Иргэд өөрийн эзэмшил, өмчлөлд авсан газрын хэвгий, налууг тэгшлүүлэхдээ зохих байгууллагаас зөвшөөрөл авсан байна

Aдмин / Хууль

Сүүлийн үед иргэд нь өөрийн эзэмшил, өмчлөлд авсан газрын хэвгий налууг тэгшлүүлэх, байшингийн суурь ухуулах зорилгоор газар шорооны ажил хийгдэж, уул ухаж, хүнд даацын техник, тоног төхөөрөмж ажиллаж байгаатай холбоотойгоор иргэдээс гомдол, мэдээлэл их ирж байна.

Тухайн газрыг өмчлөгч иргэн нь өөрийн өмчлөл болон эзэмшилд байгаа газрын хэвгий налууг тэгшилж “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-нд заасны дагуу ашиг олох зорилгогүйгээр ахуйн хэрэгцээндээ ашиглаж болно хэмээн хуулинд заасан байдаг. Газрын хэвгийг тэгшлүүлэхдээ мөн хуулийн дагуу зохих байгууллагаас зөвшөөрөл авсан байна гэж заасан байдаг. /26.2. Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа эхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гарвал мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж болно./

2021 онд зохих байгууллагын зөвшөөрөлгүй уул ухаж зам угсралтын ажил болон гудамж төсөлд ашигласан 8 иргэн, ААН-ийн зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 иргэн, 2 ААН-д торгууль нөхөн төлбөрийн арга хэмжээ ногдуулан, 3 зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгагдаж байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.84.70] 2021-07-21 12:22:58

Том том газар ухаж аваад юм бариад бгаа нөхддөө эхлээд анхааруул, ядарсан иргэд буйрын чинээ газар засах гэж зөвшөөрөл авна гэж юу бдаг юм нөгөө жижиг наагуурх төрийн алба хашигчид нь хүнд суртал гаргаж иргэдийг чирэгдүүлэх биз

Зочин [103.80.210.183] 2021-07-20 07:13:12

яах гэж уулан дээр газар өгсөн юм. богд уулын цэцээ гүний газраа тэгшилэе дээ

Солиорол [202.126.88.154] 2021-07-20 03:11:12

Ёстой тэнэглэл, өмчилж авсан газар дээрээ гэр, байшин барихад зөвшөөрөл авах уу, уул,гол,талыг тэр чигээр нь сэндийчиж байгаа хүмүүстээ эхлээд хариуцлага тооцож чаддаг болоод дараа нь энийгээ ярьвал зүгээр биш үү, байгаль дээрээс ургамлын атга чимх үр аваад хашаа,бэлчээртээ цацах хүртэл зөвшөөрөл авах ёстой гэж тэнэгтдэг төр засаг...

За арай ч дээ. [66.181.161.73] 2021-07-19 16:23:06

Гэрийн буурьны 6азрыг тэгшлэхэд зөвшөөрөл авах нь ээ? Хувийн өмч биш гэж үү?

Иргэн [202.9.46.162] 2021-07-19 15:37:14

Уулын амыг модтой устай нь хашаад авсан хүмүүсээ эхлээд цэгцэлж байж,арай хийж 0,7 хүрэхгүй налуу чгэсэн газар авсан иргэд рүү дайр

Зочин [66.181.178.15] 2021-07-19 15:21:13

Ядаргаатай шаарнууд юмаа . Богд уул, Туулын эргээр эхлээд наад хууль дүрмээ хэрэгжүүл . Дараа нь хашааны газраа за юу

Зочин [192.82.91.3] 2021-07-19 14:35:14

Төрд шургалагчид авилга авах бас л нэг гох дэгээ

эмээ [202.126.89.65] 2021-07-19 13:50:41

энэ засаг төр иргэдээ мөлжихөөс өөр юм сэтгэхгүй юм даа

ЗОЧИН [59.153.86.90] 2021-07-19 12:12:53

ИДЭЖ ЦАДАЖ ХАНАХГҮЙ ЭНЭ ЭРХ МЭДЭЛТЭЙ АВИЛГАЧДЫГ ЯАХАВ ТАМИНЬ ЭЭ, ЯМАР НЭГЭН ЗӨВШӨӨРӨЛ БӨОДОЖ ОЛОН АВИЛГАЛ АВАХ ҮҮСВЭРЭЭ БУЙ БОЛГОДОГ НЬ ХЭВШМЭЛ ЗҮЙЛ, АЛГА ДАРАМ ГАЗАР ЭЗЭМШИХ,ЭСВЭЛ ӨМЧЛӨХ ЭРХ АВААД ТЭГШЛЭЭД ГЭР, ХАШААГАА БАРИХАД БАС ЗӨВШӨӨРӨЛ АВНА, ЗӨВШӨӨРӨЛГҮЙ, ЭСВЭЛ АВИЛГААР АВСАН ӨЧ ТӨЧНӨӨН ГА ГАЗРЫН МОД БУРГАСЫГ ОГТЛОН СҮЙТГЭЖ ТЭГШЛЭН, БҮР УСНЫ УНДАРГА ДЭЭР, ЭСВЭЛ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР, БОГД УУЛАНД УУЛЫГ ТЭГШЛЭЭД ХАУС, ОРД ХАРШ БАРЬЖ БУЙ БАЯЧУУЛ, АВИЛГАЧДЫГ ЯАХАВ,

Zochin [103.26.194.210] 2021-07-19 11:54:45

Bas l irgedeesee mongo saah arga ulam nariissaar bn shuu

Зочин [139.5.218.126] 2021-07-19 23:36:43

Газрын хянан баталгаа гээч нь яг яадаг үйлчилгээ байдын бээ зүгээр л мөнгө авч бна

зо [122.201.22.124] 2021-07-19 11:40:33

ХУЦДАГ НОВШНУУД, БАС Л АВИЛГА АВАХ НЬ. ХАНАДАГГҮЙ ВАМПИРУУД ШҮҮ.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.