Б.Лхагвасүрэн: Эдийн засгийг сэргээх хугацааг илүү ойртуулахын тулд бодлогын дараагийн алхамдаа шилжиж байна

Aдмин / Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Энэ оны макро эдийн засаг ямар байх талаар ярилцлагаа эхлүүлье. Засгийн газар, Монголбанк хамтран эдийн засгийг сэргээх тѳлѳвлѳгѳѳг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ?

-2021 он гадаад орчин талаас маш эерэг дүр зурагтай эхэлж байна. Экспортын гол бүтээгдэхүүнүүдийн эрэлт болон үнэ сайн байснаар 1-р сард гадаад худалдааны тэнцэл 181 сая ам.долларын ашигтай байв. Энэ нь дэлхийн эдийн засаг энэ онд сэргэх, ялангуяа худалдааны гол түнш Хятадын эдийн засаг хурдтай ѳсч байгаатай холбоотой (Олон улсын байгууллагуудын сүүлийн тѳсѳѳллѳѳр дэлхийн эдийн засаг 2021 онд 5 хувь орчим, Хятадын эдийн засаг 8% орчим ѳсѳх хүлээлттэй). Дэлхийн эдийн засаг өнгөрсөн оны 2 дугаар хагаст сэргэсэн, вакцинжуулалт эхэлснээр вирусын халдвар олон улсад буураад эхэлсний зэрэгцээ эдийн засгаа идэвхжүүлэх том багц хѳтѳлбѳрүүд хүлээгдэж байгаа нь ийнхүү ѳѳдрѳг тѳсѳѳллийг бий болгоод байна. Харин дотоод эдийн засгийн хувьд Ковид 19-ийн сѳрѳг нѳлѳѳллѳѳр олон салбарт бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдмал, санхүүгийн салбарт зээл агшилттай, ажил эрхлэлт болон орлогод сѳрѳг үр дагавар нь мэдрэгдэж байна. Эдийн засгийн идэвхжлийг дагаад сүүлийн саруудад инфляц 2% орчимд буюу Тѳв банкны зорилтоос нэлээд доогуур байв. Иймд, уналт цааш гүнзгийрч асуудал хурцдахаас сэргийлэн хэрэгжүүлж буй бодлогынхоо дараагийн алхамыг хэрэгжүүлэх шаардлагатай. Хэрэгжүүлэх цаг хугацааны хувьд ч яг одоо, бизнесийн идэвхжлийн сезоныг алдахгүй байх нь чухал. Энэхүү арга хэмжээний үр дүнд эдийн засгийн идэвхжлийг 2021 онд хэвийн түвшинд хүргэх, инфляцыг зорилтот 6% орчимд хүргэх болно.

-10 их наяд тѳгрѳгийн энэхүү тѳлѳвлѳгѳѳнд Монголбанк яг ямар санхүүжилт хийж, хэрхэн оролцож байгаа вэ? Гол онцлогийг нь тайлбарлана уу.

-Энэхүү арга хэмжээ нь Ковид 19-ийн үед эрүүл мэнд, эдийн засгийн асуудлын аль нэгийг нь орхиогүй цогц бодлогын нэг бүрэлдэхүүн гэдгээрээ онцлог. Ѳѳрѳѳр хэлбэл, эдийн засгийн бодлогыг эрүүл мэндийн асуудлын шийдэлтэй хамтад нь хэрэгжүүлэх учраас илүү үр дүнтэй болно гэж үзэж байгаа. Монголбанктай холбоотой хэсэг нь уул уурхайн бус секторт зориулсан репо санхүүжилт 2021 онд 2 их наяд тѳгрѳг хүртэл байж болох, ипотекийн зээл 700 тэрбум тѳгрѳг бѳгѳѳд үүн дээр банкуудын эх үүсвэрээр олгогдох Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай, тѳсвийн татаастай хувийн хѳнгѳлттэй зээл нэмэгдэж буй. Нэгдүгээрт, эдгээр нь Тѳв банкны репо хэрэгсэл, арилжааны банкуудын илүүдэл нѳѳц, ипотекийн зээлийн тогтолцоо, Зээлийн батлан даалтын сан зэрэг санхүүгийн зах зээлд нэгэнт тогтсон дэд бүтэц, бэлэн байгаа нѳѳц бололцоонд тулгуурлах юм. Хоёрдугаарт, 10 их няад тѳгрѳгийн нийлүүлэлт нэг дор хийгдэнэ гэсэн үг биш, 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх дунд хугацааны тѳлѳвлѳгѳѳ юм. Тѳлбѳрийн тэнцэл, инфляц дээрх нѳлѳѳг нь харгалзан мөнгөний бодлогын үндсэн зорилттой нийцтэйгээр удирдлагатай хэрэгжүүлэх бөгөөд Төв банк үүнд инструментын сонголтын бие даасан байдлаа хадгална. Гуравдугаарт, зээлийн судалгааг тѳр хийхгүй, зээл олгодог мэргэжлийн институц арилжааны банк ѳѳрѳѳ хараат бусаар хийх тул эрсдэлийн үнэлгээ илүү оновчтой, санхүүжилт эдийн засагт ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжүүдэд хүрч чадна гэсэн хүлээлттэй байна. Төв банкнаас үүн дээр хяналт тавьж байгаа.

-Ѳнгѳрсѳн 2020 онд эдийн засаг 5.3 хувьь агшсан нь Монголбанкны тѳсѳѳлѳлтэй маш ойрхон байв. Мѳнгѳний бодлого эдийн засагт хангалттай дэмжлэг үзүүлж чадсан уу, одоо Засгийн газартай хамтрах шалтгаан нь юу вэ?

- "Ковид-19" хэдийгээр ѳнгѳрсѳн оны эхнээс дотоодод тархаагүй ч эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа (уул уурхайн салбарын экспорт, тээвэр үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа гм), зах зээлд оролцогчдын хүлээлтэд хүчтэй сѳрѳг шок үзүүлснийг онцлох нь зүйтэй. Улмаар дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) эхний улиралд -10.7 хувь агшилттайгаар 2020 он эхэлсэн ч оны эцэст жилийн дүнгээр -5.3 хувь болж эдийн засгийн агшилт саарсан нь макро тогтворжуулах бодлого тодорхой хэмжээнд үр дүнгээ ѳгсний илэрхийлэл гэж дүгнэж болно. Монголбанк үүссэн шокын сѳрѳг нѳлѳѳллийг зѳѳлрүүлэх зорилгоор мѳнгѳний бодлогын тѳлѳвийг зѳѳлрүүлэх, зах зээл дээрх хѳрвѳх чадварыг дэмжих, зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийх, эргэн тѳлѳлтийг хойшлуулах зэрэг багц арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Ингэснээр санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, хүндрэлийн үед бодит эдийн засагт ѳрх болон ААН-үүдийн санхүүгийн дарамтыг бууруулахад чухал дэмжлэг болсон. Түүнчлэн, "Ковид 19"-ын хямралын үед хөгжиж буй орнуудаас хөрөнгийн урсгал гадагшилж, ханш савлах үзэгдэл нийтлэг ажиглагдсан хэдий ч Монгол төгрөгт савлагаа үүсээгүй. Хувийн болон улсын секторын томоохон дүнтэй гадаад өр (ХХБ 500 сая ам.доллар, Мазаалай болон Чингис бондын дахин санхүүжилт) эргэн төлөлт шийдвэрлэгдсэн 2020 онд 23 тонн алт худалдан авч, валютын нөөцөө өсгөж чадсан байна. Одоо харин вирус дотоодод халдварлан бизнесийн үйл ажиллагаанд үзүүлэх сѳрѳг нѳлѳѳлѳл нь ихэссэн үед тархалтын эрсдлийг бууруулах арга хэмжээг эдийн засгийг дэмжих арга хэмжээтэй уялдуулан хийж байж үр дүнд хүрнэ.

-Мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр инфляц нэмэгдэж, тѳгрѳгийн ханш унах дарамт үүсэхгүй юу. Энэ нь эдийн засагтаа сѳрѳг нѳлѳѳтэй байхгүй юу гэдэг асуулт түгээмэл байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Эдийн засагт идэвхжил сул, инфляц 2 хувь, импорт саарч харин валютын нѳѳц 4.5 тэрбум байгаа, гадаад орчинд эерэг салхи сэвэлзэж, манай экспортын үнэ өсч байгаа энэ үед ханш санаа зовоох асуудал бус, харин эдийн засгаа сэргээх нь чухал юм. Үүний тулд одоо саараад байгаа санхүүгийн зуучлалыг идэвхжүүлэх, ингэхдээ эрсдлийг хуваалцах олон улсын түгээмэл туршлагыг ашиглаж бодлогын хувьд дараагийн алхамд шилжиж байна. Монголбанк мэдээж энэхүү тѳлѳвлѳгѳѳг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн үзүүлэлтүүдээ анхааралтай хянаад явна. Зээлийн нийлүүлэлт нэмэгдэн хэвийн түвшинд хүрээд, эдийн засаг сэргээд халах дохио бий болоод тѳлбѳрийн тэнцэл, инфляц дээр хэт дарамт үүсээд эхэлбэл мѳнгѳний бодлого болон санхүүгийн зохицуулалтын хэрэгслүүдээрээ удирдаад тогтвортой байдлаа хадгалаад явна.

-Бодлогын хүү 6 хувь хэт өндөр байна уу. Зээл агшиж, Төв банкны үнэт цаасны хэмжээ өндөр байгаа нь үүнтэй холбоотой юу. Гадны зарим Төв банкууд шиг хүүг 0 хувь руу бууруулахгүйгээр эдийн засгийг сэргээх энэ төлөвлөгөө амжилтанд хүрэх үү?

-Ковид 19-тэй холбоотой бизнесийн орчны тодорхой бус байдал, зах зээл дээрх эрсдэлээс голлон шалтгаалаад банкны системийн зээлийн нийлүүлэлт агшилттай, ТБҮЦ хуримтлагдах хандлагатай байгааг онцлох нь зүйтэй. Харин хүүний түвшин бол гол шалтгаан биш юм. Төгрөгийн өгөөж, үнэ цэнийг тогтвортой байлгах нь Монголбанкны үүрэг, иймд суурь хүүг хэт бага түвшинд хүргэх нь оновчтой бус юм.

Үүнийг илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Хэдийгээр бодлогын хүүг 11 хувиас 6 хувь болгон бууруулж, дагаад зээлийн жигнэсэн дундаж хүү түүхэн доод түвшин 14 хувь руу буурсан боловч зээлийн эрэлт эдийн засаг хэвийн үетэй харьцуулахад сул хэвээр байна. Нѳгѳѳ талаас эдийн засгийн агшилттай, зээлийн эрсдэл өндөр орчинд банкуудын болгоомжлол нэмэгдсэнээр зээлийн нийлүүлэлт буурч ТБҮЦ хуримтлагдах хандлага санхүүгийн секторт ажиглагдаж буй. Улмаар Ковид-19-ийн өмнөх хэвийн жилүүдэд дотоод эрэлтийг тэтгэж байсан гол хөдөлгүүр болох өрхийн хэрэглээний өсөлт саарч, бизнесийн хөрөнгө оруулалт агшсанаар нийт эрэлт суларч, эдийн засгийн идэвхжил унах процесс явагдлаа. Иймд, эдийн засгийг сэргээх, өсөлтийг тогтвортой үргэлжлүүлэхэд Засгийн газрын халамж тэтгэмж, хөрөнгө оруулалтаас гадна өрхийн ажил эрхлэлт, хувийн секторын хөрөнгө оруулалтыг дэмжих нь чухал байна. Одоогийн төлөвлөгөөний хүрээнд зөвхөн санхүүжилтээс гадна халдвар хамгааллын илүү тодорхой шинэ дүрэм, вакцинжуулалт, зээлийн батлан даалт зэрэг багтаж байгаа нь зээлийн тасалдал үргэлжлэх эрсдэл үүсгээд байсан тодорхой бус байдлыг бууруулж, асуудлыг шийдвэрлэхэд эерэгээр нѳлѳѳлнѳ гэж харж байна.

-Олон нийтийн дунд үүсээд байсан ”Мөнгө хэвлэх вий”, “Эдийн засгаа улам дордуулах вий” гэдэг болгоомжлол үүссэн. Тэгэхээр таны тайлбараас ийм эрсдэл байхгүй нь ойлгогдлоо. Зөв үү?

-Эдийн засгийг сэргээх энэхүү тѳлѳвлѳгѳѳ нь Ковид 19-ийн үеийн уналтыг зѳѳлрүүлэх, бодлогын зохистой байдлыг хадгалж, улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой байлгах зорилтоос мэдээж хазайхгүй. Харин ч бодлогын үр дүнтэй байдлыг дээшлүүлж өдийг хүртэл бий болгосон үр дүнгээ улам сайжруулах л зорилготой. “Мѳнгѳ хэвлэх” тухайд бол энэ ойлголт мэргэжлийн бус агуулгаар түгээмэл хэрэглэгддэг нь ажиглагддаг. Мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах буюу эмиссийн үйл ажиллагаа нь Тѳв банкны хуулиар ногдсон, ѳдѳр тутам хийгддэг үйл ажиллагаа юм. Эдийн засагт эргэлдэж буй бэлэн мөнгө буюу гүйлгээнд байгаа мөнгө 800-900 тэрбум төгрөг орчимд сүүлийн 5 жил хадгалагдаж, нийт мөнгөнд эзлэх хувь 7 хувиас 4-5 хувь болж буураад байна. Монголбанк иргэд, ААН, санхүүгийн байгууллагуудын хэрэгцээнд тохируулж шинэ мөнгөн дэвсгэртийг нийлүүлж, татдаг бөгөөд сүүлийн жилүүдэд цахим гүйлгээ нэмэгдэж, харин бэлэн мѳнгѳний хэрэгцээ буурах хандлагатай байна. Эдийн засгийг сэргээх төлөвлөгөө нь арилжааны банкуудын Төв банкин дээр хуримтлагдсан илүүдэл нѳѳцийг зах зээлийн механизмаар эдийн засагт нийлүүлэх хѳшүүрэгт голлон тулгуурлаж байгааг дахин онцолъё. Монголбанк уламжлалт арга хэрэгслүүд, санхүүгийн салбарт байгаа нөөц бололцоог илүү үр дүнтэй ашиглаж, харин эдийн засагт сѳрѳг нѳлѳѳлѳл үзүүлэх эрсдэлтэй тѳсвийн шинж чанартай арга хэмжээг хязгаарлах бодлогыг баримталж байна. Зөвхөн Цар тахлын хуулийн хүрээнд алтны санхүүжилтийг урьдчилж олгох, ипотекийн зээлийн эргэн тѳлѳлтийг хойшлуулсан тул шинэ зээлийн эх үүсвэрийг ирээдүйн санхүүжилтээсээ олгох зэрэг тохиргоог л хийнэ. Эдгээр нь цаг хугацааны нийцгүй байдлаас зайлсхийж эдийн засгийн дунд урт хугацаанд тогтвортой байдлыг хангах, бодлогын ѳгѳѳж нь зардлаасаа ѳндѳр байснаар нийт дүнгээрээ нийгмийн сайн сайхан байдалд эерэг нөлөөтэй байх зэрэг макро бодлогын суурь зарчмуудыг хангаж ажиллана.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:26

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:25

Хадгаламжийн хүү,зээлийн хүүгээ жилээс жилд 1 % буулгаад байж болдоггүй юм уу [59.153.85.80] 2021-02-26 14:02:48

Хадгаламж ,зээлийн хүүгээ зэрэг л нэг нэг хувиар буулгаад байж болдоггүй юм уу

Зочин [103.9.90.100] 2021-02-26 12:59:11

БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ БУУРУУЛААЧ ЭЭ

Зочин [103.9.90.100] 2021-02-26 12:58:56

УИХ ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ БАНК АРИЛЖААНЫ БАНКУУДЫН КАРМАНД БАЙГАА ЦАГТ УЛАМ ДООРДОНО

Зочин [64.119.26.217] 2021-02-26 02:55:49

мөнгө хэвлэх гэдэг мэргэжлийн бус цуурхалыг хошного Хүрэлбаатар л гаргасан шүүдээ.

зочин [202.126.88.148] 2021-02-26 01:40:17

БАНКУУД НЬ ШАЛГУУР НЭРЭЭР ХААЛТ ХИЙЖ ХҮҮ НЭМЖ ТАНИЛ ТАЛДАА Л ӨГНӨ ДӨӨ

Зочин [66.181.161.76] 2021-02-26 00:49:39

baga eh uusvertee zeel gargasand bayrallaa negd ene mongo har zah mongo huuleltruu oruulj bolhgui zeel hariucsan bankand hatuu hariuclaga tooc hoyrt baliutiin chenj nar toglolt hiih magdlal ondor tiimees hatuu hynalt heregtee shuu amjilt


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.