УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Хүчирхийллийн эсрэг ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа

Aдмин / Нүүр

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат хүчирхийллийн эсрэг ТББ-ын төлөөлөл хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай /2021.06.22/ уулзав.

Тэрээр иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалт зохион байгуулахад Ардчилсан намын бүлгийг хамтран ажиллах хүсэлт тавилаа. "Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хөтөлбөр" хэрэгжүүлэх бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах юм байна.

Эмэгтэйчүүдийн эрхийн талаар, эрхээ хэрхэн хамгаалах, ажлын байрны бэлгийн дарамт гэж юу болох, ямар хэлбэрээр илрэх зэрэг мэдээллийг өгөх сургалтыг цахим хэлбэрээр явуулах аж. Цаашлаад зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, өсвөр насны хүүхдүүдэд эрхзүйн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах зорилготой гэж танилцууллаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат "Хүний эрхийг хамгаалах нь манай намын гол асуудал. Ковидийн нөхцөл байдлаас шалтгаалан ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн. Мөн халамж хавтгайрснаас үүдэн гэр бүлийн хүчирхийлэл ч тодорхой хувиар нэмэгдсэн байна. Ардчилсан нам хүний эрх, эрх чөлөөг хамгаалах асуудалд онцгой анхаарсаар ирсэн. Намайг ХЗБХ-ны дарга байхад "Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль"-ийг баталж байсан. Хүчирхийллийн эсрэг "Metoo" хөдөлгөөнийг бид дэмжин ажилласан. Ардчилсан намын бүлэг, бүлгийн гишүүд хүчирхийллийн эсрэг хамтарч ажиллахад цаг ямагт бэлэн байх болно" гэдгийг онцоллоо. Эдгээр ажлын хүрээнд дахин уулзаж санал солилцохоор болов.


Сэтгэгдэл

Зочин [122.201.19.99] 2021-06-24 03:20:45

Ганбат гэж хогийн хоёр нүүртэй лалар шүү бүлгийн даргаа өгөөд зайлаач

Монгол хэлэнд том\пё [202.131.225.53] 2021-06-23 16:17:32

"Мяту" гэж юу гэсэн ч байгууллага вэ дээ? Монгол хэлээр нэр өгчихөж болоогүй юм уу? Эсхүл монгол хэлэнд, ө.х. Монголд байдаггүй үзэгдэл юм уу?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.