2021 оны 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 04-нийг хүртэлх

Aдмин / Нүүр

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/ Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай, сэрүүхэн байна./

Хур тунадас: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 28-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун, болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02,03-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 28-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолой, Дорнод Дарьгангын тал нутгаар секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 8-13 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.