Аж богдын харуул нь аймшигтай бөгөөд гаслантай ...
Аж богдын харуулна ээ хө
Амгалан болоод тайван даа… гэж олонд түгсэн гоё дуу бий. Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө Монголын зоригт хөвгүүд үеийн үед өөрсдийгөө золиослон зогсож байсныг тунхагласан сайхан бүтээл. Өнөөдөр ч Аж богдын их уулс Монгол Улсын дархан хил дээр сүндэрлэж байна. Сая болсон хоёр цэргийн хэрэг явдал тэр хил дээр гарлаа. Хилийн манаанд байсан цэргүүд харуулын даргаа буудан хөнөөгөөд Аж богдод зугтан гарсныг барив. Тэдгээр хоёр цэргийг өмөөрөх, өрөвдөх, дэглэлтээ тэвчээгүй байх хөөрхий минь… гэж эвийлэх байж боломгүй үгс хөврөх болов. Зарим нь ил цагаан тэдний зөв гэж нийгмийн сүлжээнд бичиж байна. Үүнийг би арай өөрөөр харж байна.
Монгол Улсын дархан хил дээр даргыгаа буудан хорооно гэдэг шууд эх орноосоо урван тэрсэлсэн үйлдэл. Цэрэг хүн ямар ч нөхцөл байдалтай тулгарч болно, ганцхан ийм үйлдэл хийж болохгүй. Байлдааны цагийн хуулиар бол шууд буудан хороогдоно. Дайны нөхцөлд бол хээрийн шүүхээр буудуулна. Халх голын дайнд хамгийн сайн байлдаж байсан 15 дугаар морьт хорооны гунигт түүхийг цухас дурдъя. Одоо түүхэнд дурсдаг ч үгүй, хороо. Тэр хорооны дарга нь Дансран байхаа, дайралтын үеэр Зөвлөлтийн цэргийн бөмбөгдөгч онгоц Японы Баргын морин хороотой өөрийнх нь хороог андууран бөмбөгдөж сүйрэх нь тодорхой болмогц байлдааны талбараас хороогоо татан гаргасан байдаг. Тэр дарга тэр дорхноо хээрийн шүүхээр буудан хороогдсон. Алдарт 15 дугаар морьт хороо ингээд цэргийн хэдэн түүхчээс өөр мэдэхгүй хүнгүй арчигдсан юм. Энэ түүхийг дурдсаны учир нь эх орны хил дээрээс алхам ухрахад зөв байсан ч хатуу хуулиар шийтгүүлдэг түүх Монголын армид үйлчилж ирсэн юм аа. Ухарсан л бол ухарсан гэдэг цэргийн хууль өнөө хэр Монголын цэрэгт үйлчилж байгаа учраас 90 жилийн дараа ч 15 дугаар морьт хороог цагаатгахгүй, чадварлаг даргыг нь дурсахгүй байгаа юм. Эмгэнэлтэй байгаа биз. Цэргийн амьдрал ийм хатуу, бас харгис. Тэгж байж эх орны хил тайван байдаг.
Өнөөдөр тэгвэл хар. Эх орны дархан хил дээрээ даргыгаа буудаж алаад зугтсан хоёр цэргийг нийгмээрээ нэг өмөөрч, эвийлэн хайлж, уяран урсах шахуу юм болж байна. Энэ гутамшиг биш үү. Бидний өвгөдийн баатарлаг түүх, чанд хатуу сахилга бат, тэсвэр хатуужил хаачив. Өдгөөгөөс 70-хан жилийн өмнө Монголын эрчүүд хугацаагүй цэргийн албанд татагдан, хэзээ халагдахаа мэдэхгүй, чилийсэн таван жилийг хил дээр өнгөрөөхдөө, юу эсийг үзэж туулан өнөөдрийн энэ сайхан амар амгалан орныг бидэнд авчирч өгсөн байх вэ. Ингэж бодож үзсэн хүн байна уу. Тэд бүгдээрээ 18 настай байсан юм. Тэднийг хэн ч өнөөдрийнх шиг “Нялх амьтад” гэж хэлээгүй юм. Цаг үе өөр болсоон, тэр үе хоцрогдсон гэж хэлэх хүмүүс байж магадгүй. Цэргийн сахилга бат, тэсвэр хатуужил гэдэг зүйл хэзээ ч, хаана ч өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч үгүй зүйл. Дэлхийн цэрэг ч, Монголын арми ч энэ тал дээр өөр болоогүй. Яг л эх оронч үзлээр эх орноо хамгаалан зогсож байгаа. Цаашид ч зогссоор байх нь болно.
Өнөөдрийн сошиал ертөнц дэх даргаа буудсан хоёр цэргийн талаарх сэтгэгдлүүдийг харахаар “18-хан настай хүүхдүүд шүү дээ” гэсэн сэтгэгдэл ямар их юм бэ. Тэр хүмүүс ядаж Монголын түүхийн сүүлийн 80 жилийг гадарлах болов уу. Хүмүүс дуулж сонссон байж магадгүйгээс нь жишээ авъя. Монгол Улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улс болоход хамгийн их нөлөөлсөн 1945 оны чөлөөлөх дайнаар Л.Аюуш, Дампил, Данзанваанчиг, Дүүдэй, холбоочин Жанчив… нарын олон баатрууд төрсөн юм. Тэд цусаа урсган тулалдахдаа дөнгөж 18, 19 настай хөвгүүд байсан юм шүү дээ. 1921, 1922 онд төрсөн залуус. Өнөөдөр тэгвэл 1919 онд төрсөн хүн сэрүүн тунгалаг сайхан байна. Тэгэхээр тэд өнөөдөр ч амьд байвал байхаар насандаа тулалдсан байгаа биз. 1947 оны Байтаг богдын тулгаралтаар эх орны дархан хилийн сөөм газрын төлөө долоон голоо тасартал тулалдаж амь үрэгдсэн Тэгшээ, Гиваан, Даваадоржийг хэдэн настай байсан гэж бодож байна. Тэд бүгдээрээ 18 насандаа эх орныхоо төлөө амиа өргөцгөөсөн юм. Энэ бүх зоригт хөвгүүдийн хэн нь ч эхнэр авч, үр хүүхдээ үлдээж амжилгүй туурга тусгаар Монгол Улсын төлөө амиа өргөсөн. Тэднийг хэн ч жаахан хүүхдүүд гэж хэлээгүй. Түүх ийм үнэн, бодитой байхад элэнцгийн чинь өнөөдөр “18-хан настай жаахан амьтад” гэж солиоролдоод байгаа юм бэ. Бүгдээрээ адилхан 18 настай эр цэргүүд, ээж, аавын хүүхдүүд.
Тэр бригадын генерал Ганзориг үнэнийг хэлсэн дээ. “Өнөөдөр цэргийн албанд юу ч сурч мэдэх тэнхэлгүй, аав ээж нь хоёрын хооронд нялх болгоод хаячихсан оркууд ирж байна” гэж. Үнэн шүү дээ, бид өнөөдөр амьдралын үнэнтэй эвлэрдэг соёлд суралцах цаг болсон. Армид ирж байгаа аавын хөвгүүд бүгдээрээ тийм биш нь мэдээж. Гэхдээ дийлэнх нь тийм л царайтай, хариугүй муу бядтай байна. Шалихгүй байж аав ээжүүд нь араас нь байнга ярина, олигтой бичиг үсэг ч сургаагүй, ажил хийлгэж үзээгүй, төв суурингийнхан нь PС тоглож байгаад ирсэн. Хөдөөнийхөн нь өвлийн ганц шөнө адуу манаад өлчир суучихаагүй, малчин ч биш, сумын төвийнх ч биш, хэрэг дээрээ хот-хөдөө хоёрын дундах эрлийзүүд ирж байна. Ихэнх нь “За тэр цэрэгт нь ганц жил байртай, хоолтой, хувцастай байж байгаад ирье” гэсэн сэтгэхүйтэй. Тэдэнд эх оронч үзэл, баатарлаг үзэл санаа, үндэсний ухамсар гэсэн өчүүхэн ч ойлголт байхгүй. Тэгж сургаж хүмүүжүүлэх ажил дунд сургуульд нь хийгддэг юм уу. Ядаж гэртээ байгаа өвөөгийнхөө одонгийн түүхийг аав ээж нь түүнд ярьж өгсөн байдаг юм уу. Тэр жил миний бие сонгуулийн ажлаар Өвөрхангайн Хайрхандулаан суманд явж байгаад нэгэн айлд нэлээн саатсан юм. Тэгсэн хойморынх нь авдар дээр шилэн хоргонд хоёрын зэрэг байлдааны гавьяаны улаан тугийн одон, байлдааны гавьяаны одон, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтний тэмдэг гэхчлэн нэжгээд медаль байхыг харлаа. Гэрт байгаа хүмүүсээс энэ хэний одон тэмдэг вэ гэхэд тэр олон үр хүүхэд, ач зээ нараас ганц ээж нь болох хүн л “Миний аавынх аа, энэ хүүхдүүдийг өсгөсөн өвөөгийнх нь одон медаль. Хоёр дайнд оролцсон, Чогдон баатрын заставын цэрэг явсан гэдэг. Урилга заллага их ирдэг, ойн баярын хуралд явдаг, сурвалжлагчид ирж их юм асуудаг хүн байсан” гэлээ. Тэнд байсан ач зээ болох залууст лав өвөөгийнх нь эх орныхоо төлөө тулалдаж явсан тухай ойлголт байхгүй шинжтэй. Уг нь бид бүгдийн маань гэрт эх орончид байсан юм шүү дээ. Бид бүгдээрээ эх орончдын өвөр дээр өссөн юм…
Монголчууд минь цаг үе өөрчлөгдөж, дэлхий хавтгай болж, улс орон хил хязгааргүйгээр оршин тогтнох боллоо гэж битгий туйлшраарай. Тийм биш гэдгийг энэхүү цар тахал харуулж байна. Дэлхийн дэг журам ингээд хэдхэн сарын дотор өөрчлөгдөн эвдэгдэхэд бүгд эх орондоо ирж байгааг хар. Эх орноос нь илүү газар орон байдаггүйг ойлголоо. Хүний нийгэм хатуу үнэнийг ингэж ойлгуулдаг юм байна. Халхын хавтгайн хаана нь, яаж ч явсан та бидний дур. Энэ дэлхий дээр дураар амьдрах эх оронтой хүн шиг баян хүн байдаггүйг энэ цаг дор сая монголчууд нийтээрээ ойлгож авлаа. Өнөөдөр Монгол эх орноо зорьсон гадаадад байгаа иргэдийн цуваа тасрахгүй байна. Энэ бүх аз жаргал, эрх чөлөө, бор гэртээ богд байхын үнэ цэнийг тэгээд хэн авчирч өгсөн юм бэ? Бүх цаг үеийн эх оронч, баатарлаг хөвгүүд чинь авчирч өгсөн юм. Бид туурга тусгаар Монгол Улс мөн л юм бол эх орныхоо хилийг бат найдвартай сахин хамгаалдаг баатарлаг хилчин хөвгүүдтэй, эр цэргүүдтэй байх ёстой. Тэд маань тэсвэр хатуужилтай, эх оронч хүмүүжилтэй, өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой.
Ийм л эх оронч, эр зоригтой, баатарлаг хөвгүүдтэй байж гэмээнэ эх орны маань тусгаар тогтнол яригдана. Саяны хоёр цэргийн хэрэг явдал бол дайны үед даргаа араас нь буудаж алсантай адил үйлдэл. Тэр хоёр цэргийг сошиалаар өмөөрч байгаа хүмүүс нэг талаасаа бидний байгаа үнэн төрх. Юу ч бодож тунгаадаггүй, хийрхсэн ард түмний шинж. Ийм ард түмний түүх эцэстээ юугаар төгсдөг вэ гэдгийг индиануудаас харж байна, хүн төрөлхтөн. Нутаг дээр нь хэн нэгэн ирээд эзэн суучихсан, эх орон ч үгүй, үндэсний бахархал ч үгүй, зүгээр л нийгмийн илүүдэл хэсэг. Энэ сошиал ертөнцөд сайн тал бас байна. Хүний юу бодож, яаж явдгийг илчлээд өгөх нь амар болж. Хоёр цэргийг зөвтгөж байгаа байдал нь монголчуудыг ёс суртахууны гүн хямралд орсныг илэрхийллээ. Зарим хүмүүст шулуухан хэлэхэд, цэрэг армийн талаар өчүүхэн ч ойлголтгүй бол энэ сэдвээр нэг их дуугарах хэрэггүй. Наана чинь ямар ч хүний эрхийн асуудал байхгүй. Эр цэрэг болж тангараг өргөсөн л бол эх орон нэгдүгээрт, ээж аав хоёрдугаарт тавигддаг хатуу хуультай юм. Тийм болохоор тэд бол эх орноосоо урвагсад… Аж богдын харуулаас ирсэн мэдээ гаслантай, гунигтай байгаа шүү дээ, үнэндээ…
ӨДРИЙН СОНИН ПҮРЭВИЙН ХАШЧУЛУУН
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:27
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:27
Зочин [66.181.189.251] 2021-04-20 05:54:28
Зөв. Үнэхээр одоогийн нөхцөл байдал ийм л байгаа. Эх орон гэж цээжээ дэлдэхээс өөрийг мэдэхгүй оркууд олширчээ. Үнэнийг цулайтал хэлсэнд баярлалаа. Ингэж хэлэх хүн цөөрөөд байгаа билээ.
Зочин [115.70.196.165] 2021-04-20 01:55:08
зөв бичсэн байнаа. бид өнөөдөр бүгдээрээ галзуу солиотой популист хүн дагаж давхисаар ганц хатуу үг хэлэр зоригтой хүн байхгүй ганц хатуу үг даах тэвчээртэй хүн алга болж. нийгмээрээ л нэг нялцаганасан, далдаганасан, долдогоносон хүмүүс болж. Эрүүл байхад гашуун эм ганц нэгийг хүртэх хэрэгтэй болжээ
Зочин [202.9.46.115] 2021-04-19 10:06:47
2цэргийг өмөөрөх, буруушаах нь тухайн хүний сэтгэлзүйгээс хамаарна.Харин генерал Ганзориг тийм юм ярих эрхтэй хүн биш. Арми бол хүнийг сургаж хүмүүжүүлж жинэхэн эр хүн, монгол цэрэг болгож хүчирхэгармитай болгох ёстой газар.Гэтэл Ганзориг армид "цэрэг" явуулсангүй гэж ярьж яасанч болохгүй.Энэ хүн монгол армийг ямарч сургалтгүй болгож зүгээр л хүчирхийллийн газар болгосон б.на.Иймээс тэнд буй офицер цэрэг нар шууд л хүчирхийллээр асуудлыг шийдэж б.на.
U [192.82.81.35] 2021-04-19 05:35:44
Тэр 15-р морьт хорооны даргын асуудал бол ах дүүгийн найрамдалт харьцаанд сэв суулгажболохгүй учираас дээрээс зохион байгуулалттайгаар золиос гаргаад л нам дарчихдаг байсан жишээний нэг шүү дээ. Ер нь бол хилийн манаан дээр ийм асуудал гарсан нь байж болохгүй зүйл боловч зэвсэгт хүчин ,хилийн цэрэгт байгаа офицер,ахлагч нарыг бүхийл талаар нь боловсруулж хөгжүүлж өөрчлөх цаг аль хэдийнээ болчихсонг энэ үйл явдлууд харуулж байгаа шүү дээ.
Зочин [66.181.179.106] 2021-04-19 05:25:27
Үнээн одооны хүүхдүүдийг гэрт,сургуульд хүмүүжүүлэх нэг ч хүн байхгүй өөрсдийн дураар үг даахгүй ажил мэдэхгүй тэрэн дээрээ залхуу хэрүүлч ууртай ийм хүмүүс өсөж өндийж байна.Өөрийгөө л өмөөрнө,ахмадыг хүндлэх,шудрага шулуун байх,тэвчээр хатуужил,эр зориг өлсөж цангахыг даах тэвчээр түй май ч байхгүй бараг өвөө,эмээ,аав,ээж,ах,эгчээ үг хэлбэл барьж авч зодох шахдаг бараг зарим нь зоддог загнадаг,бүүр сүүлдээ алдаг ийм л хүмүүс нийгэмд өсөн өндийж буй нь маргашгүй үнээн.
би [202.9.40.91] 2021-04-19 05:24:42
эхлээд өөрийгөө хамгаалах, өөрийгөө хамгаалж чадахгүй бол монголыг хэнээс хамгаалах гээд байгаа юм бэ?
Зочин [64.119.17.39] 2021-04-19 05:10:17
Ёстой зөв зүйл бичсэн. Цэрэг эрс ийм байхад хэн эх орноо хамгаалах юм бэ.
Зочин [103.57.94.53] 2021-04-19 04:48:23
Цэрэг цэцэрлэг биш ,тэсвэр хатуужлийн сургууль за цэрэгт яваагүй юмнууд гачин гачин элийрээд байх. 18 хүрсэн хүнийг бүгдийн нь хуулиар хаадаг болго мөнгө өгч хаасан болгодог балай юмыг өөрчлөх ёстой хэрэгтэй үед эх орны төлөө хүнгүй болох янзтай цэрэгт явахаар үхчихэнэ гэсэн хэдэн аймхай хөвүүдтэй болох нь яана даа
Зочин [192.82.68.17] 2021-04-19 04:33:43
Цаг үеээ мэдрээгүй хар муйхар юм бичдэг хог вэ ? Наян жилийн өмнөх байлдаантаа киногоороо одоо явахгүй ээ .Чи бол хил дээр байтугаа хөдөлмөр зусланд явж үзээгүй бэртэгчин юм байна .чамтай чамгүй одооны цаг үе одоо цагийн шүүх нь шүүгээд тунгаачихана .Чи муу хүн шүүдэг хэн хэн бэ ! Эхлээд өөрөө шүүлтүүрээр ор муу хар муйхар хүний адаг !
Зочин [103.212.116.158] 2021-04-19 08:16:54
Цэргийн номлол хэвээрээ байгаа шүү. Өөрчлөгдөхчгүй байх. Ийм л харанхуй тархитай бна даа чи
Зочин [64.119.17.39] 2021-04-19 05:08:55
Харин ёстой зөв зүйлийг бичсэн ш дээ.
зочин [64.119.21.33] 2021-04-19 04:12:41
цэргүүдээсээ мөнгө дээрэмддэг, гуйлгачин, маньяак, сэтгэц асуудалтай эргүү дарга нарыг нь эхлээд хүмүүжүүлж эх оронч сэтгэлгээ суулга за.
Болд [103.212.119.162] 2021-04-19 03:59:30
Хүн маллах Мал маллахаас хэцүү гэж ямар үнэн бээ. Тэр олон залуусыг маллах сургахд дэг журам бжээж алхуулаж гишгүүлж сургадаг бхооо.
ЭхОрон [103.212.119.162] 2021-04-19 03:54:58
Тиймээ яаг үнэнг бичиж Дархан бх учиртай ХИЛ др даргаа буудаж хөнөөх аймшиг бгаа биз Дэглэлтийн талаар бас хэдэн үг хэлчихье ээ Олон Арван эрчүүдийг дэглэм дэглэлтээрл баридаг юм даа би их л зодуулсан даа гэв ч алба бол алба Ер нь дэглэлт бүх оронд бдаг Нөгөө хүний эрх чөлөө яридаг АНУн цэрэг аримд хүртэл бдаг юм Ер нь Монголчууд Нийтээрээ Сошил Солиоролд автсан бодох чадваргүй Мунхагийн тууль блжээ Улс Орон Мунхаг Ард түмнээ Соён Гэгээрүүлэх цаг үе иржээ Улаан Тарианы Үе гэж бсан даа .....
ЗОЧИН [124.158.95.14] 2021-04-19 03:52:51
БИТГИЙ ХУЦААД БАЙ? АРМИЙН ДЭГЛҮҮЛЭЛТЭЭР АСАР ОЛОН ЦЭРЭГ АМЬ НАСАА АЛДАЖ БАЙНА? ЭХЛЭЭД ЦЭРГИЙН ДАРГА НАРАА, БАГА ДАРГА, АХЛАГЧ НАРАА ЦЭРГҮҮДЭЭ ДЭГЛҮҮЛДЭГГҮЙ БОЛГОТОЛ НЬ ХУУЛИА ЧАНГАЛНА УУ? ТГЭЭД ЦЭРГҮҮД ЗОДУУЛААД, АЛУУЛААД ЗҮГЭЭР Л БАЙЖ БАЙХ УУ? ӨТ ХҮРТЭЛ БИЕНД ХҮРЭХЭЭР АТИРДАГ ЮМ, АМЬДРАЛЫН ХУУЛЬ, БАЙГАЛИЙН ХУУЛИАР БИЕЭ ХАМГААЛСАН БНА? АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ БОЛСОН БАЙНА? ДАРГА ГЭХЭЭР ХҮН, ЦЭРЭГ ГЭХЭЭР ХҮН БИШ ЮМ УУ? БИТГИЙ ХУЦ?
Зочин [103.212.116.158] 2021-04-19 08:19:35
Яасан харанхуй бодолтой хүн бэ. Тархи нь сүүлийн 30 жилийн эволюц тархи угаалтаар БУЛЧИРХАЙ болчиж
Zochin [87.66.142.201] 2021-04-19 04:05:37
Tanihaar bol tsereg nertei yargiin gazar ochood zoduulaad, aluulaad baigaa ni zuvuu, ter eh ornihoo tuluu amia ugsun hereg bolohuu tee???? Deer ued tanii bichsen shig baisan, harin ter ued darga nar ni tserguudee zodoj aldaggui arhiniihaa mungiig nehdeggui baisan yum shu
Зочин [122.201.22.145] 2021-04-19 03:02:59
15р морьт хороон даргыг буудан хороосон нь оросуудын аллагыг нуун дарагдуулах гэж л хийсэн болохоос биш ухарсан гэж буудаагүй ,худлаа гоё шалтаг хэлээд л
Зочин [202.126.88.195] 2021-04-19 04:14:21
tim shu
Зочин [66.181.178.39] 2021-04-19 02:55:32
Жихэнээ Үнээн үнэн
Зочин [192.82.88.188] 2021-04-19 02:31:06
Эр цэргийн асуудлыг эмс хэлэлцэхгүй.
Зочин [203.23.199.221] 2021-04-19 02:26:14
Цэрэгт хүүгээ явуулнаа.Эргэж ирээд аж ахуйгаа хөтлөхөд өөрт нь амар.
Иргэн [66.181.190.46] 2021-04-19 02:24:46
Монгол хүний бодол санаа, хүсэл эрмэлзлэлийг ерөнхийлөгчөөс нь эхлээд энгийн ард хүртэл нь өөрчлөхгүй бол болохоо байжээ. Бүгд л эрх мэдэл, мөнгө, хялбар баяжих хөлжих шуналд автан сохорч, ёс суртахууны хувьд ялзарч гүйцээд байна. Дээр нь боловсролын түвшин маш муу байна.
ХАРАМСАЛТАЙ [64.119.17.213] 2021-04-19 02:12:13
цЭРГҮҮДТЭЙГЭЭ УУЛЗДАГГҮЙ АНГИЙН ДАРГА, ЦЭРЭГ ЭРСИЙНХЭЭ ТАЛААРХ ДУНД СУРГУУЛИЙН МЭДЭЭТЭЙ Л СУУДАГ СЭТГЭЛ СУДЛААЧТАЙ БАЙСАН ЦАГТ ЦЭРГИЙН АНГИД ДАРАНГУЙЛАЛ АРИЛАХГҮЙ. юМ БИЧИЖ БАЙГАА БОЛ САЙН СУДЛАЖ БАЙЖ БИЧ. бүү НЭГ ТАЛЫН ЗАХИАЛГААР БИЧ.
Зочин [192.82.74.251] 2021-04-20 14:25:46
цэргүүд нь дэглэлтийг үл тэвчиж, дэглэгч мал ,яргачныг нийлээд үхтэл хашраах хэрэгтэй. Зүгээр зордуулж амь насаа тэдний гарт алдсанаас шууд буудаад амиараа солиход болохгүй гэх газаргүй. Дарга дэглээд зодоод байна гэсэн мэдээлэл аваад ямар ч арга хэмжээ авдаггүй бол хувийн арга хэмжээ авч буудахаас өөр яах вэдээ
Зочин [66.181.161.103] 2021-04-19 03:08:00
Ene bl zaxialga bish, ex oronch setgel shu. Ex ornii torgon xiliin manaach tsereg ers iim uvaigui, archaagui bj boloxgui. Ug daaj surax xeregtei. Ene yawdal bl ex ornooso urwasantai ijil uildel.
ГАНАА [202.9.46.197] 2021-04-19 02:07:41
ЭХ ОРНООСОО УРВАСАН ТАНГАРАГАА ЗӨРЧСӨН. ХҮН АЛСАН ХҮНИЙГ ЯАЖ Ч ӨМӨӨРЧ БОЛОХГҮЙ
Zochin [122.201.21.92] 2021-04-19 01:38:36
Yag bodit unen iim shuu dee!!! Eh oron 1 -rt. Gashuun ch gesen unen. Unuudur yag unen Eh oronchdoosoo urvagchid ni diilenhi bolson tsag bolchihood bna. Ulsaa terguulj bui , tolgiolj bui zasgiin gazar ni hurtel Eh ornoosoo urvaad bhad , haana daisan haana Eh Oron gedgee medehee bsn. Odoo ene MAN gej hamag umiig esregeer ni hiiseer ene Uls orniig samarlaa. Ulger jishee uzuulj bui Eh oronchiddoo yal uguid bhaar chini yah um? Luivarchin hulgach deeremchidee Hurald deedleed bgaa tsagt hen tedniig hamgaalah um? Unuudur ene ulsad mungiig l shutej bna. Eh Ornoo gesen huniig yaduu bailgaj , doromjilj ,darlaj , shorond hiij, alj talj bhd Eh oronchid yah um bee? Eh oronchdiig niigmeeree uzen yadaj shahaj bna sh dee? Yadaj l Givaan, Tegshee naraas baga darga nar tamhi avaad ir Arhi avaad ir gej deglej bgaagui bhaa? Ene uls haashaa yavaad bgaag Hurelsug, Anandbuzar, Ajnai Baterne met ni l medej bgaa bh ee burhan mini buu uzegd Mongoliin ard tuned ter chigtee urund barigdsan Mori unasan tolgoigui
зочин [202.21.107.119] 2021-04-19 01:30:46
Тэр хоёр цэрэг даргыгаа хөнөөсөн болохоор буруутай. Өмөөрөх юм биш. Юм бүхэнд нялх жаахан юм гэсээр байгаад залуучуудыг хэн ч биш ч, нялцагнуур, хүний үг даадаггүй, эрдэм мэдлэггүй, тэвчээргүй болгон өсгөж байна. үүнд эцэг эхчүүд ч, сургууль ч буруутай. Тэгээд эрэгтэй, эмэгтэй нь мэдэгдэхгүй, гоншигносон дуутай хайвагнасан алхаатай залуучууд ихсээд байгаа шүү. Бусдад нь сургамж болгон хуулийн дагуу хатуу шийтгэ.
Зочин [139.5.219.113] 2021-04-19 01:17:29
Захиалгат мэдээ. БНМАУ мандтугай ураа!!!!
Зочин [66.181.161.103] 2021-04-19 03:09:41
Mongol uls mandtugai, uragshaa. Archaagui xulchgaruud sonotugei.
P.Khashchuluund helii Hutsaarai aliiii shuu chamaig [66.181.188.152] 2021-04-19 01:05:11
Neeh saihan tsetsen hun boloh gej, tuuhee meddeg hun boloh gej bitgii yadaad bai, bitgii jujigleed bai muu novsh mini. Tsergiin albiig chini toiroogui bi haagaad irsen yumaa. Tesne tesne gehed tevcheeriin hyazgaariig davj bolohgui gej ter golgon darga nartaa damjuulaarai. Aliishuu novshoo. Hashchuluun golog mini chi tseregt yavsiinmuu muu novshid hudlaa bitgii tsetserheerei. Chi ene zahialgatai niitlelee bichij biyee unej suuna uu. Talhinii mongoo ch hor nairuulj olj bgaa archaagui golog ve ch
Зочин [64.119.17.39] 2021-04-19 05:13:36
Энэ хүнийг илт ална гэж заналхийлж бгаа нөхрийг IP хаягаар нь олж цагдаад мэдэгдэх хэрэгтэй шүү сэтгүүлчээ.
МОНГОЛ [202.9.46.197] 2021-04-19 02:08:35
ХУЦ ЧИ
Хуцдаг халтар гөлөг вэ [66.181.188.152] 2021-04-19 00:59:14
Za chamd yostoi mai geed salaavch ogchii. Ter hugatsaa bol dainii uye. Setgel zui gej yum baidag yum. Deer ni darga nertei humuus ni daramt degeer bish uhaan chadvar 2oor er tserguudee udirdaj baisan yum. Odoo bol darga nar ni arhinii mongo nehne. Ogohgui bol deglene. Hohi ni muu lalariin arhichin tsergiin darga nar. Dahiad daramtalval dahiad buudah heregtei.
Зочин [59.153.115.25] 2021-04-19 00:57:43
Цэргийн дарга нараа хүмүүжүүл эрдэм соёл түгээхэд зориул хэдэн өлөн юмнууд ардын үрсээс мөнгө нэхээд зодож байх нь зөв юмуу дайн болвол дарга нар нь зугтахаар бна шүү хүүхдүүдийг өмөөрнө шүү
zochin [202.9.46.198] 2021-04-19 00:54:12
Tarkhi tolgoi eleg buur luu chini ushigluj zodoj tamlaj yaragaluulaad irekheer uyn ekh oron yaj amid uldekhee l bodno deerees ni khooloor ni ulusguj tamlavadag yargachid ch b.gaa...
Zochin [202.131.232.117] 2021-04-19 00:50:27
Chan shig cunii muug uzej deerelxsen yumnuud tserguudiig deglej tamlaj daramtalj baigaa yum muu bizda min uxej dald or etsesiin etsest cham dhig yumnuud l ex ornoosoo urvax baix ternees tiim tserguud urvadaggui yum
Зочин [192.82.75.52] 2021-04-19 00:49:44
Дэг журам шүү дээ.
Зочин [192.82.68.193] 2021-04-19 00:49:15
Дэглэлтээ зогсоо муу новш минь нэр усаа бичихгүй яасийн чи
зочин [168.235.203.225] 2024-03-29 08:36:40
Яагаад шалтгаангүй хүн рүү дайраад байгаа юм . Одоогийн байдал ийм болсон нь үнэн шдээ.
З.А.Й.Л [202.21.109.121] 2021-04-19 00:43:57
ХУЦАЛГҮЙ ЦЭРГИЙН ДЭГ ЗОДУУР АЛУУРАА ЗОГСОО ‼️‼️‼️
Зочин [66.181.178.39] 2021-04-19 02:55:52
Чи зайл
Зочин [202.126.88.170] 2021-04-19 00:59:57
xvvxdee zov xvmvvjil olgoh xeregte eh oron bol togloom bish shvv urvasan xen negniig xench bcan toriin xatuu tseerlel xvleelge soshilaar amidrahgv shvv