Хөсвгөл аймгийн Мөрөн суманд 3 дугаар сарын 29-ний 06.00 цаг хүртэл 0 зогсолт хийлээ
Хөсвгөл аймгийн Мөрөн суманд өнөөдөр коронавирусний 2 тохиолдол батлагдсан учраас Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 14-р хуралдаанаар 3 дугаар сарын 24-ний 23.00 цагаас 29-ний 06.00 цаг хүртэл 0 зогсолт хийх шийдвэр гаргалаа.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 3 дугаар сарын 24-ний өдөр тандалтын зорилгоор Мөрөн сумаас 59, Цэцэрлэг сумын халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаас 82, нийт 141 сорьцод PCR шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирусний халдвар илэрсэн байна.
Тодруулбал Улаанбаатар хотоос 3 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн суманд ирсэн 2 иргэн, Цэцэрлэг сумын ойрын хавьтал 1 иргэнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 19 боллоо. Халдвартай нь батлагдсан хүмүүстэй ойр болон дам харьцсан иргэдийг илрүүлэх тандалт судалгааг хийж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээллээ.
































-104035-641377337.jpeg)



































Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:23
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:23
Иргэн [66.181.191.127] 2021-03-25 01:10:47
Аймгийн төвийг 2014 оноос сумын статустай болгоод бужигнуулж байгаа шүү дээ.Бүх аймгийн төв чинь сум шүү.
Зочин [103.26.195.186] 2021-03-25 00:25:08
Мөрөн гэж аймгийн төв байдаг болохоос мөрөн гэж сум байдаггүй юм.
Зочин [103.26.195.51] 2021-03-25 10:59:07
бүх аймгийн төвүүд нь сумын нэрээс гадна хотынхоо нэрээр байдаг шүү. хотын нэр нь төв нь. төвөөсөө гараад сумын нэрээр нэрлэгдэнэ.
Zochin [202.126.88.133] 2021-03-25 04:40:48
Tegeed .
иргэн [64.119.16.206] 2021-03-25 04:12:21
Аймгийн төвүүд чинь сум болоод хэдэн жил болж байна.