Хүүхдээ хүний бөөгнөрлөөс зайлхийх дадалд хэвшүүлээрэй
Бага насны хүүхдээ "Ковид-19"-ийн халдварт өртөхөөс хамгаалцгаая.
- Хүүхдээ дор хаяж гараа 20 секундын турш савангаар тогтмол угаалгаж хэвшүүлээрэй.
- Хүүхдэд хүн хоорондын зай 1.5 м барих дадлыг хэвшүүлж, бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүйгээр мэндлэх аргыг зааж зөвлөөрэй
- Гадагш гарахдаа амны хаалтыг нь тогтмол зүүлгээрэй.
- Хүүхдэд хэрхэн зөв ханиаж, найтаалгах аргыг үзүүлэн үлгэрлээрэй.
- Хүүхдэд өөрийн эд зүйлсээ бусадтай хувааж хэрэглэхгүй байх талаар зөвлөөрэй.
- Халдварын шинж илэрсэн нэгнээ гадуурхахгүй байхыг зөвлөөрэй.
- Хүний бөөгнөрлөөс зайлхийх дадалд хэвшүүлээрэй.
- Ширээ, 00, хүүхдийн тоглоом, хаалганы бариул гэх мэт хүний гар их хүрдэг эд зүйлсийг тогтмол цэвэрлээрэй.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.239] 2021-06-22 10:55:32
Манай иргэдийн олонхи нь нэг хоёр тунгаа тариулаад дархлаа тогтож коронавирусийн халдвар тусахгүй, коронавирусийн халдвараас хамгаалагдана гэсэн буруу ойлголт байна. Вакцин таны дархлааг дэмжинэ үү гэхээс халдвараас хамгаалагч биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар ч вакцинд хамрагдсан халдвар тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Тэр нэг хоёр тундаа хамрагдаад халдвар авсан иргэд дархлаа тогтсон халдвар тусахгүй гэсэн буруу ойлголтойгоор халдвар хамгааллын дэглэмээ сулруулж хаа хамаагүй хүнтэй хэт ойр хавьтснаас болж халдвар туссан юм. Түүнээс вакцинаас халдвар авсан юм байхгүй.