Монгол Улсын 72 хүний бүрэлдэхүүнтэй баг “Токио-2020” Зуны XXXII олимпыг зорив

Aдмин / Спорт

Өнөөдөр өглөө жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид болон МҮОХ, БТСУХ-ны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Токио хотыг зорив.

Токиог зорих хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюүки үдэн гаргаж өгөв. Элчин сайд К.Хироюүки энэ үеэр Монголын баг тамирчдад амжилт хүсэж, Монгол, Японы найрсаг харилцааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монголын баг тамирчдын тэмцээн олимпын нээлтийн өдөр буюу 7 дугаар сарын 23-нд эхэлнэ. Энэ өдөр байт харвааны төрөлд ОУХМ Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар цэцээ сорих юм. Харин маргааш нь буюу 7 дугаар сарын 24-ний өдөр 3х3 сагсан бөмбөг, бокс, жүдо, буудлага, ширээний теннис болон байт харвааныхан хүч, хурд, ур чадвараа сорин өрсөлдөнө.


Сэтгэгдэл

Сайд аа, эргээд ирэхэд бас угтах юм байгаа биз дээ? [66.181.161.101] 2021-07-22 15:36:39

Камиказе

otgooo [66.181.161.122] 2021-07-21 15:36:03

Za bugded ni amjilt


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.