“Хуралдай” клуб гурав дахь уулзалтаа хийв

Aдмин / Хууль

Үе үеийн Их Хурлын дарга нараас бүрдсэн “Хуралдай” клуб өнөөдөр /2021.02.26/ ээлжит уулзалтаа хийв. Уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Р.Гончигдорж, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, М.Энхболд нар оролцов.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганаар батлагдсан онцлох хууль тогтоомжууд, тэр дундаа Шүүхийн багц хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудыг онцлон танилцуулав. Мөн Парламентын цахим шилжилтийн талаар товч мэдээлэл өглөө. Түүнчлэн Парламентын 30 жилийн ойд зориулсан, үе үеийн УИХ-ын дарга нар оролцсон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах арга хэмжээ цар тахлын улмаас хойшилсон тул цахимаар зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.

Үүний дараа УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа “Хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах Lawmaker, Lawforum цахим системийн талаар танилцууллаа.

Энэ систем нь хууль санаачлагч, төсөл боловсруулагчид зориулсан lawmaker.parliament.mn, иргэд хуулийн төсөлд саналаа өгөхөд зориулсан lawforum.parliament.mn гэсэн үндсэн 2 хэсэгтэй юм. Монгол Улсад УИХ-ын 76 гишүүн болон Ерөнхийлөгч, Засгийн газар хууль санаачлах эрхтэй билээ. Нэгдсэн программ ашигласнаар хуулийн хийдэл, зөрчил, давхардал арилах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулах, хэлэлцэх, батлах сонгодог зарчим хэрэгжих ач холбогдолтойг УИХ-ын дарга нар онцолж байлаа.

“Хуралдай” клубийн гишүүд уг системийн хөгжүүлэлттэй холбоотой асуулт асууж, хариулт авсан. Дэлхий нийтийн жишгийн дагуу хууль тогтоох байгууллага цахим шилжилт хийхэд манлайлан ажиллаж байгааг тэд сайшааж, уг ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

зочин [192.82.70.113] 2021-02-27 08:56:17

Онлайн гэж далимдуулаад үг хэлүүлэхгүй тасалдаг,хугацаагаар хавчдаг даргын давуу байдлыг зогсоохгүй бол. хуумгай хууль болно шүү.

MARSHIL.L.D.ERDENEBAT [64.119.21.246] 2021-02-27 05:42:16

LYNDEENJANZAN.IX.XURAIN.GISHYYN.TA.NAAD.MONOL.GERIG.MINI.GER.UJIR.MAIXAN.TOLGOI..ECCBELZAICAN.TOLGOI.MAAXUURIN.COGTUU.TOLGOI.ECBEL.TOLGOITOD.ECBEL.MINI.TOLGOI.DEER.ECBEL.JINI.TOLGOI.DEER.ABAAJIJ.BARIBAL.ZYGEER.SHY.DE.

зочин [192.82.75.198] 2021-02-27 05:05:37

япон,солонгосыг яриад яахав вэ?бидэнд асар өргөн уудам нутаг газар,хөрсөн доор байгалийн бүх баялаг,газар дээр 70гаруй сая мал,газар тариалан,3саяхан хүн ам ийм байхад өөрөө өөрсдийн хүчинд тулгуурлана хөгжиж амидарч тов хийсэн эдийн засагтай улс орон болох байсаан.энэ улсыг удирдаж гар бие оролцож явсан идээчин,уугаачин нарт бүгдэд ни буруу явж буцахдаа шороо тээсэн энэ ноходууд хуулийн өмнө очих ёстой.шударга хуули засаглал ч байдаг болоосой.бид япон ,солонгосоос ч илүү хөгжих байсан.энэ хоёр оронд ийм газар нутаг,байгалийн баялаг,газар,мал байхгүй шүү дээ.тэд хүн амаар япон 130сая солонгос 55сая хүнтэй шүү дээ.бид өөрсдөа ч бас буруугаа мэдээж хүлээх ёстой.

Иргэн [64.119.25.52] 2021-02-27 02:32:09

Хоосон нэр төр хөөцөлдөгсөд.

ЗОЧИН [64.119.22.202] 2021-02-26 23:38:31

СОЛОНГОС, ЯПОН ДАЙНЫ ДАРАА ХӨДӨЛМӨРЧ ГАЙХАМШИГТАЙ АРД ТҮМЭН,ӨӨРСДИЙГЭЭ ЗОЛИОСЛОН,ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ЧИН ҮЗЭЛ,МЭРГЭН УДИРДАГЧДЫН АЧААР 5-10 ЖИЛД БАЯЛАГ БАЙХГҮЙ ХООСОН ОРНЫГ ДЭЛХИЙН ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЛТЭЙ,ЭКСПОРТООРОО ТЭРГҮҮЛЭХ ОРНУУД БОЛГОЖ ХӨГЖҮҮЛСЭН БАЙДАГ,МАНАЙ УДИРДАГЧИД ӨӨРСДИЙНХЭЭ ЭРХ АШГИЙГ ЭН ТЭРГҮҮНД ТАВЬЖ,БАЯЛГААРАА ДЭЛХИЙД ЭХНИЙ 10-Т ОРОХ ЭХ ОРОН,АРД ТҮМНЭЭ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ,ӨӨРСДИЙН АВИЛГА,ХУЛГАЙ,ЛУЙВАР,ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУД,ОФФШОР,ОЛИГАРХУУД, УЛСЫН ТАВЬСАН ӨР ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ ОРНЫ НЭГ БОЛЖ, МУ,АРД ТҮМЭН ҮГЭЭГҮЙ ЯДУУРЧ,ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ ОРНЫ НЭГ БОЛСОНД ЭНД ЦУГЛАСАН ХОГНУУД МӨН Ч ИХ "ГАВЪЯА" БАЙГУУЛЖ, ГАЙ ТАРЬСАН ДАА,ЭНЭ НҮГЭЛТ ҮЙЛДЛЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭН 100 ЖИЛ,СҮҮЛИЙН 30 ЖИЛ ЦӨХӨРТЛӨӨ ХӨДӨЛМӨРЛӨЛӨӨ,ҮҮНД ХЯЗГААР БИЙ,АРД ТҮМЭН ҮҮНЭЭС ЦААШ ТЭВЧИХГҮЙ,ХАЙРАН 30 ЖИЛ,АСАР ИХ МӨНГӨ,БАЯЛАГ,ЦАГ ХУГАЦАА ГАРЗАДСАН,ХИЙ ДЭМИЙ ӨНГӨРӨӨСӨН 30 ЖИЛ,ХӨГЖЛИЙГ 30 ЖИЛ (МАН 100 ЖИЛ) ХОЙШ НЬ ТАТСАН ГОЛ НӨХДҮҮД ЭНЭ,ХАРАМСААД Ч БАРАМГҮЙ,ХАЙРАН 30 ЖИЛ ......

Монгол улсаас урвагчид [62.210.37.82] 2021-02-26 11:29:17

Энэ хүмүүс Монгол улсаас урвасан хулгайч, луйварчид! SH

Зочин [192.82.77.230] 2021-02-26 15:45:11

ҮНЭН ШҮҮ ЁСТОЙ НЭГ ХОГИЙН ЛУЙВАРЧИД ГЭНЭН ГОНИО ГЭЛЭН ОЧИР 2-Г ЭС ТООЦВОЛ

Энэ хүмүүсийг дэлбэлэх юмсан [62.210.37.82] 2021-02-26 11:27:56

Энэ новшнуудын хийсэн гай, үр дүн бол өнөөгийн Монгол улс. 30 жилийн дотор Монгол улс үсрэнгүй хөгжих бүрэн боломжтой байлаа. Даанч энэ хүмүүс луйварчдын талд ажилласаар 30 жилийг барлаа даа

hmm [62.210.37.82] 2021-02-26 11:25:42

muu hunuus


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.