МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн: Ирэх сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо 40 мянга хүрэх магадлалтай
Коронавирусний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо ирэх сарын эхний 7 хоногт 40 мянгад хүрэх тооцоог УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл гаргажээ.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдварын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонсож буй юм. Энэ үеэр Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн дээрх мэдээллийг өгсөн юм. Тэрбээр, "Өдөрт гарч байгаа тохиолдлын тоо өдөрт эдгэрч эмнэлгээс гарч байгаа хүмүүсээс илүү байгаа тул ирэх сарын эхний долоо хоногт эмнэлгүүдийн ачаалал ихсэх хандлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 34 мянга гаруй хүн байгаа бол ирэх сарын эхээр өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2500 болж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо 40 мянга хүрэх хандлагатай байна. Хамгийн ихдээ өдөрт 3500 бүртгэгдэх магадлалтай. Мөн ирэх сарын эхээр коронавирусний улмаас нас баралтын хамгийн олон тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байгаа. Тодруулбал, одоогийн байдлаар өдөрт дунджаар 10-11 хүн нас барж байгаа бол ирэх сарын эхээр 15 болно гэсэн тооцоолол бий" гэлээ.
Тус зөвлөлөөс энэ сарын 25-наас 10 хоног эсхүл 16 хоног хатуу хөл хорио тогтоовол халдварын тоо буурах эсэхэд дүн шинжилгээ хийсэн байна. Хөл хорио тогтоохгүй бол халдварын тоо 220 мянгад хүрэх бөгөөд 16 хоног тогтооход 170 мянга болж буурах боломжтой хэмээн тооцжээ. Мөн тус зөвлөлийн вакцины үр дүнгийн талаар судалгаа хийсэн бөгөөд 4 хүн тутмын 3-т нь дархлаа тогтсон гэсэн дүгнэлт гарсан байна.
Сэтгэгдэл
Эрка [66.181.191.69] 2021-06-26 05:07:27
Хэнд ч хэрэггүй энэ багийг тараах хэрэгтэй. Хийж бүтээсэн ажил байхгүй эхэлсэн ярисан үгийн хэн ч тоохгүй ийм мануухай нараар яах юм бэ?
zochin966 [139.5.218.166] 2021-06-23 17:32:20
энэ нам ярьсан бузруудаас салах болсон намын нэр барин ард түмний төрхийг угааж амь насыг гаргуунд гаргахаа болих хэрэгтэй ард түмэн татвар төлөгчдийн мөнгө улсын өмчийг хууль бусаар үрэн тарж хулгай луйвараа хийн хөлжиж баяжаад ард түмэн ядуурал өвдвөл үхэл болоод байх юм байна л даа нэг үхээсхоёр үхэхгүй шүү ард түмжн
Иргэн [202.9.46.59] 2021-06-26 09:49:11
Зүгээр л шал ашиггүйг бодон олж санаачилж Мөнгө идэгч эрдэмтэд
зочин [124.44.184.129] 2021-06-23 13:31:20
Коронавирусгүй зун, халдваргүй болоод сайхан Наадам хийнэ гэж яриад байсан нь юу болсон бэ? Бүгд эсрэгээрээ юу? Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 5-р сарын 25-нд эхэлснээр халдвар эрс огцом нэмэгдсэн биз дээ? Хэдэн хүний амь нас, эрүүл мэндээр золиос хийж шинэ ерөнхийлөгчтэй болов оо? Үүнийгээ ил тод шударга хэлээч ээ, тайлбарлаач ээ. Вакцинжсан 4 хүний 3-т нь дархлаа тогтсоныг хэн, хэзээ, яаж, ямар аргазүйгээр тодорхойлсон юм бэ? Хятад вакцин ач тус үр өгөөжтэй вирусээс хамгаалж чадаж байгаа юу? Татвар төлөгчдийн мөнгөөр хятад вакцин худалдаж аваад өөрсдөд нь тарьчихсан нь ямар учиртай вэ? Одоо тэгээд коронавирус гэдэг хадны мангаатай болчихсон юмуу? дандаа л аймшгийн мэдээ ярьж ард иргэдийг аймшигт автуулахаа болиоч ээ. Нам засагтаа тохирсон үр дүн гаргадгаа болиоч ээ. Нам бодлого зөв, хүмүүнлэг энэрэнгүй байв уу? 2020 оны 2-р сараас хойш 1,5 жил хатуу хөл хорио тогтоож, цагдаагаар мануулаад яав? Арай ч дээ. Ард иргэд бүгдийг уншиж, ойлгож байгаа, ард иргэд тэнэг биш ээ...
Зочин [202.126.89.65] 2021-06-23 06:09:35
Дэмбэрэл гуай ч сууж байх шиг.
Иргэн [202.9.46.45] 2021-06-23 06:03:40
АХ ДҮҮ , ХАМААТАН САДАН , ХАМТ АЖИЛЛАДАГ НӨХДӨӨС МИНЬ КОВИДООР ӨВДӨӨД ЭХЭЛЛЭЭ , ЭМНЭЛГҮҮД АЧААЛАЛАА ДИЙЛЭХГҮЙ ӨВЧТӨН АВАХГУЙ БАЙНА. ГЭРЭЭРЭЭ ЭМЧЛЭЭД АЗТАЙ НЭГ НЬ АМЬДРААД , АЗГҮЙ НЭГ НЬ ҮХЭХ ЮМ БАЙНА Л ДАА
Зочин [202.126.89.54] 2021-06-23 05:54:45
доктор нэртэй псду нараа худлаа таагаад байгаарай
Зочин [103.119.92.81] 2021-06-24 01:19:55
Уул тооцоогоо зөв хийгээд бгаа боловч ЗГ УОК авч хэлэлцэхгүй ,иргэд өөрсдөөсөө буруугаа хай!
зочин [124.44.184.129] 2021-06-23 13:16:30
Улам-Оргих багшийн уу?
Зочин [59.153.112.239] 2021-06-23 08:10:28
Энэ Уламбаяр эргүүгийн шавь. Багш шавьгүй таарч дээ.
baagii [202.126.89.182] 2021-06-23 05:16:57
Mongoliin jiriin ard azgui yumdaa huwi hunii erh medel ashigaas Namiin bodlogoos bolj hohirch baigaa ni emgnelttei yumdaa uursdiihuu erdemted geh ene humuus namiin zaawraar neg hunii daalgawraar olon tumnd medeelel ugch tarhii ni ichih ch ugui ugaaj bgaa ni mash ih ayultai etsiin dundee huwi biznes hiigeed huwiin gazar ajilaj bgaa dundaj amidralaas dooguur humuus iluu ih hohirch bgaa Hytad shig hunee tsuulhiin tuld bodlogo ywuuldag shig Mongoliin odoo bgaa ene zasaglal dooguur amidrltai humuusee alhiin tuld zoriud iim bodlogo ywuulj bna gj oilgdhoor bna Nam gedeg unuu margaashaa zeelnees zeelnii hoornd amidrach bgaa ardad mash ih ayul awchirch bna Bi jiriin neg chineeleg ailiin Oyutan bilee minii huwid mash ih haruusaltai baidag Eh orndoo amidrahaas aimshigtai bdag Hezee neg saihn tsag ireh bol Hudalch Hulgaich humuus hezee zailah bol gj Mongoloo gsn humuus Turuu udirdaasaa gj Burhan bdg bol guihsan gj Zuw humuusne aluulaad bas songuulaar garch chdhgui Azgui jiriin ard yumdaa
Зочин [59.153.112.239] 2021-06-23 08:02:54
Миний дүү зөв бодож байна. Монголын ирээдүй хойч та нарыгаа эх орондоо сайн сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэхэд нам гэгч гэмт хэргийн бүлэглэлд том цохилтыг зохион байгуулалттай өгөх цаг ирсэн.
Зочин [64.119.27.17] 2021-06-23 05:27:23
Криллээр бичвэл нийтэд хурдан хүрнэ шүү