УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бараалхлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат зургаан жилээр ажиллахаар сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ажлын өндөр амжилт хүсэж, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжин ажиллана гэдгийг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Ардчилсан намын бүлэгтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх зургаан жилийн хугацаанд эв нэгдлийг хангаж, улс орноо эвлэрүүлсэн Ерөнхийлөгч байж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, эмэгтэйчүүдийг дэмжин ажиллахыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах, өв уламжлал, үндэсний соёлоо сэргээж, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана гээд, энэ чиглэлээр УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэсэн юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “30 жилийн түүхтэй Ардчилсан нам бэхжин хөгжих нь Монголын улс төрийн төлөвшилд хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлээ сахин хамгаалах, улс орны эрх ашгийн төлөө улс төрийн намууд зорилго нэгтэй хамтран ажиллах цаг нь болсон” гэдгийг онцлон тэмдэглэв.


Сэтгэгдэл

Зочин [174.67.96.230] 2021-07-02 20:40:41

ORCUUD ORCOOL SONGOSON BAINA DAA HAHA

[66.181.177.209] 2021-07-02 14:58:43

ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ

Зочин [103.80.210.183] 2021-06-30 04:33:14

замаа засч байна даа. улсын төлөө ажиллах ёстой хүмүүс өөрсдийн өчүүхэн эрхийн төлөө л явж байхаар яаж улс өөдлөх бэ дээ. бүгдийг нь цусал алаад л болоо шүү дээ. хүсүг өвчин дэлгэрүүлсэнээ хүлээгээд зайлаг

зочин [124.44.184.129] 2021-06-29 12:40:04

Улс төрийн соёл. Ёс ёмбогор, Төр төмбөгөр гэж үг бий. Харин шинэ ерөнхийлөгч эд нарыг дэмжих болов уу? Эсрэг намынх дарга байсан хүн шүү дээ?

Зочин [66.181.160.54] 2021-06-29 08:46:14

Тэр жижигхээн хүн гишүүн юму юуун хүн бээ олон түмээн

Зочин [64.119.20.109] 2021-06-29 09:35:13

Ганбаатарын. Найз

zochin [43.228.129.40] 2021-06-29 08:41:05

Adyiasuren gishuun dajgui huuhen b a

зочин [202.126.90.75] 2021-06-29 08:21:12

Манжид дагаар орчиж байгаа юм уу?

Зочин [66.181.184.34] 2021-06-29 07:55:44

Чи дэмжмхүй гээд яах юм вэ? Өөр гарцгүй.хэхэхэ

zochin [202.9.40.166] 2021-06-29 07:43:00

Naad neg pyldagadaj .hadag.ayagaa bolioch.Geriinh n uudeer garaad unherch bga.Odoo ter hadag madagaa bolildoo.Orchin uetei hul niiluulj.shineer setge.

Зочин [202.126.88.42] 2021-06-29 07:20:26

Нэгдмэл нэг бодлого зорилготой байх нь Монголд монгол хvн бvрт хэрэгтэй. Амжилт хvcье

Зусаж бгаа орк [66.181.161.99] 2021-06-29 06:44:25

Угаасаа л хамтарч ажилладаг биз дээ бараалхалаа ч гэх шиг ямар гадны зочин биш

зочмн [202.179.27.69] 2021-06-29 06:18:53

Эд нар хамтарч ажиллахгүй гээд яах юм өөр улс дотор байгаа юм шиг дэмий юм ярих хэрэггүй бүх нам эвсэл нэг зүгт харж .эвтэй байж улс ороны хөгжил урагшлана 30-н жил талцаж хэрэлдсэн одоо болсон АН-ын монгол гэж байхгүй гэдгийг одоо мэдрээд үгэнд ороод урагшаа яв.

Зочин [202.126.88.58] 2021-06-29 05:56:54

ингээд бууж өгч байгаа юмуу

Mgl [77.119.197.85] 2021-06-29 06:06:07

Uhsen elnzegiin chin Buuj uguh!!! Ew negdeltei baiwal Mongol huchtei bdgiig medehuu MALAA! Chi yamar baildaj togloj bgaa yu??? Ugee olj bich oilgosonuu???


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.