ХЭҮК: Ерөнхий сайдад зөвлөмж хүргүүллээ

Aдмин / Хууль

Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед дээрх асуудлыг нэн тэргүүнд үзэж, шуурхай шийдвэрлэх нь хохирол багатай даван туулах хүчин зүйл болно гэж Хүний эрхийн Үндэсний Комисс үзэж байна.

Иймд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 4 дүгээр сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Зөвлөмж хүргүүллээ. Уг зөвлөмжид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ойрын болон дунд хугацаанд үүсэх нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүний нөөцийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх байдлаар төлөвлөх, эрүүл мэндийн ажилтны илүү цагийн урамшуулал, нэмэгдэл, тэтгэмж, нөхөн олговрыг хуульд заасны дагуу бүрэн олгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл, хүнс, холбоо болон бусад техник хэрэгслээр хангах, даатгалд хамруулах, сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах, дарамт шахалт үзүүлэхгүй байх, цар тахлын дараагийн давалгааг тооцоолж хүн хүч, нөөцийг зөв хуваарилах талаар онцоллоо.

Түүнчлэн Коронавируст халдварын эсрэг вакцины тун хоорондын зайг баримтлахгүй байх нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг зөрчигдөхөд хүргэх тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу хоёр дахь тунгийн хугацааг баримтлан вакцинжуулалтыг үргэлжлүүлэх, холбогдох мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй түгээхийг зөвлөж байна.

Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу халдвараас сэргийлэх тарилгад хамаарах уг вакцинд хамрагдсан эсэх нь хүний бусад эрх (хөдөлмөрлөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах)-ийг хязгаарлах нөхцөл болохгүй тул энэ талаар холбогдох байгууллагад тодорхой чиглэл хүргүүлэхийг Хүний эрхийн Үндэсний Комисс Зөвлөмждөө тусгалаа гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.176.147] 2021-04-14 16:36:38

2 дахь тунг тариулалгүй 40 гаруй хоноод явж байна. Дараалал энэ тэр гээд хойшлох нь.Хөдөө явахаар тооцсон байсан.

Зочин [103.9.90.100] 2021-04-14 15:37:22

НӨГӨӨ ЭРҮҮДЭН ШҮҮЖ, ТАРЧЛААН ЗОВООЖ ХИЛСЭЭР ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭСЭН Ч.СОДНОМДАРЖАА С.ЧИМГЭЭ НАРЫН АСУУДАЛ ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССИТ ХАМААГҮЙ ЮМ БОЛОВ УУ

Зочин [103.57.94.171] 2021-04-14 13:47:16

Анандбазарын хохирогч нарт анхаарал тавиачээ. 2-3 эмэгтэй боломжоороо илчлэхээр зүтгэж байна. Эрх баригчдад Хөнгөн хөлтэй хууль шүүхх таавчик Хүүк эд нар яасан бэ. Заналхийллээс айцгаасан уу Их Бага Тэнгэрээр үйлчилгээ авсандаа бантсан уу

Зочин [64.119.20.243] 2021-04-14 13:07:48

ЕС-аа ХЭҮК гэдэг балайрсан балдууш газрыг татан буулгаа. тэгвэл нэг ч гэсэн иргэн эрх нь бүрэн байх болно. наад газарт чинь найдаад үхсэн хүмүүс олон байгаа шүү.

Зочин [202.126.90.147] 2021-04-14 12:20:51

Хятадын вакцины 2 дахь тунг 28 хоносон хүмүүст яаралтай хийгээчээ. Эхний вакцин үр дүнгүй өнгөрөх нь байнаш дээ. 56 хоноод хийлгэх хэрэгтэй гэсэн албан ёмны заавар байхгүй бна. Хамгийн хол хугацаа нь 28 хоног гэсэн бна

Зочин [66.181.161.102] 2021-04-14 10:32:26

Овоо доо , харин цаадуул чинь танарт " хариу барьчихвээ дээ " - танарыг " шалгаруулан " томилдогийг мартав ...

Zochin [202.55.188.37] 2021-04-14 09:47:17

EM iin salbariin ajilchid gej tuilshrah hereggui. Ted chini turuur hamgaaluulsan turiin alban haagch nertei bysaanuud. Harin emnelgiin uilchilgeeg chanartai avch chadahgui baigaa irgediinhee erhiig yri. Tulburtei shinjilgee avch huuli zurchij baigaa hulgaich nart arga hemjee av.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.