"Өдрийн сонин"-ы Орлогч эрхлэгч Ж.Сандагдорж МУСГЗ боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүст шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Энэ үеэр “Өдрийн сонин”-ы Орлогч эрхлэгч Ж.Сандагдоржид Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг олголоо.
Тэрбээр сэтгүүл зүйн салбарт оператороос ажлын гараагаа эхэлж, парламентын сэтгүүлч, орлогч эрхлэгч хүртэл дэвшин 30 орчим жил үр бүтээлтэй ажиллаж байна.
Ж.Сандагдорж эрхлэгчийн удирдсан "Өдрийн сонин" сүүлийн арав гаруй жил захиалагчдын тоогоор тэргүүлж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шилдэг сониноор жил бүр шалгарч байгаа юм. Мөн түүний удирдаж байгаа сониноос П.Хашчулуун, Д.Оюунтуяа, Д.Мөнгөндалай, Н.Гантулга, Э. Энхболд тэргүүтэй шилдэг нийтлэлчид төрөн гараад байна.
Сэтгэгдэл
Иргэн [103.57.92.74] 2021-06-03 07:47:22
Баяр хүргэё, энэ шагнал, одон мёдаль хамаагаа алдлаа шүү, улсаараа, нийтээрээ ийм шагналын цагаан солиотой болчих гэж