Сэлэнгэ мөрнийг гатлах гэж байсан долоон иргэн осолджээ

Aдмин / Орон нутаг

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд энэ сарын 21-ны 20:23 цагт осолдсон байна.

Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч иргэн Ү/38 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан бөгөөд иргэн Т /62 настай, эрэгтэй/, Ц /50 настай, эрэгтэй/, Г /нас тодорхойгүй, эрэгтэй/, У /38 настай, эмэгтэй/, У /32 настай, эмэгтэй/, Б /8 настай, эмэгтэй/, А/ 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон болох нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалтын ажиллагааг зохион байгуулж 04.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:06

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:06

Үнэхээр харамсалтай бурхан минь [66.181.161.22] 2021-04-23 07:29:37

Хайран нялх үр хайран ахмад настан хайран идэр залуус

Зочин [66.181.161.102] 2021-04-22 16:32:31

Бярвазаар гарч байсан юм байх да. Манайд олон гол дээр хувь хүмүүс бярваз ажилуулдаг аюулгүй ажилгаа бүрэн бүтэн байдал хангаж байж тээвэрлэлт хийх тал дээр төрөөс анхаарал тавих хэрэгтэй нь харагдаж байна

Зочин [64.119.16.21] 2021-04-22 14:12:46

Гүүр барьчихаж БОЛООГҮЙ ЮМУУ ХӨВ ГӨЛӨӨС ГАРСАН ГИШҮҮДЭЭ

Зочин [202.126.88.159] 2021-04-23 03:19:50

Guurtei

Олс тасрах гуайд ял өг. [88.103.231.157] 2021-04-22 08:26:31

Татлага олс гэнэ ээ? Тэр завийг олсоор татаад машин зүтгэж байсан уу? Эсвэл модноос олс уяад олсноос завь уясан юмуу? Монгол хэлээ алдсан монгол ухаанаа алдсан дарга нар бололтой. Манан дарга нар олс бариад завийг татаж байсан байх аа.

б [59.153.85.93] 2021-04-22 10:33:12

Чам шиг шавар тагзнаасаа гарч үзээгүй юмнууд ойлгохгүй ээ.

Зочин [202.126.89.157] 2021-04-22 06:34:33

Үхсэнээ хийж нялх нойтон хүүхэд аваад осолтой замаар яваад байдаг улсууд вэ. Хайран хүүхдүүд.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.