Шинэ орон сууцны үнэ 20, арматур төмөр хийцийн үнэ 81 хувиар өсчээ

Aдмин / Эдийн засаг

БХБЯ-ны мэдээлснээр 2021 оны есдүгээр сард 13560 орон сууц ашиглалтад орсон бол одоо баригдаж байгаа 32000 орон сууц байгаа юм байна. Улаанбаатар хотод орон сууцны дундаж үнэ өмнөх оныхоос 20 орчим хувиар өсчээ.

Тодруулбал, 2020 онд орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ 2.5 сая төгрөг байсан бол энэ жил 2.7-3 сая төгрөг болсон байна. Орон сууцны ам метрийн үнэ өсөж байгаа нь барилгын материалын үнэ өсөж байгаатай холбоотой гэж Барилга хот байгуулалтын яамнаас тайлбарлалаа. Тухайлбал, он гарсаар барилгын материалын үнэ 40 хувь нэмэгдэж, үүнийг даган шинэ орон сууцны үнэ 20 гаруй хувиар нэмэгджээ.

Барилгын материалын үнийг задалбал, арматур, төмөр хийцийн үнэ 81 хувь, дулаалгын материал хөөсөнцөр, чулуун хөвөнгийн үнэ 92 хувь, тоосгоны үнэ 52 хувь өссөн нь голлон нөлөөлжээ. Жишээ нь жилийн өмнө тонн нь хоёр сая гаруй төгрөгөөр худалдаалж байсан арматурын үнэ 3.3-3.5 сая төгрөг болж өсчээ. Хил дээр гацаа түгжээнээс болж арматурын нийлүүлэлт тасалдаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор орон сууцны үнэ сар, сараар өссөөр байна.

Улаанбаатар хотод зарагдаж буй шинэ орон сууцны үнэ байршлаасаа хамаарч өөр, өөр байна. Тухайлбал, Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэг шинэ орон сууц хамгийн хямд 2.1-2.6 сая төгрөг бол Хан-Уул, Сүхбаатар шинэ орон сууц хамгийн үнэтэй, ам метр нь 3.9-4.2 сая төгрөг байна. Бизнес зэрэглэлийн орон сууцны үнэ ам метр нь 4.2 сая, тансаг зэрэглэлийн орон сууцны ам метр 5.5 сая төгрөгийн дундаж үнэтэй зарагдаж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.139] 2021-10-12 15:01:16

Барьж байгаа барилгыг харахад ёстой шалихгүй материал ордог юм байнадах Баахан байгалийн үнэгүй шороо ухаж ирээл цеминттэй зуураал хэдэн ердгор тамөр зоогоол хөр хавтангаар хашаал цутгачихдаг юм бна шүүдээ.Тмйм их үнэтэй болох ямар ч үнэдэслэл алгаа

Зочин [66.181.161.41] 2021-10-12 11:28:25

ЯМАР АЛБАТАЙ БИШ ,ИЙМ ҮНЭТЭЙ БАЙРААР ЯАДАГ БАЙНА ГАЙ БИЗ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.