Хүүхэд автомашинд мөргүүлж гэмтсэн хоёр осол болжээ

Aдмин / Хууль

Энэ сарын 21-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 309 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 211 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд тав, орон нутагт нэг хүн гэмтсэн байна. Мөн хүүхэд өртсөн осол гэмтэл хоёр бүртгэгджээ. Тодруулбал, өчигдөр 18:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Хайлаастын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч долоон настай хүүхдийг мөргөж гэмтээсэн бол 23:00 цагийн орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт бага оврын ачааны автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ нэг настай хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.

Үүнээс гадна гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 31, орон нутагт 16, улсын хэмжээнд нийт 47 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөх, хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийн эргэн тойрноо сайтар шалгах, бусдад хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, хамгаалах бүс тогтмол зүүж хэвших, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.