Гавьяат тамирчин Э.Цэндбаатар: Надад сүүлийн боломж олгооч. Дэлхийн аварга болоод ирье

Aдмин / Спорт

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, Олимпийн наадмын IV байрын шагналт Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатартай ярилцлаа.


-Таныг удаа дараа сахилга батын алдаа гаргасан гэх үндэслэлээр шигшээ багаас хасах шийдвэрийг монголын боксын холбоо гаргажээ. Дээрх шийдвэрийг хэрхэн хүлээж авав?

-Эхлээд үе үеийн боксчидоосоо уучлалт хүсье. ДАШТ-ий сорил тулж ирсэн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь миний буруу. Миний тухайд сорил тэмцээний бэлтгэлээ базааж байхад дээрх үйл явдал боллоо. Жингээ хасаад л байж байсан юм. Би сахилга бат алдсан нь үнэн. Хувийн зүгээс холбооны шийдвэрийг буруутгах арга алга. Холбооны удирдах зөвлөлд 19 хүн байдаг. 100 хувийн саналаар намайг шигшээ багаас хөөсөн байна лээ.

-Тэр өдөр архи уухад Боксын холбооны удирдах зөвлөлөөс хүн байсан уу?

-Тамирчдын багийн ахлагч Б.Чинзориг ах л хамт явж байсан. Хүндэлдэг шигшээ багийн ах минь юм. Удирдах зөвлөлийн хурал дээр “Цэндбаатарыг эрхлүүлж, толгойг нь илээд байна. Одоо болсон, хөөе” гэх санал өгсөн байна лээ. Нүд рүү хараад гэмгүй сайхан инээмсгэлдэг ах маань л цаагуураа ийм зүйл ярьсан байна лээ. Амжилт гаргаад ирэхэд тэнгэрт тултал хөөргөдөг хүмүүс намайг өмгөөлсөн ганц үг амнаасаа унагаагүйд нь жаахан гомдох л юм. Өндрөөс унахад хүмүүсийн хандлага харагдаж байна. Өөртөө гомдохоос яах билээ. Одоо урагшаа хараад л зүтгэнэ дээ.

-Тухайн өдөр боксын гэр бүл шинэ ерөнхийлөгчөө сонгосон. Орой нь тамирчид дарвиж яваад л асуудалд орж. Хурлын дараа юу болсон юм бэ?

-Тэр өдөр холбооны хурал болж Хууль зүйн яамны сайд Х.Нямбаатарыг холбооны ерөнхийлөгчөөр сонгосон. Шинэ ерөнхийлөгч тамирчидтай хамт оройн хоол идсэн. Тухайн үед архи дарс уулгүй тарсан. Үүний дараа гавьяат тамирчин П.Сэрдамба, Д.Отгондалай, Б.Чинзориг гээд холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй хамт баяраа тэмдэглэсэн юм. Тэдний найзууд ч хамт байсан. Ингээд л согтууруулах ундаа хэрэглэсэн. Тарах болоход гаднаас Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат гээд дээд үеийн хоёр ах ороод ирсэн.

-Тэгээд?

-Би Д.Идэрбат ахтай юм яриад зогсож байсан юм. Цаана Мөнхчулуун ах хүн амьтантай муудалцаад түжигнэж байсан. “Ах нар яагаад муудалцаад байгаа юм бэ” гэхэд л үгийн зөрүүгүй намайг цохиод унагасан. Би ч гайхаад явах гэтэл Идэрбат ах надаас зуураад явуулаагүй. Ингээд түлхэлцээд л асуудал үүссэн. Миний уур ч их хүрсэн. “Би муу ч үгүй гавьяат шүү. Зүгээр явуулаач” гэсэн юм. өөдөөс “Чам шиг гавьяат байдаг юм уу” гэж хэлээд миний нүдэн дээр тэмдгийг маань тас татаад хаячихсан. Зодоон ингэж л эхэлсэн. Тэр том хүн миний дээрээс дараад л унасан. Тэнд хамт явсан хүмүүсийн хэн нь ч намайг зодуулж байхад ирээгүй. Ах нар зөрж өнгөрөхдөө л цохиж аваад байсан. Гурван ч удаа ухаан алдсан. Би тэр өдөр болсон бүх үйл явдлыг тод санаж байна. Тэгж их согтоогүй. Зодуулаад ухаангүй хэвтэж байхад хэн ч намайг өмөөрөөгүй, хэн ч зодооныг салгаагүй болохоор гомдсондоо хэдхэн секундийн лайв хийчихсэн юм. Хоёр гуравхан хүн л үзсэн. Хэн яаж татаж авсан юм мэдэхгүй. Гэртээ хариад унтаад сэрэхэд бөөн асуудал үүссэн.

-Та өөрийн биеэр цагдаад дуудлага өгсөн байна лээ.

-Тийм. Цагдаа нар ирээд хоёр ахыг баривчлаад эрүүлжүүлэх байр руу аваад явсан. Би ч гэртээ хариад амарсан. Асуудал ингэж өндөр авна гэж үнэндээ төсөөлөөгүй. Эргээд бодоход ах нартай архи уусан нь миний буруу. Хэрэв би эрүүл байсан бол асуудлыг тойроод л гарах байсан.

-Чамайг зодсон хүмүүс эргэж холбоо барьсан уу?

-Эрүүлжүүлэхээс гараад л надтай ирж уулзаад “Дүүгээ баллаад хаячихлаа” гэж хэлээд уучлалт гуйсан. Хоёр ах маань холбоонд хандаж намайг ДАШТ-д оролцуулах талаар хүсэлт хүргүүлсэн байна лээ. Миний зүгээс ах нарт гомдоод байх асуудал алга. Хууль шүүхээр яваад байх сонирхол надад алга.

-Холбооны зүгээс удаа дараа сахилга бат зөрчсөн талаар онцолж байна лээ. Сүүлд л гэхэд Эрдэнэтэд багшийгаа зодсон гээд л. Яагаад удаа дараа асуудал үүсгээд байдаг юм бэ?

-Эрдэнэтэд зохион байгуулагдсан олимпийн эрхийн тэмцээний сорилын үеэр болсон асуудал л даа. Эхний даваанд гол өрсөлдөгч Х.Энх-Амар ахтай оноолт таарсан юм. Тоглолтын сүүлийн үед хөлөө бэртээчихсэн юм. Алхахад хүртэл зовуурьтай байсан ч шүд зууж байгаад ялчихлаа. Тулааны дараа холбооны н.Батнасан ах надад хандаж “Гол өрсөлдөгчөө ялсан юм чинь тэмцээнээ дуусгачих. Олимпийн эрхийн тэмцээнд чи яваарай” гэж хэлсэн юм. Тэмцээн дууссаны дараа найзтайгаа паб орж хоёр лааз шар айраг уучихаад буудалдаа амрахаар явж байсан юм. Ингэж яваад өнөөх багтай тааралдаад мэндлэхэд “Чи муу уучихсан байна” гээд л алгадаж авсан. Би ч нэг их тоогоогүй. Өнөөх маань сүржигнээд л “Маргааш чамайг байхгүй болгоно” гээд л занаад эхэлсэн. Уур хүрээд эргэж хараад цохих гээд халтираад уначихсан юм. Миний толгой руу өшиглөөд л чирж гулдраад л бөөн юм болсон. Тухайн үед цагдаа ирж салгаснаар би өрөөндөө ороод унтаад өгсөн. Маргааш нь цагдаад мэдүүлэг өгөөд л өнгөрсөн. Надад ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учраас гомдол гаргаагүй өнгөрсөн. Багшийгаа зодсон гээд л мэдээлэл цацагдсан. Хүн тэгээд арьсаа хамгаалаад л өнгөрдөг юм билээ. Би багшийгаа зодоогүй.

-Та гудамжаар нүцгэн гүйсэн. Үүний ард хар тамхи хэрэглэсэн гэх асуудал хөндөгдсөн...

-Одоо үнэхээр харамсдаг юм. Тухайн өдөр найзууд маань дуудсан. Очоод аяга юм уугаад л цаашаа юу болсныг санахгүй байна. Эмнэлэгт л сэрсэн. Хоёр хөл маань хөлдчихсөн, үнэхээр аймшигтай. Тухайн үед гэр бүлийнхэн минь л миний дэргэд байсан даа. Би хар тамхи хэрэглэх нь бүү хэл барааг нь харж байгаагүй. Найзууд миний уух зүйлд мансууруулах бодис хийсэн юм болов уу даа. Эмнэлгээс гарахдаа би амиа хорлохоор шийдчихсэн байлаа. Одоо бодоход ээж, ааваас заяасан эрүүл саруул бие байна, эхнэр, хоёр охин минь байхад тийм бодол толгойд минь орж ирдэг. Үнэхээр тэнэг байж. Одоо би гэр бүлийнхээ төлөө зөвхөн урагшаа хараад л зүтгэнэ. Архи гэж зүйлийг жигшлээ.

-Э.Бадар-Ууган мансуурагч гэх утгатай мэдэгдэл хийж байна лээ.

-Надаас мансууруулах төрлийн бодис илэрсэн нь үнэн. Би хариуцлагаа хүлээж 20 хоногийн баривчилгаанд явсан. Энд нэг зүйлийг онцлоход, би хар тамхинд донтчихсон хүн биш. Миний бие өнөөдөр дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдэж байна. Хоёр долоо хоногт нэг удаа допингийн шинжилгээнд хамрагддаг. Ийм хяналт дор байгаа хүн хар тамхинд мансуураад явах боломжгүй.

-Олимпийн наадмын тулаануудын талаар ярилцмаар байна.

-Би 10 орчим кг-ыг хасч олимпийн наадамд оролцсон. Эхний даваанд Кенийн тамирчинтай оноолт таарсан. Өмнө нь хэд хэдэн Кенийн тамирчинг хялбархаан ялж байсан юм. “Дутуу гаргачихна даа” гэх ухааны юм бодоод л гарлаа. Гэтэл өнөөх маань хурдтай, тэсрэлттэй, үнэхээр хэцүү өрсөлдөгч байсан. Энд тэнд гараад л бужигнуулаад байдаг. Би ч бүр шоконд орчихсон. Тоочны цохилтуудаа оноо болгосны ачаар ялалт байгуулсан. Олимпийн дэвжээнд өрсөлдөгчөө дутуу үнэлж том алдаа гаргасан шүү. Буугаад иртэл дасгалжуулагч “Наад Кенийгээ арай муухай хийчихлээ дээ, чи” гэж шар малтдаг юм. Шигшээ багийн дасгалжуулагчийн амнаас тийм үг сонсоод үнэхээр гайхсан. Чи Кенийг луйвардчихлаа гэх зүйлийг хэлж байгаа юм.

-Хачирхалтай юм. ОХУ-ын тамирчинтай хийсэн тулаан ямар болов?

-Эхний үед би илт илүүрхсэн. Хоёрдугаар үед тэнцүүхэн тулалдсан. Завсарлагаанаар ялж байгаа эсэх талаар дасгалжуулагчаас лавлахад надад тоймтой хариу хэлээгүй. Гуравдугаар үед урагшаа ажиллаад харамсалтай нь ялагдсан. Хэрэв буланд суусан дасгалжуулагч ялж байгаа талаар тодорхой хэлчихсэн бол би Бадар-Ууган ах шиг бүжиглээд л амархаан ялчих байсан. Ялагдаад буугаад иртэл дасгалжуулагч “Арчаагүй хар пизда” гэхээс өөр зүйл надад хэлээгүй. Намайг луйвардсан Орос энэ удаагийн ДАШТ-нд мэдүүлгээ явуулсан байна лээ. Одоо очоод хэн нь олимпийн медальтан бэ гэдгийг мэдрүүлмээр байна.

-Сахилга батын асуудал гаргаж ДАШТ-д өрсөлдөх боломжоо бараг үгүй хийчихлээ. Одоо яах вэ?

-Холбооноос хүсэх ганц л зүйл байна. Надад сүүлийн боломж олгооч, дэлхийн аварга болоод ирье. Би үндсэн жин болох 60 кг-д бүх өрсөлдөгч нараа хожно. Бүрэн итгэлтэй байна.

-Та Дэлхийн аварга болно гэж амлаж байна. Хэрэв ялагдвал таныг газар дор ортол л дэвсэх байх даа?

-Би дахиад онцолъё. Үндсэн жингийн бүх тамирчдаа би ялна, итгэлтэй байна.

ӨДРИЙН СОНИН ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ

image


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.81] 2021-09-17 05:34:56

Дүү хүү арай л том ам гараад бн даа! Хэцүү ш дээ тэр орос чинь олимпийн аврага болцон ш дээ хүүхэээээ

Жирийн ахмад [202.9.46.242] 2021-09-17 00:45:58

Боксын спортод бие сэтгэлээ зориулсан зарим хүн насны эцэст толгой тархины гэмтэлтэй өрөвдмөөр нэгэн болсон байхыг мэдэх юм . Ийм хүнд спортын тамирчдыг хараад ирээдүйг нь бодохоор өрөвдөж байна . Дүү нар минь АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА ... энэ гайхамшигт үгийг бичихэд илүүдэхгүй болов уу.

G [202.126.89.98] 2021-09-17 00:11:46

Yaduu khynd Noyon olon gej! Argyi, borog ailiin khyykhed bolokhoor novshnuud deerelkhej bna! Badaruugan khaanaas garch khen bolsnoo sanaarai! Arkhi uudag ni buruu l daa! Mongoliig kujaa nartai niilj tsusalj bgaa avilgach darga naraa yaj ch chadgyi bj yadarsan bandiiar aimar oroldoj bnaa? Sain yum bol 1 dargiin khyykhdiig tsokhiod unagachikh novshnuudaa!

Pop [202.55.188.103] 2021-09-16 23:02:44

Ih amarhan hylaidag zaluu bn le,3 raund dawj garahgui yum bn le,erch huchtei sain tamirchin ywuulah n zugeer de

З [202.55.188.103] 2021-09-16 22:57:54

Amjihgui bho,say olimpoor haruulsan,ywtsgui yum bn le

Зочин [66.181.161.97] 2021-09-16 18:45:45

chadahgui. uuruu ch medej bgaa.

Зочин [64.119.19.62] 2021-09-16 14:22:07

Мангар бацааныг ингэж өөгшүүлж болохгүй дээ. Дээрээс нь энэ чинь өөрөө сэтгэцийн хамааралтай болсон юм биш үү

Зочин [202.55.188.88] 2021-09-19 07:12:56

Арай арай юу их биeэ тоосон нөхөр вэ хэрвээ гэсэн шүү унвал хэцүү байдалд орон шүү ..? Наад их сангаа жоохон барьж байвал үзгээр шүү

. [103.26.193.111] 2021-09-16 11:52:06

тэр бичлэгэн дээр xаа хамаагүй гард нам цохиулж байхчүлээ аварга яаж болcын бүү мэд баруун гарын цохиолтонд нам бараг тэр бичлэг дээрх гарыг явуулуул аварга болчих байх өө

Зочин [202.179.21.203] 2021-09-16 12:10:33

Zoduulsan hunii buruu gej baidag ium uu?!!!!!!!!!!!!!! Zodoldohgui geed zoduulsan ium bish uu?!!!!!! ZODUULSAN HUNIIG SHIITGEDEG YAMAR ERGUU TENEG SHIIDVER VE?!!!

Зочин [98.204.176.20] 2021-09-16 11:19:58

Mgliin boxiin tuuhend ingej itgeltei yaridag er zorig avyas duuren boxchin barag bgaagui bhaa.sain huu sain boxchin.mergejild orvol ch naidvartai delhiin avarga

Зочин [66.181.161.1] 2021-09-16 11:10:53

Хэвшил болсон монгол зан. Миний буруу гэсэн үг зөндөө хэлж байгаа мөртөө төлөв нь огт өөр, монгол зан. Иймэрхүү золбин угшмлиай зан төлөвөө монголчууд ‘жудаггүй’ гэдэг ямар ч холбоогүй зан төлөвтэй шууд уядаг. Энэ хүн дутуу нийгэмшиж дутуу хүн болжээ чааваас. Эргэн тойрны бүх хүн өөрт нь таагүй хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гөжөөд явна гэдэг чинь л толгой нь дүнхүүгийн шинж мөн дөө. Орчин тойрноо мэддэггүй үхэр л гэхээс дээ.

Ds [98.204.176.20] 2021-09-16 11:26:19

Tord bgaachuud n Ene baitugai mgliig hudaldaj har hyataduudtai niileed tsolmoj bhad chi Ene huuhdiig shuumjleed yahav.batboldiin battushig gegchiin bichseniig unshaarai sda!! Arail uhamsargui bnaa.sda

Зочин [66.181.188.54] 2021-09-16 10:24:33

Davarsan zdag zailuulaach

Зочин [64.119.18.110] 2021-09-16 10:07:30

Одоо хэрэггүй. Буруу зүйл хийсэн бол зөв хүмүүжилтэй бай

Зочин [66.181.160.41] 2021-09-16 09:47:13

Архидаж - зодолдож бэлтгэл хийсэн хүнийг дэлхийн тэмцээнд явуулах нь ОЛИМПИЗМЫН ЗАРЧИМ юм уу , идэлхийн аварга чинь согтуучуудын зодоон юм уу ...

Зочин [98.204.176.20] 2021-09-16 11:21:23

Gadnii tamirchid uudag shd.

Зочин [148.60.92.227] 2021-09-16 09:38:20

hereb ee!!!ene zaluu yabbal Mongol ylas eh tolgoigoo aldaj ee l gej medeh hereg?....yu gesen yg be?..................

Зочин [148.60.92.227] 2021-09-16 09:37:01

neg gargasan siidberiig byzaaj ergej hybirdag baij bolohgyi ee!!tegbel daraa ni hen negen ni bas l hereg hiichiheed bi delhiin abraga bolchihood irye geh yy?ta nariin tolgoi hamuuraagyi bol?zygeer baij yz!!!!!!!!!!!!!!!hyyhedyydeer togluuldag alban dyrem gej garaagyi gej sonsson syy!!!sahilaga batgyi tamirchin hereggyi ee!!

Зочин [202.179.21.233] 2021-09-16 09:14:56

SY Batbold-toi hariutslaga tootsoogui baij ene yaduu ailyn huuhedyg zovooj yahnav dee

Зочин [103.212.119.111] 2021-09-16 09:12:31

ЭНЭНД БУРУУ ОГТ БАЙХГҮЙ. ДАСГАЛЖУУЛАГЧ, АХ НАР ГЭЭД Л ӨӨРӨӨС НЬ БУСАД НЬ БУРУУТАЙ ЮМ БАЙНА Л ДАА. НАЙЗ НАР НЬ ХҮРТЭЛ МАНСУУРУУЛАХ БОДИС ПИВОНД НЬ ХИЙГЭЭД Л... МЭРГЭЖИЛД ОЧООД Л ЧАНСААГАА ХАРУУЛ

мэргэ төлөг [192.82.68.190] 2021-09-16 08:48:55

Тэмцээнд нь явуул дэлхийн хошой медальтан болно.

Битгий новш оргиоч. [202.131.225.53] 2021-09-16 08:08:11

Попо, попо, попорчих юмдаа. Энэ хүн өөрөө л проблемоо би болгосон. Проблемдоо эзэн болооч. Эр хүн шиг "Би ийм юм хийчихсэн, иймд би гарлаа" гээд явчихаач. Бусадруу битгий хандраач. Тэгэхгүй өөрөө огт буруугүй юм шиг зууралдаад л байх юм. Хогийн байна ш дээ!

Зочин [202.179.21.233] 2021-09-16 08:06:00

SY Batbold SY Batbold ..............

Зочин [49.0.135.21] 2021-09-16 08:05:54

Одоо ч ирэн дээрээ байгаа шдэ. Боксын холбоо ч яахав бүр амбицтай хүүрнүүд бгаа юмаа Чмар сайн даа Нямбаатарыг бараадахав. Ойрын 3 жилдээ мөнгө саах гээд л

Зочин [43.228.131.90] 2021-09-16 08:03:58

Тамирчин хүн ийм байдаггүй юм даа. Японд спортын ёс суртахуун ямар байдгийг сумо болон юмнаас Монголчууд мэдэж авсан. Таирчин хүн гол хүчтэйдээ биш ёс суртахуун, үлгэр дууриал байдаг юм шүү дээ. Тэр мэргэжлийн спорт руугаа орно гэдэг чинь зөв дөө. Шалчигнах шаралхах аархах тусам нэр хүнд чинь унана дүү минь. Мэргэжлийн дэвжээн дээр л хэн болохоо харуул.

Зочин [66.181.161.104] 2021-09-16 07:50:42

Болзлын хангачихсан юм бол явуулчихаачдээ .. Яахын харчихаад хэлсэн амандаа хүрэх эсэхий нь үзсэний дараа арга хэмжээгээ авахгүй юу.. Ер нь ярианаас нь харахад боксыхон ёс суртахууны хувьд бүгд уналтанд орсон харагдах юм..

Зса [202.126.88.237] 2021-09-16 07:28:12

За энэ бацааны попролт өндрөө авлаа. Ард нь сумлачихсан гарууд нь элгээ хөштөл инээгээд сууж байгаа. Ярьж хэлж байгаа нь дүрдээ орчихож ээ. Маргааш бүр хурцдана.

Шнэ [192.82.90.25] 2021-09-16 07:20:01

Солиорчихож

haha [43.250.126.90] 2021-09-16 07:22:53

chamaas iluu hun shuu


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.