Б.Намуун: Оюутнууд нийтийн тээврээр зорчдог картаа гээсэн, гэмтээсэн бол нөхөн олгож байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд "Ковид 19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт залгаж байгаа иргэдийн дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 22 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Коронавирусийн халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаас PCR шинжилгээ авахгүй байна гэх мэдээлэл бий. Энэ талаар тодруулахгүй юу?
-Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 3-ны А/547 тушаалын дагуу шинж тэмдэггүй ойрын хавьтлаас шинжилгээ авахыг зогсоох, түргэвчилсэн тестийн эерэг хариуг PCR шинжилгээ шаардахгүйгээр батлагдсан тохиолдлоор бүртгэхээр шийдвэрлэсэн. Мөн эмнэл зүйн шинж тэмдэг тод илэрсэн хавьтлыг түргэвчилсэн болон PCR шинжилгээ шаардахгүйгээр эмчилгээнд хамруулах, ойрын хавьтлуудын зургаа дахь хоногийн тандалтыг шинж тэмдэггүй хүнээс авахгүй байхаар заасан юм. Жирэмсэн болон суурь өвчтэй, эрсдэлт бүлгийн хавдар, мэс заслын эмчилгээний дараа, 55-аас дээш насны ахмад настан, дархлаажуулалтад хамрагдаагүй, эрсдэлт бүлгийн иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байгаа.
-Ирэх долоо хоногоос их, дээд сургуулиудын үйл ажиллагаа эхэлнэ. Оюутнууд нийтийн тээврээр зорчдог картаа гээсэн, гэмтээсэн бол хэрхэх вэ?
-2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургуулийн оюутнуудад нийтийн тээврийн цахим төлбөрийн гээсэн, гэмтсэн картыг нөхөн олгох үйлчилгээг үзүүлж байна. Энэ үйлчилгээг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан салбараар үзүүлж байгаа. Наймдугаар сарын 25-наас эхлэн нийт 2100 картыг оюутнуудад олгоод байна. Цахим төлбөрийн карт дахин авах хүсэлтэй оюутнууд картын төлбөр болох 3600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд тушааж, өөрийн биеэр баримтыг авчран, үйлчилгээ авна. Хаясан, гээсэн, нөхөн олгох картыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс олгосны дараа оюутнууд сургууль дээрээ очиж, сунгалт хийлгэх ёстой. Цахим төлбөрийн картыг шинээр олгох ажлыг их дээд, сургуулиудын захиргаа, сургалтын алба зохион байгуулна.
Сэтгэгдэл
Влад [31.31.106.186] 2021-09-11 09:00:13
Детективное агентство "ОкО" выполняет все виды розыскной деятельности как в Москве, так и по всей территории России и СНГ. Реальна работа за границей, услуги детектива поддерживаются полицией других стран. Основные сферы деятельности агентства: Розыск; Расследование преступлений; Поиск пропавших людей; Наблюдение; Сбор информации Составление досье на человека Проверку супруга на измену. Независимый детектив-сыщик, в отличие от полиции, не ограничен рамками рабочего времени: он может мгновенно отправиться из Москвы куда угодно. Высокий уровень выучки кадров позволяет устанавливать доверительные отношения с людьми, способными сообщить необходимые сведения. За помощью Вы можете обратиться в наши стационарные офисы, расположенные в городах: Красноярск, Иркутск, Самара, Санкт-Петербург, Москва и МО, Краснодар, Сочи, Геленджик, Йошкар - Ола. Если Вашего города нет в списке, не отчаивайтесь, наши агенты без проблем в кратчайшие сроки смогут приехать к Вам, в независимости от Вашего местоположения, будь то Россия, страны СНГ, ближнее или дальнее зарубежье. А так же у нас есть свой интерне магазин мини камер, мини диктофонов, GPS трекеров на магнитах и т.д. Все что нужно для скрытой слежки! Ссылка на наш сайт: http://oko77.ru Интересуют подробности? Свяжитесь с нами! Номер телефона: +7 953 585 50 41 E-mail: detektiv.oko@mail.ru Инстаграм: @detektivoko