С.Хүрэлбаатар: Улсаа дэлхийн түвшинд хөгжүүлье гэвэл бөхчүүд, тулааны тамирчдад бус оюунлаг эрдэмтэн, судлаачиддаа хөрөнгө оруулж сурмаар байна
Өдрийн сонинд бөхчүүд, тулааны тэр дундаа зодооны спортын хувь хүний амжилтыг алдаршуулахаас илүүтэйгээр дэлхийд Монголын нэрийг гаргаж чадах багийн спорт, шинжлэх ухааны эрдэмтэд, эрдэм боловсролтой хүмүүсээ төр засгаас дэмжих бодлого хэрэгтэй байгааг хөндсөн нийтлэл гарсан билээ. Нийтлэлийн дагуу маш олон хүн байр сууриа илэрхийлсээр байна. Энэ талаар Анагаах ухааны доктор, профессор (ОХУ) С.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Хоёулаа хувийн амжилт, багийн амжилтын нийгэмд хэрхэн нөлөөлдөг, ач холбогдлын талаар яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?
-Ер нь хүний бие махбодоос гарах энергийн урсгал өөр өөр байдаг. Үүнийг дэлхий нийтэд чакра буюу энергийн хүрд гэдэг. Энэ энергийн хүрд хүний амьдралд янз бүрээр нөлөөлдөг. Энэ нөлөөллийг амьдралдаа бид байнга хэрэглэж явдаг. Энийг ямар ч эрдэмтэн ярихгүй юм. Жишээлбэл, сексийн асуудал бол хамгийн доод түвшний хөгжил муутай чакра.Сексийн чакра буюу үржлийн эрхтний үйл ажиллагаа явагддаг. Дараа нь биеийн энерги гээд дээшилнэ. Хамгийн дээд түвшний энерги бол хүний тархины бор давхраас гардаг энерги буюу чакра юм. Толгойн оройн хүрд гэж. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр орчин үеийн хүн төрөлхтөнд монголчууд бид бие организмаараа тэргүүлэх үү, оюун ухаанаараа тэргүүлэх үү гэдэг асуудал тавигдаж байна. Хүн байгалийн амьтан. Нөгөөтэйгүүр нийгмийн амьтан, хүн төрөлхтөнтэй харьцдаг. Тэгэхээр Монгол Улс яагаад хөгжихгүй байна гэхээр байгалийн буюу бие махбодын хөгжлийн онцлогийг өнөөдөр тэргүүлэх зэрэгт тавьчихсанд шалтгаан нь байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүй нэгдлийн, феодалын нийгмийн үед л амьдарч байна гэсэн үг. Өнөөдөр хүмүүс тийм ч том цолтой бөхчүүд, тийм ч бүстэй тулааны мастерууд гэж ярьж, шүтдэг. Суманд очоод захын айлд ороход тэр бөх, тулааны хүмүүсээ л “Та дээшээ суу” гэхээс “Эрдэмтэн та эхлээд дээшээ суу” гэж хэлэхгүй. Гэтэл хүн төрөлхтөн өөрөө оюуны спорт, оюуны бүтээл, судалгаа, ажил руу анхаарал хандуулаад эргэлт хийчихсэн. Сингапур яагаад хөгжсөн бэ? Спортоор хөгжөөгүй. Тэнд эрдэмтэн судлаач, оюунлаг хүмүүсийн нөлөөгөөр хурдтай хөгжиж байна.
-Тэгэхээр спорт бол хувь хүний амжилт болохоос улсыг хөгжүүлэх арга зам биш юм байна. Тийм үү?
-Спорт гэдэг хувь хүний асуудал. Биеэс гарч байгаа хувь хүний биеийн хүчний энерги. Нийгэмд бүтээсэн юм байхгүй, энд зөвхөн хувь хүний үзүүлсэн амжилт яригдана. Гэтэл тархины энерги сайтай хүмүүс шинэ нээлт хийж, хүн төрөлхтний түүхэнд дуурсагдах шинжилгээ судалгаа хийж байна. Тэгэхээр бид нийгмийг бүтээж байгаа, авч явж байгаа, хөгжүүлж байгаа компанийн захирлууд, эрдэмтэд, шинжлэх ухаандаа хөрөнгө оруулах хэрэгтэй.
-Таны яриад байгаа асуудал манайд эсрэгээрээ байдаг юм байна. Бөхчүүд, спортынхныгоо толгой дээрээ залчихаад эрдэмтдээ хөлдөө суулгаад байдаг юм уу даа?
-Ерөөсөө л тэр. Хүн нийгэмтэй харьцахгүй, гэртээ ганцаараа байгаад байхаар араатан болно. Биологийн шинж тэмдэг давамгайлаад араатан шинжтэй болж ирж байгаа байхгүй юу.Тэгэхээр бид аль болох хүний оюун санаа, хийсэн бүтээсэн нь үлддэг тэр нийгмийн төлөө явах ёстой. Монголын тэргүүлэх зэргийн эрдэмтдийг өнөөдөр хэн хүндэлж, ойлгож, дэмжиж байна. Байхгүй шүү дээ. Гэтэл тэр бидний шүтээд байдаг АНУ төдийгүй дэлхий дахинд эрдэмтдээ хүндлээд, тэдэн дээрээ тулгуурлаж хөгжиж байна. Эрдэм номтой хүмүүстээ гар таталгүй хөрөнгө мөнгө зарцуулж гаднаас эрдэмтэд, судлаачид урьж залаад хүн төрөлхтний хэмжээний нээлт хийгээд бүтээл гаргаад байна. Дэлхийн II дайны үед гэхэд л Америк Германы эрдэмтдийг авчраад туршлага судлаад пуужин хийлгээд сансарт нисээд явчих жишээтэй. Энэ чинь хүний оюун санааг дэмжиж буй тод жишээ. Гэтэл бид аль юм болгон овгийн толгойлогч шүтэж хүй нэгдэл рүү явах юм бэ.
Олимп дэлхийн аварга болсон энэ тамирчдад би нэг л зүйл хэлмээр байгаа юм. Энэ хүмүүс мундаг байна. Бие организмын хувьд монгол хүн дэлхийн хэмжээнд байна, бүр давуу байна гэсэн хувь хүний үзүүлэлтийг гаргаад ирлээ. Энэ бол хувь бие бялдрын талаас шүү дээ. Түүнээс оюунлаг талаас нь монгол хүнийг дэлхийд гаргаад ирсэн юм биш. Дайнд баатар, номонд мэргэн, нойронд сэргэг гэж ярьдаг шүү дээ. Өнөөдөр бид бие организмыг хөгжүүлэхдээ спорт, биеийн тамир хоёроор зэрэг хөгжүүлэх хэрэгтэй. Спорт, биеийн тамир хоёр чинь өөр. Биеэ чийрэгжүүлж хөгжүүлээд, оюун ухаанаа хөгжүүлээд явах ёстой юм. Спортын тамирчдын бие бялдар нь хөгжөөд оюун ухааны хөгжлөө орхигдуулчихаад байна. Гэтэл оюунлаг хүмүүс нь биеийн хөгжлөө орхиод оюун ухааны хөгжил нь давамгайлчих жишээтэй. Энэ хоёрыг зэрэг хөгжүүлэх л хэрэгтэй.
-Манай төр бөхчүүдээр дүүрлээ. Бид оюунлаг хүмүүсээр бус бие бялдрын төлөөллөөр удирдуулж байгаа нь тэгээд нийгмээрээ мэдлэг боловсрол бас л дутуугийнх уу?
-Миний хувьд зэрэг хөгжүүлж чадсан бөх гэвэл Хорлоогийн Баянмөнх аваргыг л хэлнэ. Яагаад гэвэл бие бялдрын хувьд монгол хүн ямар байдгийг дэлхийн хэмжээнд харуулаад зогсохгүй ирээдүй хойчдоо үлдээх ном хүртэл биччихлээ. Бөхчүүд энэ аваргаас үлгэр жишээ авах хэрэгтэй. Бид нэгэнт дэлхийд бие бялдраараа гарчихлаа. Харин нэг ч гэсэн Нобелийн шагналтан манайхаас төрсөн бил үү. Манайд эрдэмтэй, мэдлэгтэй, чадвартай хүмүүс нь бол бий. Бусад улсууд оюунлаг хүмүүсийнхээ хийсэн бүтээл, судалгааг зөвөөр харж шүүж тунгаагаад дэмжээд явчихдаг юм байна. Оюунлаг хүндээ асар их хөрөнгө оруулалт хийдэг. Эргээд оюунлаг хүн нь улсаа хүн төрөлхтний хэмжээнд гаргаж ирж хөгжүүлдэг. Харин бид хэдэн бөхчүүдээ л хэдэн өрөө байр, хэдэн зуун сая төгрөг, хэдэн сая төгрөгийн үнэтэй машин гээд тэрбумаар яригдах шагнал өгдөг. Гэтэл энэ чинь олныг баясгаж хүч чадлаа гайхуулж байгаа хувь хүний амжилт болохоос улс нийгмийн амжилт биш. Өнөөдөр ямар ч сайн тамирчин байсан тав арван жил гялалзаад нийгмээс мартагддаг. Харин оюуны нээлт хийчихсэн хүмүүсийг хүн төрөлхтөн хэдэн зуунаараа мартдаггүй л байхгүй юу. Алберьт Эйнштейнийг одоо ч хүн төрөлхтөн ярьж байна. Тиймээс бид оюуны хувьд л дэлхийн тавцанд гарах ёстой юм байна. Үүнд Засгийн газар бодлогоор хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Х.Баттулга Ерөнхийлөгч ШУА-д хөрөнгө оруулалт хийнэ гээд ярьж байсан, одоо болтол хийгдээгүй л байна. Энэ хөрөнгө оруулалт хийгдчихсэн бол манай эрдэмтэд дээшээ гараад ноу хау гэдгээ бусад улсад худалдаад жинхэнэ хөгжлийн зам руу орж болно. Бид гадаадаас л хуулж, худалдаж авч байна. “Оюу толгой” гэхэд л дандаа гадаадад инженерүүдээ бэлтгэж авчирч байна. Одооноос л Монголдоо суурьшиж байна. Тэгвэл бид шинжлэх ухаан, эрдэмтэд, чадвартай инженерүүдээ бэлтгэж, тэдэндээ анхаарснаар 10, 20 жилийн дараа өөрсдийн бааз суурьтай болно. Ингэж байж бид хөгжинө. Монголын эрдэмтэд даруу, юм хэлэхгүй байна, инженерүүд нь ч дуугарахгүй байна. Бидний хоцрогдол өнөөдөр ямар байна. Ганц үйлдвэр өөрсдөө ашиглаж чадахгүй байна. Энэ чинь бүгд улсын оюуны давхаргатай л холбоотой байгаа юм.
-Таны бодлоор бид шинжлэх ухаан, мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулахын тулд юунаас эхлэх хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Зарим сум аймгийн дарга нар чинь бөхчүүд л байна. Ийм аварга, тийм аварга гээд онгироод сууж байдаг. Энэ буруу. Шийдвэр гаргах түвшинд гэдгээс даваад би бүр томоор улстөржүүлж яримаар байна. Монголын төр яам, тамгын газраа нам харгалзахгүйгээр мэдлэг боловсролтой, оюуны чадамжтай хүнээ сайд, даргаар тавимаар байна. УИХ-ын гишүүд мөнгө идэж байна гээд ярьдаг. УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүс чинь сонгуульдаа хувиасаа мөнгө зарцуулчихаад УИХ-ын суудалд оччихоор хэзээ ч Монголын ард түмний сайн сайхны төлөө явна гэж байхгүй ш дээ. Өөрийнхөө зарлагадсан мөнгөө олж авахын төлөө, илүү их эрх мэдлийн төлөө л явна. Тэгэхээр улс эх орноо авч явах төрийн тэргүүнээ сонгохын тулд сонгуулийн зардлыг нь улсаас гаргадаг болох нь зүйтэй. Ингэснээр яахав гэхээр улстөрчид нь дэвшинэ л биз. Мөнгө төлөх шаардлагагүй болчихоор тэр философийн байдаг ч юм уу том оюун санааны төлөөлөл болсон эрдэмтэд чинь нэр дэвших боломж нь үүсээд ороод ирэх юм. Монголыг аваад явах чадвартай хүмүүс нь нэр дэвшээд гараад ирнэ. Гэтэл өнөөдөр мөнгөтэй нь нэр дэвшиж байна. Энэ мөнгөтэй хүмүүс чинь гараад ирэхээр өөрсдийнхөө бизнесээ бодоод явчихна. Тэгэхээр бидний оюунлаг байдал орхигдоод явчихна. Яам тамгын газрын ч юм уу дарга дээр тэр улсын цолтой бөхчүүд нь орохоор хөөрхөн бөнжигнөж бөхөлздөг. Гэтэл ирээдүйд Монголыг тэжээх оюунлаг нэг эрдэмтэн орлоо гэхэд хүлээж авахгүй үүднээсээ буцаах жишээтэй. Намайг улс төрийн энэ өндөрлөгүүдэд чинь орж санаа оноогоо хуваалцъя гэхээр үнэнийг хэлэхэд оруулдаггүй шүү дээ. Тэгэхээр нийгэм талаас нь хүлээж авдаг хүн ховор болж.
-Та бид хоёрын яриаг унших хүмүүсийн дотор бөхчүүд бол Монголын уламжлалт спортыг ганц авч яваа хүмүүс гэж үгүйсгэх нэгэн ч бий. Гэхдээ захын жишээ татахад сумод амжилт үзүүлсэн Япон бөхөө хэдэн зуун сая төгрөгөөр шагналаа, тэр нь тийм яамны дарга боллоо гэж ярихыг бид сонсоогүй болов уу. Бид бэлгэ тэмдэг, мэдлэг боловсролоо хольж хутгаад л явдаг байх нь?
-Тэр үнэн. Америкт олимпийн аварга болсон усан сэлэлтийн тамирчиндаа 26 мянган ам.доллар өгөөд л болчихдог юм байна. Хоккейчид дэлхийн аваргын алт, мөнгөн медаль аваад ирэхэд төр засаг нь талархлаа илэрхийлээд болоо. Тоодоггүй юм байна лээ. Тамирчид бол дэлхийд Монголыг сурталчилна гээд ярьдаг. Бид л таних болохоос тэр тамирчдыг чинь Монголоос гарахад хэн ч танихгүй шүү дээ. Хэнд, хаана, хэзээ хүртэл сурталчлах юм. Тэр аваргууд чинь бусад улс орнуудад ч бас байдаг л хүмүүс шүү дээ. Харин дэлхийд Монголыг жинхэнэ таниулах эрдэмтэд нь хаана байна. Яагаад тэднийг дэлхийд сурталчлахгүй байгаа юм.
Дэлхийд монголчууд биднийг новшийн хүмүүс л гэж харж байна. Үүний оронд бид гэгээрмээр байна. Тиймээс оюуныг, бие организмыг зэрэгцүүлж хөгжүүлж чадвал жинхэнэ дайнд баатар, номонд мэргэн болно. Цаана чинь биднээс илүү бэлтгэгдсэн тамирчид, биднээс илүү бэлтгэгдсэн эрдэмтэд байгаа. Аль ухаантай нь урагшилна, ялна. Монгол Улсаа дэлхийн түвшинд хөгжүүлье гэвэл бие бялдар, хүч чадалтай бөхчүүд, тулааны тамирчдад бус оюунлаг эрдэмтэн, судлаачиддаа хөрөнгө оруулмаар байна.
Хөөрхий хэдэн эрдэмтэд нь дарга нарын үүд сахиад судалгаа шинжилгээний ажил хийх хэдэн төгрөг гуйгаад явж байгаа улс орчин цагт манайхаас өөр байхгүй байх шүү.
ӨДРИЙН СОНИН Д.ДАВААСҮРЭН
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:06
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:06
Малчин [66.181.161.50] 2021-04-11 05:22:24
Ер нь нийгэмд яг үнэнийг гажиг гэж нэрлэгдэх цөөн хэдэн хүн л хэлдэг. Энэ хүн үнэнийг хэлж. Монголд юу шай болж байгаа бэ гэвэл, насаар нь олгодог элдэв цол хэргэм гавъяа шагнал гай болж байгаа. Тухайн хүн амжилт гаргасан бол тэр үед нь урамшуулж бай, тэгээд л болоо. Насан туршийн гавъяа гэж ерөөс байхгүй. Бөх, морь, жүжигчин, багш, эмч, эрдэмтэн ...гээд бүгд адлилхан. Тийм мундаг зүйл хийсэн бол түүнийг нь тухай бүр л урамшуулж байх нь зөв. Жишээ нь, Нобелийн шагнал байна, насаараа жил бүр Нобелийн шагнал авч байгаа хүн байна уу, тухайн жилд л өглөө, болоо, үнэхээр мундаг бол дахиад авч болдог биз дээ. Тэгээ л манайхан шиг насаар нь дархлаад нөгөөх нь азаргалаад, салбарын хөгжлөө боймилоод. энэ маш муухай жишиг. Нэг жилийн наадамд түрүүллээ, тэр цол гээд сонин юмаа болиод шагнал, талархлаа л өгчих, тэгээд л гүйцээ. Насаараа аварга гэж юу юм бэ, ёстой тэнэг тогтолцоо. Манж, феодалийн үеэс уламжлалтай, Монголыг уусгах, чадваргүй болгох, нэгэн хэвэнд байрьж байх үеэ өнгөрөөсөн зүйл.
Төмөр-Очир [203.98.77.101] 2021-04-09 07:37:26
ЭНЭ САЛХИ ДАМБИЙ ШИГ НӨХӨР ЧИНЬ БАС Ч ГЭЖ ГАЙГҮЙ ЗҮЙЛ ХЭЛЧИХЖЭЭ. ЗАРИМДАА БАС ШИЗОРООД ХАДУУРААД БАЙДАГ БАЙСАН. ОДОО ОВОО ТОГТОЖ ТОГТВОРЖИЖ БАЙГАА БОЛОЛТОЙ. ОДОО ӨӨРИЙНХӨӨ ХҮРЭЭНД Ч ГЭСЭН ТОДОРХОЙ ЗҮЙЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. МОНГОЛД ЯРЬДАГ, ШҮҮМЖИЛДЭГ ХҮН ИХ ОЛОН. ТЭГЭЭД ХИЙГЭЭЧ ГЭХЭЭР ХИЙДЭГ БАС БАЙХГҮЙ.
Erdemted bol zailsgyi heregtei ted beltgegdehdee OROS?ENETHEG AMERKAD beltgegdbel bolno!harin ter TY [148.60.92.227] 2021-04-09 07:24:27
erenhiidee!!!ynen yg heljee,bas zarim egyylber is tatsan ni jaahan dytagdaltai bolobch?ganzhan ynen yg bol bid GEGEEREH heregtei yum syy!!!iimerhyy mynhag mangyy baij bolohgyi ee!!SASINIIG ad yzsen baidaltai baij bolohgyi ee!!ene chini delhiin ylas orond haana ch baidag sasin bol hyniig dotoodoos ni gegeeryyleh saihan ybidastai syrgaaltai gyn yhaan nomiin hychin erdem tend l baina!tiimees lam hybrag hyn ryy byy doromj yg helj bai?...bas delhiid ene byddagiin sasing syrch hyndetgej yabaa negee hegjingyi orniihon chin abaad eersdee telebseed yabsaar baina!ali olon erdemten mergediin heleed barah be?.....tiimees sasinaas syralzachgaa!!!!gegeerehd chini ene sasin mas ikhe roolitoi!!!!daraa ni Mongoliin ylamjlald baisan ahmadyydaan hyndetgej tedniihee ygiig l dagadag baisan yos syrtahyyn hynleg niigemiig baigyylchgaa!!ene ardchilal geed henhegleed baisan chini tylgyyr satgyi hamaagyi damjaagyi hiiseed yabchihsan or hooson saltgaan baijee!!!heseg nehedyyd bayjihiin yydeer hamgaalsan saltgaan
Sumiyag zailuul [112.214.197.79] 2021-04-09 04:35:04
Niislel hotoo neg teneg nuhuur udirduulaad baihaar yaaj hugjih um.
Зочин [66.181.191.198] 2021-04-08 17:52:29
Энэ ярилцлагаас харж байх нь монгол тер тархигуй усан толгой шиг нилээн хойлог болсон бололтой. Одоо энэ тархийг нь ундэсээр еерчилж ундсэн хуульд байгаа нам эвсэл гэх булэг хулгайчдыг тодорхойлсон уг хэллэг нэр томьео орсон бугдийг хасаж зевхен ард олноороо болон доороосоо дээшээ сонгодог огцруулдаг болгож энэ олон новшийн намуудыг тарааж хуучин их монголын терт уламжлын намгуй терийг улсын ,байнгын хууль боловсруулна ардын их хурал жилд нэг удаа тесев бвталж 5 жилийн телевлелт хийдэг брлох хэрэгтэй
Зочин [103.212.118.156] 2021-04-08 13:07:09
Хүрэлбаатар л хэлсэн болохоос биш гайгүй юм ярьсан байна
ИНЖЕНЕР [59.153.114.128] 2021-04-08 12:11:48
ТЕХНОЛОГИ ИННОВАЦИ ШИНЭ БҮТЭЭЛ СУДАЛГААНААС ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ БҮТЭЭЛЭЭ ЭРДЭМТЭД ЭЭ ИНЖЕНЕРЭЭ ИНГЭЖ БӨХЧҮҮД УЯАЧИДААСАА ИЛҮҮ ҮНЭЛДЭГ БОЛСОН ТЭР ЦАГТ Л МОНГОЛ УЛС ХӨГЖИЖ ЧАДНА ШҮҮ. .ТЭР ЦАГ ИРЭХ БОЛТУГАЙ
Zochin [176.189.88.83] 2021-04-08 09:58:51
Mongold lam,boh 2shig hereggui yum alga. Etseg ehchuud eregtei huuhdee lam,boh bolgood bdgiig oilgohgui yum.
Зочин [203.91.117.8] 2021-04-09 14:33:12
Үнэн
иргэн [202.9.40.72] 2021-04-08 09:50:25
эрдэмтэн судлаач нартаа тэр бөх моринд өгч байгаа мөнгөө өгөө
зочин [122.201.24.187] 2021-04-08 08:01:42
Үгүй ээ буруу ярьж байна МАН аа л сайн сонгоод бай амьдрал чинь оргилд хүрнэ монгол азыа бар болно.
Зочин [202.9.40.170] 2021-04-08 11:58:57
Тэгээд Ардчилсан намын үед Азийн бар бүү хэл,бамбар болсон юм байна уу?Улаан коммунист, улаан ардчилагч аль аль нь аюултай хүмүүс.
Зочин [139.5.216.96] 2021-04-08 09:20:52
Хуц муу хүүрнүүдийг маргаашнаас буулгах болно.
зочин [66.181.161.55] 2021-04-08 06:53:12
Монгол улсыг бөхчүүд тэтгэврийн авгай нар удирдахаар Монгол улс хөгжих үү?
Зочин [172.58.143.32] 2021-04-08 13:01:27
Хөгжихгүй!
Ц [66.181.177.73] 2021-04-08 06:33:10
Үнэн шүү. Биеийн хүчээр нэгийг дийлнэ. Ухааны хүчээр бүгдийг дийлнэ
Зочин [64.119.23.30] 2021-04-08 06:37:14
БӨХ ГЭДЭГ БОЛ ШАЛ ӨМХИЙ БААС ШИВЭР, ХӨЛС ХАНХАЛСАН ЯВДАГ ЖОРЛОНГУУД ШҮҮДЭЭ. ИХ ХУРАЛД ИЙМ ЯВДАГ ЖОРЛОНГУУД СУУГААД ЮУ СЭТГЭХ БИЛЭЭДЭЭ. ЦЭРЭНПУНЦАГ, А. СҮХБАТ, Б. БАТЭРДЭНЭ ГЭЭД ЯВДАГ ЖОРЛОНГУУД, ХУЛГАЙЧДААР ТӨР ТОГЛУУСААР Л
Зочин [103.26.195.49] 2021-04-08 05:52:01
Ёстой зөв сэдэв гаргаж тавьлаа мэдлэг боловсрол дутуу зарим нь ёс суртахуун муутай бөхчүүд спортыхон улс төр удирдлагын түвшинд гарч ирсэнээр улс орон хөгжихөд зөв чиг үүргийн дагуу явж чадахгүй гэж үзэж бн
монгол [203.91.115.44] 2021-04-08 05:51:45
хувийн эмнэллэг байгуулаж худлаа онош тавиж эмчлээд бурхан болгоод 3-р хороололд бсан эмнэллэгээ хаалгаж эмчлэх эрхээ хасуулаж аавийнд явсан бсан Одоо чоно борооноор кроно усаар ч билүү эмчлэх юум гэсэн
Зочин [66.181.178.54] 2021-04-08 05:19:26
Социализмийн үед бөхчүүд тамирчдыг биш, оюунлаг, эрдэмтэн судлаачдаа дэмждэг байсан. Одоо эсрэгээрээ болсон байна.
Зочин [150.129.140.23] 2021-04-08 05:06:11
ДАХИН ХЭЛЭХЭД ТАМИРЧИД БОЛ БААТРУУД. ТЭД ЧАМАЙГ ЗӨӨЛӨН ОРОН ДЭЭР ХЭВТЭЖ БАЙХАД ЧИНЬ ДЭЛХИЙД УЛСАА МАНДУУЛЖ ЯВСАН ЮМ ШҮҮ. ТЭД ХҮНИЙ ХИЙДГҮЙГ ХИИЖ ТЭВЧИДГҮЙГ ТЭВЧИЖ ЧИНИЙ МАНДУУЛЖ ЧАДААГҮЙ МОНГОЛОО АЛДАРШУУЛЖ ЯВЖЭЭ.
Зочин [172.58.143.32] 2021-04-08 13:04:05
Насаар нь сар бүр сая саяаөр цалинжууллаг эргүү дарга нар Мрнголд л байна!
Иргэн [202.9.40.72] 2021-04-08 05:55:45
Эд нарт насан туршийн тэтгэмж өгөх буруу. Тийм ёс дэлхийн хаан ч байхгүй
Зочин [139.5.216.96] 2021-04-08 05:28:11
Бүү хуц. Эрдэмтэд тэр бүрийг огт хэлэхгүй гайхалтай сайхан амжилт гаргаж, хүн төрлөхтний хөгжилд ар тал болж оруулсан хувь нэмэрийг чи харахгүй. Гэсэн ч тэд чимээгүй их хувь нэмэр оруулж ирсэн юм.
ЗОЧИН [150.129.140.23] 2021-04-08 04:50:48
ГАНЦ ХҮНИЙ АЛДАА ЗАВХАРЛААС БОЛЖ БҮХЭЛ БҮТЭН ОЛИМПИЗМЫН ТҮҮХЭНД МОНГОЛЧУУДЫН ГАРГАСАН ХӨДӨЛМӨР НЭР ХҮНДИЙГ ҮГҮЙСГЭЖ БОЛОХГҮЙ. ТЭД ЭНЭ ЦЭНХЭР ГАРИГ ДЭЭР МОНГОЛ УЛС ГЭЖ БАЙДГЫГ АЛДАРШУУЛЖ ЯВАА ЗҮТГЭЛТЭНГҮҮД ШҮҮ. ТЭДНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ХЭДХЭН ЦААСААР ҮНЭЛЖ БАЙГАА ЯДУУ ТАРХИТАЙ ДОРОЙ ХҮМҮҮС ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДОЛ СЭТГЭЛГЭЭНДЭ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙНА. ТЭД БОЛ БААТАРУУД ЮМ ШҮҮ.
Зочин [172.58.143.32] 2021-04-08 13:05:49
Үхсэн баас тийм зандалчинг тааиж шүтэх гутамшиг!
Зочин [103.212.118.156] 2021-04-08 13:04:28
Mongol olimpiin medal avlaa gesen medee haraad 5 minutiin daraa martna shdee ter delhii chini
Zochin [203.91.115.55] 2021-04-08 04:14:57
Бөхчүүд бх зүйл уламжлал түүхтэй холбоотой Харин тэд маань өөрдийгөө хөгжүүлэх асуудал орхигдсон Эрдэм ухааны төрийн бодлого алга. Алив асуудал ажлын хэсэг гаргаж шийддэг тэр нь урагш зөв явдаггүй. Тулгамдсан асуудал!
Бөхчүүд өөрсдийгөө хөгжүүлэх шаардлага байдаггүй. Спортын онцлого. [202.131.225.53] 2021-04-08 04:56:30
Бөхчүүд жинхэндээ өөрсдийгөө хөгжүүлэхээс ЗАЛХУУРДАГ, тэгээд ч энэ нь тус спортын онцлого. Дэндүү нарийн зүйл СУДЛААД УНАХ ЮМ БОЛ бөх хүн, ж-нь сумочид физик жингээ алдана, ухаан нь мэх буюу барилдах тактик дээрээ төвлөрөхгүй, амжилт гаргахгүй. Иймд бөхчүүд/сумочдыг хоол идүүлээд ль унтааж амраагаад л, дасгал сургуулийг хийлгээд л байлгаж байдаг. Сумоод бол ар гэрийхэнтэйн ч уулзуулахгүй тус тусын дэвжээний дотуур байранд л байнга байлгадаг.
Зочин [203.91.115.50] 2021-04-08 04:14:00
Яг сэдвийн хувьд бол ур дүй муутайгаас биш зөв хөндөж ярьжээ. Хүнийг нь мэдэхгүй ч гэсэн санааг бол дэмжиж байна. Авилгачид, бөхчүүд монгол улсыг муухай харагдуулж байна. Энд их гоморхож буй хүмүүс бодвол бөхчүүдийн төлөөлөл биз дээ. Санаагаа илэрхийлж байгаагаас нь үзвэл бараг тодорхой байна.
Зочин [202.70.38.18] 2021-04-08 03:57:44
ИХ МОНГОЛЫН ҮЕД ДАРХЧУУД, БАРИЛГАЧИД, БААТРУУД ЧИНГИС ХААНЫ ДЭРГЭД ДЭЭГҮҮР СУУДАЛТАЙ БАЙСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ. ЖҮЖИГЧИД БОЛ ЯАХАВ АРД ТҮМНИЙГ ЗУГААЦУУЛАГЧ ГЭЭД ДООГУУР СУУДАЛТАЙ. БӨХЧҮҮД, ТАМИРЧДЫГ АМЖИЛТ ГАРГАСАН ҮЕД НЬ НЭГ УДАА ШАГНАХАД БОЛНО Ш ДЭЭ. ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР НАСААР НЬ ТЭЖЭЭХ НЬ УТГАГҮЙ.
zochin [202.131.245.243] 2021-04-08 03:48:24
yostoi unen yum bichjee. bunchuud yamar bayalag buteesen be mongold. neg l ih tom guzeetei boovon chihtei uvaigui buduuleg bolovsrolgui humuus. bdag naad zahiin jishee ni ene tuvshinbayar shuu
Эмч [202.9.40.72] 2021-04-08 03:45:07
Морь гэж адгуус бөх гэж тэнэгүүдийг дэмжиж байхаар эрдэмтдийг дэмж. Маш зөв хэлж .
Зочин [148.60.92.227] 2021-04-09 07:35:27
bygdiig ygyisgeed hereggyi?ene Mongol gazar chini nuudelchin ardyyd amidarch irsen delhii deer ene l amidralaaraa salgarch ylddeg yndesten teheer ali aliniig ni hegjuuleh zailsgyi saardlagatai!neg egyylel debsyyleheer l bysadiig ni ygyisgeed tenegtteg hymyys Mongoloos eer baihgyi ee!!enyyniig chini sain bodlogotoi toroos debsyylen tabij anhaaralttai sat daraatai hegjuuleh heregtei!!!
Монгол бол дэлхийн туршлагыг үл тоосны үр дагавраа амсаж байнадоо. [202.131.225.53] 2021-04-08 03:44:56
Японы сумочид тийм ч ихээр төр, нийгмийн удирдлагад гардаггүй. Спортуудын ялгаа гэж бий. Хүчний спортыхон цэрэг, цагдаад. Мэргэн буучид, сур харваачид, шатарчид сэтгэн бодох албан тушаалд. Гүйлтийнхэн, цаначид, тэшүүрчид, усанд сэлэгчид бол хараад байхад дасгалжуулагчид, сургуулийн багш, олон нийтийн ажилд. Гэх мэт. Монголд энэ чиг хандалтыг ер анзаардаггүй бололтой.
Зочин [103.26.195.49] 2021-04-08 05:54:10
Ок
Спортод тамирчны зан байдал, амжилтыг прогнозчилдог. Гэтэл Монголд ... [202.131.225.53] 2021-04-08 04:12:55
Жудочин, бөх, боксчин, гимнастикч, штанг өргөгч, хөл бөмбөгч, цанчны залуу нас, төлөвшил болон хамаг чөлөөт цагийг нь тухайн спорт, тэмцэл, өрсөлдөөн л авчихсан байгаа ш дээ. Тэгхлээр Түвшинбаяр яаж төлөвших үү, тархи болон булчингуудад нь ямар "программ" суугдах уу? Энэ хүн бол дасгалжуулагч хийгээд явж байсан бол тохирно. Гэтэл Монголын спортын менежментээр Түвшинбаяр бол ямарч мэдлэг, бэлтгэл, туршлага байхгүй байсан. Тэгээд л "стресс"-ээ найзыгаа болон бусдыг зодож гаргаж байгаа. Түвшинбаярын хувьд үүнийг анхнаас нь эхлээд л урьдчилан харж, таамаглаж (прогнозчилож) болох л байсан шүү дээ.
uuuu [66.181.191.126] 2021-04-08 03:22:09
UNEEEN UNEN BIDEND ERDEM MEDLEGTEI HUN HEREGTEI ODOO ENE TORIIN BAIGUULLAGUUDIIN TAMIRCHIN DARGA NAR BOLYOOOOOO
Зочин [66.181.161.98] 2021-04-08 03:15:03
" Түйрийний бөөс толгойд гарах " гэж нэг хэллэг байдаг , энэ үг монголын түүхэнд л гэхэд сүүлийн 100 жилд хоёр удаа давтагдаж байгаа юм биш үү : Ардын хувьсгалын жилүүдэд хүрээ- хийдийнн хаяа сахисан БОРЧУУЛУУД \ хуврагууд бараадсан эмсийн \ төр - засаг зайдалсан юм гэсэн , - ардчилсан нам - засгийн үед " 40 мянгатын" АРКийнхан , үргэлжлүүд дуучид , бөхчүүд ... Түүхийн туршид БӨХ , ДУУЧИН хоёр бол ноёд - баядын зугаа тайлдаг , гэрээ үүрч , ажлын хүндийг хийж , малыг хариулж , хөдөө хээрээр гонгинож явагсад байсан юм биш үүү ...
Putin style [202.126.89.228] 2021-04-08 03:11:07
Nanai khan nom unshaasai fitness bus Yadaj hosluulna uu
Зочин [202.131.225.197] 2021-04-08 03:09:58
Za neg l boh erdemten 2-g esregtsuulsdeg bolj orchin uyd... Yag unendee zahiin naimaachin, ganzagachid chin bohchuudeesee dor sh dee.. Nudend n mongonoos oor yum haragdahgui hulgai luivar hiiheesee ichihgui tiim amidat tord garaad idej uugaad uls orniig chin tsolmood baigaa biz dee. Mongol uls ter chigtee erdemtei nomtoi humuusiig uneguiduulj orlogogui bolgoj niigmiin hamgiin dood tsalintai humuus bolgoson chir gants bohchuudees ch bish luivarchid, tsunh barigchid, naimaachid, Huviin company manageruud bur arga yadaad bankii zeeliin ajiltnaas hurtel dor unelegdej bgaa sh dee.
зочин [49.0.130.24] 2021-04-08 03:02:31
Хүрэлбаатар гэж сонсож байсан болохоос энэ хүнийг сайн мэдэхгүй гэхдээ л манай Монголын өнөөдөрийн дүр төрх, төрийн бодлогыг үнэн зөв шударгаар хэлсэн байна үзэн ядаж хийрхэж байснаас өөрсдөө бодож тунгааж байвал яасан юм. Тамирчдыг амжилт гаргасан үед л зохих шагнал урамшуулалыг өгч байх хэрэгтэй болохоос тэднийг ганц нэг удаа амжилт гаргасаны төлөө насаар нь хэдэн сая төгрөгийн цалин улсаас өгч тэжээдгээ болих хэрэгтэй тэдний амжилтыг улс үнэлдгээ үнэлээд өгдөгөөөгсөн шүү дээ
Иргэн. [192.82.90.121] 2021-04-08 02:46:24
Би ламыг надтай гэрлэе гээд гуйхад нь зөвшөөрөөгүй юм.
Зочин [148.60.92.227] 2021-04-09 07:32:20
Lam nar cham sig tenegyydtei gereldeggyi yulm!ysan tolgoi bas yanhanddagiig chini haraad tanidag hymyys bol lam nar baidag?jinhene gegeereld oirhon baigaa hymyys ,zarim ni ene hotjiloos chini bolood tyr zyyriin gegeerelee orhiod ch baij medne!hyneen olj hyz!!!gelegnyyd ee!!
Бямбажав [202.126.89.138] 2021-04-08 02:42:35
Зөвхөн Батлан хамгаалах салбар 130 бөх зүгээр цалинжуулж байна. Тэр мөнгөөр цэргийн ахуйг сайжруул.
Зочин [195.46.106.44] 2021-04-08 02:22:30
Энэ хүнийг танихгүй юм. Бичсэнийг нь уншвал юун нөгөө үргэлж хэрүүл бичиж нэг их алиа хүн болох гээд савсаганаад байдаг хулхи төрийн шагнал тнууд Цэнддоо, ц.Доржготов 2 оос хүнд хэрэгтэй, улсад хэрэгтэй талаараа 100 хувь илүү юм ярьжээ. Толгойгоо хөгжүүлээгүй хүнийг юу хүлээж байдгийг ТҮВШИНБАЯР харууллаа. Боловсрол мэдлэгээ үргэлж дээшлүүлж явцгаа Залуучууд аа. Гэхдээ Биеийн тамрыг бүү орхи. Энэ хүн ямарч хүн байж болно. Гэхдээ өнөөдрийн ярьсан яриа нь маш зөв...
би [202.9.40.187] 2021-04-08 02:18:57
би бөх барилддаггүй, гэхдээ миний дор сэтгэгдлээ бичсэн та бид допинг хэрэглэвэл улсын цол, олон улсын жижиг тэмцээн наадмын медаль кармаанд мөн ч их байна шүү, допингийн шинжилгээг авилгад дуртай нөхдөд нь өгөөд л болоо, чиний төрсөн нутгийнхан юу ч үгүй байж хөөрөөд л суурь хонь, азарга адуу, жийп, байраар мялаах болно,
Зочин [124.158.81.182] 2021-04-08 02:11:48
Зөв
ЗОЧИН [150.129.140.23] 2021-04-08 02:06:28
ЭР ХҮН ЭР ХҮНДЭЭ АТААРХАЖ ИНГЭЖ ЯРИХ ЯАСАН МУУХАЙ ЮМ БЭ.
Зочин [139.5.216.96] 2021-04-08 14:56:35
Бүтээсэн юмгүй гахайнууд татварын мөнгөөр цус сорж амьдардаг тамирчин нэрээр амьдардаг хулгайч нар ойлгохгүй. Алт авч чадахгүй хэрнээ амиа аврах гэж их хуцдаг нохой юу.
ИРГЭН [202.126.88.50] 2021-04-08 01:56:38
НААД нөхөр чинь БОЙЖГОЙ ХҮРЭЛЭЭ гэдэг хүн дээ, хуудлаа шааж боов ярихаас өөр юм мэдэхгүй ш дээ. Юун эрдэмтэн, Оросоос хуурамч Диплом шаачихсан гар байхгүй юу. юу яриад байгаа юм бэ.
Зочин [202.126.90.3] 2021-04-08 01:56:34
Бодитой зөв санаа.
монгол [203.91.115.44] 2021-04-08 01:51:19
чи муу хулхи п-да монгол кроно ихэсвэл би усаар эмчлэнэ гээд хуцаад бсан ясан би мартаагүй бна.өөрөө кно тусаад үхвэл битгий нугаарай да новшо
Зочин [148.60.92.227] 2021-04-09 07:29:40
hyn myy helehees eersdee saijirchgaa!!!!eereen hyn dyrstei syyder tedii yabj bolohgyi ee!!heniig ch muulj bolohgyi ee!!
Зочин [202.126.90.39] 2021-04-08 01:46:29
Энэ хүн маш зөв ярьж байнаа. Энэ сөрөг сэтгэгдэл бичсэн тэнэг халтарууд бөхчүүдийн хамаатан садан бололтой юм. Гадаадад оюун ухаанаараа тэмцээнд түрүүлсэн хүмүүсээ шагнахгүй мөртлөө тэнэг бөхчүүдээ түрүүлэхээр шагнах юм. Ингэхэд Чингисийн удам гээд солиороод байдаг тэнэгүүдээ Монголоос Нобелийн шагналт Ганц эрдэмтэн байна уу?
Зочин [66.181.189.247] 2021-04-08 01:36:42
unen
Зочин [202.179.21.254] 2021-04-08 01:31:46
Hurel .... nar baasnuud
Зочин [202.70.38.18] 2021-04-08 01:13:13
ЗӨВ ШҮҮ, БӨХЧҮҮДЭЭС МУУ МУУХАЙ БҮХЭН ГАРДАГ, ШУНАЛЫН ДИВНҮҮД. ЦУЛ НАЙРАА.
Зочин [192.82.80.61] 2021-04-08 01:05:31
mungu__nehdeg luivarchin____hiisen buteesen ee zarj mungu bolgoj chadahgui__teneg__________!!!!!!!!
Зочин [192.82.80.25] 2021-04-08 01:01:07
Нөгөө сексээ ярьсаар л байгаа юм уу Сексийн чакра гэнэ үү Өөр чакра байхгүй юу
Зочин [148.60.92.227] 2021-04-09 07:28:07
Seks chakraa baigaa bol bysad chakra baina gesen yg?tegeed oilgochih!chinii handlaga dytaj baina!amandaa halbagdyylah geed bna uu?....HONIO OOOOOOOOOOOOOOOOO
ганаа [202.126.90.104] 2021-04-08 00:39:17
СЭТГҮҮЛЧ НАР ТӨРИЙГ ЖИНХЭН САМАРЧ БАЙНАА элбэгдорж сайханбилэг ШУЛГА оюунчимэг сарангэрэл ГЭЭД Л ҮРГЭЛЖИЛНЭ ШҮҮ ДЭЭ ТӨРД ОЙРТУУЛ МИКРОФОН ҮЗЭГЭЭ БАРИА.
Зочин [103.212.116.158] 2021-04-08 03:49:33
Яг үнэн. Сэтгүүлчдийн лай бөхчүүдээс дутахгуй.
Зочин [103.212.119.68] 2021-04-08 00:29:52
Энэ нөхөр нэг сайхан хуурамч эмч шүү дээ өөрөө. Боловсролгүй, харанхуй ертөнцийг Монголд бий болгож байгаа хүчний нэг. Ламтай л адилхан
Зочин [148.60.92.227] 2021-04-09 07:26:25
chi lamiig doord yzej bna uu?cham sig munhag hyn nertei nygeliin syyderiig hoid nas tooh uu?...chi yostoi enee margaas daa itgej yabaa manyyhai yum daa!!!!cham sig iim maluud mas olon boljee!!chaana chini gegeereh heregtei geed baina-yher eeee!!!!