Б.Жаргалсайхан: Улс даяар архидалт хавтгайрч, ажил хийдэг хүн алга

Aдмин / Нүүр

Төрийн ордонд болж буй, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад "Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Цар тахлаас гадна нэг санаа зовоосон зүйл байна. Улс орон даяар архидан согтуурч байна. Ажил хийх хүн алга. Архины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин их. Хотод ч, хөдөөд ч согтуу хүмүүс. Уулын аман дахь амралтын гаруудаар дүүрэн согтуу хүмүүс байна. Төр засаг үүнд анхаараач ээ. Цөмөөрөө энэ асуудлаа авч хэлэлцэх үү дээ. 800 жилийн өмнө Монголчууд бид тарваган тахлаас амжилттай гарсан туршлага бий. УИХ-ын дарга Спиртийн татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй.

Дараагийн асуудал улсын төсөв бол нэг тогоо. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн төсвийнхөө 50 хувийг өөрсдөө бүрдүүлэх цаг боллоо. Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ? Тэгсэн атлаа улс орны хөгжилд хувь нэмэр оруулахгүй байна.

Тээврийн улмаас юмны үнэ их өслөө. Эндээс түүхий эд ачсан галт тэргүүд буцахдаа хоосон ирдэг. Үүнийг хориглох хэрэгтэй. Гашуунсухайтад нарийн хоолойгоор бараа гарч байна. Энэ боомтод чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Машинаа нэмээд ч нүүрсний гаргалт өссөнгүй. ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Гэхдээ би энэ яамны сайд болох гээгүй юм шүү.

Япон Улстай бид анхыхаа чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ч тэд бидэнд хуучин машинаа борлуулдаг нь бидэнд алдагдалтай. Тяньжинд гацсан чингэлгийн 60 хувь нь машинууд байна. Машиныг нь авсан болохоор сэлбэг хэрэгслээ бас худалддаг. Яагаад Япончууд манай улсад шинэ технологи нэвтрүүлсэнгүй вэ, шинэ үйлдвэр барьсангүй.

Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвараа эргүүлж авдаг болъё. Манайх шиг татваргүй улс алга. Ордныг тойроод битүү приус. Хаашаа ч явах гэхээр явж болдоггүй, ажил хийж болохгүй байна. Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын энэ хэмнэлээ өөрчлөх цаг боллоо" гэв.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.186] 2021-09-14 22:12:13

Bugd unen. Zahiin horoololiin Delguur ajiluuldag. Mongolchuud Zgr l er , emgui arhichin boltsgoochihjee.. bugs niigmiin daatgal gsn nogooon haanii cardtai. Ulsiin mongo buulaa tsom niilj bgaad arhidana. Er emgui 100 haraa odort zoolttoi 2 uuna. Zaluuchuud n mon adilhan. Hen ch ajil hiideggu. Boon onjin n medegdehgui Nylh huuhduud… benzin nemegdlee gd bi Orgon heregleenii baraa tengert hadsan. Tom Tom 50 Jilliin tolovlogoo go bsnaas arhidalttaigaa temtsii…. 3 say tal n arhichin bn

Зочин [150.129.141.167] 2021-09-14 21:20:12

Жагаа их хуралд санаархаад ухаантай царайлж үгс мэр сэр бичээд байдаг болжээ. Энэ хүн өөрөө тэр их хуралдах сууж дарга даамал болоод юуч хийж чадахгүй гэдэгээ тэр цаг үедээ харуулсан ш дээ. Эсвэл гэнэт ухаантай болсон юм болуу

Зочин [103.80.210.183] 2021-09-14 09:51:14

жагаа өөрөө говийн хэдэн ажилчдаа л сайн маллаж өөрийгөө хичээ. ингэж далдаганж байгаад нэг юманд нэрээ дэвшүүлэх гэж байгаа биз. ФВ ТВ-р гараад ирэхээрээ л гавъяат авдаг цаг үе өнгөрсөн шүү дээ.

Zochin [66.181.161.84] 2021-09-14 04:03:52

Arhigyigeer amidarlaa tusuulhuu bsn hymyys

Irgen [202.9.46.230] 2021-09-13 17:09:32

Buten 2 jil ajil amidral.surguuli horiloo.Arhiig ogt horihguoi bga n Arhini ezed UIHd suusan.Ashig orlogo n buurna gd uhtelee zarj.arhiduulj.bie biee alj talj .Engiin yduu buurai humuus hohirch bn.Arhia hori gj munch olon hun duugarsan.Turiin terbumtanguud l duugaraagui.Bainga hulchuu baih n tedend ashigtai bhaa.ARHIA HAA.Kovid namjtal arhia hori.

Хөл хорионы үед тэгээд өөр юү хийх юм бэ? [202.131.225.53] 2021-09-13 17:20:24

Цаг хугацаа архигүй бол өнгөрч өгөхгүй ш дээ. Ажилгүй, гэртээ тааз ширтээд л хэвтэж байх уу? Гадагшаа гараад хүмүүстэй уулзья гэхлээр шил юм хэрэг болоод байдаг. Баар ресторан их үнэтэй, иймд дэлгүүрээс нэг шил юм авч задалчихаад л юм яриад суух хөгжилтэй байдаг юм.

Зочин [202.126.88.161] 2021-09-13 16:23:46

Жагаа бол Монголын нэг Нэрийн хуудас юм даа.

зочин [202.126.89.51] 2021-09-13 15:22:00

ЖОЛООЧИЙН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ ГЭЖ ИРГЭДЭЭСЭЭ ХҮЧЭЭР МӨНГӨ ХУЛГАЙЛДАГ УИХ-Н ХЭДЭН ГИШҮҮДИЙГ ЦАТГАДАГ ЭНЭ ДААТГАЛЫГ БОЛИУЛААЧ ЭЭ 76 СДА-Г ЦАТГАХ ГЭЖ МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ШУРГАЖ УНАЛАА.ЭНЭ ХУУЛИЙГ ГАРГАХДАА УИХ-ЧИД БҮГД ХУВИЙН ДААТГАЛЫН КОМПАНИ БАЙГУУЛСАН л.эНХ-АМГАЛАН ДАВААСҮРЭН ГЭХ МЭТ СЭМХЭН ХУЛГАЙЧ ЖИДҮ"ЧИД БҮГД БАЙГАА

Zochin [202.126.88.152] 2021-09-13 14:53:58

Jargalsaihaniig Hudaldaanii yam baiguulj saidaar ni tavih heregtei jaahan diktaturtai baimaar baina ene hun l ene ulsiig uud ni tataj hugjuulj chadna mash shudarga unen ugtei zarchimtai hun shu. Eh oronch iim hun daanch hovor gariin 10 huruund bagtahgui yumdaa zunjingaa huduuguur nair naadam zugaa tsengel erguuldegee bolih heregtei yag unen shu

Зочин [202.9.46.83] 2021-09-13 14:34:40

Энэ нэг балай өвгөн өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм. Ажилчдаа үл хүндэтгэдэг хүн ард түмнээ хүндлэхгүй.

Mgl [178.165.184.80] 2021-09-13 15:39:31

Cham shig zugeer suudag Hun bisch. Zuwiig yaridag bas hiideg hun! Ene hun eer Yurunhii Said hiilgewel ene Uher Mongolchuud ajillah bolno. Haa saigui hawtgai arhidalt deeshee alzaij hewtsen TOM TOM yum yarisan Uhernuud l bqina.

зочин [202.126.88.152] 2021-09-13 14:47:28

маш үнэн үгтэй хүн шүү буян Жагаа.Чам шиг үхэрнүүд яаж ойлгох бэ дэ мөөрөөд архиа уугаад явж байгаа биз

Гадаа 21-р зун болж ажиллах шаардлагагүй болж байна. [202.131.225.53] 2021-09-13 14:23:07

21-р зуун болж байна. Хүмүүс юм хийх ШААРДЛАГАГҮЙ болж байна. Бүх зүйлийг машинжсан, роботжсон, олон хүн амтай, баян чинээлэг улсууд үйлдвэрлэдэг, бүтээдэдэг болж байна. 21-р зууны сүүлийн хагаст энэ хандлага БҮҮР ТОДОРНО. Ийм фонон дээр бид өөрт байгаа байгалийн баялгаа (зэс, нүүрс, жонш г.м.) болон "байгаалийн цэвэр" бүтээгдэхүүнээ (мах, арьс, ноос г.м. ) ИХЭЭР үйлдвэрлэж САЙН ҮНЭЭР үнээр борлуулж сурах хэрэгтэй. Тэрнээс биш монголчууд бид Хятад, Орос, Япон, Солонгосыг ЮУГААРАА гүйцэх юм бэ? Харин бүгдээрээ архинд орж архичин царайлж БОЛОХГҮЙ ШҮҮ.

Цаг үеэ дагаад ... [202.131.225.53] 2021-09-13 15:43:32

21-р зууны өнөөгийн цаг үе, хүн амын тоо, хөгжлийн чиг хандлага биднийг тийм л болгож байнадаа.

Зочин [202.9.46.83] 2021-09-13 14:41:01

архиа уугаад халамжаа хүртээд сайхан шдээ. ккк

иргэн [122.201.24.8] 2021-09-13 13:45:48

МАН халамжит намаар гараад ирсэн.өөрсдөө нэр төр олж авах гэж байдаг баялагаа өөрдөө өгч баыгаа мэт тараагаад залхуу ядуу монгол дээр нь архичин Одоо таснар зоригтой босож Эх ороноо цэвэршүүлж авах аавийн хүү нар алга уу!!!!!!!!Дандаа хар мөнгөнаөөс болоод Нүд нь сохорсон юмнууд !!!!!!!Яасан цаддагүй гүзээнүүд вэ.Одоо Бүгдийг Огцоруулаач.!!!!!!дуугарах зөв шуналгүй хүн бна уу Монголд!!!!!!!!!!$$$$$$$$$$


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.