ҮСХ: Амьжиргааны доод түвшний хэмжээ 238.700 төгрөг байна

Aдмин / Эдийн засаг

Хүн амын амьжиргааны доод түвшний хэмжээг бүс нутгаар тогтоон мөрдөж байна. ҮСХ-ны мэдээллээр Хүн амын амьжиргааны доод түвшинг бүс нутгаар авч үзвэл:

  • Баруун бүсэд 212.600 төгрөг байна. (Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт)
  • Хангай бүсэд 213.800 төгрөг, (Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон аймагт)
  • төвийн бүсэд 207.400 төгрөг, (Говь-Сүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймагт)
  • Зүүн бүсэд 210.300 төгрөг, (Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт)
  • нийслэл Улаанбаатар хотод 238.700 төгрөг тус бүр байна.

Хүн амын амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлдэг байна. Хүн амын амьжиргааны доод түвшний хэмжээг жилд 1-ээс доошгүй удаа шинэчлэн тогтоож тодорхойлдог.


Сэтгэгдэл

зочин [202.21.117.10] 2021-07-21 11:26:32

яанаа? 10 кг мах авч чадахгүй шдээ. ард түмэн ядуурлын туйлд хүрч өлбөрч үхлээ шдээ. Дээгүүрээ тэрбумтангууд. ТҮЙ

Монгол ардын намын гавьяа шүү дээ . [64.119.18.9] 2021-07-20 21:24:29

Монголчууд бид газар нутгаараа дэлхийд 17 д багтдаг . Хөрсөн доороо 80 гаруй төрлийн баялагтай хэмжээлшгүй баян улс аа . Оюу толгой Таван толгой Дорнодын нефьт хармагтайн орд Цагаан суваргаа Олон овоот оо өөрснөө ашиглаад баялгаа шударга хувиарлахад иргэн бүрт сард 10000 $ доллар тараагаад сууж байх боломжтой юм аа . Зүгээр л хараад сууж байдаг нь үнэхээр л үхэр монгол юм даа . Баялаг чинь хэмжээтэй шүү . Байгаль орчин чинь сүйдэж эхэлсэн шүү .

Зочин [66.181.186.105] 2021-07-21 10:34:04

Үнэн


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.