Сэрэмжлүүлэг

Өнөө шөнө Увсын зүүн, Завханы баруун хойд хэсгээр, маргааш өдөр Завханы зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурах тул
- Гэр, орон байрнаасаа гарахгүй байх,
- Аян замд гарахаас зайлсхийх,
- Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх,
- Ойр дотныхондоо мэдээлэх,
- Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ асран хамгаалагчтай үлдээх,
- Төөрч, осгохоос болгоомжлох,
- Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх,
- Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг биелүүлэх,
- Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл
Зочин [148.60.92.227] 2021-04-14 12:47:41
Pranzad dylaarch egdeggyi getel Mongold maani chasan syyrgatai hasah hemd baigaa yum bna syy dee!!