээрэлхэж ямар ч эрхийг нь гутаан доромжилж болдог юм байна гэдгийг бид яс махандаа ортол ойлгов. Хүмүүс ямар амархан эрх мэдэлд дасч тэрнийгээ хамгаалах гэж бусдыгаа гөлөг нохой болгодгийг наад захын жишээгээр хэлэхэд энэ өвөл цагдаа нар шиг эрх мэдэлтэй баян жаргалтай монгол хүн та харав уу? Гадаа байж үл ялиг даарсныг нь эс тооцвол.

Тэгэхээр монголчууд минь “чанга гар” гэдэг, нэг хүний удирдлагад байна гэдэг үнэхээр хүсмээр зүйл байна уу? Огтоос хүсэх юм биш байгаа биз дээ! Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй, төр засгаа шүүмжилбэл ардын дайсан болдог, цаашлаад төрийн гэмт хэрэгтэн, магадгүй төрийн эргэлт хийхийг санаархсан хүн болж хувирдаг, алхам бүртээ бусдын эрхэнд айдас түгшүүртэйгээр амьдарна гэж бодохоор юу болох уу. Ганцхан жилийн дүр зургаас харахад бид ямар дэвшилтэт, эрх чөлөөт нийгэмд өөрсдийнхөө дур зоргоор, аз жаргал дүүрэн, туурга тусгаар улсын иргэн гэсэндээ толгой дээгүүр амьдарч ирснээ яс махандаа тултал ойлгож байгаа байх хэмээн горьдож байна. Ардчилсан орон гэдэг бол хүн төрөлхтний өөрсдийн дураар амьдарч болох энгийн сайхан жишиг. “Социализмын үед сайхан байлаа, ардчилал гарч ирснээр бид ядуу гуйлгачин амьдарч байна” гэж хэлэх хүмүүс байдаг. Энэ бол дэндүү өнгөцхөн бодол байх аа. Ерэн оноос хойш монголчууд улс шиг улс болох гэж унаж босч яваа. Түүнээс өмнөх 300 жилд бид бусдын мэдэлд байсан. Эхний 200 жилд нь Монголын хувь заяаг Бээжинд шийддэг байсан. Дараагийн 80 жилд нь Москвад шийддэг болсон. Крымлын гинжнээс уяатай байхад Монголын өнгөтэй өөдтэй, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүхнийг орос ах нар хядсан. Ихэнх Ерөнхий сайд нарыг Москвад егүүтгэсэн, жишээлбэл Монгол төрийн хамгийн шударга сайд гэгддэг Агданбуугийн Амарыг Монголын төрт ёсны баяр наадмын өдөр монголчуудад бэлэг барьж байгаа мэт хорсолтойгоор буудсан. Монголын агуу удирдагч гэгддэг Чойбалсанг монгол түмний баяр Цагаан сарынх нь өмнө алаад шарилыг нь нааш нь явуулсан байдаг. Сүүлд монгол төрийг 44 жил удирдсан Цэдэнбалын эмгэнэлт хувь заяаг бид мэднэ. Ардчиллыг үгүйсгэж, чанга гарыг хүсэхэд ийм л хувь заяа биднийг хүлээж байгаа.

Монголд ардчилсан хувьсгалыг байгуулалцсан хүмүүсийн нэг Э.Бат-Үүл “Чанга гар хэрэгтэй гэж байгаа улстөрч бүхэн цаанаа өөрийгөө л чанга гар хэмээн бодно. “Чанга гар” хэрэгтэй хэмээх олон түмэн цагаа болоход чанга гар доороо удаан сууж чадахгүй. Тийм учраас дарангуйлагч болох тэр хүн зайлшгүй дэмжлэг хүсэн хоёр хөршийнхөө удирдагчийн хөнжилд орж таарна” гэдгийг шуудхан хэлдэг. Ингэснээр Монгол төрийн асуудал урьдынх шиг Москвад юм уу, Бээжинд шийдэгдэх гунигт түүх давтагдана, нүүрлэнэ. Хэрвээ тийм цаг ирвэл Үүл баатрын хэлсэнчлэн Монголын уул уурхайн баялаг тэр дотроо стратегийн ордууд (Оюу толгой,Таван толгой, Эрдэнэт)-ыг хоёр хөрш шийднэ, мөн Монголын гадаад бодлого ямар байх, ямар улстай харьцах, олон улсын ямар байгууллагад элсэх, НҮБ болон бусад олон улсын байгууллагын индэр дээрээс үг хэлэх зэргийг гадаадад шийднэ. Монголыг хэн удирдахыг шийднэ, тавиул Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд бий болно. Халимаг, татар, уйгар залуучуудыг шоронд хорьсон шигээ монгол залуусыг бөөнөөр нь тууж аваачиж хорино. Монголчуудын өргөн хэрэглэж байгаа интернэтийн facebook, google, youtube, twitter зэрэг Америкийн платформуудын оронд Оросын яндекс, контакт, телеграм Хятадын wechat, weibo, baidu буюу Москва, Бээжингээс зөвшөөрсөн интернэт ертөнцөд амьдарна. Хүссэн хүсээгүй ийм байдал бий болно.

Путины эсрэг тайван жагсаал хийхэд ард иргэдээ яаж хорьж тамлаж байгааг, Си дарга авлига нэрээр Хятадын сэхээтэн бүхнийг цаанаа хядаж байгааг бид мэдэж л баймаар. Ардчиллын замаар явснаар ядуу гуйлгачин болсноо гайхаж газар сайгүй зүхдэг. Гэтэл бүтэн жилийн хугацаанд хил хаалттай байхад бид хэнээс ч гуйлга гуйлгүй сайхан амьдарч болж байна. Хуучин нийгмийн үед ингэсэн бол ёстой сүйрчихсэн, жинхэнэ ядуу гуйланчлал гэдэг чинь нүүрлэчихсэн, өлссөндөө нэгнээ барьж идэхдээ тулчихсан байгаа. Ерэн онд ганц орон хилээ хаахад л дэлгүүрийн лангуу хоосорч нийтээрээ картын бараанд орж байсан. Орос, Хятад шиг ганц хүний дэглэмд орно, “чанга гар”-аар удирдуулна гэдэг үнэндээ хүсмээр зүйл биш гэдгийг маш товчхоноор хэлэхэд ийм байна.

ӨДРИЙН СОНИН НОРОВЫН ГАНТУЛГА

image


Сэтгэгдэл

Хадны хооронд хавчуулагдсан улс мань хөөрхий. [202.131.225.53] 2021-02-24 13:00:15

Хятад, Орос хоёр чангарч, дэлхийн тавцан дээр тусгаарлагдэхлээр дунд нь байгаа Монгол яах билээ? Ийм л юм болно гэдэг нь хэдийнээс л ойлгомжтой байсан. Монголын хувьд энэ чинь биднээс хамаарахгүй ОБЪЕКТИВ нөхцөл. Үүнд нийцүүлж бид эдийн засгаа бүрдүүлж, бодлогоо тохируулж байхгүй бол клапан хаагдачих гээд байна. АНУ. Баруун Европ, Азийн Барууд нэг ч их Монголд тус болж чадахгүй. Сайндаа л тэндээ байгаа монголчуудыг хоосон турхирч, хөөргөж, жагсаах байлгүй. Кх!

Тэнэг [202.21.107.97] 2021-02-24 06:42:27

Мал мал тавлаад

Зочин [172.58.143.196] 2021-02-23 21:29:27

Tegeed hun bur dur zorgooroo amidarval saihan tee uher Mingilchuud uhamsar ni tiim hemjeend hogjoogui baigaa gej bodoj bna

1 namiin sistemd shilj [202.21.108.22] 2021-02-23 21:16:39

ardiin nam gesen 1 han namtai 1 namiin sistemd shiljih estoi.kapitalist burangui ulsuudtai haritsaagaa tasal.hoid urd adilhan kommunist niigemtei ulsuudtaigaa hamt hugjih estoi.Hatuu hul horiog changatgan urtaar togtooj huviin tergiig hudulguund oroltsuulj bolohgui.Mongol ulsad hatuu changa togtoltsoo heregtei

Монгол Улс 100 жилийн дараа байх түвшин. [202.131.225.53] 2021-02-23 16:19:58

100 жил өнгөрлөө гээд боддоо. Монгол бол Орос болон Хятаадын хооронд л байж байна. Тэгээд энэ 2 хөршид юу болно тэр нь Монголд цуурайтад л давтагдаж байна. Бид Орос шиг ч биш, Хятад шиг биш байна. Гэхдээ Хятадын социализм, Оросын капитализмын хооронд байж байна. Үхсэн ч Америк, Баруун Европ шиг болж чадахгүй, Харин ойроор нь Казахстан, Киргиз, Байгал нуурын наадах Буриад шиг болчихож магадгүй. Кх!

Зочин [66.181.161.116] 2021-02-23 15:20:54

Монголд чанга гараар удирдуулах цаг нь болсон. Тийм л зүйл дутагдаж байна.

Монгол Уосын иргэн [211.36.142.28] 2021-02-23 12:33:45

Энэ залуу үнэхээр зөв юм бичжээ. Монголчууд бид хэзээ нэг ухаан суух улс вээ?. Ардчилалаа буруу хөгжүүлсэн бидний л буруу. Одоо зөвөөр залаад, чиг хандлагаа өөрчлөөд, эвлэлдэн нэгдээд, улс эх орноо хөгжүүлэхэд арай л оройтоогүй бн. Ардын намынхан ч хэлмэгдүүлэлтмйг сайн хийж сурсан, бусдын гар хөл болохдоо ч гаргуун улс даа. Хоёр хөрштэйгээ зүгээр л эвтэй байя. Тэднийг даган дуурайвал МОНГОЛ УЛС гэж байхгүй болно. Дахиж хэзээ ч тусгаар тогтнож чадаргүйгээр үүрд УСТАНА гэдгийг хатуу санаж явцгаая МОНГОЛЧУУД АА

Зочин [195.46.106.44] 2021-02-23 12:31:50

Өдөр бүр 100 согтуу машин барьж хүн алахаар заналхийж, 200 согтуу эрүүлжүүлэхээр гэр хийж дуруураа дургиж явахад айгаад дүмбэ царайлаад дуугарахгүй байж түүнтэй тэмцэж яваа хүмүүст баярлахын оронд элдэвээр хэлж хэлнийхээ загтнааг гаргадагаа боличихвол яасан юм бэ.Энэ хэл нь загтанаад байгаа юмнууд яг эдний өрөөсөн дугуйнууд байгаа юм. Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэж

Зочин [103.212.118.223] 2021-02-23 14:50:48

Yag unen

Зочин [64.119.22.50] 2021-02-23 12:29:44

ГАнц Монгол биш дэлхий даяараа л хүнд жилийг туулж байна. Тахалын үeд хөл хорио тогтоох нь тодорхой. Танаы сайт бүр ороод унших ч юмгүй нил үзэн ядалт ханхалсан хэдэн мэдээтэй хог болжээ. Шагайхаа болихорс

ILJIG SHIG DURAAK VEE [124.158.68.96] 2021-02-23 12:20:08

SHAAL 2 UUR UM YARIH UM, TSAR TAHALIIN UEIIN ULS ORNII ONTSGOI BAIDAL, ENGIIN UEIIN JINPIN BOLON PUTINII UDIRDAH ARGA 2 TES ONDOO UMSHDEE MAL MIN

Зочин [66.181.189.182] 2021-02-23 12:00:01

Эрх баригчид нэг жил хуулийн хүрээнд бус захиргаадалт дарангуйлалын хүрээнд ажиллаж эцэстээ хана мөргөн Хүрэлсүх сүүлээ хавчин зугатлаа

Зочин [202.131.243.186] 2021-02-23 11:45:40

Чангалж байгаа гар нь худлаа сүр Данзан байгаас л ийм юм болж байна. Пу юм уу Ши ах шиг ухаантай сэтгэлтэй удирдагчийг л бид хүсэж байна.

Зочин [59.153.112.51] 2021-02-23 12:19:31

Тэр ухаантан чинь орос юмуу хятад байна гээд маш ойлгомжтой хэлээд байхад ойлгох ухаан алга уу ямарч ухаантан гарсан иргэд нь оюуны болоод эдийн засгийн гуйлагчин байвал аль нэг улсынх нь дэмжлэг удирдлага нь заавал хэрэг болж л таараа

зочин [202.131.250.52] 2021-02-23 12:06:55

чи тэгээд энд юу хийгээд байгаан 2 ах дээрээ очооч

Зочин [202.9.46.88] 2021-02-23 11:44:26

Дураараа бусдыг харааж зүхэж жагсаж, хууль дүрэмд захирагдахгүй байх,ажилгүй зүгээр сууж, архидаж цэнгэхийг ардчилал гэж ойлгодог залуус олширч байгаа нь эмгэнэл. МАН-ыг харааж зүхэх хэрэггүй. Харин альч намд шургалж эрх мэдэлд хүрч улс ард түмнээ шулж амьдрахыг хүсэгчдийг л таньж гаргахгүй байхад л үгээ хэлдэг байх нь чухал. Тэгж чадахгүй бол ганц хүнд ч эрх мэдлийг өгсөнч яахав.

Zochin [202.126.89.56] 2021-02-23 15:40:14

Mash zuv bichjee.

Зочин [59.153.112.51] 2021-02-23 12:22:49

Харин наадах чинь оюуны доройтолд нийтээрээ орцон гэсэн үг хамгийн аяултай.одоо шүдэнз асаахад л дууслаа

Зочин [64.119.17.209] 2021-02-23 11:18:31

Хууль хэрэгжүүлэхийг чанга гар гэдгүй юм шүү амныхаа зоргоор бүү ярь.

Zochin [202.126.89.56] 2021-02-23 15:42:30

Huuli gej uy badgiig meddeggvi .bolovsrol ezemsheegvi.ardchilal gej uy bdgiig ch meddeggvi bvdvvleg.yos zvig i heseg bvleg hvmvvs mongoliig ballaj bgaa.neg heseg n zvtgeed ch nemergvi.

зочин [202.131.250.52] 2021-02-23 12:14:31

хуулийг гууль болгохийг сүүлийн нэг жилд харав бишүү,,яасан арай дутуу санагдаад бна уу,,цустай нь холих санаа агуулаад бна уу

Цагдаагийн Амгалангаа,тэтгэвнрт гаргааёээ. [66.181.161.12] 2021-02-23 11:09:20

Хамгийн болох болохгүйг сэдэж явдаг нь Цагдаагийн Амгалан шд

зочин [139.5.218.196] 2021-02-23 11:05:45

Хүсээд байх ч эд биш байна шүү, Шорон л гэсэн үг

Зочин [66.181.161.80] 2021-02-23 11:01:01

Хууль журмаа янштал баримтлана гэдгийг чанга гар гэж андуурах хэрэггүй. Тодорхой эзэн хаяггүй 76 хүн бөөндөө ямар аймшигтай хулгай хийдэг хөрөнгө завшиж болдогийг 30 жил хангалттай харлаа. Эзнээ алдсан айл өрх шиг л дураараа дургилаа. Өөрсдөө зориулсан хууль хийж аваад ямарч хэрэг хүлээдэггүйг үзлээ. Миний бодлоор бол хууль хэрэгжүүлэхийг шаарддаг эсвэл хүчээр хэрэгжүүлдэг чанга гар үнэхээр хэрэгтэй цаг үе.

Zochin [202.126.89.56] 2021-02-23 15:44:13

Zuv shvv

Zochin [202.126.89.56] 2021-02-23 15:43:55

Mash zuv.

Зочин [202.126.90.156] 2021-02-23 11:00:12

МАНгарууд

Зочин [202.126.88.232] 2021-02-23 11:00:09

Улс орон байтугай хар толгойгоо аваад явж чадахгүй малнууд аль ч нийгэмд байдаг. Хоёр хөршийн удирдагчдыг чам шиг нь дүгнэдэггүй.

Zochin [202.126.89.56] 2021-02-23 15:44:57

Harin tiin .uuriiguu l hicheeh heregtei

Зочин [203.91.115.55] 2021-02-23 10:54:14

Би бол хувьдаа Монголчууд ковидын нөлөөгөөр 30 жилийн өмнөх байдлаа сэргээн санасан жил байлаа гэж дүгнэж байна. Үүнээс үзвэл бид өнгөрсөн 30 жилд чамгүй дэвшжээ. Ганцхан, энэ ололт юуны дүнд олдсон, өөрсдөө хэрхэн яаж дэвшсэнээ бид мартацгаасан байна. Ковид бол чухамдаа байгаль эх хүн төрөлхтнийг тэр дундаа монголчуудыг сэрээж, хэрээс хэтэрсэн цамаан байдалд нь цэг тавьж буй явдал боллоо.

Uneheer tiim shuu. [202.55.188.89] 2021-02-23 11:58:15

Uneheer tiim shuu. Tsamaan zangaa tataj, baigaa munguu bodit, chuhal heregtseendee tsartsuulah heregtei.

Зочин [59.153.113.103] 2021-02-23 10:50:39

Хувхай троллууд ороод ирчихсэн хуцалдаж байх шив. Ичиж амьдарцгаа, амьсгаанууд аа.

Zochin [202.126.89.56] 2021-02-23 15:46:06

Chi l ichih yostoi hvn shig bna.

Зочин [124.158.109.140] 2021-02-23 10:49:44

Жинхэнэ чанга гарыг бид үзээгүй л байна. Комментийг үзэж суухад эрхээрээ хатсан олон хүн тэр чанга гартай тулгарвал бардам амаараа давж магадгүй, өөрөөр бол давагдана.

Зочин [103.140.11.71] 2021-02-23 10:47:31

Амаглан мэтийн тэнэгүүд,цагдаагийн ажлын дөргүй улсууд цагдаагийн нэр хүндийг унагаж дууслаа даа.яана даа

ЗОЧИН [202.126.89.55] 2021-02-23 10:44:43

ЧАНГА ГАР БИШ ХУУЛЬ ДҮРЭМ ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ ЧАМ ШИГ ӨДӨР БОЛГОН БААР ХЭСЭЖ АРХИДАЖ ХЭН НЭГНИЙГ ДОРОМЖИЛЖ АРДЧИЛАЛ ГЭЖ ХУЦАХЫГ АРДЧИЛАЛ Ч ГЭДЭГҮЙ ЮМ ТЭНЭГ МИНЬ

Зочин [202.126.89.56] 2021-02-23 15:47:30

Yostpi vnen.huuli dvrem bielvvleh n irgenii vvreg shvv.

Зочин [103.9.90.130] 2021-02-23 10:43:23

МАНЫГ ТАРААХ ТЭМЦЭЛД ЭВ САНАА НЭГТЭЙ БАЙЖ ЧАДВАЛ МОНГОЛ ЯЛНА. МАН ОЛОН ОЛОН ГАЙ МОНГОЛЧУУДДАА ХИЙЛЭЭ ХИЙЖ БАЙНА .НЭГЭН ЦАГТ ТЭМЦЭЛ ЭСВЭЛ ӨӨРСДӨӨ ТАРАХ ЭНЭ Л ҮЛДЛЭЭ ОДОО ...

Зочин [124.158.109.140] 2021-02-23 10:54:05

Ми овогтонууд байсан бол сайхан байх нь ээ дээ?

Зочин [66.181.184.161] 2021-02-23 10:41:29

Монгол хүний хийж чадах юм гэж байхгүй. Хийсэн юмыг нь чи болон чиний хамууд хулгайлаад авчихсан одоо гэдэсээ элээл хэвтэж байгаа биздээ.

Зочин [49.0.142.38] 2021-02-23 10:34:05

манайд ч гэсэн зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийлгэдэггүй биз дээ

Зочин [49.0.142.38] 2021-02-23 10:32:22

За чам шиг юм Путингийн тухай яридаггүй юм хэнийг тамлан зовоов чи навальныг ярьж байвал тэр чинь хог Одоо чамд ОХУын элчин эсэргүүцэл илэрхийлэх байлгүй ПУТИНИЙГ хүн тамлаж байгааг чи хараа юу үгээ олж бич

Зочин [203.91.115.52] 2021-02-23 10:29:09

ардчилсан хужаа нар болио. та нар байсан корона замаа алдаж та нар далимдуулж их хусах байлаа. салга батүүл тарвага бүгд монгол хүний цусыг бүрэн сорох байлаа


43 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
43 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.