Б.Лхагважав: НӨАТ-ын буцаан олголтыг 60-70 хувь болгож нэмэгдүүлэх ёстой

Aдмин / Эдийн засаг

Бизнесийн удирдлагын доктор МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважавтай ярилцлаа.


-Саяхан Сангийн сайд Б.Жавхлан “НӨАТ-ын буцаан олголтыг болиулах нь зөв” гэсэн байр суурь илэрхийлсэн нь иргэдийг ихээхэн шуугиулж байна. НӨАТ-ын системийг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн хүний хувьд ямар бодолтой байна?

-Энэ бол татвар төлөгчөө боол гэж харж байгаа хэрэг. Татвар гэдэг бол хүний өмчөөс өмчийг нь таслаж авдаг зүйл. Тиймээс татварын тоо хэмжээ, татварын систем бол шинжлэх ухааны үндэслэлтэй, дүрэм журмын дагуу хийх ёстой ажил. Анх 1997 онд М.Энхсайханы Засгийн газар гарч НӨАТ-ын хуулийг оруулж ирсэн юм. Тухайн үед худалдааны татвар 10 хувь байсан юм. Тэр худалдааны татварын хуулийн гарчгийг “Нэмэгдсэн өртгийн албан татвар” гэж солиод оруулсан. Ингээд 1997 оноос 2015 оныг дуустал манай улсад НӨАТ-ын хууль буруу зарчмаар хэрэгжсэн. Уг хуулийг шинэчилж 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл таван жил хэрэгжиж байна. Үүний үр дүнд сүүлийн таван жил манай бүх татвар орлогоо давж биелж байгаа. Энэ бол 2016 оноос хойш засаг барьсан Сангийн сайд ч юмуу, Засгийн газрын буян биш. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хийсэн ажлын үр дүн. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдэгдлийн хувьд татварын онол, эрх зүйн огт мэдлэггүй нөхөр гэж харагдаж байна. Тэр бүү хэл тухайн үед МАН-ын одоо төрд гарсан этгээдүүд НӨАТ-ын хар машиныг шатаана гээд зогсож байсан. Наад Б.Жавхлан гэх нөхөр чинь Монголбанкинд байхдаа 2013 онд Б.Золжаргалтай нийлж мөнгө хэвлээд 2,7 их наяд төгрөгийн ханшийг 40 хувь унагасан. Тэр хэрэгтээ ямар ч хариуцлага хүлээгээгүй. Энэ систем ажиллаж эхлэхийн өмнө манай улсад нийт 1600 кассын машин байсан. Хоёр жилийн дараа гэхэд 200 мянган кассын машинтай болсон. Ерөнхийдөө энэ хуулийн гол зорилго бол тодорхой хувийг нь иргэдэд олгоод түүгээр дамжуулж хяналтын системийг бий болгох явдал. Энэ бол 328 тэрбум төгрөгөөр бүтсэн систем. Олон монгол залуусын хөдөлмөр.

-НӨАТ-ын буцаан олголт гэдэг бүх улсад хэрэгждэг систем. Гэтэл үүнийг зогсоох талаар ярихын оронд нэмэгдүүлэх нь зүйтэй биз дээ?

-Тийм ээ, тэр ч бүү хэл энэ цар тахлын үед иргэдэд олгож байгаа НӨАТ-ын буцаан олголтыг 60-70 хувь болгож нэмэгдүүлэх ёстой. Зарим салбар руу 100 хувь ч буцааж болно. Татварын өөрчлөлтүүд цаанаа нийгмийн өөрчлөлтийг дагуулж явдаг. Эцсийн эцэст иргэн 20 хувийн буцаалт, төр татвараа давуулсан дүнгээр авч, харин аж ахуйн нэгж бүх бүртгэлээ секунд тутам хянаж чаддаг болсон. Жишээ нь, чи ресторан ажиллуулдаг байлаа гэхэд бүх бүтээгдэхүүн чинь бүртгэлтэй, ажилчид чиний бараанаас зарах, авах ямар ч боломжгүй. Энэ л НӨАТ-ын системийн давуу тал. Ингээд гурвуулаа ялагч, үүнийг л ойлгох хэрэгтэй. Татварын давсан орлого бүрийг иргэнд буцааж өгөх ёстой. НӨАТ анхнаасаа бүртгэлийн систем учир үүгээр дамжуулж мөнгөний урсгалыг зохицуулж болно. Хар зах дээрх мөнгө угаалтыг хумих, бусад татварын мөн чанарыг таниулдаг давуу талтай систем. Гэтэл Засгийн газар энэ давуу тал, үр дүнг мэдэхгүй байна, мэдлэггүй байна.

-НӨАТ-ын систем манай улсад хэрэгжиж эхлэх үед дараагийн төлөвлөгөө юу байв?

-Бид дараагийн ажлуудаа системтэй төлөвлөчихсөн байсан. Зах, банкуудтай хамтрах, дараагийн касс гэх мэт. Гэтэл энэ системийг огт ойлгоогүй нөхөд төр засагт гарч ирээд шууд устгахыг л оролдсон. Тэд энэ ажлыг мөнгө гэж харсан, датаг зарах гэж оролдсон. НӨАТ-аас цуглаж буй 90 их наяд төгрөг бол гайхамшигтай агуулгатай уурхай л гэсэн үг. Энийг одоо хүртэл ойлгохгүй байна. НӨАТ гэхээр зөвхөн иргэндээ буцааж өгч байна л гэж ойлгодог.

-Манай улс жижиг эдийн засагтай, манайхтай ижил эдийн засагтай гадны орнууд НӨАТ-таа яаж анхаарч ажилладаг юм бэ?

-Анх 1928 онд Германы эрдэмтэн сэтгэж, 1957 онд Францын татварын газрын дарга хэрэгжүүлсэн. Европын улсууд тэр үеэр НӨАТ-тай болсон. Хар мөнгөний урсгал, бүртгэлгүй зах бий болоод бүгд НӨАТ-ын системийг хэрэгжүүлсэн. Манай улсын хувьд 1997 оноос хойш засарч, сайжраад л явж байна. Гол нь засгийн эрх аль ч намд байлаа гэсэн энэ системийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой.

-Энэ оны эхээс өнөөг хүртэл татварын орлого 107 хувийн биелэлттэй байгаа…

-Татварын орлого биелж байгаа нь НӨАТ-ын л үр дүн. Б.Жавхлан сайд болж очсоноос хойш татварын системийн ямар ч ажил хийгээгүй. Өнгөрсөн жилтэй харьцуулахад НӨАТ 30 хувь нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, 220 мянган кассаар бүх орлого хяналтад орсон гэсэн үг. Хил хаагдаад 18 сар болж байна. Энэ хугацаанд гаалийн татвар төлдөггүй, НӨАТ төлдөггүй 150 мянган хүн байна. Манай улсын зах зээлийн 25 орчим хувь нь татвар төлдөггүй гэсэн үг. Эдгээр хүмүүс хил хаагдахаар ажилгүй болчихсон. Харин энэ хооронд татвараа төлдөг аж ахуйн нэгжүүдийн зах зээлийн орон зай 25 хувь, ажил үйлчилгээний салбарын орлого 20-30 хувь нэмэгдсэн. Энэ асуудлыг Сангийн яам, Засгийн газар олж харахгүй байна. Уг нь Ерөнхий сайдын жинхэнэ симфони тоглох ажил шүү дээ.

-Яаж?

-Хэрэв би Ерөнхий сайд юмуу, Сангийн сайд байсан бол иргэдэд НӨАТ-ын 50 хувийг буцаан өгч болно. Орон сууцны худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь, хөдөө орон нутгийн иргэдэд 70-80 хувийг буцаан олгож болно. Барилгын салбар гэдэг чинь уул уурхайн салбарын мөнгө угаалтын нэг хэлбэр. Ийм төрлийн мөнгө угаалтыг илрүүлнэ гэвэл иргэдэд 10 хувийг нь буцаагаад олгочих. Энэ буцаан олголт чинь хар зах зээл дээрх мөнгө угаалтыг илрүүлдэг арга зам. Сүүлийн зургаан сарын мэдээгээр давхардсан тоогоор 90 их наяд төгрөгийн НӨАТ-ын баримт бүртгэгдсэн. Энэ хууль бол ийм үр дүнтэй гайхамшигтай хууль. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хамгийн чухал хууль нь. Үүнийг одоогийн Засгийн газар үргэлжлүүлэх ёстой. Гэтэл хөгжүүлж, өргөжүүлэхийн оронд буцаагаад устгах юм яриад байна.

НӨАТ-ын систем хэрэгжсэн зарим улсад эрх баригчид, бизнесийн бүлэглэлүүд нь зориудаар мөнгө угаах гэж унагасан байдаг юм. Тод жишээ хэлье л дээ. Шар хадны техникийн зах дээр яагаад НӨАТ-ын систем хэрэгжихгүй байгаа юм бэ. Машин зардаг нөхдүүд дандаа л МАН-ын угшилтай хүмүүс, хэлхээ хамааралтай. Бас бензин шатахууны салбар. Ардын намын нөхдүүдийн л бизнес. Гааль яагаад НАФТ-д татвар бодохгүй байгаа юм бэ, МАН-ын нөхдүүд эзэн нь юм чинь аргагүй шүү дээ. Удахгүй махны бизнес эхэлнэ. Нэг их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө эргэлддэг. Үүнд уг нь НӨАТ-ын татвар тавих ёстой. Гэтэл чадахгүй.

-Татварын орлого давж биелсэн нь НӨАТ-ын хуулийн гол зорилго нь уу?

-Тэгэлгүй яахав. 2016, 2017 онуудад татварын орлого давж биелсэн. Хууль болж батлагдахаас өмнө 2008 онд Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшихдээ НӨАТ-ын 30 хувийг буцааж олгоно гэсэн мөрийн хөтөлбөртэй байсан. Гэхдээ ялалт байгуулаагүй л дээ. Сүүлд 2016 онд хууль болгож батлуулсан. Иргэдийн тусламжтай хяналтыг бий болгохын тулд 2015 оны наймдугаар сард “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-ийг баталсан. Өнөө өршөөлийн хууль гэгчийг. Маш хатуу хяналттай хууль хэрэгжүүлэх гэж байсан учраас өмнө нь аж ахуйн нэгжүүдэд тийм бололцоо олгосон юм. Ингээд цогцоороо систем бий болсон. Гэтэл өнөөдрийн эрх баригч намын нөхдүүд чинь тэр үед сөрөг хүчин байсан юм. Сонгуулийн хар машин, НӨАТ-ын хар машин хоёрыг шатаана гэж улс төрийн акци хийж байсан. Тэр үед НӨАТ-ын систем хэрэгжихэд жаахан алдаа гарсан. Түүнийг улс төр болгож их дэвэргэсэн. Тухайн үед нь би “Хулгайч, худалчуудыг дэмжихгүй шүү” гэсэн ярилцлага өгч байлаа.

ӨДРИЙН СОНИН А.ГАНТУЯА

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.120] 2021-10-17 01:59:10

НӨАТ буцаан олголтыг 100 хувь болгох хэрэгтэй. Жавхлан буцаан олголтыг байхгүй болгож хэдэн их наядаар нь иджх нь үү. Батлахдаа бүртгэлийн систем гэчихээд одоо болохоор татвар болгоод хулгайч. Удахгүй танай нам байхгүй болно. Та нарт сонголтоо өгөхгүй

Зочин [172.58.141.27] 2021-10-17 04:09:17

Tegvel noat anhnaasaa avah hereggui yum bish uu malaa

Даваа [66.181.185.18] 2021-10-16 11:15:07

дэмжиж байна

zochin [59.153.86.76] 2021-10-16 01:43:37

OGDOGGYI gazar ikh bii bykh gazar ogdog bolvol byr sain um bna boliulakhiin orond ogdoggyi gazaruudiig tatvariin alba khamruulakh ectoi

Зочин [64.119.21.146] 2021-10-15 13:18:33

Баярлалаа ямарч ойлгоцгүй байсан юм.Сайд жавхалан чамайгдаа.энэ хүн зөв ярьж байна.

Зочин [103.26.194.206] 2021-10-15 13:10:07

харин энэ удаа овоо иргэдийнхээ төлөө дуугарч байна дэмжиж байна гэр хороололынхон нь

Зочин [66.181.160.28] 2021-10-15 12:30:41

НӨАТ маш зөв гэж бодож байна. Далд эдийн засгаа нуух хэрэгтэй хүмүүст саад болоод байгаа болтой. Хувиа 10 болговол ганц ч хүн баримтгүй наймаа хийхгүй дээ. НӨАТ огт мэддэггүй сангийн сайдтай улс орон байхнээ.

Зочин [192.82.87.195] 2021-10-15 11:41:15

Дэлхий 19-23% тай боловсон орнууд буцааж байгаа Лхагважав анх энэ татварын системийн шинжлэх ажил манлайлан оролцсон хүн 100% зөв ярьж байнаа. Энийг Лхавгажав зохиогоогүй дэлхий зохиосон даанч намын 7гч нарт ад болоод явсан хүндээ одоогийн новшийн 7ч тогтолцоог 10аад жилийх өмнө хэлсэн

Зочин [64.119.17.215] 2021-10-15 08:30:33

Жавхлан мангас

зочин [103.57.95.132] 2021-10-15 07:54:30

Энэ хүн бол цагаан захтай өдөөн хатгагч хүн бн улс орны санхүү эдийнзасгийн талаар түй гэхч сэтгэл алга.

Зочин [172.58.141.27] 2021-10-17 04:10:27

Tiishd novshiin hulgaich

Зочин [195.46.106.44] 2021-10-15 07:01:17

Лхагважав зөв асуудал хөндсөн байна. Гэхдээ намд нь наагаад хавтгайруулаад байлгүй яг тэр тэгэж байна гээд нэртэй устай, өдөртэй сартай нь баримтаар яривал олон түмэн сайн хүлээж авна. Сангийн сайд Жавхлан гэдэг хүнийг бол мэдэхгүй юм байна. М.Энхболд л анх ол ирсэн байх. Өмнө зүгийн цустай гэж ярьдаг юм.Хүрэлбаатарынхаа хаана ч хүрэхгүй л дээ. Бас жоохон рекламны товарищ шиг харагдаад байгаа_ Тэр их хурал дээр хүний асуултанд хариулж байгаа нь яс ажлаа хийдэг, мэддэг хүн бишээ.

Зочин [150.129.142.212] 2021-10-15 06:26:36

Манай сангийн сайд хулгайч нартай нэг хармаатайгаа баталсан шүү дээ. Эрүүл мэнд, зам тээвэрийн сайдыг биш, ард түмний эсрэг, улс орны эсрэг илэрхий ажиллаж байгаа Сангийн сайдыг огцруулая гэж орилолдмоор байна:

Зочин [202.179.24.97] 2021-10-15 06:24:42

Лхагважав гуай худлаа ярьж, нийгэмд таалагдах оролдлого бүтэхгүй.

ЗОЧИН [202.131.241.34] 2021-10-15 06:06:01

ЛХАГВАЖАВ ГУАЙ ТА АРД ТҮМНЭЭС НӨАТ ЫН ТАТВАР АВАХЫГ САНААЧИЛЧИХААД ОДОО БУЦААЖ ӨГӨХ ЁСТОЙ ГЭЭД ХУДЛАА ЯРИХ ЮМ. АРД ТҮМНИЙГ САНАХ ОЙ БАЙХГҮЙ ГЭЭД БОДОЖ ЯВДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ.

иргэн [64.119.24.5] 2021-10-15 05:29:18

Боловсролгүй сайд нарт сайн хэлж байгаа нь сайн.Ард түмний амьдрал хүнд хэцүү цалин тэтгэвэрээ нэмэж өөрчилөлт хийхийн оронд ард түмэнрүү дайрч доромжилж ажилаа хийж чадахгүй МАН ийнханийг Огцоруул!!!!!!!!!ёстой амьдрал арзайж бна.шийдвэр дандаа эрэмдэг тахир дутуу!!!!!Тархины хэмээ нь энэ дээ зайлуул Огцохцогоо!!!!!!!!!

pkxny [66.181.190.51] 2021-10-15 05:17:35

Хэн байх нь чухал бус яг үнэнийг чанга хэлжээ. Жавхлан эрдэж болохгүй зөв юмыг хүлээгээд авах чадвар байх ёстой.

Зочин [103.57.94.45] 2021-10-17 04:09:27

ш

ооооо [122.201.24.217] 2021-10-15 05:03:56

Лхагважав гэгч албан тушаалын төлөө намуудад биеэ үнэлж явдаг нүд нь аягандаа эргэлдсэн шар шувуу дутаж гэнэ. НӨТ-ийн сугалааг зогсоох хэрэгтэй.

Суурь [202.126.88.147] 2021-10-15 05:47:16

Тэнэг гар бн даа чи

Зочин [202.131.245.210] 2021-10-15 04:27:20

НӨАТ-н буцаан олголтыг 50% болгочих Тэгвэл хил гааль дагасан авилгалын систем тэр хэмжээгээр багасах нь Ойлгомжтой Ер нь Татварын алба ЗГ татвар төлөгчдынхөө баазыг өргөжүүлэх нэмэгдүүлэх татвараас бултагсдыг илрүүлж татвар төлүүлэх дээр ажиллах ёстой Энэ үндсэн бөгөөд чухал ажлаа огт хийхгүй байна

Зочин [66.181.161.117] 2021-10-15 04:19:33

НӨАТ бол татвараас бултаж ямар ч бүртгэлгүй хулгай луйварын мөнгөөрөө янз бүриин наймаа хиидэг төрд байгаа луйварчидыг гарах гарцгүй болгодог дэлхиид шалгарсан арга Учир нь хүн бүхэн худалдан авалт хиих бүрдээ НӨАТ ын баримтаа нэхээд авчихдаг болохоор луйварчидын наймаа бүртгэлд орчихдог НӨАТ өгдөггүй байх гэхээр худалдан авагч олдохгүй Ингэж л нууц наймаа ил гарч татавараа төлөхөөс өөр аргагүй болдог Үүнииг байхгүй болгоно гэж ярьж байгаа хүн байвал өмнөх 30жил шиг дураараа дургиж улс орны баялаг төсвиин мөнгииг хулгайлж байсан хүмүүсиин л хиих ажил Тэр хүмүүс шахаанд орсон хэрэг

Ard [202.55.188.39] 2021-10-15 04:15:50

Zow

Зочин [202.126.88.53] 2021-10-15 04:05:30

yadaj 3-5 huviig butsaag og

Зочин [103.229.121.109] 2021-10-15 03:56:47

НӨАТ гэдэг нь далд Э.З ийг ил гаргах л зорилготой болохоос УЛСын төсөвт мөнгө оруулах хэрэгсэл биш ээ.Тэртэй тэргүй та цалингаасаа татвараа төлдөг татварын цөөхөн бодлоготой улс шүү дээ.50-60% ийн буцаан олголт байж болно шүү дээ.Тэтгэвэрийн өвгөн би 35000 төгрөг авдаг.Дээрхи мөнгөний 10% буюу 35000 төгрөг НӨАТ т төлж байна.үүнээс 2% буюу 7000 төгрөг л буцааж авч байгаа юм.Иймэрхүү аргаар ард олноо шулах хэрэггүй ээ

Зочин [202.126.90.44] 2021-10-15 03:35:47

НӨАТ баримт 10% байхад болно дөө.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.