Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэв
Үндсэн хуулийн цэцийн өнөөдөр /2021-9-24/-ийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлаар гаргасан хүсэлтээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болсонд тооцож, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй ”Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгов.
Сэтгэгдэл
Зориг [202.131.234.82] 2021-09-27 01:27:42
Цэц өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно гэдэг. бусад шийдвэрүүд нь ч захиалга орсон. үндсэн хуулиа зөрчсөн байх магадлалтай гэсэн үг шүү.
Зочин [192.82.84.67] 2021-09-26 09:06:36
Барын амнаас гарч МАНгасын аманд оров гэж...
Зочин [66.181.161.100] 2021-09-25 11:12:24
зөв зөв. Нэг хүний мэдэлд байснаас мэргэжлийн байгууллагын мэдэлд байсан нь дээр..
Зочин [103.57.95.51] 2021-09-26 07:11:01
Чи асуудлаа буруу ойлгосон байна
Зочин [66.181.161.45] 2021-09-25 10:58:56
Амар сайхандаа жаргах гэж энэ , ҮХ цэц ерөнхийлөгчийн заавраар л шийдвэр гаргадаг болж - өөх ч биш , булчирхай ч биш байснаас ингээд ил цагаандаа гарсан шулуухан ...
зочин [103.57.94.147] 2021-09-26 09:45:53
Зөв шийдвэр. Ерөнхийлөгч хүсэлт гаргаж болно. Гуйвуулж харин хэрэггүй. Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэгдүүлэх гээгүй. Харин ч хонгилыг нураах нөхцлийг бүрдүүлж байгаад нь талархах хэрэгтэй болов уу