Судлаач Ганаа: Улс хийгээд Үндэсний сүйрлийн тухай...

Aдмин / Нүүр

Олон жилийн өмнө уншиж мэдээд хав даран нууж байсан нэгэн аймшигт зүй тогтлыг одоо гэв гэнэт нийтлэхээр зориглов. Энэ бол ямар нэг зөгнөл биш, мөн зарлиг лүндэн биш, бас прогноз биш, харин түүхэн хөгжлийн шинжлэх ухааны зүй тогтлыг гаргах анхны оролдлогын нэг юм. Дэлхийн улс үндэстний уналт сүйрлийн талаар олон хүн судалжээ. Эдний дотроос Хаант Оросын угсаатны зүйч, Оросын Газар зүйн нийгэмлэгийн гишүүн, түүхч В.Мошков их ялгарна. Түүнийг “Оросын Нострадамус” гэж нэрлэх нь ч бий. Тэрбээр: “Хүний үүсэл, түүний дахин төрөх, доройтох шинэ онол” гэсэн 2 боть суут бүтээл (1907-1910) туурвижээ. Энэ бүтээл Оросын Газар зүйн Нийгэмлэгийн бага алтан медаль хүртжээ. В.Мошков эл бүтээлдээ бүхий л төр улс, ард түмний мандал, бадрал, уналт нуралтын 400 жилийн үечлэл хийсэн юм. Энэ том номыг ч манайхан бараг уншихгүй байх. Бараг 100-аад жилийн өмнө гаргасан анхны оролдлого учраас алдаж эндсэн, өнөө үед тохирох тохирохгүй зүйл бишгүй бий. Гэхдээ л түүний өгүүлсэн төр улс, үндэстэн доройтон сүйрэх шинжүүдийг тодорхойлон бичсэн хэсэг манай өнөө үетэй олон талаар яв цав тохирдог нь гайхалтай. Иймээс Ю.Мошковын номоос улс гүрэн, үндэстэн доройтон сүйрэх шинжүүдийг ялган авч орчуулж байна. Яагаад олон жил хав дарж байгаад чухам одоо нийтэлж байгаагийн хариулт бараг ойлгомжтой гэж санана…

Уналт сүйрлийн шинжүүд

…Хүчтэй нуралтын үед үндэсний шашнуудаас өөрчлөлтгүй үлдэх нь нэн ховор. Шашин шинэ сектүүдэд хуваагдаж олон тооны шашны мөргөлдөөнд хүргэх юмуу шашны шинэ сургаальд шахагдана. Бүх шашнууд чухамхүү уналтын үед үүссэн байдаг. Ихэнхи тохиолдолд шашны багш нар хүн алдаатай итгэл үнэмшлийнхээ улмаас ёс суртахуунгүй болж, жинхэнэ ёс суртахууныг мэдэхээ больсон гэдгийг үндэслэл болгон ард түмний ёс суртахууныг засахыг оролддог.

Улмаар шашны шинэ сургаальд зөвхөн нийгмийн шилдэг хэсэг автагдах ба тэр шилдэг хэсэг олон түмэн итгэл үнэмшилгүй, хайнга гөлгөр (индиферентизм) болж, хамгийн бүдүүлэг мухар сүсэг руу унахад саад хийдэггүй.

Уналтынхаа үед орсон иргэншээгүй ард түмэнд бүхий л төрлийн гаж явдал, чивэлт үйл болгон бий болох бөгөөд энэ нь шашны эхлэлийн зүйл (предмет) болдог. Жишээлбэл, амиа хорлохыг шүтэх (культ), садар самууныг шүтэх, шашны янханчлал, бурханлаг-хүн хөнөөгч, бурханлаг аллага, бурханлаг дутуу төрөлт (абортыг хэлсэн юм болов уу гэж ойлгов-Орч), жам ёсноос гадуурх нүгэлт явдлууд бий болно.

Дахин төрж буй нийгэмд оюуны чадвар хийгээд ажил хэрэгч чанар, хүсэл зориг, өөрийн санаачлага гаргах эрчим хүч алга болно. Хэсэг хугацааны дараа бусдын санаачлагыг дагалдах чадвар л үлдэх бөгөөд гэхдээ энэ нь удалгүй устан арилдаг. Ард түмний дунд ажил хэргийг өргөтгөх буюу сайжруулах, ядахдаа өмнөх байдалд нь тогтоон барих чадвартай хүмүүс цөөрснөөр техник, аж үйлдвэр, худалдаа уналтад ордог. Энэ үед зарим талаар оюун санааны ажил хийх чадвар буурна, зарим талаар мөхөж буй хүн зүгээр суух, залхууралд автаж, аливаа зөв хийгээд системт хөдөлмөр хийж хүчрэхээ болино.

Хэрэв энэ үед эрүүл саруул гадаадын хүн олдох юм бол аж үйлдвэр, худалдаанд тэд дахин төрсөн тэндхийн уугуул хүмүүсийг орлоно, чингэхдээ уугуул хүмүүс нь гадаадынхны эдийн засгийн боол болно. Хэрэв ивээн тэтгэх гадаад хүн олдохгүй бол аж үйлдвэр, худалдаа унана, үйлдвэрүүд шатна, улс орон аж үйлдвэр, арилжааны худалдаа байхгүйн улмаас хүй нэгдлийн төлөв байдалд орно. Ард түмэн үгүйрэн хоосорч, өрөнд баригдаж, мөнгө хүүлэгчдийн сүлжээнд унах ба үүний дараа өлсгөлөнгөөр мянга мянгаараа үхэх буюу гуйланчилж, хулгай хийж, дээрэм үйлдэнэ.

Түүнээс гадна хүнд дурын аргаар зугаалж цэнгэх хэрэгцээ бий болно. Маш олон хүн зөвхөн зугаа цэнгэлийг хөөцөлдөх бөгөөд энэ нь тэдний амьдралын цорын ганц зорилго болно. Хүмүүс тансаглал, хэт хэрэглээндээ идэгдэнэ. Энэ нь бүхий л төрлийн шуналт тоглоом, ялангуяа мөрийтэй тоглоомд автах, архидалт, ховдог хомхой зан, элдэв төрлийн хар тамхи, наргиан, ужид завхайралд хүргэнэ. Гэр бүл хүнд дарамт үүснэ. Гэр бүл болон үр хүүхэд хүнд ачаа болон хувирна.

Эхэндээ гэр бүл салалт олшроно, дараа нь түүнийг хөнгөвчилж өгнө, дараа нь хууль ёсны гэр бүл бага багаар хамтран амьдрах конкубинат (эртний Римийн гэр бүлийн завхай хэлбэр-Орч) хэлбэрт орно.

Иргэншээгүй ард түмний хүчтэй уналтын үед алив төрлийн гэр бүлтэй төстэй зүйл алга болно. Хүмүүс ургаа хордуулахаас эхлээд зохиомлоор үр хөндүүлэх, хүүхэд алах хүртэл бүхий төрлийн аргаар хүүхдээс салахыг эрмэлзэнэ. Ийм байдал улсын хүн амыг цөөрүүлнэ.

Уналтад орсон хүн бэлгийн завхайрлаас гадна ганцаараа дураа хангах (анонизм), хөвгүүдэд дурлах (педераст), лесбийн хайр, үхсэн хүнд дурлах (некрофили) гэх мэтийн хүмүүн бус гаж үйлд автана.

Энэ үед бусад хүмүүст амьдралд дургүйцэх (аскетизм), эмэгтэйчүүдийг үзэн ядах хандлага бий болно.

Дахин төрж буй үедээ хүн бүхий л хамтач мэдрэмжээ гээх төдийгүй зүгээр л хүнтэй харилцах чадваргүй болно. Тэрээр дүнсгэр, гутранги, хүнтэй харилцах дургүй, үг яриа муутай болно.

Хүмүүсийн хооронд аливаа дасан хамтрах, нөхөрлөл гэж зүйл устан арилна. Хүн хар амиа хичээгч, зөвхөн өөрийгөө хайрлагч болно. Нийгмийн бүх байгууллага, бүхий л томоохон намууд хязгааргүй жижигрэн бутрах хандлага үүснэ.

Хүмүүсийн хоорондын аливаа сайн сайхан харилцаа маш амархан эвдэрнэ…Өс хонзон авах мэдрэмж мөхөж буй хүний хамгийн хүчтэй сэтгэл ханамж болох ба түүний амьдралын зорилго болно. Тэрээр зөвхөн доромжилсон хүнээс төдийгүй огт гэм халгүй, ямар ч буруугүй хүнээс, жишээлбэл, доромжилсон хүний ах дүү, хамаатан садан, түүнтэй ойр харилцаатай хүнээс өш хонзонгоо авдаг болно.

Цусанд шунахтай нийлсэн аллага, ойрын хүрээллийн хүмүүсийн зовлонгоос таашаал авах нь энэ гунигт үеийн олон хүний үнэхээрийн хэрэгцээ болох ба яагаад гэвэл эдгээрийг маш амархан, өчүүхэн төдий шалтгаанаар үйлддэг юм.

Хараал идэм харгис зан бий болж, энэ нь зөвхөн хүмүүсийг алах төдийгүй, улмаар тэднийг тарчилгаж, зэмдэглэж, зовоож, энэ зовлонгоос сэтгэл ханамж авахад хүргэнэ.

Хүмүүсийн шударга зан алга болж, худал хуурмаг, хууран мэхлэх явдал сайн бөгөөд ердийн үйл болон хувирна.

Ойр тойрны хүмүүсийн өмч хөрөнгө атаархал зэвүүцэл төрүүлэхээс гадна юу ч болсон, ямар ч аргаар хамаагүй түүнийг булаах авах адгаг хүсэл төрүүлнэ. Шахалт үзүүлэх, өдөөн хатгах, луйвардах, хулгайлах, адаг сүүлд нь дээрэмдэхийг урьтал болгоно.

Сүйрэн мөхөж буй нийгэмд ядуу, залхуу, зөв хөдөлмөрлөх чадваргүй хүмүүсийн тоо маш хурдан олширч, хулгай дээрэм ихэд газар авна. Ганц ганц дээрэмчдийн бүлгүүд отряд, арми болон нэгдэж, улс орон даяар олз омог хайн эргэлдэнэ, тэд хэнийг ч өршөөхгүй, мөн ямар ч гэмт хэрэг үйлдэхээс сийхгүй. Тэднээс аврагдах арга байхгүй, хэрэв хэрэм цайз баривал бүх улс орон хаагдмал болно.

Өсөлт хөгжилтийн үед ч, уналт сүйрлийн үед ч дээрэмчдийн учрыг цагдаа, арми хоёр амархан олдог, гэхдээ уналт сүйрлийн ид үе болоход цагдаа тартагтаа тултал муудаж, юу ч хийхгүй, сэтгэн бодох чадваргүй, хулчгар болох бөгөөд өөрсдийгөө худалдана. Өсөлт хөгжлийн үед арми аливаа дэг журмын тулгуур болж байдаг бол уналт сүйрлийн үед бага багаар хэрэггүй болно. Цэргүүд шударга зан, засаг төрд үнэнч байх, тэвчээр, эр зориг, хатуужил, сахилга бат зэргээ гээнэ. Ийм арми тайван цагт байнга үймээн самуун гаргах ба харин дайны үед дайсныхаа барааг харангуутаа сандран мэгдэж, зугтаж алга болно. Офицерууд шударга зан, эрч хүч, цэргээ хүндлэх мэдрэмжээ алдана. Уналт сүйрлийн салшгүй дагуул болсон санхүүгийн систем эвдэрч, цалин хангамжаа авахад хүндрэлтэй болсноос арми өөрөө дээрэмчид болно.

Энэ бүхний дээрээс улс гүрний өнөөгийн дайснууд хэн ч хамгаалахаа больсон арми руу нэвтрэн орж, түүнийг гэртээ байгаа юм шиг удирдах бөгөөд энгийн иргэдийг дээрэмдэж, тэдний гэр орныг галдан шатааж, эздийг нь алж хядан, өөрсдийг нь олзолж авна. Нуран сүйрч буй улс орноос муж хязгаарыг нь булаан авч, татвар ногдуулж, улс орныг нь хэсэгчлэн хувааж, булаан эзэлнэ.

Сүйрлийн үед амиа хорлон үхэж буй хүмүүсийн тоо маш их өснө, үүнтэй зэрэгцэн сүйрлийн бусад шинж тэмдгүүд ч асар их нэмэгдэнэ. Ийм маягаар амиа хорлох нь сул дорой, хэрэггүй, амьдралд тохирохгүй бүхнийг байгалийн хуулиар зайлуулах хүчирхэг хэрэгслүүдийн нэг болно.

Биет байдлаараа ард түмэн өсөлт, жин зэргээрээ ихэд давжааран жижгэрч, сул дорой, өвчтэй, гадаад байдлаараа муухай болж, доод арьстны хэв маяг руу ойртоно. Энэ үеэр элдэв төрлийн эрэмдэг зэрэмдэг хийгээд биеийн, ёс суртахууны болон оюун санааны тахир дутуучууд, бөгтөр, доголон, сохор, дүлий, хэлгүй-дүлий, мэдрэл муутай, татаж унадаг, сэтгэцийн гажигтай, ухаан муутай, янз бүрийн дон, чивэл, гажигтай эргүү, мунхагууд олон тоогоор төрнө. Бэлгийн системд ч олон тооны гажиг: кенеда (эмэгтэй тархитай эрэгтэй), трибадистка (эрэгтэй тархитай эмэгтэй), манин (гермафродит) нар олноор төрнө.

Ард түмний төрөлт багасаж, үхэл, ялангуяа хүүхдийн үхэл ихэснэ. Олон хос үр хүүхэдгүй болох бөгөөд заримдаа зөвхөн охид төрүүлнэ.

Бүх төрлийн өвчин, халдварын тоо ихсэж, урд өмнө огт байгаагүй шинэ өвчнүүд бий болно. Ард түмнийг бие, оюун ухаан, ёс суртахууны цар тахал (эпидемия) нэрвэнэ. Хүйтэн салхи үе үе аймшигт хүчээр дэгдэж, ахар богино хугацаанд асар олон хүний амь насыг авч одно. Аймшигт салхины завсраар олон мянган хүнийг амийг авах өлсгөлөн нүүрлэж, хүмүүс бие биенээ барьж идэхэд хүрнэ.

Том хотууд мөхөж, эвдэрхий балгасын овоолго болон хувирна. Баян, олон хүнтэй, шигүү суурьшсан газрууд хоосрон үгүйрнэ. Тариан талбайд зэрлэг өвс ургамал, бут сөөг, ой мод ургана. Улс байсан газар цөл болон хувирах ба тэнд бусад орны хүмүүс ирж суурьшина.

Ийм маягаар эрт дээр цагт оршин байсан өргөн уудам, баян тансаг, иргэншсэн маш олон улс гүрэн, ард түмэн ул мөргүй алга болж байсан юм.

Жич: Энд дурдсан бүхэн доройтон сөнөж буй улс гүрэн, ард түмний шинжүүд юм. Харин хөгжин мандаж буй улс орнуудын шинжүүд бас байгаа. Мөн энэхүү сөрөг шинжүүдээс хамгаалах, сэргийлэх аргууд ч бий. Хэрэв харааж зүхэхгүй аятайхан байвал үүнийг Та нарт ярьж өгч болох л юм. Энэ л биднийг аврана даа…

Судлаач Х.Д.Ганхуяг Эх сурвалж: ganaa.mn блог


Сэтгэгдэл

Zochin [122.201.24.172] 2021-06-10 08:06:23

Өнгөрсөн 4 жилийн үр дагаврыг дүгнээд байна даа. Үнэхээр ийм болгосон эсэхийг энэ хүн сайн мэдэх хүн юм шиг байна. Одоо харин энэ их муу байдлаас сэргийлэх нь зөвөө. Ийм байдалд хүрэхэд бас гар хөл нь их л орсон дотор нь байсан хүн шиг бичжээ. Боже мой гэхээс өөр юу гэхэв дээ

zochin [66.181.189.95] 2021-06-10 07:40:22

эх сурвалж нь гэсэнээ түүнийгээ Ганаа. Бичигч нь Ганаа. Жинхэнэ чөтгөрийн тойрог уу

Чагнаа [192.82.80.73] 2021-06-10 04:05:33

Энд хэлсэн зүйл бол бие, хэл, сэтгэлээр үйлддэг арван хар нүгэл гэдэгтэй үндсэндээ дүйнэ. Тэхээр бас л буруу юм хэллээ гэнэ дээ. Үүнээс гадна сэжиг цээр, айж ичих юмгүй болдог... гэх мэтийн мөхөх үндэстэний шинж гэж угсаатны зүйд ил хэлдэггүй зүйл бас бий. Тэр бүхэн энд хэлсэнтэй бас тохирно.

Dampuu uls bol 22-23-r zuund orshih uu??? [202.131.225.53] 2021-06-10 03:46:12

Iym PESSIMIST bitgiy bai. Unaltyn, doroitlyn uur am'sgalyg bitgiy taraa. 22-23-r zuuny Azi tiviyg teseeldee. Leniny bichisneer ter uied uls undestnuud hoorondoo horshij, niyleh n' nilj, zadrah n' zadarch gazar zuin huvaar'lalt ikh eerchlegdne. Mongol ch ter uied Ever mongolchuudtai niylchihsen baij magadgui. Ene 'niylelt' n' yamar helbertei baih bol? Eshul ted Ar Mongoltei niylchihne, eshul bid Ever Mongoltoi, eereer helbel Hiatadtai negdene. Eshul bid Orost baigaa buriaduudtai negdej bolno, tegeed bugdeeree Yevrop soyold oirtoj bolno. Yah bol? Tany bichisneer iym ih dampuurch doroitoj baigaa undestend yamar ireedui baina ve? OPTIMIST baildaa.

Zochin [188.156.90.19] 2021-06-10 00:57:31

MONGOLCHUUDIIN unen dur turhiig yag uneneer ni bichsen bna. Ta UNEHEER MUNDAG HUN shu.

Зочин [66.181.176.42] 2021-06-09 14:49:32

Новшийн монгол яг энэ байдлаар мөхөж байгаа удахгүй аль нэг их гүрний нэг хэсэг болох нь ард түмэнд л хэрэгтэй Улсаа авч явах чадваргүй төртэй улс хэнд хэрэгтэй вэ

Orgil [66.181.183.25] 2021-06-09 01:18:58

Sudlaach Ganaa ah uneheer heregtei zuil orchuulan niiteljee. Tanid bayarlalaa. Urgeljleliig huleej baiy. Ta biyee bodooroi.

Зочин [59.153.113.186] 2021-06-08 20:06:15

Юу судалдаг сда вэ? Галзуугийн эмнэлгээр дүүрэн судлаачид бий тэдний нэг үү?

Зочин [103.26.195.117] 2021-06-08 16:47:51

Шударга байдал үгүй болж баруун солгойгуй худал яариж ингэж ч ажил орлоготой болгоно, тэгж ч баялагийн эзэн болгоно гэж амныхаа зоргоор цуурах болсон нь бас нэг тод шинж мөндөө

Зочин [202.21.109.62] 2021-06-08 15:50:24

Ийм тэнэг маанаг юм бичээд хэрэггүй.Шууд л Ардын нам ийм болчихлоо ч юм уу ийм замаар яваад учир нь олдохгүй байна гэчихээч.Бүхэл бүтэн улс орон тэр тусмаа Монгол орон сүйрнэ гэж байхгүй.

Иргэн [192.82.86.202] 2021-06-10 02:38:07

Энэ хүн юу бичсэнийг огт ойлгоогүй маанаг гайхал байна шдээ чи.Ойлгохгүй байж юм бичнэ... Өнөөгийн монгол орноо харахаар үнэхээр эмзэглэж байна.

Зочин [66.181.177.162] 2021-06-08 18:51:28

Яг чам шиг юмнууд сүйрлийн эхийг авчирч байна. Нийгмийн шаар минь зүгээр ч танин мэдэхүйн юм уншиж чадахгүй

zochin [64.119.27.117] 2021-06-08 15:29:15

Muu muxai baixaa, gexdee zasaj zalruulax geed zaluuchuud gyigeedel bn,xezee neg tsagt saixan bolnoo,Mongol xun amnii bilgees ashdiin beleg gej eroodog ,Ta nastai xun baij gerel geetei yum bichij baival yasan yum b dee.

Ха ха [64.119.24.2] 2021-06-08 14:51:56

Аль дээр л энийгээ бичсэн л байсан даг. Хүлээж хүлээж одоо бичлээ ч гэх шиг. Сөнөж байгаа санагдаад байвал хүрээллээ өөрчил. Залуустай хамт ажилла. Юун сөнөх. Манай залуус маш мундаг болж байна. Баттулга гэж нэг барам шоронгоос мултрах гэж 30 гэр бүл, офшор мөнгө, уул уурхайн мөнгө, баялгаа идээд амьдарна гэх мэтчилэн тархи угааж, залхуу цөөнхийг дөгөөж, байгаагаа чамласан сонин байдал үүсгэсэн болохоос, жил ирэх тусам хөгжөөд л байгаа. Одоо горимондоо орчих байх оо.

Зочин [64.119.24.2] 2021-06-09 09:50:33

Ха ха. 30 гэр бүл л сэтгэл хангалуун байх ёстой юу. Энэ нийгэмд ажил хийгээд, эсвэл бизнес эрхлээд амьдрах боломжгүй юу. Арчаагүй амьсгаа байна даа, чи. Үхсэний чинь мөөм.

зочин [202.9.40.179] 2021-06-08 19:30:48

Энэ байгаа байдалдаа сэтгэл хангалуун хүн гэхээр .., Мөн БАТТУЛГийг түншээд авч байгааг харахад , чи бол 30 гэр бүл , офшорчин , МАН+АН , МАНгар гар байна тээ.., Юун мөөм гээд л ???

Зоч [66.181.161.50] 2021-06-08 14:40:59

ЭНЭ МЭДРЭЛ ӨӨРИЙНХ НЬ ТУХАЙ БИЧСЭН ЮМЫГ ОЙЛГООГҮЙ ЯВАА ЮМ БНА ШҮҮ ДЭЭ

иргэн [64.119.17.86] 2021-06-08 14:07:01

За тэр сонин юм ч яахав.Ер нь хүний амьдрал бартаат замаар туулж амьдрахийг -- заадаг нь Бурханы номонд байдаг.!!!!!!!!!! / Ариун Библид/ !!!!!!!!!!!та уншаад үзээрэй .Одоо гарч байгаа хийж байгаа үйлдэлүүд бүгд гарна.!!!!"!"""!!!!

МАНЫ ТРОЛЛУУД ЮМ УНШДАГҮЙ ТЭР ТУСМАА ТАРХИ ЦЭНЭГЛЭХ ЮМ БАЙВАЛ ШУУД ҮГҮЙСГЭНЭ ГЭЭЧ ХАХА [202.179.15.3] 2021-06-08 13:21:25

САНАМЖ СЭРЭМЖ ИЛҮҮДЭХГҮЙ ХӨ ...МОНГОЛЧУУДИЙГ ЮУ Ч ХИЙЛГЭХГҮЙ СЭТГЭХГҮЙ БАЙЛГААД БАЙДАГ НЭГ Л ХҮЧИН БАЙНА ЭНЭ БОЛ МАН МАНЫХАН ХАР ХҮЧ ХЭДИЙНЭЭ БИЙ БОЛОЖ ТЭД ЯМАГТ ХУДАЛ АМЛАЖ БАЙНА ..НЭГ МУУХАЙН НЬ ТЭД ДАРГА БАЙХ ХҮСЭЛ ШУНАЛДАА АВТААД ЭХ ОРОН ОО ЕР БОДОХГҮЙ БАЙНА.НЭГ ХЭСЭГ НЬ МАЛЧИН ТЭД НЭГ ИХ ЮМ СЭТГЭЭД БАЙДАГҮЙ МАЛ НЬ ӨСӨЖ Л БАЙВАЛ ХОМНИСТУУД БАЙНА УУ АЛУУРЧИД БАЙНА УУ НЭГ ИХ ЮМ БОДОХГҮЙ ЭНЭ ИРГЭДИЙН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭХЭД САЛХИЙ ҮЛЭЭХТЭЙ Л АДИЛ БАЙНА ХОТЫХОН ЮМ ХИЙЕ ГЭХЭЭР ЭЛДЭВ ГОГЦОО ДЭГЭЭ ДАРАМТ ТУЙЛЫН ИХ БАЙХ НЬ ЕР БУСЫН ГАЙХАЛТАЙ ШҮҮ ЭНЭ БҮГДЭД МАН Л ШУУД БА ШУУД БУСААР АСАР ИХ НӨЛӨӨТЭЙ БАЙГААН НЬ ХАМГИЙН ГУНИГТАЙ БАЙНА

чимэддорж [124.158.67.53] 2021-06-09 11:24:33

Та хаягийг нь андуурсан байна Зөв зүгээр мөрөөрөө хөгжөөд дэвшээдирээдүйдээ итгэлтэй амьдарч байсан хүмүүсийг барууны олигархуудын улс гүрнүүдийг бусниулан бутраах алаан хядаанаар сүйрүүлэх замаар өөрсөддөө ашигтай нөхцөл байдлыг бий болгон эзэгнэх бодлогыг шууд хэрэгжүүлэгч АН-г бий болгон өнгөрсөн 30 жилд хэн хожив. Хэн гээч баячууд хаанаас төрөн гарав,нийт хүн ам ямар байдалд оров, тов тодорхой боллоо. Бүгд ойлгосон.

Зочин [66.181.161.8] 2021-06-08 13:18:02

Маргааш болох сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл өгвөл сайн үйлс эрэлт хэрэгцээ болно. Амжилт.

Зочин [64.119.17.60] 2021-06-08 12:24:56

ДЭЭДСИЙН ХҮРЭЭЛЭЛД ПИДЕРАСТ, ПЕДОФИЛЬ НАР ИХ ҮРЖСЭН БАЙХ ШИГ БАЙГАА ЮМ АА

Zochin [202.179.24.37] 2021-06-08 12:19:43

Ganaa ahaa Tand hairtai shuu.Hamgaalah, sergiileh arguudiig bicheerei. Tand amjilt husen erooe.

Зочин [202.9.46.100] 2021-06-08 12:09:09

Холбооны нөөцийн системийн нууцууд гэсэн ном унш.Синдикатуудын улс үндэстнийг яаж ийм болгодог түүх нь, арга технологи нь байгаа. 30 жилд 30 тербум доллорын өрийн дөнгөнд живүүлж, монгол түмнийг аль эрт хяналтандаа авчихсан. Бид энэ газар шорооныхоо эзэн аль эрт биш болсон. Бидэнд ямар ч эрх мэдэл байхгүй. Бид зөвхөн тэдний боол болсон , за юу.

зочин [124.158.67.53] 2021-06-09 11:26:54

маш зөвхэллээ. бид аль хэдийн эрх мэдлээ алдсан

Зочин [103.26.195.117] 2021-06-08 16:45:12

Өмнө нь зөвлөлт эзэнтэй байсанаа марчихаа юу...

О [66.181.180.30] 2021-06-08 11:17:15

Manaid bykh shinj temdeg ni bnaa? Ahil khiikh durgyi oron nutgiin khymyys khotiig ezelchikheed arkhidaad, zavaaruulaad suuj bna! Uls tor , zasgaa khar! Dan khodoonii garuud tolgoid garchikhaad bujignuulaad suuj bna! MAN ii darga ni Khentii, ES ni Berkh tosgon, Eronkhii ni Govialtain biger, Gadad khariltsa Bayankhongor, agentlaguud bol dan Ulaan khatsartai khulgaich nar! Biznesiinkhen bas adil! Tord ali aimagiinkhan bna ter aimgiin biznesman l Toriin tender avch khulgai khiij bayjina! Odoo Uvsiinkhan khychtei bna! Khurdiin Choijoo gkhd Nyamka akhtaigaa niileed toriin 10 garui tom baishin barichikhlaa!

Зочин [66.181.161.38] 2021-06-08 09:28:33

Манайд энэ үзэгдэл ХХ - ХХ| зууны зааг үеэс аль хэдийнээ эхлэчихсэн ш дээ гэвэл Та санал нийлэх үү ...

jdabe1996 [103.111.68.3] 2021-06-08 08:38:19

Систем, түүний зүй тогтол хямарч эхэлж байна гэвэл Та санал нийлэх үү?


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.