Хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач Э.МӨНХ-ЭРДЭНЭ: Эцсийн шүгэл дуугартал зүтгэдэг япон хүмүүжил гайхамшигтай юм

Aдмин / Спорт

Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аваргаАтлетик 2020” болон Монголын үндэсний шигшээ багийн хаалгач Энхтайваны Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та анх Дархан-Уулын Шарын голын багт тоглож байсан бил үү. Ер нь хөлбөмбөгт хэрхэн татагдаж байв?

-Манай Шарын гол сум уурхайтай. Уурхайчид өдөр бүр цуглаж волейбол, хөлбөмбөг тоглодог юм. Хүүхэд байхдаа очоод л үзээд суучихдаг байлаа. Мундаг тоглодог хүмүүс олон байсан шүү. Тэр хүмүүсээс баг бүрдүүлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог байсан. Миний тухайд үзэж суусаар байгаад хааяа тоглодог болсон. Ингэж яваад л хөлбөмбөгт татагдсан даа. Эргээд бодоход өссөн орчин маань хөлбөмбөгийн спорттой ойр байжээ.

-Сүүлд хоёрдугаар лигт Шарын гол сум баг бүрдүүлж оролцож байсан. Том лигийн тэмцээнд баг бүрдүүлж оролцоно гэхээр эрт үеэсээ спортын уламжлалтай газар юм даа...

-Тийм шүү. Сумаасаа ирээд л улсын хэмжээнд ширүүн өрсөлдөөн үзүүлдэг байсан юм билээ. 2016 онд хоёрдугаар лигт Шарын гол сумын залуус баг бүрдүүлж өрсөлдөж байлаа. Миний бие тус лигийн шилдэг хаалгагчаар шалгарч байв. Төрсөн нутгаа зарлуулж ногоон талбайд гарна гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан байдаг юм билээ. Манай Шарын голынхон ч ганцаарчилсан төрлийн спорт гэхээс илүү багийн спортыг дэмждэг хүмүүс байдаг.

-Хоёрдугаар лигийн шилдэг хаалгачаар шалгараад үндэсний шигшээ багт дуудагдсан бил үү?

-Тийм ээ. Шарын гол сумынхаа багаас тоглож өөрийгөө нээж, цааш тоглох замаа засч байсан. Улмаар зэрэглэл ахиж дээд лигийн “Атлетик 2020” клубтэй гэрээ байгуулж цалинтай тамирчин болж байлаа. Энэ бүхний ард арваадхан настай хүүхэд мөрөөдлөө хэлээд очиход намайг хүлээж авсан Жавхлантөгс багшдаа их талархаж байсан. Мөн хөлбөмбөгийн спортын дөр суулгасан Баттулга багшдаа их баярладаг юм.

-Тэр арваадхан настай хүү өнөөдөр үндэсний шигшээ багийн ноён нуруу болсон том тамирчин болжээ. Өнгөрсөн долоо хоногт шигшээ багаа төлөөлж Японы дэлхийн шилдэг багийн эсрэг тоглолт хийлээ. Тоглолтын талаар ярихгүй юу?

-Японы шигшээ бол 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алгасалгүй оролцож байгаа Азийн чансааг тэргүүлдэг, дэлхийд 27 дугаарт эрэмбэлэгддэг баг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд анх удаа шалгарсан бидний хувьд дэлхийн шилдэг багтай оноолт таарч, том тэмцээний утаа үнэрлэж, туршлага судалсан нь ялалт байлаа. Үргэлж чансаа ижил, тааруу багуудтай тоглоод байвал бид цааш хөгжихгүй. Дэлхийн хэмжээний багийн эсрэг тоглож байж л цааш алхана.

-Ковидын дэгдэлттэй холбоотойгоор хөл хорьсон амаргүй цаг үеийг давж дэлхийн шилдэг багуудын нэгтэй тоглосон ч 14:0-ээр ялагдлаа. Хөл хорионы үед бэлтгэл хэрхэн базаав?

-Заал хаалттай үед үндэсний шигшээ багийнхан дасгалжуулагчаасаа зөвлөгөө авч гэрийн нөхцөлд бэлтгэл хийсэн. Ингээд хоёрдугаар сарын 28-нд Турк улсад очиж 21 хоногийн хамтарсан бэлтгэлд хамрагдсан. Тэндхийн цаг агаар бэлтгэл хийхэд их тохиромжтой санагдсан шүү. Хэтэрхий халуун биш, хүйтэн ч биш. Тэндээс Тажикистан руу тоглолт хийхээр ниссэн.

-Японы шигшээ багтай хийсэн тоглолтыг энд онцолмоор байна. Тоглолтын эхний 20 орчим минутын хугацаанд бөмбөг эзэмшиж урагш довтолсон тоглолт үзүүлж байсан шүү дээ. Урагшаа шахахад гарсан ар талын зайг Японы баг ашиглаж тоглож байна лээ. Тоглолтын агуулгыг анзаарахад манайх өмнөхөөсөө өөр тоглолт үзүүлж байсан шүү дээ.

-Хамгаалж байгаад л гоол алдахыг бид хүсээгүй юм. Тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн учраас эхнээсээ л бөмбөг түлхүү эзэмшиж, довтолж тоглохыг эрмэлзэж байлаа. “Бид ч хөлбөмбөг тоглож чадна” гэдгийг харуулахыг зорьсон юм. Ерөнхийдөө айлын талбай руу шахаад амжилтгүй болсон тохиолдолд буцна гэсэн даалгавартай талбайд гарсан.

-Японы шигшээ баг манай эсрэг бүх шилдгүүдээ талбайд гаргаж байна лээ. Шахуу хуваарьтай үед манайх шиг чансаа сул багийн эсрэг гол тамирчдаа амраах болов уу гэж харж байлаа. Гэсэн ч тэгсэнгүй. Энэ нь бас хүндлэл юм шиг...

-Нэг талдаа тийм байж болно. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд Японы шигшээ багт тоглолт бүр маш чухал. Ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ямар тактик боловсруулахаа туршиж хэрэгжүүлээд л явж байгаа. Бидэнтэй тоглохын өмнө зэрэглэл ойролцоо БНСУ-ын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн бүрэлдэхүүнээ манай эсрэг гаргасан байна лээ.

-Таны хувьд тоглолтын эхэнд Японы багийн хоёр ч удаагийн маш аюултай довтолгоог няцааж байсан. Та энэ тоглолтод өөрийгөө хэрхэн бэлтгэсэн бэ?

-Тоглолтын өмнөх өдөр хүү минь “Аав аа, сайн тоглоорой. Битгий гоол алдаарай гэсэн” зурвас илгээсэн байсан. Хүүгийнхээ захиасыг уншаад их урам зориг авч өөрийгөө дайчилсан. Ингээд л өөрийгөө хурцлаад талбайд гарсан. Эхлээд хаалгачийн эсрэг ганцаараа гарсан боломжийг хамгаалаад илүү өөртөө итгэлтэй болж ирсэн шүү. Аавыгаа зоригжуулсан хүү минь хөлбөмбөгт их дуртай. Миний тоглолтыг анхааралтай үздэг юм.

-Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнАваргуудын лиг”-ийн зургаан удаагийн аварга АнглийнЛиверпүүлклубт данстай Такуми Минамино эхний гоолыг оруулсан шүү дээ. Энэ гоолын талаар?

-Манай багийн хоёр ч хамгаалагч миний өмнүүр орж харах орон зайг хязгаарласан юм. Би тухайн мөчид цохилтын чигийг нь харж чадаагүй. Сүүлд анзаарахад жижигхэн зай л гарсан юм билээ. Ердөө секундийн хугацаанд жаахан зай гарахад түүнийг ашиглаж байгаа юм. Өндөр зэрэглэлийн мэргэжлийн тамирчид гэдэг олдсон боломжийг өндөр хувьтай алдалгүй ашигладаг юм билээ.

-Манай багийн хаалганд найман гоол орчихсон, тоглолтын хувь заяа үндсэндээ шийдэгдчихсэн байхад л Японы шигшээ баг довтолсоор л байсан. Манайхан суралцмаар л чанар шиг анзаарагдсан шүү.

-Япончууд хожиж байсан ч, хожигдож байсан ч эцсийн шүгэл үлээтэл өөрт байгаа бүх зүйлээ шавхаж биеэ дайчилдаг нь үнэхээр гайхалтай. Япон үндэстний мөн чанар гэх юм уу даа. Нэмэлтээр гурван минут сунгахад л гурван гоол нэмж оруулсан шүү дээ. Эцсийг нь хүртэл зүтгэдэг. Сүүлд сэлгээгээр орж ирсэн залуус нь өөрийгөө нээж дараагийн тоглолтод оролцохоор бүх хүчээ шавхаж байсан. Нэгэнт ойлгомжтой болчихсон тоглолтод хоорондоо дамжуулаад цаг дуусгаж болно шүү дээ. Тэгэхэд л дайраад л байгаа юм. Энэ бүх чанаруудаас манай багийнхан суралцсан. Энэ бүхэн л бидний ялалт юм даа.

-Европын лигүүдэд хүч үздэг олон тамирчид талбайд гарсан. Хамгийн шилдэг нь хэн байв?

-Олон жилийн турш хамт тоглож байгаа учраас багийн систем нь нь гайхамшигтай юм билээ. Онцгойроод байх тамирчин нэг их байхгүй. Нэгийг нь онцол гэвэл багийн ахлагч Эндог нэрлэх байна. Довтолгоо эхлүүлэхдээ талбайг харж байгаа мэдрэмж үнэхээр төгс юм билээ. Хурд хүч ч гайхамшигтай. Талбайд биеэ авч яваа байдал нь бас их гоё. Ур чадвараар илүү байлаа гээд өөдөрхсөн хандлага гаргахгүй.

-Японтой хийсэн тоглолтын дараа шигшээ багаа хайр найргүй л шүүмжилж байсан даа, манайхан. Үүнийг хэрхэн хүлээж авав?

-Нэг их ач холбогдол өгөөгүй ээ. Шүүмжлэл гэдэг шат шатанд л байдаг зүйл шүү дээ. Спортын нэг хэсэг нь. Роналдо, Мессиг хүртэл шүүмжилж л байдаг. Манайхны тухайд авах зүйлийг нь тусгаж аваад л, дайрсан доромжилсон зүйлийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн. Тамирчид гэдэг сэтгэл зүй нь бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Иймхэн зүйлд шантраад байдаггүй.

-Унгарын дээд лигт тоглож буй Г.Ганбаяр маань Монгол Улсынхаа шигшээ багт тоглолт хийсэн. Ганбаярын талаар асуумаар байна?

-Хөлбөмбөг өндөр хөгжсөн Европ тивд мэргэжлийн багтай гэрээ байгуулсан тамирчин шүү дээ. Биднээс өөр түвшинд бэлтгэгдэж байгаа хүн. Ур чадвар ч гайхамшигтай санагдсан. Цаашид илүү хөгжиж, илүү өндөр зэрэглэлийн багт тоглож Монгол Улсынхаа нэрийг гаргах байх.

-Нээрээ шигшээ багийн ахлагч Д.Төрбат өнгөрсөн тойргийн тоглолтод оролцоогүй. Ямар шалтгаан байв?

-Шар хуудасны торгуулийн улмаас өнжсөн. Манай багийн төвийн хамгаалагч, ноён нуруу болсон тамирчин маань оролцож чадаагүй.

-Таны тухайдАтлетик 2020” багийн хамт 2020 оны хөлбөмбөгийн дээд лигт түрүүлсэн. Мартагдахааргүй мөч биз?

-Тэгэлгүй яах вэ. Дотоодын өрсөлдөөн ширүүн болсон шүү дээ. Манай томоохон компаниуд хөлбөмбөгт хөрөнгө оруулалт хийдэг, багууд нь ч хүчирхэг болсон. Дөрвөөс таван баг аваргын төлөө өрсөлдөж байгаа юм. Үзэгчид ч стадионд цуглаж үздэг. Энэ мэтээр хөлбөмбөгийн соёл манайд дэлгэрээд л байгаа. “Атлетик 2020” баг 2017 онд лигийн аваргаас хүрэл медаль хүртээд хоёр жил дараалж дөрөвдүгээр байр эзэлсэн. Харин энэ жил зорилгодоо хүрч дээд лигийн цом өргөлөө. Тамирчидтай мэргэжлийн гэрээ байгуулдаг, хөдөлмөрийг нь ч үнэлдэг клуб. Бүх клубүүд л ийм болчихоосой гэж санадаг юм.

-Том багуудыг судлаад үзэхэд зөвхөн хаалгачийн мэргэшсэн дасгалжуулагчтай байдаг юм билээ. Манайд хаалгачийн дасгалжуулагч бий юү?

-Одоогоор үгүй. 2017 онд манайд Румын улсаас мэргэжилтэн ирж ажиллахдаа “Хаалгач гэдэг хөлбөмбөгт маш чухал. Мэргэжлийн дасгалжуулагчтай байх ёстой. Бусдаасаа өөр дасгал хийдэг” гэж билээ. Би ч тэр хүнээс их зүйл сурсан. МХБХ-ноос хаалгачийн мэргэжлийн дасгалжуулагчийн сургалт авсан. Эхний удаад 20 гаруй хүн хамрагдсан юм билээ. Удахгүй клубүүдэд ажиллаад эхлэх байх.

-Хөлбөмбөгийн хөгжилд ямар дэмжлэг шаардлагатай байна?

-Зөв систем хэрэгтэй. Системийг хэрэгжүүлэхэд санхүүгийн шаардлага гарна. Бөх, морь руу оруулж байгаа асар их хөрөнгө оруулалтынхаа талыг нь болтугай багийн спортод зарцуулаасай гэж ивээн тэтгэгчдээс хүсдэг юм. Мэргэжлийн клубүүд тамирчдаа багаас нь бэлтгэж зөвхөн хөлбөмбөг тоглоод явах боломжоор хангах хэрэгтэй. Үүний тулд санхүү шаардлагатай.

-Багийн спортод хөрөнгө оруулаад ямар ач холбогдолтой юм?

-Бөх барилдаад ч юм уу, бокс тоглоод ч ганц хүн л мандана. Шигшээ багийн ард тус улсын нэр хүнд, хөгжил харагдаж байдаг. Талбайд гарсан 11 тамирчны ард бүтэн баг ажилладаг. Тамирчин бүрээс өндөр хариуцлага шаардана. Багаараа ажилладаг учраас энэ спортоор хичээллэдэг хүүхдийн сэтгэ-хүйд асар сайнаар нөлөөлнө. Нэгдүгээрт, багаар ажиллах чадварт суралцана. Хоёрдугаарт, багийнхныхаа өмнө хариуцлага хүлээх чадвар эзэмшинэ. Энэ хүмүүжлийг эцэг эх бус багийн спортоос олж авна л даа. Амьдрал дээр ч багаар хамтарч ажилласан хүн илүү хол явж, өндөр амжилтад хүрсэн байдаг шүү дээ. Багаар ажиллах чадварт суралцаж, хамт олны өмнө хариуцлага хүлээж сурсан хүүхэд илүү хол явна л гэсэн энгийн ойлголт. Ганцаарчилсан спортоос ялгарах онцлог нь товчхондоо энэ. Таны хүүхэд хөлбөмбөг тоглоод өндөр ажилт үзүүлэхгүй байж болно. Хамгийн чухал нь багаар ажиллах сэтгэхүй гэдэг зүйлийг өөртөө суулгаж байгаа юм. Том зургаар нь харвал зөв төлөвшилтэй иргэн бэлтгэгдэнэ гэдэг маань нийгэм цэвэрлэгдэнэ л гэсэн үг. Үүний цаана улс орны хөгжил яригдана. Багийн спортын ач холбогдол нь энэ.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би инженер мэргэжилтэй. Гэхдээ энэ чиглэлээр ажилладаггүй. Зөвхөн хөлбөмбөг тоглоод л явж байна. Өөрийн дуртай зүйлээ хийгээд, сэтгэл ханамж авч явна гэдэг аз жаргал шүү дээ. “Атлетик 2020” клубээс амьдралд хүрэлцээтэй цалин өгдөг юм. Манай гэр бүлд болоод л байдаг. Сүүлд нэг зүйлийг онцлоход нүүдэлчин сэтгэхүйтэй, аминч үзэлтэй монголчууд багийн спортоор амжилт үзүүлэхгүй гэх муухай хандлага манайд бий. Манайх сагсан бөмбөгийн спортоор олимпийн наадмын эрх авчихлаа. Одоо энэ сэтгэхүйгээ авч хаях хэрэгтэй. Монголын хөлбөмбөгчдөд ч амжилт ойрхон бий.

ӨДРИЙН СОНИН ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:51:39

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:51:39

Бямба [66.181.161.4] 2021-04-10 14:07:05

Хүүхдүүдийг багаас нь системмээр бэлдэх хэрэгтэй штэ. Дуртай нь, завтай н тоглодог ч спорт биш шүү дээ.

Зочин [80.43.66.156] 2021-04-10 15:54:03

Санал нэг байна.

zochin [202.9.46.187] 2021-04-10 10:54:11

neg gool aldaad biyee sul tawidag mongol humuujliig yaltai

Зочин [202.9.46.79] 2021-04-10 10:09:22

хөл бөмбөг бол худлөө

Зочин [202.126.90.152] 2021-04-11 04:36:29

Чи үзэхгүй байхад болно , сагсан бөмбөгийг бас зарим хүмүүс яг чам шиг ингэж хэлж ярьж байсан нь саяхан , одоо хар !! Гутаранги үзэлтэйгээ хөлбөмбөгөөс хол яваарай , хөгжих нь цаг хунацааны асуудал !!!

Зочин [66.181.183.103] 2021-04-10 09:48:24

Хөнгөн хөгжим, Хөл бөмбаг 2 манайд хэцүү

Зочин [66.181.189.244] 2021-04-10 09:35:02

Энэ коммент бичиж харааж дормжилж бгаа хумуусийг хараад л монгол яагаад улс нь ч спорт нь ч хогждоггуй нь тодорхой. Ийм сэтгэхуйтэй учраас 22 р зуунд ч модон жорлонтойгоо л бна даа.

Зочин [202.9.46.79] 2021-04-10 10:08:19

коментоос болоод манайд спорт хөгжихгүй байгаа юм гэж үү? сонин л дүгнэлт бна

Зочин [202.126.89.111] 2021-04-10 08:55:31

Ямар ч тамирчин эцсийн шүгэл дугартал нь үргэлжлүүлдэг юун япон хүмүүжил үг ээ олж хэлж мэдэхгүй тоглож ч чадахгүй ийм нөхдөөс зардал мөнгө өө буцааж авч баймаар юм

Зочин [202.126.90.152] 2021-04-11 04:37:46

БИТГИЙ ХУЦ АА !!! ЧИ ЧАДАХ ЮМ УУ ???

Зочин [202.179.24.155] 2021-04-10 07:04:05

хөөрхий юун ч ярилцлага өгөх дуртай юм бэ дээ,би бол ичээд үг ч гарахгүй

Зочин [202.126.90.152] 2021-04-11 04:42:27

Спорт шүү дээ ! , ямар хүн алчихсан биш !!! Дэлхийн чансааг нь , хөгжилын нь ялгааг хараарай ! , өдөр шөнө шиг ялгаатай , юунаас ичдэг юм суралцаад , туршлага суугаад хөгжөөд л явна , ганц нэг хожигдохоороо чадахгүй юм байна гээд больчихоод байх уу ???

Зочин [66.181.161.92] 2021-04-10 06:35:53

Хахаха яаж ярилцлага өгөөд сууж чадаж бнаа шившиг булай хар хүүр вэ 18 гоол алдчаад ийм малнууд тоглож бгаа юм чин хахаха ёое бүүр савж уналаа онигоотой пзда юмаа

Зочин [202.126.90.152] 2021-04-11 04:45:43

За чи зүгээр өөрийнхөө урдах мөрөө хараад мөрөөрөө яв , өөрөө тэднээс нэг их илүү ч юм шиг хуцдаг гөлөг вэ ? , тэд мал бол чи дэргэд нь ҮХДЭЛ шүү !!!

Зочин [202.179.24.155] 2021-04-10 06:34:39

ээ муу шүүрэн шанага

ene odoo yuo yariad baigaa yum dahiad mongoliin neriig gargah yum uu 25:0 bolgoj uu [64.119.22.119] 2021-04-10 04:33:07

chi ezsiin minutaa hurtel haalgandaa gool alddag mongol hunii gaihamshig bailaa

Спартак [139.5.219.103] 2021-04-10 04:32:01

Хөрөнгийг ялангуяа хүүхдийн хөл бөмбөгийн сургуулиудад зарцуулах хэрэгтэй

Зочин [192.82.74.81] 2021-04-10 03:48:31

negdej chadahgvi huwiin ambitsaa het hogjuulsen ard tumen shd. Biye awch yawah hurtel oor bgaag ni anzaarsan ni boloodoo. Gehdee ene hediig heterhii tansagluuljee. Hairan mongo. Heden sumiin huuhduuded huwtsas awaad ogson bol.

Хуц чи . [202.126.89.78] 2021-04-10 04:25:03

Тэр муу хувалз царайлсан өмхий гүзээ олгой лам хийдүүд улсаас жилд 12 тэрбумын санхүүжилт шаардсан даа . Монголд лам нар ном уншаад юугаар гийгүүлсэн юм бээ. Дуучид дуулаад дуулаад Бөхчүүд барилдаад Баахан морь мал адгуус давхиад л юу сайн сайхан болов . Тэр мөнгө өө дэлхийн номер нэг спорт хөлбөмбөгт зарцууулвал сайнсан .

Зочин [202.55.188.105] 2021-04-10 02:44:23

Та нар минь одоо болиоо өөр ажил төрөл олж хий адуу малаа өсгө юун үхсэн элэнцгэны хөл бөмбөг

Зочин [202.126.90.152] 2021-04-11 04:47:50

Чамаар заалгахгүй байлгүй дээ !!! Чи ч заадаг нь биш !!! Гутаранги үзэлтэйгээ далд ор !!!

Энхмаа [223.62.21.105] 2021-04-10 02:33:09

Нүдний булай минь юун хөл бөмбөг вэ. Монголчууд хэзээ ч хөл бөмбөг тоглож сурахгүй. Дэлхийн шившиг болно. Ичдэггүй булай хар шаар вэ

Kca [66.181.189.176] 2021-04-10 02:31:01

Саяны тоглолт өмнөхөөс эрс өөр байлаа. Өмнө нь айлын талбайд тоглож чадаагүй, айлын хаалга руу цохилт хийж чадаагүй бол сая айлын талбайд тоглоод хаалга руу нь цохилт хийгээд байсан. Тоглолтын хэв маяг их өөр болсон байна лээ. Хаалгач Мөнх-Эрдэнэ сайн тоглож олны анхааралд орсон. Дүү хүүд захихад талбайдаа шүлсээ байн байн хаяаад байсан. Битгий тэгж байгаарай. Цаана нь олон юм байдаг юм.

Зочин [66.181.161.92] 2021-04-10 02:17:24

үхэж далд ор бацаанааа нүдний булай 16 гол алдчаад эргүү ац гудманд таарвал хэмх нүднэ

Зочин [202.126.90.152] 2021-04-11 04:53:55

Амандаа багтах юм хуцаарай !!! Хэрэв ээ амь нас , эрүүл эндэд нь ямар нэг муу зүйл тохиолдвол чамайг хуулийн байгууллага хаа байгаа газраас чинь дор нь олоод чихдээд ирнэ гэдэгт мөрий тхвьсан ч бэлэн байна !!!

Зочин [66.181.189.176] 2021-04-10 02:32:32

Дебиль орк чи нутагтаа очиж хониндоо яв.

Чам шиг дүлзэн загнахгүй ээ . [122.201.24.3] 2021-04-10 02:26:30

Муу цус нь ойртсон өмхий дүлзэн халтар гөлөг минь чи Монголын хөлбөмбөгт хөгжилд яаж анхаарчаад Яаж хөрөнгө оруулчаад хуцаад шүүмжилээд байнаа. Чадал чинь хүрвэл том стадион бариад өгчих өө .

Сайн байсаан . [122.201.24.3] 2021-04-10 02:16:33

Монголд 80000 хүний суудалтай стадион хэрэгтэй байна . Жил бүр авьяастай 100 100 хүүхдийг япон солонгост 10 жилээр бэлдэж байя аа . Хилийн чанадаас 1 сая монголчууд аа авчирч дор хаяад 4 сая гаруй болцгооё. Аймшигтай цус нь ойртсон хүмүүст их хэрэгтэй олуулаа ч болно . Месси Роналда шиг л 7 тэрбум хүний шүтээн жинхэнэ ОД той болох юмсан .

Зайлуул даа. [122.201.24.3] 2021-04-10 02:12:24

Монголчууд төр засаг Бизнесменүүд нөгөө л хэдэн муусайн танхай балмад Бөхчүүд ээ өвгөн шиг дээлэндээ түүртсэн Уяачид Хаа сайгүй уянгалсан Дуучид Хорголон толгойтой төвдөөр чалчсан бэлгийн гаж донтой Лам нарыг л анхаарах юм даа . Их ч ивээн тэтгэх юм аа . Одоо хөлбөмбөгт анхаарч маш том хөрөнгө оруулаач ээс.


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.