“Дарамын Төмөр-Очир: амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Aдмин / Технологи

өр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын (1921-1985) мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Дарамын Төмөр-Очир: амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 15-ны өдөр болно.

Хурлын үеэр эрдэмтэн, судлаачид “Монголын философийн сэтгэлгээ, соён гэгээрүүлэлт ба гүн ухаантан Дарамын Төмөр-Очир (1940-өөд оноос 1960-аад оны эхэн)”, “Д.Төмөр-Очирын намтар, үйл ажиллагаанд холбогдох зарим сурвалж, Дарамын Төмөр-Очирын үйл ажиллагаанд холбогдох архивын баримтууд”, “Академич Д.Төмөр-Очирын орчуулгын бүтээлтэй холбогдуулан өгүүлэх нь”, “Дархан хотын Музейн анхны эрхлэгч Д.Төмөр-Очирын соёлын өвийн төлөө үйл хэрэгт холбогдох баримтууд”, “Ю.Цэдэнбал, Д.Төмөр-Очир хоёр”, “Үгүйсгэх үзэл гэж юу вэ?” зэрэг сэдэвт илтгэл хэлэлцүүлэх юм байна.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэн, Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Тамгын газар, Монголын философийн холбооноос хамтран зохион байгуулж байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.64.215] 2021-09-14 13:33:46

энэ эрдэм шинжилгээний хурал хэзээ хаана, хэдэн цагт болох уу

Зочин [66.181.161.15] 2021-09-14 10:09:38

" ӨР " - ийн зүтгэлтэн гэдэг нь одоогийн " төрийн зүтгэлтнүүдийн " ГУНШИН - ЦОЛ юм биш үү ... Харин ч Өр " - г үзэн ядаж , эсэргүүцдэг нэгэн байсан юм биш үү ...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.