Н.Ганибал: Ковидоор халхавчилсан коммунизмыг сөрж ажиллаж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-Олон хоног өлсгөлөн зарлалаа. Одоо биеийн байдал тань ямархуу байна?

-Шинжилгээний хариугаар бодисын болон эрдсийн дутагдалд орсон байна гэсэн. Мөн өлсгөлөн зарласан бүх гишүүд тодорхой хэмжээгээр жингээ алдсан байна лээ. Миний хувьд дөрвөн кг жин алдсан. Бусад шинжилгээний үзүүлэлтүүд харьцангуй гайгүй байна. Сахарын хэмжээ буурсан, тиймээс биднийг тодорхой хэмжээнд эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Гэхдээ энэ бол жижиг асуудал, бидний тэмцлийн үр дүн л чухал.

-Тэмцлээс ямар үр дүнг чухалчлан хүлээж байгаа вэ. Өлсгөлөнг буулгах үед таБид өлсгөлөнгөө зогсоосон ч тэмцлээ үргэлжлүүлнэгэж мэдэгдэж байсан...

-Монгол бол парламентын засаглалтай улс. УИХ-ын гишүүд хууль тогтоох, хэрэгжилтэд нь хяналт тавих, дүгнэлт гаргах эрхтэй байдаг. Гэтэл бид өлсгөлөн зарлаж, улс төрийн хурц тэмцэл хийж байж энэ эрхээ олж авч байгаа юм. Талбайгаас эхэлсэн бидний тэмцэл Төрийн ордонд орж цааш үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, өмнө нь ашиглаж чадахгүй байсан эрхээ Ажлын хэсгээр дамжуулж, УИХ-ын даргын захирамжаар баталгаажуулж байж эдлэх боломжтой болохоор байна. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хурал дээр хоёр намын бүлэг тодорхой саналуудаа тавьсан. Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн бүрэн эрх ч хангагдахгүй болсон. Тухайлбал, чуулганы танхимд байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх эрх илт хумигдаж эхэлсэн. Цар тахлын нөхцөл байдал гээд УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд үг хэлэх хугацаа нь өмнөхөөсөө хоёр дахин буурч, хоёр минут болсон. Онлайнаар хуралдахаар тодорхой асуудалд шийдлээ гаргаж, өөрсдийнхөө санаа оноог бүрэн ойлгуулж чадахгүй гэх мэтээр олон асуудал үүссэн. Тиймээс ард түмнийг төлөөлж дуу хоолойгоо хүргэх, санал бодлоо бүрэн илэрхийлэх боломжгүй байгаагаа нийгэмд ойлгуулъя гэсэн юм.

Ер нь МАН-ын бүлгийн 62 гишүүн, тэр дундаа удирдлагууд нь УИХ-ын дээр сандайлчихсан байгаа. Үүнийг бид эсэргүүцсэн. УИХ бол төр барих хамгийн дээд байгууллага. Гэтэл УИХ-д олонх болсон МАН-ын бүлэг намынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, парламентын засаглалын үнэ цэнэ, мөн чанарыг алдагдуулж байна. Хэдий цөөхүүлээ ч гэлээ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд үүнийг сөрж зогсох ёстой.

Өнөөдрийн бидний тэмцлийн мөн чанар нь нэг намын дарангуйлал.Ковидоор халхавчилсан коммунизм Монголд буцаж ирэх эрсдэлийн эсрэг сөрж ажиллаж байгаа юм. Энэ бол эхний тэмцэл.

-Ажлын хэсэг гарсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй бол яах вэ. Жишээлбэл, УБЕГ-ын гаргасан шийдвэрийг няцаахгүй бол..?

-Ажлын хэсэгт УИХ-ын нэр бүхий гишүүд байгаа. Хууль тогтоодог, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг учраас энэ асуудалд санал дүгнэлт гаргана. Улсын Бүртгэлийн ерөнхий газрын шийдвэр нь хуульд нийцсэн үү, хуулийг буруу хэрэглэсэн үү, үгүй юү гэдгээр санал дүгнэлт гаргаж, Засгийн газар руу хүргүүлнэ. Ингээд Засгийн газар УИХ-ын гаргасан санал дүгнэлтийг үндэслэж, өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг эргэж харна.

Хэрвээ УИХ-ын гишүүд өмнө нь гаргасан буруу шийдвэрийг дахиж гаргавал Монголын парламентын нэр хүндийн асуудал яригдана. Эрх баригч намын дарга бүх асуудлыг парламент болон шүүх засаглал, Засгийн газраар дамжуулж 100 хувь өөрийнхөөрөө шийдэж байвал энэ бол дарангуйлал мөн. Тэгэхээр сая гарсан Ажлын хэсэг бол ардчиллын үнэ цэнэ болоод УИХ-д өнөөдөр парламентын засаглал байна уу, үгүй юү гэдгийг тодорхойлох ажлын хэсэг гэж ойлгож болно. УИХ нэг намын даалгаврын дагуу шийдвэрээ гаргадаг болчихсон бол бид дараагийн тэмцлээ үргэлжлүүлж хийхээс аргагүй болно.

-Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнэТалбай дээр болж байгаа энэ асуудал бол шулуухан хэлэхэд Ц.Элбэгдорж намын дарга болж тамгаа авах уу, Х.Баттулга гэж хүн намын дарга болж тамгаа авах уу гэсэн асуудалхэмээж байсан. Үүнийг та юу гэж дүгнэж байна. Та бүхэн эрх мэдлийн төлөө тэмцээд байгаа юм биш үү?

-УИХ-ын 13 гишүүн бид эрх мэдэл авах ямар ч шаардлага байхгүй. Энд МАН-ын зүгээс олон намын тогтолцоо, парламентад суудалтай АН-ын хүчийг сулруулах бодлого явуулж байгаа юм. Намын үйл ажиллагаанд зориуд санаатайгаар оролцож, шинэ тамга хийж өгч намыг хуваасан, хоёр АН бий болсон мэт харагдуулсан. Олон намын тогтолцоотой улсад Засгийн эрхийг барьж байгаа төрийн үйл ажиллагаанд цөөнх нь хяналт тавьдаг. Энэ тогтолцоо бол Монгол Улсын ардчиллын үнэт зүйлийн нэг. Үүнийг үгүй хийх гэж байгаа учраас эсэргүүцэж хатуу тэмцэл хийж байна.

Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр тамга булаацалдаж байна гэдэг нь утгагүй асуудал. МАН яагаад АН-ыг хүчгүй болгож, намын тамгыг нь хэн нэгэнд авч өгөх гээд байна вэ гэхээр Рио Тинто буюу гадны гар хөл болсон бүлэглэл Монголын улс төр, эдийн засагт байна. МАН, АН-ыг дамжсан мөнгө санхүүгийн бүлэглэл шууд утгаараа АН-ыг хүчгүй болгож, өөрсдийнхөө улс төр, эрх ашгийн золиос болгож байгаад бид харамсаж энэ тэмцлийг хийж байгаа юм. Хэрвээ магадгүй Ерөнхий сайд тэрийг олж харсан, мэдэж байгаа бол энэ асуудалд оролцож буй хүн байна гэж би хардаж байна.

-Сонгуулийг хойшлуулах нь зүйтэй гэсэн асуудал яригдаж байгаа. Зарим улстөрчдийн зүгээс нэг хойшлуулчихвал дараа дараагийн удаа ч хойшлуулна гэх асуудал гарна гэж үзсэн байна лээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдаж, үйлчлэл нь эхэлчихсэн байгаа.Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш түүнд гар хүрэх нь хуулиар хориотой. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн Цэцээс дахин нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлэг долоон минутын дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тэр хууль нь өнөөдөр хэрэгжиж байна. Сонгууль болохоос жилийн дотор сонгуулийн хуулийг өөрчилдөггүй. Харамсалтай нь, сарын өмнө МАН-ын бүлэг сонгуулийн хуулийг өөрчилчихсөн. УИХ-аар хэлэлцээд өдөр хоногоо товлодог. Тэгэхээр УИХ-аар сонгуулийг хойшлуулах чадамж нь МАН-ын бүлэгт байгаа л юм байна. Энэ бол тэдний асуудал. Ажлын хэсгийн өнөөдрийн (2021.05.12) хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулж СЕХ хэрхэн хуулийн дагуу хэрэглэж байгаа талаар Байнгын хорооны хуралд СЕХ-оос байлцуулж мэдээлэл авъя гэсэн байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, санал дүгнэлт боловсруулна. Бидэнд сонгуулийг хойшлуулах чадамж байхгүй. Үүнийг УИХ хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргана.

-Та бүхнийг өлсгөлөн зарлаж байхад Э.Бат-Үүл, М.Тулгат нар зөвшилцөхөөр очиж байсан. Өмнө нь ч АЭХ-оос уриалга гаргасан. Зөвшилцлийн ширээнд яагаад суухгүй байгаа юм бэ?

-О.Цогтгэрэл, М.Тулгат нар өмнө нь хоёр ч удаа уулзалт хийсэн гэж би сонссон. Би намын дотоод асуудалд байнга оролцдоггүй. Уг нь нэг намын журмын нөхөд хоорондоо уулзаж ойлголцоод, хамтдаа шийдвэрээ гаргаад явах ёстой.

Бидний хувьд нэг намын дарангуйллын эсрэг улс төрийн өлсгөлөн зарлаад сууж байхад тэндээс “хүмүүс цуглаж тохиролцоо хийхээр хүрч ирсэн” гэж ярих нь тохиромжгүй зүйл л дээ. Тухайн үед бид гурав, дөрөв хоног хоолоо сойчихсон, ядарчихсан тойрог дотроо байсан. МАН-тай нэгдэж, намын үйл ажиллагааг бусниулж, шинээр луйврын тамга хийлгэж, намыг хүчгүй болгосон хүмүүс нь туг далбаа намируулаад, бие хамгаалагч нартай жагсаад ирэхээр тэнд байсан намын гишүүд, иргэд гайхаж, цочирдоод маргалдсан юм уу л гэж ойлгосон.

Жирийн гишүүд байнга талбай дээр ирж, яваад болоод л байсан. Үнэхээр бидэнтэй хэлэлцэж, зөвшилцөх гэж байсан бол утсаар ярьж хэлээд, дэмжиж байгаа бол хамтаръя гээд уулзаж ярих нь нээлттэй байсан. Гэтэл нэг хэсэг нь өлсгөлөн зарлачихаад байхад хүрч ирээд сөрөг, жагсаал цуглаан хийж байгаа нь буруу үйлдэл л дээ. Үүний зөв бурууг намын гишүүд дэмжигчид, ард иргэд өөрсдөө шүүн тунгаах биз.

-Тэр үед өлсгөлөн дээр ирсэн хүмүүс төлбөр, мөнгө авсан гэх зүйл олон нийтийн сүлжээгээр явж харагдсан. “Тэсокорпорацийн ажилчид очсон ч гэх яриа байх юм. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Бид ямар нэгэн байдлаар хэн нэгнийг өлсгөлөнд оролцуулсан зүйл байхгүй. УИХ-ын гишүүд нь өөрсдөө өлсгөлөн зарлалаа. Ингэхдээ тэмцлийн хурц хэлбэрийг сонгосон. Бид ямар нэгэн байдлаар “өлсгөлөнд оролцооч ээ”, “талбай дээр цуглаач ээ” гэж ганц ч хүнд хэлээгүй. Харин ч сошиал хуудсаараа дамжуулж тайван байхыг, бусдын хатгаасанд автаж үймээн дэгдээхгүй байхыг л дахин дахин сануулж хүсч байсан. Бид бусдад мөнгө төлөөд оролцуулдаг зарчимгүй, увиагүй хүмүүс биш. Өөрсдөө өлсгөлөн зарлаж, тэмцэл хийснийг Монголын ард түмэн бүгд харж байгаа.

Өлсгөлөн хийж байхад хүмүүс цулаж тойрч байсан. Зарим нь дэмжижбайгаагаа илэрхийлж, гарын үсэг зураад л явж байсан. Түүнээс өлсгөлөнг дагаж улс төрийн ямар нэгэн жагсаал цуглаан болоогүй. “Тесо” гэдэг хувцсыг зориудаар өмсгөсөн хүмүүсийг талбай руу оруулсан гэж О.Цогтгэрэл дарга хэлсэн. Зориудаар өмсгөж зургийг нь дараад сошиалд сэвэх гэсэн ийм л үйлдэл хийсэн байна лээ. Өлсгөлөнд ирсэн хэдэн хүнийг О.Цогтгэрэлийн компанийн ажилчид гээд нийгэмд сэвсэн. Тэр дотор ардчиллын алтан хараацай болсон партизанууд мөн дүүрэг, аймгийн намаас зорьж ирсэн гишүүд дэмжигчид ч байсан. УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүнийг хүчгүй, сүргүй болгох гэсэн зориудын үйл ажиллагаа.

Ер нь биднийг өлсгөлөн зарлаж байхад сошиалаар лайв хийдэг нэр бүхий тв, сайт, сонин очсон. Монголын улс төрийн өлсгөлөнгийн талаар МҮОНРТ өлсгөлөн буулаа гэж ганцхан удаа 30 секундийн мэдээ хийсэн байна лээ. Өөр ямар ч мэдээлэл иргэдэд өгөөгүй. Монгол Улс парламентын засаглалтай улс орны хувьд сөрөг хүчнийх нь буюу цөөнхийн бүлгийн 13 гишүүн шийдвэр гаргасны үндсэн дээр УИХ-ын найман гишүүн өлсгөлөн зарлаж байгаа талаар МҮОНРТ ямар ч мэдээлэл хийхгүй байгаа. Ардчиллын үнэт зүйл дотор хэвлэлийн эрх чөлөө, олон намын тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө зэрэг цөөхөн хэдэн үзүүлэлт байдаг. Үүний нэг болох хэвлэлийн эрх чөлөөг байхгүй болгосон байна. МҮОНРТ-ийг ямар хүн удирддагийг би мэдэхгүй. Ямартаа ч нэг хүн удирддаг биз. Тэр хүнд хэлэхэд, өнөөдөр МҮОНРТ Монгол Улсад болж байгаа онцлох мэдээллүүдийг бүгдийг нь ард түмэнд мэдээлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүйгээр зөвхөн МАН гэдэг улс төрийн хүчинд зүтгэж, Монгол Улсад дарангуйлал тогтоох эхлэлийг хийж өгч байгаад үнэхээр харамсаж байна гэж хэлье.

ӨДРИЙН СОНИН Р.ХИШИГЖАРГАЛ

image


Сэтгэгдэл

Зочин [124.158.109.140] 2021-05-21 06:07:34

Энэ хүн 50 000 долларын зөвлөгчийнхөө зааж өгсөн үгийг сайн давтсан байна.

zochin [202.21.105.178] 2021-05-18 05:32:03

zuudneesee ser uy xolij gutgaad saxarrin dutagdald orood bnaa

Зочин [192.82.83.41] 2021-05-18 01:16:16

Ганибал минь! Одоо Жэнко, Алцантуяа хоероосоо хэдэн бор юм салгаж авахаад нутагтаа очиж мянгатаа хийхээ л бод!! ! Чи бид 2-н улс тер тэр л болох байх.Сонинд гарах азтай завшааныг хэн егсенийг байнга санаж яв!!!! Ккк

Зочин [174.91.166.213] 2021-05-17 19:04:48

Энэ өлсгөлөн суусан хүмүүсийг их хурлын гишүүн гэж бодохоор үнэхээр гутамшиг санагдаж байсан .Тэд хуулийг Баттулгын мөнгө дийлэж бид өндөр албанд очно гэж зүүдэлсэн ч хууль бол үнэн шийдэж чадсан. . энийг би эднийй араншинд тохируулж бичсэн юм , Уучлаарай

Зочин [59.153.112.49] 2021-05-17 16:58:47

Энэ этгээд эрүүл үү, согтуу юм уу?

Зочин [202.126.90.146] 2021-05-17 15:46:23

Энэ хүнийг сонгуулийн үеэр худлаа магтаж танилцуулсан байна. Ёстой муурай хүн юмаа. Ковид 19 цар тахлыг улс төртэй хольж хутгаж яаж чадаж байнаа. Энийг эргүүлэн татаачээ. Шал балай дандаа хэрүүлийн хардалтын юм ярьж эв эвдэхээс өөр хийж байгаа юм алга. Иймэрхүү сандал суудлын бөглөөсийг шууд эргүүлэн татаж байх хууль батлаачээ. Тухайн үед сайн мэдэхгүй иргэдийн тархийг угааж худлаа инээж сонгогдсон гишүүд нилээд бнаа.

Ккк [192.82.73.119] 2021-05-17 14:22:52

Муу банди хаана ч таарсан шаана шдээ энэ мэт бандийг!!! Аль газраас хэн сонгочихвоо энэ бандийг??? Удирдлагатай тоглоом ч чамаас ухаалаг болсондоо !!!

Зочин [64.119.17.86] 2021-05-17 14:09:36

Ингэж худлаа хоосон сүржигнээд яахнав.. өнөөдөр монголд ямарч коммунизм байхгүй бна. Харин худалч хулгайчид ардчлалын нэр барьсан дээрэмчид дүүрэн байнаа ГАМШИГ..

Т [202.126.88.147] 2021-05-17 13:01:18

Төв халхууд А.Н-н халх товаршаа дэмжсэн илүү дээрдээ

Т [202.126.88.147] 2021-05-17 12:54:56

Алс өрнөд кавказ зүгийн элсэн цөлөөс сыбирын хөвч тайгад олон зуун жилиин өмнө сагаачилч ирсэн ОЙРАД,айно,буриад,барга,баяд,дөрвөд яс, цустай хүмүүсийг төрийн эрхэнд бүү гарга гэсэн Чингисийн зарлиг бдаг.Манийн бант улсад энэ хууль үйлчлэхгүй л дээ.Буриа нэр дэвшигчдаргад нь бүр ч хамаархгү.төв халх А.Н н нэр дэвшигч арай юмшигээ.

Хоёр хөршийнхөө системыг битгий муул. [202.131.225.53] 2021-05-17 10:36:58

Монгол бол Орос, Хятад гэсэн 2-хон хөрштэй улс. Энэ 2 нь дэлхийд МАШ ХҮЧТЭЙ, нөлөөтэй улс. Тэгэхлээр Монгол яаж ч хөгжсөн аль ч тохолдолд энэ 2-ын л загварыг ХУУЛНА. Хятад маягийн коммунизмыг ч хуулна, Орос маягийн капитализмыг ч хуулж болно. Тэрнээс биш Европ буюу Америкийн загварыг хуулах БОЛОМЖГҮЙ. Үүнийгээ мэдрэх хэрэгтэй болжээ. Иймд коммунизмаа муу зүйл гэж бичээд байхаа БОЛЬ. Бид чинь ХЯТАД-аас импортынхоо 90 орчим хувийг хүлээн авч байгаа ш дээ. ОРОС-ыг муулахаас илүүд эдний дотор юу болж байгаа сайтар судал. Байгал-Амурын төмөр замын 2 дахь салааг энэ жилээс бариад эхэлчлээ ш дээ. Монголын нутгаар байгалын хий шахах гэж байна.

Зочин [66.181.176.121] 2021-05-17 11:58:42

Энэ хүн уг нь төрд ажиллаж байсан,буурь сууж,төлөвшсөн, оюунлаг хүн гэж бодсон үгүй ажээ.Бас л нэг туйлширсан, барууны баячуудыг шүтсэн,баяжих хөлжих хувийн ашиг сонирхолд автсан,өөрсдийгөө элит гэж,бусдыг дорд үздэг,баян хоосны ялгаа, мөлжлөгийг талархдаг,ардчилал гэх хоосон нэрэээр иргэдийг хуурдаг нөхдийн л нэг бололтой.

зочин [66.181.188.241] 2021-05-17 10:22:19

Энэ архичин дурак тэнэг хүн чимээгүй байсан нь дээр

Иргэн [202.21.107.190] 2021-05-17 10:04:32

Коммунизм хэзээ ч эргэн ирэхгүй ээ. Ардчилалын зарчмыг гаждуулагч хэмжээгүй эрх нь төрийн нэрээр луйвар хулгай хийгчдийн эрх зөрчигдөхөөр ард түмний нэр барьсан луйварчид эмх замбараагүй байдал руу турхирсан тэнэгүүд.

zochin [203.91.115.245] 2021-05-17 08:19:55

ooriin tolgoigvi golog

зочин [192.82.67.211] 2021-05-17 08:05:22

хараал идсэн АН МАН бүгд тарцгаа бүгдээрээ хулгайчууд

Зочин [66.181.176.121] 2021-05-17 12:15:22

Намыг хараахаасаа өмнө аль нам ариа илүү зөв бодлого явуулж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр идэвхтэй ажиллаж байгаа ажигла Түүнийгээ дэмж.Яаж ч хүчирхийлээд тэдний үзэл санаа арилахгүй,төр үүсч буй болох бат тогтвортой ажиллахад нөлөөлнө.

Зочин [202.9.46.1] 2021-05-17 07:07:21

Odoo atsniih ni kommunism Mongold bhavdeee, hudlaa gutsah yumaa ed nar

Зочин [195.46.106.44] 2021-05-17 05:49:54

АН нам 2 хуваагсан юм бишүү. Намыг гаднаас нь хуваана гэж юу байдаг юм бэ. хуваагдахгүй цул байж болдоггүй юм уу. Өөрсдийнхөө хэрүүл тэмцлийг улсын хэмжээний болгоод л бүр гадаад руу халиулаад л захиалж янз бүрийн юм бичүүлээд л Хүмүүсийн анхаарлын төвд орох гээд бүр ядчих юмаа. Том том улс төрийн дүгнэлтүүд хийгээд л. Зүгээр нийлж сууж байгаад наад намаа нийлүүлээд нэг хүнээ Ерөнхийлөгчид дэвшүүлэлдээ. Та нарт ямарч чадамж байхгүй л байна даа. тэндний нэг нь яах аргагүй та өөрөө байна. Их хурлын гишүүний эрх нэхэхээсээ өмнө зүгээр л иргэн хүнийхээ үүргээ биелүүл. Таны өлсөж суусан чинь ямар ч гавьяа биш орох байх газраа олж ядсан ичгүүргүй сагасан хүмүүсийн үйлдэл.

Иргэн [192.82.80.20] 2021-05-17 03:51:51

Баттулга эд нарт ковидын нөхцөл байдал хамаагүй юм шиг байгаа юм өөрсдийнх нь эрх мэдэл албан тушаал л харагдаж байгаа дэлхий нийт цар тахлын өмнө өвдөг сөхөрч байхад энэ мал ийм юм яриад сууж байна харин ч монгол улс засгаас явуулж буй арга хэмжээний үр дүнд хохирол багатай давж байна гэж харж байна үүнд талархаж дэмжихийн оронд хар улс төр хийж гадаад дотоодын гар хөлнүүдтэйгээ нийлж харлуулахаас өөр хийж гийгүүлсэн зүйл алга эдэнд өөрсдөө намаа хувааж учраа олж чадахгүй байж бусдад буруугаа чихнэ эдэнд эрх мэдэл өгвөл монголыг минь самарч хувааж иднэ өөр юу ч хийхгүй эдэнд сөрөг хүчин байх эрх ч алга

зочин [66.181.161.48] 2021-05-17 05:24:42

энэ нөхөр одоо ийм хэмжээний улс төр ярих мэдлэг мэдрэмжтэй болчихдог юм байх даа. Өөрийн бодолгүй бусдыг үгийг тоть шиг давтаад байвал өөрт нь л муу байх даа. Хайран сайхан залуу ийм болчих гэж харамсаэлтай

зочин [192.82.91.9] 2021-05-17 03:51:29

Чи одоо юун коммунизм яриад байгаа юм бэ.Аавыгаа коммунизм байгуулаад ажиллаж байсан гэж бодоод байгаа юмуу.Өөрөө бас коммунизмын үед төрчихсөөн?Уг нь манай улс чинь соц нийгэм байгуулаад хөгжиж байсан.Удирдах ажил хийж байсан ааваасаа сайн асуу .Юу ч мэдэхгүй түүхий амьтан гэдэг чинь наад ярьж хэлж байгаагаас харагдаад байна Галиндэвээ

Зочин [66.181.161.5] 2021-05-17 06:01:15

МАН бүр Фашизм руу яваа шүү. Болгоомжил Монгол түмэн минь

Зочин [202.131.227.30] 2021-05-17 03:22:20

Ардчилал нэр дор Монголыг минь хувваж идээд дууслаа Хүн болгон дарга болох эрх мэдэлд хүрэх ажил хийхгүй улсын мөнгийг идэх баяжих туйлын зорилготой ээлжлээд хувааж идээд л өрдөө л ийм л хүсэлтэй Ийм Ардчилалыг Монголчууд хүсээгүй тиймээс сонгуулиар дүнгээ тавьсан ямар хүмүүс вэ гэдэг нь хоорондын хагарал тэмцлээс харагдаж байна шүү

зочин [202.9.46.216] 2021-05-17 03:14:00

Ардчилалыг АН өмчилж дотоод хагарал хэрүүл зодоон албан тушаал эрх мэдлийн шунал нутгархсан гүтгэлэг доромжлол намчирхалаа булзааруулж бусдад тулган шаардаж байгаа нь үнэнд нийцэхгүй бн

Зочин [202.126.88.37] 2021-05-17 02:48:48

Та нарын өлсгөлөн нэртэй шоуг ард түмэн байтугай золбин гөлөгч тоож шиншлэхгүй болхоор арга ядаад ажлын хэсэг байгуулсан нэрээр буугаа биз дээ.Монголд өлсгөлөн хэзээч үнэнчээр болж байгаагүй.90ээд онд АНУд Хайдар гэгч нөхөр өлсгөлөн зарлаж 45 хоног тэсэснийг(зөвхөн ус ууж) Бат үүл нар анх дууриаж өлсгөлөн нэртэй шоу монголд нэвтэрсэн юм Чи энэ тухай унших нь байтугай сонсолчгүй байх.

Зочин [103.10.22.12] 2021-05-17 02:47:52

Ene ergui dagznuud ymaa man hujgui bolgood bn geed baih ym eersdee hagraldaad erh medliin telee uhej baigaagaa mededgui ymuu gadnii namiin ug sonssog boljoo yu ene luiwarjid n eersdee shu de hangiin hulgailan awjaad ard tumenii durguig ner hundgui boljood busad ruu chiheed baih ymaa elgiin humuusjin

Зочин [64.119.26.94] 2021-05-17 02:45:21

ХОЛ ОЧИЖ ХУЦ

Зочин [202.131.243.118] 2021-05-17 09:55:59

ЗӨВ ЯРЬСАН БАЙНА, ҮНЭ ТӨРХ ТИЙМ ШҮҮДЭЭ.

Зочин [192.82.74.44] 2021-05-17 02:35:40

Чи Сүхбаатартаа очиж үхээрэй энд бүү гай тарь!Үгээ олж хуцаарай гөлөг минь. Чи Баттулгын, Алтанхуягийн төлөө өлссөн гэдгээ одоо ч мэдээгүй яваа юмаа. Хэлж ярьсан бүх зүйл чинь худлаа БАЙНАА .

Зочин [192.82.82.197] 2021-05-17 02:26:47

Хаха эргүү дагз ....бууны нохой

иргэн [64.119.27.22] 2021-05-17 01:55:19

Солиороод л байх юм. Коммунизм Монголд байгаагүй, байх ч үгүй. Өмнө нь социализм л байсан юм. Иймхэн юм мэдэхгүй яаж гишүүн шүү юм хийж явдаг юм бэ?

Зочин [202.131.243.118] 2021-05-17 09:55:08

Мангар минь ээ социализмаас коммунизм хүрнэ гээд 70 жил яваа биздээ, тэрийг ялгаж чадахгүй байж улс төр ярих гээд байна уу даа.

Ням [66.181.184.105] 2021-05-17 01:48:49

УИХ-ын гишүүн хууль санаачлах ажиллаа хийж чадхгүй улмаас энэ гадаа гарч жагсах элдэв үнэн худал юм ярих асуудал гараад байна өөрийн үүрэг ажиллаа сайн хий УИХ-д та бүтэн хоёр жил суулаа өөрийгөө одоо жаахан боловсруул ажиллаа хий түмнийг олигтой төлөөл ханы алба халаатай, эзний алба ээлжтэй. одоо таны солигдох цаг чинь болж байна... юм бодож Төрд суу. (АЖИЛ ХИЙ)

зочин [66.181.161.27] 2021-05-17 01:41:19

бидний төлөө өлсөө юу тэнэгтээрэй дурак аа

H [202.126.89.30] 2021-05-17 01:37:41

Tom Akhiinkhaa zaavraar Galindiv mini khooltoi ch gsn 7 khonog suuv uu? Khentiin 3 T1 gej bsan! Odoo SBiin 2 t1 gdg boljdee! Kommunizmtei temtslee ch gekh shig syr2 yum yarijchee! Kkkk

ЗОЧИН [202.126.89.228] 2021-05-17 01:18:45

ТЭНЭГЭЭРЭЭ ГАЙХУУЛНА ГЭЖ ЭНЭ ДЭЭ ҮХЭЖ БАЙСАН НОВШНУУД ТЭГЖ ИХ ТЭМЦСЭН ЮМ БОЛ ӨЛСӨӨД ҮХЭХГҮЙ ЯАСЫН

Зочин [64.119.23.101] 2021-05-17 01:12:08

Uhech muu teneg

Зочин [66.181.161.47] 2021-05-17 01:03:22

joohon huuli unerteed deg juram yrihaar komnizm gej huchaa bolioroo ene ulsad ta nariin duraaraa durgij hudlaa yrihiig sonsoh durtai hun alga

Зочин [202.55.188.39] 2021-05-17 00:32:25

4 кг жин хасна гэдэг чинь бараг л цоо эрүүл болчихсон юм биш үү, Ганьбал аа? Нэг сумаар хэдэн туулай буудаад байна аа? Танай Баянхонгорынхон ч хэзээний шөрмөстэй дамшигнууд даа.

Зочин [66.181.187.231] 2021-05-17 00:31:09

Хөөх албан тушаалын төлөө турж эцэтлээ яасан айхтар тэмцээ бээ.. батүүлийн баатар цолыг аваад галиндэвт олгий батлагаа

Mongolchuud [49.0.156.15] 2021-05-17 00:27:34

Battulgagiin buunii nohoi, turiin ergelt hiih gej Amerikiin kompanynd uridchilsan baidlaar 150 000 dollar tulsun mulguunuud, ta nar mongoliin ard tumniig ih hzamdhan gej bodoo zu, gorid NOVSHNUUD AA, songuuliin daraa ta 13 bugd ard tumnii shiitgel amsana. Ta nariin zarim ni namiin ajild ordoggui gej buhaj ehelsen kkk, Tanai neg nuhur Ulaan bal nevtruulegt orohdoo aisan zugtsan bairtai yarij bna lee, ta nar urvaad araa bodood ehelsen haha, kkk....biton Ganbataar udirduulsan Battulgiin amaa archaad hayah ariun tsevriin tsaasnuud..........

Зочин [202.179.21.245] 2021-05-17 00:51:31

za Mongolchuud gevel mass--r ene songuuliin esreg baigaa shu!!!!! Battulga eronhiilogch--g demjdeg ni olonhi baigaa bh. Medremjtei l baigaarai.

Зочин [202.9.46.75] 2021-05-17 00:20:43

Иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж, 1, 2- р тунгаа хийлгэсэн бол маскаа тогтмол зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиж явахыг уриалж байна. Ковидгүй зуны төлөө иргэн бүр хичээх хэрэгтэй.

Зочин [202.126.90.17] 2021-05-17 00:06:09

Нэр дэвшигчийг бүртгүүлэх өлсгөлөн намуудын тухай хуулийн төсөлд дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулснаар өлсгөлөнгөө зогсоож мухар замаас гарч нэр нүүргүй болоо биздээ ккк


45 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
45 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.